Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа

2019-5-22
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын харьяа байгууллагуудын ажил байдалтай танилцаж байгаа билээ. Өмнө нь Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газарт тус тус ажилласан бол өнөөдөр тэрбээр Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа.

Монгол Улсад Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсанаас хойших 19 жилийн хугацаанд ирж, ажил байдалтай нь танилцаж байгаа  анхны УИХ-ын дарга болсонд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж талархал илэрхийлэв.

УИХ-ын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон албаны бусад хүмүүс ажиллалаа.

2000 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын ажиллах эрх зүйн орчин бүрдсэн билээ. Уг хуулийн 3.1-т "Комисс нь Монгол Улсын Үндсэн Хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих байгууллага мөн" гэж заасан.

Тус комисс одоогоор 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 21 аймаг тус бүрт нэг ажилтан ажилладаг байна. Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан орон тоо, төсвийн асуудлыг шинэчлэн шийдвэрлэх шаардлага тулгарсан. Тодруулбал, дүн шинжилгээ судалгааны чиглэлээ бэхжүүлэх үүднээс мэргэшсэн судлаачдыг ажиллуулах шаардлага үүсэж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж хэллээ. Ажилтнуудын нийгмийн асуудал ч орхигдож, туршлага дадлагатай болсон ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулахад хүндрэлтэй байгааг ч учирласан юм. Иймд олон улсын жишгийн дагуу Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах тухай хуультай болж, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байна гэлээ.

НҮБ-ын тусгай илтгэгч ноён М.Форст дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 13-ны өдрүүдэд Монгол Улсад ажилласан бөгөөд зөвлөмждөө таван асуудлыг тусгасны нэг нь хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах шаардлагатайг дурджээ.

Иймд шинэчилсэн Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барихаар ажиллаж байгааг хүний эрхийг хамгаалагчид хэлсэн юм. Уг хуулийн төсөлд тус комиссын дэргэд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизмтай болохоор тусгагдсан байна. Хараат бусаар ажиллах ийм механизмтай болж чадвал олны анхаарлыг татаж буй эрүүдэн шүүлтийн асуудал буурна гэж үзэж байгаа аж.

Эрүүдэн шүүлтийн талаарх асуудлыг тус комиссын зүгээс жил бүрийн илтгэл тайландаа тусгадаг ч төдийлөн анхаарч үздэггүй, энэ талаарх ХЭҮК-ын эрх мэдэл хангалтгүй байсаар өдийг хүрсэн. Он гарсаар эрүүдэн шүүлттэй холбоотой 35 гомдол ирсэн байна. Эрүүдэн шүүлттэй холбоотой гомдлыг шийдвэрлэдэг практик манай улсад байхгүй гэхэд хилсдэхгүй. Учир нь нотлох баримтгүй гэдэг үндэслэлээр хаагддаг байна. Комиссоос ирсэн гомдол бүрт ажиллагаа хийгээд харьяаллын дагуу шаардлагуудаа хүргүүлдэг ч ёс төдий хариу ирсээр байгааг ч хэлж байлаа.

Хүний эрх, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг бууруулахад шат шатандаа анхаарах цаг болсныг хүний эрхийг хамгаалагчид сануулсаар байна.

Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, малчин эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг асуудлыг бодлогын түвшинд шийдэж, шинэчлэх хэрэгтэй. Тухайлбал, бага насны хоёр хүүхдийг хүчирхийлсэн гэх цагдаагийн ажилтнуудыг ажлаас нь халсан ч хохирогчдыг дахин хохирогч болгох үйлдлүүд нийгэмд болон хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр тархаж байна. Мөн тухайн цагдаагийн ажилтнуудын ар гэр, үр хүүхдийг давхар хохирогч болгож, хүнд байдалд оруулж байгаа учраас энэ мэт үйлдлээс сэргийлэх, хамгаалах бодлого дутагдаж байна.

Жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой хууль тогтоомжуудыг мэддэггүй удирдлагуудаас болж орон нутагт хүний эрхийн зөрчил багагүй гардаг. Мөн сүүлийн үед ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол нэмэгдэх хандлагатай болсон. 2013 онд хийсэн тандалт судалгаагаар хүчний байгууллагад ажлын байрны бэлгийн дарамт их байсан гэдгийг ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг хэллээ.

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, “НҮБ-ын тусгай илтгэгчийн зөвлөмжийг хууль тогтоомжоороо баталгаажуулж хэрэгжүүлэх шаардлагатай. Гэхдээ гаргасан хуулийг ажил хариуцсан яам, агентлагууд хариуцлагатайгаар хэрэгжүүлэхгүй байна. Зорилтот бүлэгтээ тохирсон бодлогыг гаргаж чадахгүй байна” гээд, төрийн албан хаагчдын ёс зүйг сайжруулах, хүний эрхийг хамгаалагчдыг дэмжих хууль эрх зүйн орчныг бэхжүүлэхэд УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Хүний эрхийн асуудал нээлттэй, ил тод байх тусам урьдчилан сэргийлэх нэг арга болно. Манай улсад хүний эрхийг хамгаалах хууль, бодлогын баримт бичиг цөөдөөгүй. Харин хэрэгжилт ямар байна вэ гэдэг бол анхаарал татсан асуудал мөн. Хүний эрх гэдэг бол ардчиллын амин сүнс. Өнөөдөр хэн нэгнийг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлж байгаа бол маргааш магадгүй өөрийг чинь ч хохироож магадгүй учраас хүний эрхийг хамгаалах нь бидний үүрэг юм.

Нэг талаас хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байна. Нөгөө талаас Хүний эрхийн үндэсний комисс гомдол шаардлагыг холбогдох байгууллагад шилжүүлээд л орхидог гэсэн шүүмжлэл байдаг. Энэ шүүмжлэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудал дээр тод харагдлаа.

Ниргэсэн хойно нь хашгирах биш, урьдчилан сэргийлж, гарсан зөрчлийг тэр даруйд нь ил тод, шуурхай мэдээлж, шийдвэрлэдэг болохын тулд УИХ-аас бүхий л талаар дэмжиж ажиллана.

ХЭҮК-ын үйл ажиллагаанд шинэчлэл хэрэгтэй байна. Энэ шинэчлэлийг хууль, эрх зүйн хувьд ч, байгууллагын бүтэц, удирдлагын хүрээнд ч хийх шаардлагатай” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.124)
    Энэ Занданшалар ХЭҮК-т ажилд ороо юу? "... -д ажиллав" гэж бичдэг гаж хэллэг хаанаас бий болов?? Нэг үйл үгийн араас заавал "ажиллав" гэдэг үйл үг хавсаргахгүй бол цаад хүн нь амарч зугаалж яваагаар ойлгогдох гээд байгаа юм уу?? Жишээ нь, "Ерөнхий сайд ... үйлдвэрт ажиллав" гэхгүй бол дэмий хэсч яваа гэж ойлгогдох гээд байгаа юм уу? Ерөнхий сайд тэр үйлдвэрт ажил хийгээгүй нь мэдээж, ажил байдалтай танилцсан нь л тэр байх. Аливаа үндэстэнг мөхөөе гэвэл эх хэлнийх нь үйл үгийг буруу хэрэглэдэг болгох хэрэгтэй гэсэн том гүрний хорон бодлого байдаг юм гэнэ лээ шүү!!!!
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.176.130)
    naad ert edugee tsagiin enkhee huugiin daguuliig huuj yavuulach
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    12 цаг 7 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    12 цаг 32 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    12 цаг 40 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    12 цаг 56 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    13 цаг 35 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    14 цаг 0 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    14 цаг 6 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    14 цаг 47 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    15 цаг 9 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    17 цаг 2 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    17 цаг 7 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    17 цаг 38 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    18 цаг 3 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    18 цаг 5 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    18 цаг 20 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    18 цаг 26 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    18 цаг 34 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    19 цаг 44 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    19 цаг 50 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК