Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн шагналын үнэлэмжтэй “Чингис хаан” хөшөө хаачив

2019-5-29
0
ЖИРГЭХ

Монголчууд мартахдаа хурдан, шүүмжлэхдээ удаан гэж үнэн үг ажээ. Учрыг сийрүүлбэл, 2015 оны зургадугаар сарын 9-нд ОХУ-ын Буриадын нэрт барималч Даш Намдаковын “Чингис хаан” бүтээлийг Монголын нэгэн улстөрч үнэ цохин худалдаж авсан нь тухайн үедээ шуугиан тарьж байлаа. Арга ч үгүй юм. 2012 оны Лондоны зуны олимпийн наадмаар тус хотод байршуулсан уг бүтээлийг БНХАУ, ОХУ, АНУ зэрэг дэлхийн тэргүүлэгч орнуудаас худалдаж авах санал гаргаж байсан ч Батлан хамгаалахын сайд асан, “Ажнай” нэрээрээ олны танил болсон Д.Бат-Эрдэнэ гурван сая орчим еврогоор өөрийн болгосон нь анхаарлын төвд орох шалтгаан болсон юм.

Тухайн үед “Чингис хаан” баримлыг ОХУ, БНХАУ, АНУ-тай өрсөлдөхийн зэрэгцээ үнэ цохиж авсан шалтгаанаа сайд асан Д.Бат-Эрдэнэ “ОХУ-ын Буриад улсын нэрт барималч Даш Намдаковын хосгүй бүтээл “Чингис хаан” хөшөөг 2011 онд Италид бүтээсэн. 2012 оны олимпийн наадмын өмнө Лондон хотод байршуулсан юм. Энэ бүтээлийг хэн нэгэн Монгол хүн Монголд авч ирэх ёстой гэж үзсэн. Тиймээс санал санаачилгыг нь гаргаад тодорхой үнээр худалдан авсан. Тухайн үед хөшөөг цөөнгүй орон худалдан авах санал гаргаж байсан юм. Монголд авч ирээд жил болж байна” хэмээн тайлбарлаж байв.

Харин УИХ-ын дарга асан З.Энхболд “Хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулна. Хөшөөг эх орондоо авч ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд талархал илэрхийлж, баяр хүргэж байна” хэмээн талархал илэрхийлж байлаа шүү дээ. Улмаар Монголын хил дээр жил гаруйн хугацаанд “саатсан” уг хөшөөг тэрбум гаруй төгрөгийн гаалийн татвараас чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж баталсан нь 2015 оны долдугаар сарын 2-нд болсон үйл явдал. Цаашлаад Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн гарамгай бүтээлүүд туурвиж байгаа уран барималч, зураач Даш Намдаковд /Намдагийн Дашням/-д Ерөнхийлөгчийн зарлигаар 2015 оны Төрийн соёрхлыг хүртээсэн билээ.

Үндэсний түүх, өв соёлыг тодотгон баяжуулахаас гадна аялал жуулчлалын салбарт Монгол Улсыг таниулан сурталчлахад чухал хувь нэмэр болох учиртай, дэлхий дахины хосгүй бүтээл гэгдэх 4.8 метр өндөртэй “Чингис хаан” хүрэл хөшөөг өнөөдрийг хүртэл хаана байрлуулах нь тодорхойгүй явсаар эцэстээ бэх нь бүдгэрсэн цаас шиг мартагджээ.

Угтаа бол тус бүтээлийг гаалийн татвараас чөлөөлөх үеэр тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт нийслэлчүүд хамгийн олноор цугладаг газарт байршуулна хэмээн ярьж байв. Сүхбаатарын хөшөөг нүүлгэж, буурин дээр нь байршуулах тухай яриа ч улс төр, нийгмийн хүрээнд гарч байсан удаатай. Гэвч “Чингис хаан” хөшөөг дагуул таван хөшөөний хамт байрлуулахад Сүхбаатарын талбайн хэмжээ хүрэлцэхгүй учир Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хамгийн тохиромжтой газраар нэрийдэж байв. Бүр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар эхлүүлсэн Их Майдар цогцолборын нэгэн гол бэлгэдэл болгох тухай ч яригдаж байсан юм.

Сонирхолтой нь, УИХ, Ерөнхийлөгч гээд ээлж дараалсан сонгуулийн уур амьсгалын хөлд Төрийн шагналын үнэлэмжтэй “Чингис хаан” хөшөө мартагдаж, бүр ор сураггүй алга болж, хаана хадгалагдаж байгаа вэ гэсэн асуулт тавихад хүргэж эхэллээ.

Сайд асан Д.Бат-Эрдэнэ өөрийн хөрөнгөөр хөшөөг худалдан авсан ч улсын сан хөмрөгт шилжүүлэхээ мэдэгдэж, татвараас хүртэл чөлөөлүүлсэн биш гэж үү. “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэлсэн үнэн л юм бол Төрийн шагналын үнэлэмжтэй “Чингис хаан” хөшөө улсын сан хөмрөгт хадгалагдаж байгаа гэж найдахаар болж байна. Эсвэл эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга Их Майдар цогцолбортоо залахаар хав дарчихав уу. Тийм биш бол татвараас чөлөөлүүлэн байж Англиас авчруулсан “Чингис хаан” хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулж дотоодын төдийгүй гадаадын жуулчдын нүдийг хужирлавал ямар вэ.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zochin (98.228.96.94)
    elbegdorj xuilgailsan bauxaa
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • ард (202.9.43.94)
    миний хүүхэд ч баримлаар хийчэх зүйл, зүгээр л мөнгө угаасан юм биш үү
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.176.130)
    nuguu urlagiin edleliin hulgaich n hulgailaad hil davuulsan bhooooo
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • зочин (202.9.44.185)
    нөгөө нүдтэй юм болгоны хулгайч элбэгдорж туусан сурагтай. ажнай цаадхийнхаа шуналыг мэдэж авч өгч араар нь юм амжуулсан гэж мэдэх улс нь сэм ярих юм. шалгах л болж дээ
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • аа (202.9.42.240)
    Арзайж сарзайсан аалз шиг юм тиим үнэ хүрээд төриин шагнал энэ тэр гэх мөнг идэх арга биз.3сая евро ч гэх шиг болиосой.
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
    • зочин
      эрдэнэтийг хулгайлахдаа тэжээлийн үнээ болсон гэж хуцаад байсан хогийн элбэгдорж өөрөө нөгөө хөшөөг үнэгүйдүүлэх санаатай арзайж сарзайсан юм гэж бурж байгааг нь. тэгээд чи яагаад хүнээр 3 сая еврогоор авахуулсан юм бэ, тэгээд чи яагаад татваараас хүртэл чөлөөлүүлсэн юм бэ? энэ элбэгдорж гэж ёстой хогийн хулгайч шүү
      2019 оны 05 сарын 29
  • бб (202.131.243.186)
    зөв шүү хөшөө хаана байна аа
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    11 цаг 0 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    11 цаг 25 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    11 цаг 33 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 49 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    12 цаг 28 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    12 цаг 53 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    12 цаг 59 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    13 цаг 40 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    14 цаг 2 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    15 цаг 55 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    16 цаг 0 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    16 цаг 31 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    16 цаг 56 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    16 цаг 58 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    17 цаг 13 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    17 цаг 19 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    17 цаг 27 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    18 цаг 37 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    18 цаг 43 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК