Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэдээллээр бүрэн хангагдаж чаддаггүй

2019-5-09
0
ЖИРГЭХ

 “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн хүрээнд мэдээллийн хүртээмжийг сайжруулах тухай семинар зохион байгуулагдлаа.

Уг семинараар дохионы орчуулга, үсгэн тайлбар, дуут тайлбарыг монголд нэвтрүүлэхийн тулд хэрхэн арга хэмжээ авах талаар, мөн загвар телевиз, сайтыг  бий болгох зорилготой панел хэлэлцүүлэг зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.

Тус семинарын талаар ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй, мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн үйлчилгээг хүргэх ёстой” хэмээн заасан байдаг. Гэвч хөгжлтийн бэрхшээлтэй иргэд хэвлэл мэдээллийн байгууллагууд тэр дундаа телевизүүд, цахим хуудсаар мэдээлэл олж авах эрх нь төдийлөн хангалттай биш байгаа юм. Иймээс дээрх хуулийн заалт төдийлөн хангалттай хэрэгжихгүй байна гэсэн. Энд МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөр дохионы хэлний хэлмэрч орчуулагчтай гардаг. Өөр бусад телевиз, түүний хөтөлбөр нь дохионы хэлний хэлмэрч, орчуулагчгүй. Тиймээс танин мэдэхүйн нэвтрүүлэг, кино зэрэг нь дохионы хэлний хэлмэрч, орчуулагчтайгаас гадна сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан бичмэл титртэй байх ёстой байна. Тиймээс энэ хүрээнд ХНХЯ Япон улсын “Жайка” байгууллагатай хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төсёлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтэц, хүртээмжтэй мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хэрхэн зохиох вэ гэдэг асуудлаар олон цуврал үйл ажиллагаа, сургалт, семинарыг зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн мэдээллийг хэрхэн хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар шаардлага, шалгуурыг хангасан байх ёстой талаарх асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч зохион байгуулж байгаагаараа онцлогтой” гэлээ.

Харин Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Д.Ганболд “Сүүлийн жилүүдэд төр засгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг болсон. Энэ юутай холбоотой юм бэ гэхээр урьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг халамжаар тодорхойлдог байсан. Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж хүртэж байх ёстой” гэдэг байсан бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил эрхээ эдэлж байх ёстой. Өөрөөр хэлбэл, мэдээллийн хүртээмжийг авч байх, сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхтэй гэдэг хандлагад түлхүү анхаарч байна. Үүнтэй холбоотойгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар” гэж Засгийн газрын хэрэгжлүүлэгч агентлаг бий болсон. Энэ агентлагын хүрээнд Япон улсын “Жайка” байгууллагатай хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд мэдээллийн хүртээмжийг сайжруулах талд идэвхтэй ажиллаж байна. Өнөөдрийн сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын тусламжгүйгээр мэдээллийг хэрхэн авч байх, хэрхэн хангах вэ гэдэг талаар сургалтыг зохион байгуулж байна. Энд харааны, сонсголын бэрхшээлтэй иргэд мэдээллийг төдийлөн авч чаддаггүй. Тэгвэл сонсголын бэрхшээлтэй иргэдэд телевизүүд хэрхэн мэдээллээ бэлтгэж хүргэх, харааны бэрхшээлтэй иргэдэд сайт, сонин, сэтгүүлийнхэн хэрхэн мэдээллээ хүргэх вэ гэдэг асуудлыг тодорхойлж гаргаж ирэхийг зорьж байна. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх Мэдээллийн хүртээмжийн тухай хуулийг төсөл боловсруулж байгаа юм. Тиймээс хуулийн төсөлд ямар агуулгаар яаж тусгах вэ гэдэгт сургалын ач холбогдол оршино гэж үзэж байна. Саяын дурдсан хуульд мэдээллийн хүртээмжээс гадна орчны хүртээмжийн талаар зүйл заалт оруулахаар ажиллаж байна” гэсэн юм.

Тус семинартай холбогдуулаад сонсголгүй иргэд мэдээллээр хэр хангагддаг, тулгарч байгаа асуудлын талаар Монголын сонсголгүй иргэдийн холбооны тэргүүн Ц.Цэдэнбалаас тодрууллаа.

-Сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээ мэдээллээр хангагдаж чаддаг уу?

-Сонсголгүй хүмүүст мэдээ, мэдээллийг түгээх үйл явц нь ямар ч хүртээмжгүй байгаагаас сонсголгүй иргэдэд мэдээлэл байнга дутмаг байсаар байна. Сонсголын бэрхшээлтэй иргэд мэдээллийг МҮОНРТ-ийн ММ агентлагийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр мэдээллийг авдаг. Гэвч энэ нь 100 хувь мэдээллийг авсан гэсэн үг биш шүү дээ.

-Тэгвэл сайт, сонинуудаас мэдээлэл авч чаддаг уу. Эдгээр байгууллагууд мэдээллийг хэрхэн дамжуулаасай гэж хүсдэг вэ?

-Бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонсголгүй иргэдэд мэдээллийг хүртээмжтэй түгээхийн тулд юуны түрүүнд дохионы хэлний хэлмэрчийг татан оролцуулах мөн урсдаг хэлбэрээр мэдээллийг цацах хэрэгтэй байна.

Олон жил ярьсан ч хууль, конвенц нь гарсан байна. Гэвч үүнийг хэрэгжүүлэх талаас анхаарах хэрэгтэй байна. Хэвлэл мэдээллийн байгууллага, төр засаг энэ асуудалд хамтран ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг.

-Сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн байгууллагууд үйлчлүүлэхэд дохионы хэлмэрч байдаггүй гэж сонссон. Энэ үнэн үү. Эмнэлэг, яамдууд, цагдаагийн байгууллагаар үйлчлүүлхэд таньд ийм асуудал тулгарч байв уу?

-Саяхан 104 гэж байгуулагдсан. Тэр нь videocall хэлбэрээр мэдээллийг өгөх, холбох үүрэгтэй байсан. Гэвч энэ нь тодорхой хугацааны дараа хаагдсан. Тиймээс яам, тамгын газраас төрийн үйлчилгээг авах хамгийн чухал асуудал нь орчуулагч хэлмэрчийг татан оролцуулах хэрэгтэй байна. Мөн зайнаас үйлчлэх үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй байна.

-Ийн асуудал тулгардаг учир үйлчилгээний газруудад үйлчлүүлэхдээ гэр бүлийнхээ хүмүүстэй хамт явахаас өөр аргагүй байдаг уу?

-Монгол Улсад орчуулагчийн хүртээмжийн асуудал маш муу байна. Төрөөс бодлогоор хэлмэрчийг сургалтад хамруулж, их дээд сургуулийн хэмжээнд бэлтгэх хэрэгтэй байна. Одоо бол таны хэлдэгээр хүүхдээ ч юм уу, эхнэр, аав ээжийгээ оровч гаравч дагуулаад явж байгаа нь үнэн. Одоо Монгол Улсад хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл хавтгайрч байна. Үүнээс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлийн хуулийн мэдээллийг хүргэхийн тулд мэдээ мэдээллийг хүртээмжтэй тараах хэрэгтэй байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсад 103630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 1000 гаруй харааны бэрхшээлтэй иргэн, 8500 гаруй сонсголын бэршээлтэй, 4200 гаруй хэл ярианы бэрхшээлтэй иргэд байдаг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    14 цаг 6 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    14 цаг 31 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    14 цаг 39 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    14 цаг 55 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    15 цаг 34 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    15 цаг 59 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    16 цаг 5 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    16 цаг 46 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    17 цаг 8 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    19 цаг 1 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    19 цаг 6 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    19 цаг 37 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    20 цаг 2 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    20 цаг 4 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    20 цаг 19 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    20 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    20 цаг 33 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    21 цаг 43 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    21 цаг 49 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК