Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Шүүр”-тэй эгчийн тэмцэл

2019-5-11
0
ЖИРГЭХ

“Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг анх 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр “АСАН” анагаах ухааны төвтэй хамтран анхны элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан бол өнөөдрийн байдлаар 68 дахь мэс заслаа бие даан амжилттай хийжээ. 2019 оны байдлаар нийт тав нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс дөрөв нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал, нэг тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна”. Энэ мэдээг уншсан даруйд нэгэн хүний тухай бичиж, дурдахаар болсон юм.


Цахим ертөнцийнхөн түүнийг “Шүүртэй эгч” гэж хочилдог. Харин үзэгчид “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага”-ын хөтлөгч, уншигчид нийтлэлч Л.Мөнхбаясгалан нэрээр нь илүү мэднэ. Хийсэн нэвтрүүлэг бүрийнх нь араас сайшаал гэхээсээ шүүмжлэл, хардлага, түүн рүү дайрсан янз бүрийн сэтгэгдэл зэрэгцэн хөврөх нь энүүхэнд. Тэглээ гээд “Шүүртэй эгч”-ийн үзэг мохдоггүй. Эсрэгээрээ энэ бүх дайралтыг үл ажран ажлаа үргэлжлүүлдгээрээ бусдаас ялгардаг. Өөрөө ч энэ бүхэнд ямар нэгэн няцаалт, ач холбогдол өгөхгүйгээр ярилцлага, сурвалжлагаа бэлтгэсээр өнөөдрийг хүрч байна. Ирвэс хамгаалагч залуугийн учир битүүлэг үхэл, Монгол дахь Мүүний шашны эргэн тойронд зэрэг нийгмийн анхаарлын төвд орсон сэдвийг “Цензургүй сурвалжлага”-аараа нэхэн сурвалжилсныг хүн бүр өөр өөрийн өнцгөөс харж, тэр хэмжээгээрээ үзэл бодлоо илэрхийлсэн сэтгэгдэл, дүгнэлтүүд цахим ертөнцөөр минут тутамд хөвөрч байсан нь саяхан.

Харин тэрбээр ээлжит нэгэн сурвалжлагаа бэлтгэн олон нийтэд хүргэсэн нь дахин анхаарлын төвд орсон билээ. Гурав орчим жилийн өмнөхөн дөө. “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр Монгол хүн бүрт хамгийн хамаатай атлаа хамгийн хайхрамжгүй хандах болсон хорт хавдрын тухай хөндсөн. Уг сэдвийг нь хүн бүр чихэндээ улиг болтлоо сонссон мэт боловч утга агуулгын хувьд энэ нэвтрүүлэг монгол хүн бүрийн сэтгэлд нэгэн гэрэл асаалаа. Өөрөөр хэлбэл, хорт хавдрыг жигших, түүнтэй тэмцэх, өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд яагаад ийм байдалд хүрснээ эргэж харах сэдлийг хүн бүрт өгсөн хэрэг. Сүх далайтал үхэр амар гэдэг шиг аливаа асуудалд хэтэрхий амгалан тайвнаар ханддаг сэтгэхүй монголчуудын ой тоонд бий. Өөрөө л бие, сэтгэлээрээ мэдрэхгүй бол өрөөлд юу ч тохиолдсон хараагүй, сонсоогүй юм шиг өнгөрөх нь бишгүй олон. Олон жилийн турш бидний сэтгэхүйд хадаатай явсан энэ ойлголтын уршгаар хорт хавдар, ялангуяа хүн амын дундах элэгний өвчлөл гамшгийн хэмжээнд хүрсэнтэй хэн ч маргахгүй. Ганцхан жишээ дурдахад Монгол Улс 100 мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байр эзэлж, бусад орныг тоосондоо дарсаар олон жилийг ардаа үдээд байна. Хамгийн эмзэглэмээр нэг зүйл нь дээрх үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их хэмжээнд байгаа нь өөрөө асуудал юм. Энх цагийн Монголд элэгний өвчлөлтэй холбогдуулж, онц байдал зарлах хэмжээний л үзүүлэлт гэсэн үг. ™ Санаж байгаа бол “Үлдэж байгаа хэдийгээ өр ширэнд оруулаад, орон байр ч үгүй болгоно гэж бодсон. Тиймээс надад хэр хугацаа үлдсэнийг шударга хэлчих гээд эмчээс асуутал “Та арван сарын дараа ингэж ярьж, явж чадахгүй” гэсэн. Өөртөө байгаа бүх зүйлээ зарахад бэлэн байна. Яагаад гэхээр, амьдрал анхнаасаа хоосон аяга шанагатай эхэлдэг. Гэвч миний эмчилгээнд хүрэхгүй учраас нэмэр болох боломжтой бүхий л зүйлийг хүлээж байна” гэж ярих аав, “Миний аав бол хамгийн сайн хүн. Аав гэдэг охиддоо өмөг түшиг болж, амьдралыг нь бий болгож өгдөг хүн шиг санагддаг. Ээж хүн хүүхэд төрүүлж өгдөг. Гэхдээ миний аав бол миний бие хүнийг бий болгоход хамгийн их тус болсон хүн” хэмээн нүдний аягандаа дүүрсэн нулимсаа мэлтэлзүүлэх охины яриаг “Цензургүй сурвалжлага”-ын үеэр гаргасан нь одоо ч үзэгчдийн ой тооноос гараагүй байх. Зарим нь сэтгэл эмтэрсэндээ телевизийнхээ өмнө нулимс унагасан ч байж мэдэх. Мэдээж хорт хавдар хэмээх гамшгийн хэмжээнд хүрсэн энэ өвчний уршгаар олон хүний элэг эмтэрч, олон зуун аав, ээж, ах, дүү, үр хүүхэд, хамаатан садан, найз нөхдийнх нь амьдрал хором бүрээр хэмжигдэх болсныг сурвалжлагын багийнхан нэвтрүүлгийн оролцогч Д.Дашдаваа, түүний охин Д.Билгүүнзаяа нараар төлөөлүүлсэн байх. Ханьдаа, охиндоо, хамаатан садан, найз нөхдөдөө хэрэгтэй учраас элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэхээс өөр сонголтгүй үлдсэн Д.Дашдаваа шиг олон зуун айл өрх Монголд бий. Гэвч өөрсдөдөө байгаа хөрөнгө болох хашаа байшин, орон сууцаа банкны барьцаанд тавьчихаад үр хүүхэд, хань ижлээ орон гэргүй үлдээж, өөрөө гадаадыг зорих нь хэд билээ. Бодох гээд үзье. Бараг л байхгүй болов уу. Тэдний дунд эмчилгээний зардлынх нь 10 хувьд ч хүрэхгүй хэмжээнд үнэлэхээр хөрөнгөтэй нь ч байгаа. Амьдралын асар хатуу болзол гэмээр ийм нэгэн нугачаанд орсон олон зуун гэр бүл Д.Дашдаваагийн адил цаг минут, хором бүртэй бие сэтгэлээрээ тэмцэж байна. Хавдар олон янз. Элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүү, хөхний, бас хортой, хоргүй гээд. Эдгээр өвчнөөс элэгний хорт хавдар өдөрт таваас зургаан хүнд шинээр оношлогдож, дэлхийд энэ өвчнөөр тэргүүлэх орон болсон нь нэн түрүүнд анхаарал хандуулах асуудал мөн үү гэвэл мөн. Тэдгээрээс боломжтой хэсэг нь хилийн дээс алхдаг бол боломжгүй зарим нь эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийг зорьж байна. Хилийн цаана энэ төрлийн эмчилгээг хамгийн хямд хийдэг Энэтхэг Улсад гэхэд доод тал нь 120 сая төгрөгөөр эмчилдэг ч энэ бол зөвхөн хагалгааны төлбөр гэдгийг тодотгоё. Үүнээс цааш үргэлжлүүлэн эмчлүүлбэл 120 саяас хол давах нь мэдээж. Харин боломжгүй хэсэгт нь эмнэлэг бараадахаас өөр сонголт үгүй.
Хатуухан хэлэхэд хоногоо хүлээн хэвтэж буйгаас өөрцгүй. Энэ бүх шалтгаанаас нэн түрүүнд эх орондоо элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болох нь бидэнд чухал юм.

Уг нь ХСҮТ-ийнхөн 2016 ондоо багтаан уг ажилбарыг хийх томоохон зорилт тавин ажиллаж байгаа юм билээ. Хилийн дээс алхахгүйгээр эх орондоо эмчилгээ хийх сайн мэдээний өртөг нь хоёр тэрбум төгрөг. Гэвч энэ хөрөнгөөс нэг тэрбум нь сох дутаж байгаа нь олон хүний хүсэл мөрөөдөлд хаалт хийх шалтгаан болоод байна. Хэрвээ нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэчихвэл элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжийг авчирч монголчууд өөрсдөө хагалгаа хийх бүрэн боломжтой болох юм. Олон хүүхдийг, аавыг, ээжийг, ахыг элэг бүтэн амьдралтай болгох шиг сайхан зүйл мэдээж байхгүй. Гэвч тэрбум төгрөгийг хаанаас олох вэ гэдэг асуудал ХСҮТ-д тулгарснаар наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаад байгаа нь энэ. Харин жил гаруйн хугацаанд хорт хавдрын эсрэг аян өрнүүлсэн, түүнтэй тэмцэхийг бусдадаа уриалсан, сүүлд “Цензургүй сурвалжлага” бэлтгэн олон нийтэд хүргэсэн “Шүүртэй эгч” “Элэг нэгт монголчууд” сангаар дамжуулж хандив өргөхийг нийт монголчууддаа уриалж эхэллээ. Тэрээр эхний ээлжид НИТХ-д хандсан. Учир нь, монголчуудын дундах элэгний өвчлөлийн дийлэнх нь буюу 1.5 сая иргэн Улаанбаатарт амьдардаг гэсэн судалгаа бий. Тиймээс ХСҮТ-д шаардлагатай тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж өгөхийг ИТХ-ын төлөөлөгчдөд уриалсан нь энэ байв. Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр хотын удирдлагууд нэлээд хөрөнгийг зарсаар байгаа. Тэдгээрээс нэг настай цэцгэнд зориулж жил бүр тэрбум, хогны ногоон уутанд тав орчим тэрбум төгрөг гээд тоочвол цөөнгүй.

Мэдээж хүн амынх нь талаас дээш хувь нь суурьших болсон хотоо цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгах нь хотын удирдлагууд төдийгүй хүн бүрийн хүсэл байх. Гэхдээ бүтээн байгуулалт өрнөсөн гоё сайхан хоттой байлаа гээд хүн ам нь хорт хавдраар хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь байж болохгүй зүйл. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн заалт ч энд хөндөгдөнө.  Харин хотын иргэн бүр эрүүл, элэг бүтэн амьдралтай байх нь аз жаргалтай хот байхын үндэс суурь болох учиртай. Хамгийн сүүлд нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид “Элэг нэгт монголчууд” сангаас ирүүлсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлж гарын үсгээ зуржээ. Мөн дээрх хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс ч гаргах боломжтойг дурджээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ч шаардлагатай гэж үзвэл нийслэлийн ИТХ-аар оруулж хэлэлцүүлэхээ “Элэг нэгт монголчууд” сангийнханд хэлсэн байна лээ. Мэдээж энэ бол сайн мэдээ. Нэг тэрбум төгрөгийг хандиваар босгох нь амаргүй ажил. Үүнийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа “Шүүртэй” эгч тэргүүтэй хүмүүсийн хувьд амаргүй даваа байх нь дамжиггүй. Гэхдээ нэг хэсэг хүний бус нийтийн хүчээр хорт хавдартай тэмцэх эхлэлийг “Шүүртэй эгч” тэргүүтэй “Элэг нэгт монголчууд” сангийнхан хэдийнэ тавиад байна. Олны хүч оломгүй далай гэдэг. Үүн шиг нийтлэлч Л.Мөнхбаясгалан тэргүүтэй “Элэг нэгт монголчууд” сангийнхан хандивын аян, “Цензургүй сурвалжлага”-аараа дамжуулан хорт хавдрын эсрэг тэмцэл өрнүүлж, Монгол хүн бүрийн сэтгэлд гэрэл асааж эхэллээ. Гагцхүү тэр тэмцлийн гэрлийг унтраах уу, эсвэл улам тод гэрэлтүүлэх үү гэдэг нь дарга, цэрэг гэлтгүй та бид бүгдээс шалтгаалах учир нийтээрээ нэгдэх цаг хэдийнэ болжээ.

С.Гандөл /2016/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (64.119.27.206)
    Нүгэл чинь нүдээрээ гарах цаг энэ амьдралд чинь их ирэх л болно
    2019 оны 05 сарын 12 | Хариулах
  • Мөнхбаясгаланд (112.72.11.122)
    Та хорт хавдрын асуудлаа битгий орхиоч дээ. Хичнээн их буян хэмжээлшгүй их ачлал хүмүүст хүргэдэг билээ дээ. Та ээжийнхээ тухай бичиж байснаа санаж явдаг биз дээ
    2019 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (58.140.202.122)
    энэ бүсгүй бол жинхэнэ сэтгүүлч хүн юм билээ.сэтгүүлч хүний шудрага зоригтой бас эвтэйхэн овжин зан чанарууд бүгд энэ сэтгүүлч бүсгүйд байдаг .дэмждэг шүү баярлалаа
    2019 оны 05 сарын 12 | Хариулах
  • zochin (62.47.240.34)
    baba yaga shuuree bariad xol yavaxgui pop
    2019 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (202.9.43.0)
    энэ сэтгүүлч эмэгтэй ажилаа үнэн сэтгэлээсээ хийдэгт нь баярлаж хийсэн нэтрүүлгийг нь үргэлж үздэг багын хамт олон нь сайн мэрэгжтэнгүүд бүх сэтгүүлчид ийм байх нь яахав ядаж шудрага баймаар байдаг зарим сэтгүүлчид цалин авдаг хүний эрхшээлд байдаг байхаа овоо шудрага байх гэсэн сэтгүүлчийг байраар барьцаалаад хэцүү байлгадаг байх даа ойлгож байна хирэн дээ сайн шүү зөрчилийн хууль гэж ёстой гамшиг дундад зуунаар бол дөнгөлчихсөн хамжилгат тариачин юм даа дандаа ийм байхгүй байхаа гэж итгэж байна
    2019 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    13 цаг 25 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    13 цаг 50 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    13 цаг 58 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    14 цаг 14 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    14 цаг 53 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    15 цаг 18 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    15 цаг 24 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    16 цаг 5 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    16 цаг 27 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    18 цаг 20 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    18 цаг 25 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    18 цаг 56 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    19 цаг 21 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    19 цаг 23 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    19 цаг 38 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    19 цаг 44 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    19 цаг 52 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    21 цаг 2 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    21 цаг 8 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК