Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Алтанцацралт: “Тяньжин фүүдс”-д 50 га газар олгох шийдвэрийг Г.Занданшатар сайд байхдаа шийдсэн

2019-5-27
0
ЖИРГЭХ

Монголын хүнсний ногоо хүлэмжийн аж ахуй эрхэлдэг компаниуд БНХАУ-ын "Тяньжин Фүүдс"  компанид нийслэл хот орчим 50 га газрыг хүлэмж эрхлэх төслийг эсэргүүцсээр байгаа. Учир нь тус улс олон сая хүн амаа тэжээхийн тулд хүнсээ химийн бордоогоор борддог тухай мэдээлэл олон байдаг юм. Харин манай улс шиг хүн ам цөөтэй улсад бол энэ нь хүнсний аюулгүй байдал цаашлаад үндэсний аюулгүй байдал хөндөгдөх асуудал гэж үзэх цөөнгүй иргэд бий. Тиймээс хүнсээ өөрсдөө тариалдаг болъё.

Хятадад өгч, тариалан эрхлүүлэх гэж буй газрыг хүлэмжийн аж ахуй эрхлэгч нарт итгээд хуваагаад өгчихвөл эх орондоо сайн чанарын хүнс үйлдвэрлэж чадна хэмээн тус холбооноос удаа дараа мэдэгдсээр байгаа юм. Ингээд Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Х.Алтанцацралттай ярилцсанаа хүргэе.


 

-БНХАУ-ын “Тяньжин фүүдс” компани 50 га газар хүлэмжийн аж ахуй эрхлэх тухай яригдаад байгаа шүү дээ. Хэрэв тус компани хүлэмжийн аж ахуй эрхлэхээр болчихвол нийслэлийн хүнсний ногооны хэдэн хувийг хангах юм бэ?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт хүлэмжийн 90 хувьтай тэнцэх хүлэмжийн аж ахуй бий болно гэсэн үг. Тариланчид зун тарьсан ногоогоо намрын улиралд хураан авч тодорхой хугацаанд зах зээлд борлуулна. Гэхдээ үүнээс хойш дан хятад ногоо идэх болж байна. Яг хэдий хэмжээний талбайтай гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа учраас хоёр улсын тариаланчид тийм хэмжээний ногоо хураан авна гэж хэлэх боломжгүй байна.

-Уг нь манай улсад “Газар шим” зэрэг хүлэмжийн томоохон аж ахуйн нэгж байдаг биз дээ. Тийм бага газарт тариалдаг гэж үү?

-Хятадын компанид өгөх гэж буй 50 га газартай харьцуулахад хамаагүй бага. Монголын хүлэмжийн томоохон аж ахуй эрхлэгч гэхэд л 4000 м.кв буюу 0.4 га талбайтай байдаг.

-Хүлэмжийн  аж ахуйг нийслэлээс хэр дэмждэг вэ. Яагаад хүлэмж эрхлэгчдийн талбайг нь нэмээд монголчууд өөрсдөө тариалалтаа хийгээд ургацаа хураан авч болдоггүй гэж?

-Төр иргэнийхээ эрүүл аюулгүй байхыг хариуцах ёстой. Гэтэл төрийн бодлого нь өдөр тутмын хоол хүнсний хангамж хэрэглээндээ санаа тавих биш уул уурхайд л төвлөрч буй бололтой. Өнөөдөр монголд өөрийн гэсэн сортын огурцы, помидорын үр гэж байхгүй. Нарийн ногоо тариалж, хүнс бэлдэж байгаа аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг, хөнгөлөлттэй зээл ч олгодоггүй. Харин жаахан цас шуурахаар л малын өвс, тэжээл гээд л шоу хийж эхэлдэг.

-Дүүргүүдийн газрын албанд газраа томосгох талаар та бүгд ханддаг байх. Хэр нааштай хүлээж авдаг вэ?

-Газар байхгүй гэдэг. Түүнчлэн нийслэлийн Хотын захиргаа иргэддээ мэдэгдэлгүйгээр 61-ийн гармын ойролцоо “Улаанбатарын иргэдийн ногооны талбай” гэдэг нэртэй 300 га газар бий болгосон байсан. Энд Улаанбаатарын ямар ч аж ахуй эрхлэгч ногоо тариалдаггүй. Өөрөөр хэлбэл, хотын захиргаа сүртэй нэр өгөөд л авдрандаа хийчихдэг. Уг хадгалсан 300 га газраасаа 50 га газрыг нь БНХАУ-ын “Тяньжин фүүдс” компанид өгч байгаа юм билээ. Нийслэлд хүлэмж эрхлэх газар байдаг. Тус газрыг нь ашиглаж ногоо тарилъя гэхээр эзэнтэй гэдэг. Түүнчлэн иргэд “Тяньжин фүүдс”-тэй эн тэнцэхээр газар авлаа гэхэд тэнд тарих хүлэмжийн мөнгө, санхүүгийн дэмжлэг байхгүй.

-300 га газраас тодорхой талбайг нь өгөөч, бид ногоо тариалъя ч гэдэг юм уу хүсэлт гаргаж байв уу?

-Энэ талбайг нөөсөн гэдэг нь хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн.

-Ямар захирамжаар хэзээ нөөсөн газар юм бол?

-Энэ талаар мэдээлэл олж авч чадаагүй.

-“Тяньжин фүүдс” компани хүлэмжийн аж ахуй явуулснаар монголчуудад газар тариалан хэрхэн явуулахыг зааж өгөх, өвлийн хүлэмжийг нутагшуулах зэрэг туршлага судлахад ач холбогдолтой гэж яриад байгаа. Гэвч монголын хүлэмж эрхлэгчид хятадуудаар заалгах хэмжээнд байгаа гэж үү?

-Монгол, Хятад хоёр орны уур амьсгал өөр. Монголд өдөр шөнийн температурын зөрүү их байдаг. 24 цагийн дотор температурын хэмжээ дөрөв дахин өөрчлөгдөх үе бий. Тухайлбал, зуны улиралд 24 градус байлаа гэхэд үүрээр 5, 6 орчим градустай болдог. Өөрөөр хэлбэл, 24 цагийн дотор ийм өөрчлөлт гарч байгаа юм. Харин Хятад Улс дулаан, чийглэл уур амьсгалтай тул газари үр унахад л өөрөө ургачих таатай орчин. Харин монголын эрс тэс уур амьсгалд ногоо тариалх хэмжээний туршлага тэдэнд байхгүй. Нөгөөтэйгүүр, олон зуун жил тариалан эрхлэсэн хятадад амьд хөрс байхгүй учраас химийн бодисоор ургамлыг маш хурдан хугацаанд ургуулдаг. Тиймээс хүний биед хортой. Эдийн засгийн боломжтой хятадууд нь хүртэл өөрсдийн тариалсан ногоог хэрэглэхээс айдаг. Бүр 25 кг-ийн гурил, ногоо явуулж өгөөч гэж гуйдаг юм. Ингэхээр тэднээс сурах юм байхгүй байгаа биз дээ.

Монгол, Хятад хоёр улс найрамдлын 70 жилийн ойн хүрээнд 10 бүтээлч ажил хийнэ гээд Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа хятадуудтай уулзалт хийх үеэрээ санамж бичигт нь гарын үсэг зурчихсан юм билээ. Энэ хүрээнд “Тяньжин фүүдс” компаниас 40 тэрбум төгрөг оруулж ирнэ гэнэ. Тиймээс “гаднаас 40 тэрбум төгрөг орж ирэх гэж байхад яагаад илүү юм яриад байгаа юм бэ. Та нар өөрсдөө тарихгүй яасан юм. Чадахгүй байж битгий ажил уяад бай” гэж байгаа юм. Хамгийн гол нь хятадууд орж ирээд нэг л хашаа хатгаад суучихвал үйл ажиллагаанд нь монголчууд хэзээ ч хяналт тавьж чадахгүй.

-Яагаад чадахгүй гэж?

-Хилээр орж байгаа хүнс хүртэл ямар ч гарал үүслийн баталгаагүй байдаг шүү дээ. Үүнийг хянаж чадахгүй мөртлөө “Тяньжин фүүдс” ногоо тариалаад ирэхээр мэргэжлийн хяналтын байгууллага хяналтаа тавиад явчихна. Санаа зоволтгүй гэж хэлж байна. Тийм зүйл байхгүй. Байцаагч шалгах гээд очиход нь нэг сая төгрөг атгуулчихад л амаа жимийгээд чимээгүй алга болно. Иргэд очъё гэвэл “хятадын төрийн өмчийг дэлхийн аль ч улсад зэвсгээрээ хамгаална” гээд хятадын цэргүүд нь орж ирнэ. Хашаан дотроо монголчуудад ногоо тарихыг заана гээд ажилгүй бүсгүйчүүд очно. Гэтэл Хятадууд 200 орчим сая гоонь эрчүүдтэй шүү дээ. 50 га газарт ажиллах хэчнээн хятад хүн огрж ирэхийг мэдэхгүй. Тэгэхээр цаад зорилго нь энэ л юм.

Түүнчлэн “Тяньжин фүүдс” компани орж ирээд эхний ээлжид ногооны үнийг унагаана. Үүнтэй бид тэмцэж чадахгүй дампуурна. Гэвч биднийг дампуурсны дараа удалгүй тэд ногооныхоо үнийг баричихна. Хэдхэн хоногийн өмнө гэхэд махыг их хэмжээгээр нь импортолж аваад монголчууд махаа хүртэл авч идэж чадахгүйд хүрч байгааг бид бүхэн харж байна. 16 мянган төгрөгийн үнэтэй мах авч идэх чадвар иргэдэд байхгүй байна. Удахгүй ногооны үнийг нь хүртэл нэмнэ. Энд төр засгийнхан юу ч дуугарч чадахгүй. Ерөнхийдөө геополитикийн бодлогоор монголын ард иргэдийг ядууруулж, ходоодоор нь барих л зорилготой гэж харж байгаа.

-УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа 50 га газрыг олгох суурийг тавьсан гэж ойлголоо. Уг нь дээрх газрыг хотын дарга өгчихлөө гэж иргэдийн ойлголж байсан шүү дээ. Гэтэл хоёр улсын байгуулсан санамж бичгийн хүрээнд л хотоос олгож байгаа газар болж таарлаа. Тийм үү?

-Хоёр орны Засгийн газар хооронд яригдаж байгаа асуудал. Хүлэмжийн аж ахуй эрхлэхийг Улаанбаатар, Тяньжин хоттой гэрээлсэн ажлын нэг юм. Бидэнд ирсэн мэдээллээр Г.Занданшатар уг ажлыг зохион байгуулахад гар бие оролцсон гэсэн. Тэр бүү хэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 196 дугаар тогтоол байна. Энэ нь Хятадтай 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол юм. Үүгээр хүлэмжийн аж ахуй эрхлэх ажлыг зохион байгуулах үүргийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан,  Хотын дарга С.Амарсайхан нарт өгсөн юм билээ. Тэгэхээр энэ бол Засгийн газрын шийдвэр.

-Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид хаанаас үр авдаг юм бэ?

-Манай хүлэмжийн хувьд Голландын үрийг хэрэглэдэг.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.161.49)
    Хилээр орж ирээгүй монолын хөрсөнд тарьсан ногоог жилийн турш идэх болдомжтой болно. Эд нар өөрснөө чадахгүй байж юм хийе гэхээрээ л хар амиа бодоод эсэргүүцнэ. Энэ их эсэргүүцлийн ард заавал хувийн сонирхол явж байгаа шүү. Нээг их ард иргэдээ бодсон юм байхгүй
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин (66.181.161.49)
    Энэ нөхөр ер яагаггд эсэргүүцээд байна аа. Хувийн нь бизнес нь сүйрэх гээд байгаа юм байх даа. Эд нар хуйвалдаж үнэтэй ногоогоо монголчууддаа өгч байвал сайхан байх нь л дээ. Өрсөлдөөн бий болно ногооны үнэ хямдрана олон сайн талтай шүү
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин (66.181.161.49)
    Бид чинь Хятад таоьсан ногоо ачиж ирээд идэж байгаа биз дээ. Хятад хүний монгол хөрсөнд тарьсан ногоо идхэд яагаад болдогүй юм бэ. Газрыг нь олгох хэрэгтэй шүү дэ. Олон хүн ногоо тарьж сурна, бас ажилтай болно
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин (202.9.42.240)
    Тэгээд тэмцээчээ тэр.Занданшаараа шорондоо хиигээч
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Zochin (202.4.248.67)
    Зөвшөөрлийг нь цуцлаад л болоо шүү дээ. Тэгэхгүй бол одоо яригдаад байгаа махны асуудал шиг юм болох байлгүй.
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • зочин (124.158.73.28)
    За ингээд хор идээд байж дээ, ийм шийдвэр гаргаж байгаа төр хэмээгчдийг яалтай вэ
    2019 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    11 цаг 36 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    12 цаг 1 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    12 цаг 8 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    12 цаг 25 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    13 цаг 3 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    13 цаг 28 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    13 цаг 35 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    14 цаг 15 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    14 цаг 38 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    16 цаг 30 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    16 цаг 35 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    17 цаг 6 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    17 цаг 31 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    17 цаг 33 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    17 цаг 49 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    17 цаг 54 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    18 цаг 2 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    19 цаг 12 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    19 цаг 18 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК