Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Автомашины импорт 26 болж өсжээ

2019-5-08
0
ЖИРГЭХ

Гаалийн ерөнхий газраас гадаад худалдааны статистик мэдээ гаргасныг танилцуулъя.

НИЙТ БАРАА ЭРГЭЛТ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр 4278.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.4 хувиар буюу 570.9 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 745.8 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Монгол улс 2019 оны эхний 4 сард дэлхийн 132 улстай худалдаа хийснээс 59 улсад бараагаа экспортлож, 128 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон байна.

ЭКСПОРТ

Экспорт 2512.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 386.6 сая ам.доллараар буюу 18.2 хувиар өссөн байна.

Экспортод гарсан өөрчлөлтийг БТКУС-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 12 хэсгийн барааны үнийн дүн өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт  316.6 сая ам.доллараар,  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 51.4 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 29.7 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг  уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.6 хувь буюу нийт экспортын 83.2 хувийг эзлэж байна.

2019 оны эхний 4 сард 961.0 сая ам.долларын 11.4 сая тонн чулуун нүүрс  экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 171.0 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1226.8 мянган тонноор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 77.8 ам.доллар байсан бол энэ онд 84.4 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 97.7 % БНХАУ руу гаргасан байна.

2019 оны эхний 4 сард 489.1 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.5 мян.тонноор их байгаа ба хилийн дундаж үнэ 1368.6 ам.доллараас 1434.0  ам.доллар болж 65.4 ам.доллараар өссөн байна. 2018 оны эхний 4 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 672.6 сая ам.доллар байсан бол тайлант сард 701.4 сая ам.доллар болжээ.

Боловсруулаагүй нефтийн экспорт 2105.9 мянган баррель буюу 118.5 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 104.3 мянган баррелаар, үнийн дүнгээр 20.3 сая ам.доллараар тус тус бага байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 62.8 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 56.3 ам.доллар болж буурчээ.

Төмрийн хүдрийн экспорт 2842.1 мянган тонн буюу 159.0 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 806.4 мянган тонноор, үнийн дүн нь 66.5 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 56.0 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.5 ам.доллараар өссөн байна.

Цайрын баяжмал:  2019 оны эхний 4 сард 54.1 мянган тонн цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1455.6 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 349.5 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 78.7 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 3.5 сая ам.доллараар нэмэгджээ.

2019 оны эхний 4 сард 55.0 сая ам.долларын 151.8 мянган тонн жонш экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 37.9 мянган тонноор, үнийн дүнгээр 18.5 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 362.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.7 ам.доллараар өссөн байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 34.9 хувь ОХУ-д, 64.4 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.

Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 16.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 7623.0 ам.доллараас 8663.9 ам.долларт хүрч, 1041.0 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 4 сард 1864.1 тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 11.5 тонноор бага байна. Молибдены баяжмалын 81.4 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

Бусад барааны экспорт

2019 оны эхний 4 сард 4665.2 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1233.3 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42104.9  ам.доллар байсан бол энэ онд 41998.0 ам.доллар болж 106.9 ам.доллараар багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өсчээ.

2019 оны эхний 4 сард 7.7 мян.тонн адууны мах,  733.1 тн хонь, ямааны мах, 442.3 тн малын дайвар бүтээгдэхүүн экспортлосон байна.

Экспортын бүтцийг 4-р сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын 84.4 хувь эрдэс бүтээгдэхүүнд; 7.8 хувь алтны экспортод, 4.3 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус  ногдож байна.

ИМПОРТ

Импорт 1766.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 184.3 сая ам.доллараар буюу 11.7 хувиар өссөн байна.

Импортын барааны өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, 16 хэсгийн барааны импорт өсч, 5 хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнээс, Эрдэс бүтээгдэхүүний импорт 48.1 сая ам.доллараар; машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 9.9 сая ам.доллараар; үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 15.8 сая ам.доллараар; авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 103.8 сая ам.доллараар тус тус өссөн ба ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 34.7 сая ам.доллараар, аж үйлдвэрийн төрөл бүрийн барааны импорт 3.4 сая ам.доллараар тус тус буурчээ.

Эрдэс бүтээгдэхүүний импорт

Эрдэс бүтээгдэхүүний импорт 409.6 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 48.1 сая ам.доллараар буюу 13.3 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. 2019 оны эхний 4 сард 347.3 сая ам.долларын 562.8 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 115.7 мянган тонноор, үнийн дүнгээр  50.3 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 92.4 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 35.7 хувийг автобензин, 64.3 хувийг дизель түлшний импорт эзлэж байна.

2019 оны эхний 4 сард 185.8 мянган тонн автобензин импортлосон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 74.9 мянган тонноор их байна. 2018 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 673.2 ам.доллар байсан бол 2019 онд 559.5  ам.доллар болж 16.9 хувиар буурсан байна.

Дизель түлшний импорт 334.1 мянган тонн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 77.7 мянган тонноор өссөн байна. 2018 оны эхний 4 сард  нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 642.6 ам.доллар байсан бол энэ онд  620.6 ам.долларт хүрч 22.1 ам.доллар буюу 3.4 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42.6 сая ам.доллараар нэмэгджээ.

Бусад барааны импорт              

2019 оны эхний 4 сард 371.1 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортлосон байна. 2018 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 9.9 сая ам.доллараар буюу 2.7 хувиар нэмэгдсэн байна.

Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 328.8 сая ам.долларт хүрч 2018 оны мөн үеийн дүнгээс 46.1 сая ам.доллараар өсчээ. Тайлант хугацаанд суудлын автомашин 25571, ачааны автомашин 7251 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 10207-аар, ачааны автомашины импорт 1669-ээр тус тус нэмэгдсэн байна.

Импортын дүнд өндөр хувь эзэлдэггүй ч хүн амын хэрэгцээний нилээд хувийг импортоор хангагддаг зарим нэр төрлийн  бүтээгдэхүүний статистик үзүүлэлтийг сүүлийн 2 жилийн байдлаар харуулбал, 14 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 4 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 27.6 мян.ам доллараас 1625.6 мян ам доллараар өсч, 10 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 71.7 мян.ам доллараас 1920.4 мян ам доллараар буурсан байна.  2019 оны эхний 4 сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс үнийн дүнгээр алим лийрний импорт 1625.6 мянган ам.доллараар, хуурай сүүний импорт 1236.2 мянган ам.доллараар тус тус өссөн байна. Харин цагаан будааны импорт 835.6 мянган ам.доллараар; элсэн чихрийн импорт 1920.4 мянган ам.доллараар, сонгино сармисны импорт 1015.8 мянган ам.доллараар тус тус буурсан байна.

Хүснэгтэд харуулсан 14 төрлийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 9 төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурчээ. Тухайлбал, лууван манжингийн импорт 1027.9 тонноор, сонгино  сармисны импорт 4779.2 тонноор, элсэн чихрийн импорт 2839.6 тонноор  тус тус буурсан байна.

Эдгээр хүнсний бүтээгдэхүүний импортын дундаж үнийн өөрчлөлтийг мөн хүснэгтэнд харуулав. Үүнээс харахад шар будааны импортын тонн тутмын дундаж үнэ 271.0 ам.доллараар, байхуу цайны импортын дундаж үнэ 1762.6 ам.доллараар тус тус өссөн бол, ургамлын тосны импортын дундаж үнэ 90.6 ам.доллараар, хуурай сүүний дундаж үнэ 301.9 ам.доллараар тус тус буурсан байна.

Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байгаа бөгөөд 2019 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр дээрхи төрлийн барааны импорт нийт дүнгийн 78.1 хувийг эзлэж байна. Үүнд, эрдэс бүтээгдэхүүний импорт 23.2 хувийг, машин тоног төхөөрөмж, сэлбэгийн импорт 21.0 хувийг, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 18.6 хувийг, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 7.2 хувийг, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 8.1 хувийг тус тус эзлэж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    14 цаг 5 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    14 цаг 30 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    14 цаг 38 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    14 цаг 54 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    15 цаг 33 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    15 цаг 58 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    16 цаг 4 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    16 цаг 45 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    17 цаг 7 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    19 цаг 0 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    19 цаг 5 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    19 цаг 36 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    20 цаг 1 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    20 цаг 3 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    20 цаг 18 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    20 цаг 24 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    20 цаг 32 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    21 цаг 42 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    21 цаг 48 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК