Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн сануулгатай зэрэгцэн Оюутолгойн ноцтой баримтыг дэлгэх шахсан долоо хоног

2019-5-05
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногийн улс төрийн гал тогоонд гал авалцуулсан цөөнгүй үйл явдал боллоо. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад Н.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайхныг томилохыг УИХ-д санал болгосон. Уг асуудалтай холбогдуулан АТГ-ын дарга Х.Энхжаргалыг албан ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хуульзүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэх үеэр тэрбээр үүцээ задалсан гэхэд болно. Х.Энхжаргал "Гаднаас баахан бонд зээлж авснаас 33 их наяд төгрөгийн зээлийг Өршөөлийн хуульд хамруулж өршөөсөн. Энэ нь олон улсын байгууллагад Монголын нэрийг харлуулсан" гэсэн юм. Мөн тэрбээр "Оюутолгойн гэрээтэй холбоотой гурван боть 69 хэргийн эмхэтгэл бүхий ноцтой материалыг Улсын Ерөнхий прокурорт өгсөн” гэсэн нь олны анхаарлыг ихэд татсан юм. Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Х.Энхжаргал ажлаа өгөх дургүйдээ ийм зүйл ярилаа. Энэ хэргийг өнөөдрийг болтол шалгаж дуусахгүй юу хийж байж байсан юм” гэсэн хариуг өөдөөс нь барьсан. Ийнхүү АТГ-ын дарга Х.Энхжаргал үүрэгт ажлаа Н.Дашдаваад хүлээлгэн өглөө. Н.Дашдавааг АТГ-ын даргад томилох эсэх асуудлыг хэлэлцэж үеэр УИХ-ын гишүүд хэн нэгний төлөө биш өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахыг захиж байв. Мөн оффшор данс, ЖҮДХС-аас зээл авсан асуудал зэрэг олон хэргийн үнэн зөвийг шударгаар шалгаж, шийдвэрлэхийг захисан юм.

 

С.Жавхлан гишүүн Ж.Батзандан, Л.Болд нартай нэгдэж тулгын гурван чулуу болов

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан намд С.Жавхлан гишүүн элсэхээ баасан гарагт мэдэгдлээ. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд маш олон иргэдийн санал, хүсэлт надад ирсэн. "Шударга зөв гишүүдтэйгээ хамтраач, өөрийн чинь ганцаардаж байгааг ойлгож байна" гэсэн. Өнгөрсөн хугацаанд би ганцаарлыг ихээр мэдэрлээ. Нийгмийн шаардлагаар энэ хоёр гишүүнтэйгээ нэгдэж тулгын гурван чулуу болж үнэний галыг бадраана" гэсэн юм. Харин Л.Болд "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл хөдөлгөөн эрчимтэй өрнөж байна. Өнөөдөр АТГ-ын дарга солигдсон. Энэ бол хөдөлгөөний нэг том үр дүн. Хоёрдугаарт, хөдөлгөөнийг төлөөлсөн ажлын хэсэг бүх аймаг, сумдуудад ажиллаж байна. Маргааш баруун аймагт ажиллана. Үүнээс гадна Шударга эвслийн шинэ намд С.Жавхлан гишүүн нэгдлээ. С.Жавхлан гишүүн нэгдэж байгаад баяртай байна" гэв.

 

Мөн энэ долоо хоногт дөрвөн настай хүүг хойд эцэг нь дөнгөлж, 72 цаг зодсон хэргийн араас нийгэм даяараа хүүг байртай болгох агц өрнүүлсэн юм.

 

Түүнчлэн УИХ-ын эмэгтэй гишүүд зарим хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй талаар баасан гарагт мэдээлэл хийсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, М.Оюунчимэг нар Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд нэмэлт оруулах гэж байгаа талаараа мэдээллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “1997 онд Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль баталсан. Үүнээс хойш олон жил өнгөрч, маш олон зүйлд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан. Тиймээс С.Бямбацогт тэргүүтэй бидний хэсэг гишүүд хамтарч энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Уг хуульд сургуулийн орчинд, цахим орчинд, нийтийн эзэмшлийн газарт, гэр бүлийн орчинд нь хүүхдийг хэрхэн хамгаалах вэ гэдгийг тусгаж өгсөн. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь зөвхөн хууль хүчний байгууллагын хийх ажил бус нийт ард иргэдийн, ААН-ийн , үйлчилгээний нэгж байгуулагуудын ажил. Тиймээс тэднийг урамшуулдаг байх санаачилгыг уг хуульд тусгаж өгч байна” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Өнгөрсөн 2017, 2018 оноос эхлээд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр удаа дараа асуулга тавьж, шаардлагатай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шаардлагатай санхүүжилтийг нэмэх чиглэлд бид анхаарч, шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Уг нь манайд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд хэрэгжиж байна. Гэвч хүүхэд хамгаалахтай холбоотой ажил, хуулийн хооронд уялдаа холбоо байхгүй, санхүүжилт хомс, боловсон хүчин дутмаг, хууль хэрэгжүүлэх баг байхгүй зэргээс үүдэн хүүхэд хамгаалалын ажил төдийлөн үр дүнд хүргэхгүй байна. Тиймээс бид асуудалд нухацтай хандаж хүүхэд хамгаалахтай холбоотой ажлын төсөв нэг тэрбум байсныг 2017 онд 5,6 тэрбум, 2018 онд 6,5 тэрбум болгож нэмэгдүүлсэн. 2019 онд найман тэрбум төгрөг болгож нэмэгдүүлж чадсан. Гэвч мөн л энэ мөнгийг үр дүнтэй зарцуулахад учир дутагдалтай, уялдаа холбоогүй байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс асуулга тавьж, шаардлага хүргүүлсний үндсэн дээр ЦЕГ-т Хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг нээн ажиллаж байна. Мөн хүүхэд хамгаалах түр байр, дуудлагын 108 утас ч ажиллаж эхэлсэн. Гэвч үр дүн төдийлөн гарахгүй байгаа нь хууль хэрэгжиж чадахгүй байгаатай холбоотой. Тиймээс бид нээлттэй сонсгол явуулах уриалга гаргаж байна” гэсэн юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Нялх балчир хүүхдийг хүчирхийлсэн, тамлан зовоосон хүмүүсийн гаргасан авир аашийг байнга ярьдаг ч тодорхой шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Хүүхдийн эрхийг хамгаалах олон хууль баталсан. Харин ялын бодлого нь тодорхой ач холбогдол өгч чадахгүй байна. Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг Эрүүгийн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдүүдийг бүх насаар нь гянданд хорих ял оноох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулъя гэж үзэж байна. Мөн Өршөөлийн хуулиар хүчингийн хэрэг хийсэн хүмүүс маш амархан суллагддаг. Тиймээс цаашдаа ямар ч төрлийн Өршөөлийн хуульд хүчингийн хэрэг хийсэн ялтанг хамруулдаггүй байх өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар ярьж байна. Өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн 80 гаруй хувь нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийг илүү чангатгах шаардлага тулгарсан. Мөн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээс татгалзсан эцэг, эхчүүдэд тооцох хариуцлагыг чангаруулах нь зүйтэй. Хүүхдээ өсгөж, тэжээхээс татгалзсан эцэг, эхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан өмнөх заалтыг сэргээх шаардлагатай. 2018 онд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдсэнээс 487 хүн хохирсон. Үүний 238 буюу 48,7 хувь нь хүүхэд байна. Өөрөөр хэлбэл, хүчингийн гэмт хэргийг дийлэнх нь хүүхэд хүчирхийлэх үйлдэл рүү шилжиж байгааг эндээс харж болно. Тиймээс хамгийн гол нь хуулиудыг чангатгах шаардлагтай тулгарч байна. Мөн хэвлэл мэдээллийнхэнд энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой материалуудыг нээлттэй өгч, нийгэмд ил гаргах нь чухал. Бид энэ тал дээр анхаарч ажиллаж байна” гэлээ. Ийнхүү эмэгтэй гишүүд мэдээлэл хийсний дараа тэднийг "Хамтдаа мэдээлэл хийсэнгүй. Нэг санаа бодолтой байсан бол хамтраад ажиллахгүй эмзэг асуудлаар попорч байна" гэж үзэх иргэд байсан юм.

Гэсэн ч тэдний ийн байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь эмэгтэй гишүүдтэй уулзсан. Тэрбээр улстөржсөн ярианаас илүүтэй бодитой ажил хэрэг болсон үр дүн хэрэгтэй байна. Тиймээс бага насны хүүхдийг чиглэсэн гэмт хэргийг бууруулах, үүнтэй тэмцэхэд дорвитой ажиллах ёстойг сануулсан юм. Эндээс Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхээр хоёр жилийн өмнө хуульчдын баг ажиллуулж байсан санаагаа орхиогүй байх магадлалтай нь харагдсан юм.

Түүнчлэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз Улсад харамсалтайгаар амиа алдсан хэргийг өнөөг хүртэл шийдэж чадаагүй байгаа. Уг хэргийн шүүх хурал энэ сарын 6-нд Малайзад болно. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга шүүх хуралд хууль, эрхзүйн туслалцаа үзүүлж оролцохыг зөвлөх Г.Уянгад даалгасан юм. Ийнхүү хүчирхийлэлийн тэмцэхээр цөөнгүй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зэхэж буй бол гадаадад ажиллаж амьдардаг иргэддээ Монголын төр анхаарал хандуулдаг юм шүү гэдгийг дээрх үйл явдал баталлаа.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Irgen (66.181.161.119)
    Huuli zuin talaasa huuhdiin tetgeveriig sain.zaaval togtooj egch chadahgui. Erchuud eeriin tersen huuhdee harah. Tejeeh talaar ogt bodohgui olon ehner avch bgd hatuu zaalt oruulah heregtei bn
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • иргэн (66.181.160.117)
    хуучин дарга ноцтой л баримт дэлгэж... шалгаад үзвэл мнглын төрд алба хашигсад бүгд хамрагдах биз харин шалгадаг ни энэ 2нөхөр бж чадах болуу нөгөө л баяр баярцогт сх балагаасаа л эхлэх бхдаа
    2019 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    14 цаг 54 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    15 цаг 19 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    15 цаг 27 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 43 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    16 цаг 22 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    16 цаг 47 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    16 цаг 53 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    17 цаг 34 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    17 цаг 56 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    19 цаг 49 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    19 цаг 54 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    20 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    20 цаг 50 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    20 цаг 52 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    21 цаг 8 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    21 цаг 13 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    21 цаг 21 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    22 цаг 31 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    22 цаг 37 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК