Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятадуудад газар олгохыг эсэргүүцсэн жагсаалд улс төрийн намууд оролцоно

2019-5-26
0
ЖИРГЭХ

Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны хүрээнд хятадын технологи бүхий хүлэмжийн аж ахуйг Монголд нутагшуулах үүднээс 50 га газар олгохоор болсон юм. БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай компани болох "Тяньжин Фүүдс" ХХК-т газар олгох тухай асуудал НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэгдэх үед олны анхааралд өртөж, улмаар шүүмжлэл дагуулаад буй.

Учир нь газар олгох чиглэлийг ЗГХЭГ-аас өгсөн бөгөөд ингэхдээ нийслэлийн үржил шим сайтай бүсэд олгохоор тусгасан байдаг. Нийслэлийн удирдлагуудын хэлснээр 50 га газар олгосныхоо хариуд 40 тэрбумын хөрөнгө оруулалт орох ашигтай гэдгийг илэрхийлсэн. Гэвч Монгол Улсад 50 га газарт хүлэмжийн аж ахуй гэдэг нь нийт хүлэмжийн аж ахуй эрхэлдэг газрын 90 хувьтай тэнцэхүйц том газар гэсэн үг юм байна. Тийм учраас Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд төдийгүй Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй уг асуудалд холбогдох албаныхан болон хүлэмж эрхлэгчид эсэргүүцэл зарласан юм.

Тэгвэл уг асуудалд улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагынхан хүч нэмэхээр болжээ. Тодруулбал, энэ сарын 27-нд “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Үнэн ба зөв нам”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” нар хамтран шатахууны үнийн хөөрөгдөл болон хятадуудад газар олгохыг эсэргүүцэж, автомашинтай жагсаал зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар уг жагсаалыг зохион байгуулагч Б.Цэгмид “Ирэх даваа гариг буюу энэ сарын 27-ны өдрийн 13.00 цагт Төрийн ордны зүүн талд шатахууны үнийн хөөрөгдөл болон асуудлыг эсэргүүцэж, тэмцэл өрнүүлнэ. Бид маш энгийн шаардлага тавьж байгаа.

Хятадуудад газар олгох гэж буй хамтын ажиллагааны гэрээг Засгийн газраас яаралтай цуцал. Хоёрдугаарт, шатахуун, мах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлах, зөв зохистой бодлого явуулах нь засгийн газрын үүрэг. Энэ үүргээ биелүүлэхийг шаардаж байна. Гуравдугаарт, Засгийн газар УИХ-ыг тарахыг шаардаж буй. Энэхүү тэмцэл гурван хоног үргэлжилнэ” гэсэн юм.

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.161.34)
    hotiin darga zail oo yashig chaddag hund ajlaa ogoo
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.160.93)
    Газар нутгаа харийнханд найр тавьсан этгээдүүд монголоос зайлаарай
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • zochin (122.201.22.229)
    Өнөө хужаа нар нь баахан химийн бордоогоор гял цал ногоо ургуулж "хай манай ногоог харсан хүн авна, авсан хүн иднэ, идсэн хүн хордоно оо, тэгээд үхваа" гэх биз. Нэгэнт л үйл ажиллагаа нь эхэлчихвэл монголчууд хяналт тавьж чадахгүй ээ. Хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах асуудал яалт ч үгүй гарна. Заавал ингэж иргэдийнхээ эрүүл мэндээр дэнчин тавьж тусламж авахын хэрэг байхгүй. Дундаас нь хэдэн дарга нар цавчаа хийж мөнгө завших гэсэн л санаа. Хужаа нарын хүлэмжийн ногоотой, ногоогүй бид амьдарч чадна. Хэрвээ иргэдийнхээ үгийг сонсохгүй хужаа нарыг дэмжвэл засаг дарга огцорч, НИТХ, УИХ, Засгийн газар тарвал таарна.
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.42.82)
    Тэр компанид монголчуудыг ажиллуулах Мэргэжлийн болон эрүүл ахуйн хяналтыг сайн тавьж ажиллуулах нь зүйтэй. Эс тэгвээс химийн хортой хүнсийг эрээнээс зөөсөөр байгаад монголчууд өвчний уурхай боллоо. Манайхан өөрснөө юм хийхгүй байж зөв бодлогод сүржигнэх юм.
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.27.60)
    ялгадасаараа бордоод сайхан ургуулаад л өгөөд байна да
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.160.83)
    Монголчууд бид зүгээр л хятад гэх сургаар л алергитаж, эсэргүүцэх биш, харин ямар хор уршигтайг нь урьдчилан судалж тогтоосны үндсэн дээр үнэхээр буруу зүйл бол зогсоох ёстой! Хэрэв зөв технологиор хүнсний ногоо тариалбал бидэнд хэрэгтэй! Хяналтаа сайн тавиад чаддаг улсаар юм хийлгэвэл яасан юм бэ???
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    11 цаг 36 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    12 цаг 1 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    12 цаг 9 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    12 цаг 25 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    13 цаг 4 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    13 цаг 29 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    13 цаг 35 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    14 цаг 16 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    14 цаг 38 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    16 цаг 31 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    16 цаг 36 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    17 цаг 7 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    17 цаг 32 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    17 цаг 34 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    17 цаг 49 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    17 цаг 55 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    18 цаг 3 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    19 цаг 13 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    19 цаг 19 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК