Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ихэр цэргүүд эх орныхоо торгон хилийг манаад ирлээ

2019-5-02
0
ЖИРГЭХ

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ

Эр  хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаж бай

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл хэмээх Болор цомын шагналт яруу найрагч М.Билэгсайханы “Эрчүүдээ өмөөрч бичих шүлэг”-ийн мөртийг сэтгэлдээ эгшээсээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорин алхана. Ийн эх орон, эр цэрэг, эр хүний тухай бодон бэдэрч яваагийн учир нь өргөсөн тангарагтаа үнэнч байж эх орныхоо торгон хилийг хамгаалаад ирсэн цэрэг эрс хугацаат цэргийн албанаас халагдах арга хэмжээ болох гэж буйтай холбоотой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үүдээр орохын зэрэгцээ цэрэг ногоо хувцсаар гангарч цэргүүд тэв хийтэл жагсч, ярс хийтэл алхах нь аргагүй сүртэй харагдав. Өргөсөн тангарагтаа үнэнч байснаа эх орондоо харуулах сэтгэл догдлом торгон мөчийн эздийн зарим нь ногоон бүхээгтэй тэрэгт суун Цэцэрлэгт хүрээлэнг чиглэн ирэв. Цувааны эхэн ойртохын хэрээр

“Одоо ингээд халагдана гэхээр

Оройн тоондоо жагсаад л баймаар

Хиймортой тугандаа адислах өглөө

Хэзээ мөдгүй ойртсоор л байна даа” хэмээн аялгуулах нь тодхон сонсдох ажээ. Цуваа зогсч, цэргүүд жагсав. Бүгдийнх нь сормуус нь чийгтсэнээс харвал ижилдэн дассан найзуудаасаа сална гэж бодохоос халагдах мөчөө хойшлуулмаар санагдаж байгаа байхдаа гэсэн бодол зурсхийв.

Харин нэг эгнээ болон жагссан цэрэг эрсийн эсрэг талд бөөгнөрсөн аав, ээжүүд

“Нэг жил урт хугацаа мэт боловч харавсан сум шиг өнгөрөх юм даа. Саяхан л энгэрт минь эрхэлсэн эрх жаахан хүү байсан бол одоо эрийн цээнд хүрсэн том залуу болжээ”

хэмээн хүүгээ ямархуу том эр болсныг харсан тэд бахдангуй ярих нь сонсогдоно. “Бушуухан л хүүгээ үнэрлэх юмсан” гэж амандаа бувтнаж, тогтож ядан байгаа ээжүүд ч цөөнгүй. Цэргийн байгууллага хатуу дэглэм, журамтай учир цэргүүд ижий, аавын зүг алхахаас урьдаар цог жавхлангийн дүрээр талбай руу алхав. Цэргүүд талбайд жагссаны дараа төрийн далбаа мөнх хөх тэнгэрт мандаж, төрийн дуулал эгшиглэв.

Цэрэг эрсэд баяр хүргэж, Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн “Эр цэргийн албаа амжилттай хаасан цэргүүддээ Хилчдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Хилийн цэрэгт алба хаасан та бүхэн бие бялдар, сэтгэлзүйн өндөр тэсвэр хатуужилтай болсон гэдэгт итгэлтэй байна. Монголын хилчдийн яруу алдар бадартугай” хэмээв.

Ихэр цэргүүд

Дараа нь хилийн цэргийн 0198 дугаар ангийн байлдагч Б.Үржиндорж, Б.Үржинханд нарт ээж Б.Золжаргал нь хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрбээр “Хоёр хүү минь цэргийн албаа амжилттай хаагаад ирлээ. Үүнээс илүү баяр гэж юу байх билээ. Аав нь тэнгэрийн орноос хоёр хүүгээ хараад баярлаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хүүхдүүдээ ийм сайхан хүмүүжилтэй болгож, өсгөсөн ханьдаа баярлалаа.

Үр хүүхдийг минь эр цэрэг болгож, хатуужуулж өгсөн цэргийн алба хаагчиддаа баярлалаа”

хэмээн алд цэнхэр хадаг, цайны дээжийн хамтаар өргөн барьссан юм. Мөн хилийн 0198 дугаар ангийн байлдагч Лувсан-Очирын аав мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн жагсаал болж буй талбайг тохижуулсан тухайгаа ярьсан юм. Байлдагч Лувсан-Очирын аав уг ажилд томилогдон ажиллаад гурав дахь жилээ үдэж буй аж. Тэрбээр “Цэргийн албаа амжилттай хаасан бүх цэрэг эрчүүддээ баярын мэнд хүргэе. Тэсвэр тэвчээрийг хүлэг морь шиг туулахыг цэргийн хүн гэдэг юм” гэж хэлсэн нь цэрэг эрс болон тэнд хуран цугласан олныг багагүй огшоосон юм.  

Ингээд “Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтай эр цэрэг танаа” хэмээн Хилийн цэргийн дуу бүжгийн хамт олноос мэндчилгээ дэвшүүлэх зуур Б.Золжаргалын хоёр тэрсхэн хөвгүүд болох байлдагч Б.Үржиндорж, Б.Үржинжамц нартай хэсэгхэн хором ярилцсан юм. Байлдагч Б.Үржиндорж Халх голын 0198 дугаар ангид алба хаажээ. Тэрбээр “Цэргийн албаа нэр хүндтэй хаасандаа баяртай байна. Цэргийн алба хүнд тэсвэр хатуужилтай байх, багаар ажиллах, нэгэндээ туслах гээд бүхий л зүйлийг заадаг юм байна. Өнөөдөр ээжийгээ хараад маш их баярлаж байна. Ээж минь хоёр хүүгээрээ бахархсан гэдэгт итгэлтэй байна. Хилийн цэргийн ангид алба хаах дараагийн цэргүүддээ эх орныхоо торгон манааг сайн манаарай” гэж хүссэн бол  байлдагч Б.Үржинжамц “Торгон хилээ манаад зогсч байхад өөрөөрөө бахархаж, Монгол Улсынхаа төлөө зүтгэж, их зүйлийг хийх урам зориг авдаг юм билээ. Ижийгээ ч их саналаа.

Морь унаж сурахаас эхлээд өмнө нь чаддаггүй байсан олон зүйлийг хийж сурсан” гэсэн юм.

Түүний хувьд Замын-Үүд сумын хилийн цэргийн 0108 дугаар ахлах түрүүч цолтойгоор хаасан байна. Тэдэн шиг цөөнгүй ихэр цэргүүд хугацаа алба хаахаас гадна хилийн албанд алба ажилладаг ажээ.  

Халагдахын өмнөх шөнө хамгийн хүнд даваа

Хилийн цэргийн дуу бүжгийн хамт олноос мэндчилгээ дэвшүүлсний дараа албаа амжилттай хааж, үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл болсон залууст “Хилийн төлөө” медаль гардуулах үйл ажиллагаа болсон юм. Хамт олноо манлайлсан анги бүрийн нэг нэг цэрэгт уг медалийг гардуулсан юм. “Хилийн төлөө” медалиар энгэрээ мялаасан Сэлэнгэ аймгийн хилийн 0101 дүгээр ангийн ахлах түрүүч П.Дашжамц “Өнөөдөр энэ хүндэт медалиар энгэрээ цоолж ээж, аавыгаа баярлууллаа. Халагдахын өмнөх шөнө хамгийн хэцүү байдаг юм билээ. Ангийнхнаасаа хагацана гэдэг хүнд даваа шиг санагдсан. Хожим дурсахад энэ л мөч хэзээ ч мартагдахааргүй дурсамжуудын нэг болж цээжинд хадагдан үлдэх байх. Цэргийн албанд хүнтэй яаж харьцах, олон нийтийн газар биеэ хэрхэн зөв авч явах ёстой зэрэг олон зүйлийг сурч мэдсэн. Их хүлээцтэй болсон доо. Цэргийн ангид уралдаан, тэмцээн их зохиогддог. Шалгуурыг амжилттай давж медалиар шагнуулсандаа баяртай байна” гэв.

Халагдаж буйдаа юу, эсвэл эх орноо хамгаалаад ирсэн дээ юү эс бөгөөд ижий аавыгаа хараад сэтгэл нь догдолсон уу чухам алийг нь гэж хэлэхэд хэцүү.

Гэхдээ л тэнд хуран цугласан цэрэг эрс бүрийн нүдэнд баярын нулимс гялтганаж, хоолой нь зангирч байгаа нь ажиглагдсан юм.

Ийнхүү хилчин цэргүүд дүүргийн Засаг дарга нараасаа халагдах тушаалаа гардан авахаар ангийн даргын өгсөн тушаалаар ногоон бүхээгтэй машины зүг алхав. Цэргийн албанд мордож эр хүн болсноо эх орондоо батлан харуулсан ч ижий, аавдаа үргэлж нялхаараа санагддаг хорвоогийн жам юм. Хүүгээ дагуулаад харина гэсэн горьдлого тээн ирсэн аав, ээжүүдийн сэтгэл жаахан гонсойсон харагдсан. Гэхдээ л “Хүү минь эр цэрэг болж, энхийн манаанд зогссон шүү дээ” гэсэн бодлоор сэтгэлээ дүүргэсэн нь лавтай.

Тийм ээ, ихэр цэргээр хилээ мануулсан монголчууд бид азтай юм. Эх орныхоо хилийг манаж, хилчин болсон байлдагч та ч гэсэн азтай юм гэсэн бодол тээсээр цувааг үдэн хоцров.

Үе үеийн “он жав”-ууд. Нэгэн үе дуулж хуурдан, ижилдэн дассан нөхдүүд ийнхүү 2018 оны хугацаат цэргийн “он жав”-ууд болов. Хэдхэн хоногийн дараа дараагийн он жавуудын бүртгэл эхэлнэ. Эх орны хил тайван байна. Эх орны эр цэргүүд хилийн зүг алхаж байна.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.161.95)
    gol n ene zurgaa soli bi noxor xuuxdte hvn xadmuud harwal yi gj bodhuu ustga!!!
    2019 оны 05 сарын 05 | Хариулах
  • oyumaa (66.181.161.95)
    bti hvnii zurag tawildaa ahiiga tosoj awj bsn mni zurgiig yuuun ixer tserguud we?
    2019 оны 05 сарын 05 | Хариулах
  • irgen (188.155.76.116)
    zarim novshiin huligaan tanhai zergiin angiin darga nar hairan saihan zaluusiig tamalj, zodoj alaagui bol zeregt yavah chin iim saihaan er hyn bolood baharhaltai halagdaj baigaa um shyydee, zeregt yavaad amia aldsan zergyydiig ih orovdoj baina
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • хилчин цэрэг (202.21.124.17)
    Би улаан уулын ротярдад алба хаасан. хилийн ангид алба хаах үнэхээр өөр шүү. Шинээр алба хаах эрчүүддээ хандаж хэлэхэд хилийн цэрэгт л алба хаагаарай. Зэвсэгт хүчнээс арай илүү юм сурдаг санагддаг. аав маань ч гэсэн хилчин цэрэг.
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • эр хүн (202.21.124.17)
    зөв хөө. хотод цэргийн хоол эргүүлж байхаар ингээд хил дээр эр хүн болсон нь дээр. мундаг байна байлдагч нараа
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • иргэн (202.21.124.17)
    хүүгээ хил дээр алба хаалганааа. Сэтгэл огшичихлоо
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    14 цаг 56 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    15 цаг 21 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    15 цаг 28 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 44 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    16 цаг 23 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    16 цаг 48 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    16 цаг 55 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    17 цаг 35 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    17 цаг 58 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    19 цаг 50 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    19 цаг 55 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    20 цаг 26 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    20 цаг 51 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    20 цаг 53 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    21 цаг 9 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    21 цаг 14 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    21 цаг 22 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    22 цаг 32 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    22 цаг 38 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК