Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Шинэгэрэл: Их сургуульд заадаггүй олон зүйлийг хүмүүнлэгийн ажил хийх үедээ сурсан

2019-5-13
0
ЖИРГЭХ

 

“Хүнд тусламж хэзээ ч илүүддэггүй. Тусламж заавал том байхдаа албагүй, жижиг тус ч гэсэн цагаа олбол агуу зүйлийг бүтээх шидтэй” хэмээх ярих нэгэн охинтой танилцаад хэсэгхэн хором ярилцсан юм. Тэгэх зуур XXI зууны Монгол залуусын аливааг сурч мэдэхийн төлөөх хүсэл тэмүүлэл, бусдад тусалж, бусдад өгөхийг хүссэн чин сэтгэлийг эрхгүй мэдэрсэн юм. Ингээд нийгмийн сайн сайхны төлөө залуу манлайлагч “Залуучуудын улаан загалмай” клубийн тэргүүн С.Шинэгэрэлтэй ярилцсанаа хүргэе.


 

-Бусдад туслах, бусдаас суралцах нь хүмүүний насан туршийн үйл хэмээдэг. Танай клубын талаарх эерэг мэдээллийг өмнө нь цөөнгүй удаа сонсч байлаа. Ярилцлагынхаа эхэнд клубынхээ талаар танилцуулахгүй юу?

-Монголын улаан загалмайн нийгэмлэгийн харьяа МУИС-ийн “Залуучуудын улаан загалмай” клуб нь хүүхэд, залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулж, хүнлэг энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлж, тэдний оролцоонд тулгуурлан нийгэмд бодитой хувь нэмэр оруулах эрхэм зорилготой. Хүмүүнлэгийн эрх зүй, эрүүл мэндийг дэмжих, гамшгийн менежмент, нийгмийн оролцоог дэмжих, хамтын ажиллагааг дэмжих, манлайлал ба залуучуудын оролцоог дэмжих гэсэн үндсэн чиглэлээр ажилладаг. Тухайлбал, Дэлхийн сайн үйлсийн өдөр, Цусаа бэлэгдэх өдөр, Дэлхийн усны өдөр, Дэлхийн эрүүл мэндийн өдөр, Олон улсын ахмадын өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдэд нийгэмд тустай үйл ажиллагааг өнгөрсөн оноос эхлэн явуулж байна. 

-Энэ хугацаанд хэчнээн хүмүүнлэгийн ажил зохион байгуулсан бэ?

-Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад Монголын улаан загалмай нийгэмлэг нь Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу Үндэсний нийгэмлэгийн гамшгийн хариу арга хэмжээ авах баг, дунд шатны хорооны гамшгийн хариу арга хэмжээ авах, баг сайн дурын идэвхтэнүүд нийлсэн 419 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Иж бүрэн сургуулийн үеэр нэг цаг дор, өөр өөр нутаг дэвсгэр, байршилд улаан загалмайн сайн дурын идэвхтэнүүд анхны тусламж, нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх сурталчилгааны материал тараах зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн шинэ жилийн баярын өдрийг тохиолдуулан хүүхдийн бэлгийн хандивын аян зохион байгуулж, цугларсан бэлгийг Сүхбаатар дүүргийн XVI хорооны зорилтот бүлгийн хүүхдүүдэд өгсөн. Мөн дауны синдромтой хүүхдүүдэд “Гараа хэрхэн угаах-Цэвэр гар”, “Галын аюул-гал гарвал яах вэ” зэрэг сургалтуудыг хөгжөөнт тоглоом тоглох маягаар явуулж, асрамжийн газрын ахмад настнуудтай нэг өдрийг хамт өнгөрүүлэх зэрэг өөрсдийн санаачилсан болон тухайн байгууллагаас зохиосон арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Одоо “Хайр” аян зохион байгуулж байна.

-“Хайр” аяны хүрээнд ямар ажил хийж байгаа вэ. Яагаад хайр гэж нэрлэсэн юм бэ?

-Бид асрамжийн газрын өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэлийн дэм, урам өгөхийг зорьсон тул хайр гэж нэрлэсэн.  Энэ аяны хүрээнд нийт зургаан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний тавынх нь ард амжилттай гараад байна. Тухайлбал, Улаанбаатар хотоос 98 км-ын зайд байрлах Төв аймгийн Батсүмбэр сумын “Өндөр настны үндэсний төв” хуучнаар “Улсын асрамжийн газар”-т очиж нэг өдрийг ахмад, буурлуудтайгаа хамт өнгөрөөсөн. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн 4-6 насны нийт 60 хүүхэд багачуудад “Сургуулийн өмнөх насны хүүхдэд гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох нь” сэдэвтэй хөгжөөнтэй үр бүтээлтэй сургалт орсон. “Хүүхдийн төв сувилал” -ийн бяцхан дүү нартайгаа нэг өдрийг өнгөрүүлсэн. “Хүүхдийн төв сувилал” нь хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдүүд байдаг. Бага бүлэг нь 0-2 насны 15 хүүхэдтэй хоёр сувилагч асардаг юм байна лээ.

Түүнчлэн “Хүүхдийн төв сувилал”-д ногоо тарих талбайг нь хагалах зэргээр ажлыг нь нугалж өгсөн. Мөн голын эрэг дагуух хогийг түүж байгаль орчноо хогноос салгахад өөрсдийн хувь нэмрээ оруулсан. Харин зургаа дахь үйл ажиллагаагаа сургуульдаа донорын өндөрлөг болгон зохиохоор төлөвлөсөн.

-Ахмад настнуудад их тусалдаг юм байна. Тэдэнтэй цагийг өнгөрөөхөд ямар байдаг вэ?

 -Бидний төсөөлшгүй амьдралыг туулсан хүмүүс олон байдаг юм билээ. Тэдэнтэй ярилцаж, амьдралын мөн чанар олон зүйлийг таньж мэддэг. Ер нь ахмад настнуудтай хамт хөгжилдөж, цагийг өнгөрөөхөд гоё байдаг. Миний хувьд хүмүүнлэгийн ажил хийж эхлээд дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд бусад хүнд тус болохоос гадна хувь хүн талаасаа их хөгжсөн. Их сургуульд зааж өгдөггүй олон зүйлийг би хүмүүнлэгийн ажил хийж явах хугацаандаа мэдэж, ухаарсан тул хүмүүнлэгийн ажлыг орхиж чаддаггүй юм.

-Хичээлийн хажуугаар хүмүүнлэгийн ажил хийх нь амаргүй юм шиг ээ. Хэрхэн зохицуулдаг вэ?

-Цагийн менежмент, төлөвлөгөөтэй байж л аливаа зүйлийг амжуулдаг гэж боддог. Тиймээс үйл ажиллагаа, төлөвлөгөө гээд жижиг зүйл байсан ч бүгдийг нь тэмдэглэж авахыг хичээдэг.

-Клубынхээ санхүүг яаж зохицуулдаг юм бэ?

-Манай клуб гишүүдээсээ жилд 6000 төгрөгний хураамж авдаг. Үүний 3000 төгрөгийг Улаан Загалмайн нийгэмлэгт оруулж, үлдсэнийг нь клубтээ төсөв болгон оруулдаг.

-Цаашид ямар үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна вэ?

-Зүрхний дөрөвлөсөн гажигтай хэмээн оношлогдсон Энэрэл бяцхан охинд туслахаар болсон. Энэ өвчнийг Монголд эмчлэх ямар ч боломжгүй бөгөөд яаралтай гаднын улсад мэс засал хийлгэх шаардлагатай байгаа. Тиймээс сайн санаат монголын ард түмэн Энэрэл охинд гараа сунгаасай гэж хүсч байна.  

 Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    13 цаг 26 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    13 цаг 51 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    13 цаг 59 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    14 цаг 15 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    14 цаг 54 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    15 цаг 19 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    15 цаг 25 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    16 цаг 6 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    16 цаг 28 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    18 цаг 21 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    18 цаг 26 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    18 цаг 57 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    19 цаг 22 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    19 цаг 24 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    19 цаг 39 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    19 цаг 45 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    19 цаг 53 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    21 цаг 3 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    21 цаг 9 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК