Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Болорсүх: Автобусыг гаднаас 700 саяар импортлодог. Харин дотооддоо үйлдвэрлэвэл 400 сая төгрөг болно

2019-5-29
0
ЖИРГЭХ

Энэ сарын 15-наас түүхий нүүрс нийслэл рүү тээвэрлэх, хэрэглэхийг хориглосон Засгийн газрын шийдвэр гарсан. Ингэснээр агаарын бохирдол 50 хувиар буурна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Түүнчлэн агаарын бохирдлын нэгээхэн хэсгийг бүрдүүлдэг утаа их гаргадаг нийтийн тээврийн хэрэгслийг хэрэглээнээс гаргах ажлыг Нийтийн тээврийн газраас сар бүрийн төлөвлөгөөт шалгалтын хүрээнд зохион явуулж байна.

Дэлхий нийтээр хорт утаа хаядаг, дизель түлшний хэрэглээг хязгаарлаж, эко цахилгаан автобусыг хэрэглээндээ нэвтрүүлж буй. Манай улсын хувьд нийтийн тээврийг шинэчлэх нөөц бололцоо, ажиллах хүчин, инженерүүд бэлэн байна. Энэ талаар “Монгол машин индустриал” компанийн инженер Г.Болорсүхтэй ярилцлаа.


 

-Танай байгууллагын хувьд хэчнээн цахилгаан автобус үйлдвэрлээд байна вэ?

-Би 2005 оноос эхлэн “Нийтийн тээврийн зорчигч тээврийн нэгтгэл” компанид ахлах инженерээр ажилласан. Тухайн үед 01G800 маркийн анхны троллейбусыг үйлдвэрлэж, угсарч гаргаж байсан. Энэ автобус нийтийн тээврийн стандартын шаардлагыг дагуу 12 жил иргэдэд үйлчилгээ үзүүлсэн юм. Үүнээс хойш 50 орчим цахилгаан автобусыг дотооддоо үйлдвэрлэж, шугмын үйлчилгээнд явуулж байна. Зарим автобусыг одоог хүртэл үйлчилгээнд ашиглаж байна. Монголын машин үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр “Эрдүү”, “Монгол машин байгууламж”, “Эко бус” зэрэг компаниудын инженерүүд ажилладаг. Миний хувь одоогоор “Монгол машин индустриал” компанид ажиллаж байна. Манай байгууллагаас инженерүүдээ чадавхжуулах зорилгоор гаднын хурал, зөвлөгөөн, сургалтуудад их сургадаг. Тэндээс олсон мэдлэг, мэдээллээ Монголынхоо практикт хэрэгжүүлдэг.

-Цахилгаан автобусны захиалга манай зах зээлд хэр байдаг бол?

-Гаднаас ирсэн захиалгын дагуу хэд хэдэн автобус үйлдвэрлэж байна. Гэхдээ машинт үйлдвэрлэл гэдэг жижиг, дунд үйлдвэрлэл биш. Цар хүрээний хувьд том салбар. Энэ үйлдвэрлэлээс салбарлаж сандал, шил, боолт, ганх, кузов зэргийг хийдэг жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих ёстой. Хэрэв салбар нь байхгүй бол жижиг, дунд үйлдвэрлэлийг мянга дэмжээд ахуй хэрэглээнээс хэтрэхгүй. Улс орны хөгжлийг бодит болгоё гэвэл жижиг, дунд үйлдвэрлэлээс гадна томоохон салбарыг дэмжих дэмжлэг хэрэгтэй байна.

-Гаднаас захиалга ирдэг гэж байна. Жишээ нь, аль улсаас захиалга ирж байна вэ?

-Казакстан Улсаас хоёр цахилгаан автобусны захиалга орж ирж байсан. Үүнийг Монголдоо үйлдвэрлэж, экспортод гаргасан. Үйлдвэрлэлийн процессын хувьд зөвхөн Монголд л байдаг технологи. Тухайлбал, цахилгаан, дизель хөдөлгүүрээр явдаг хосолмол бүтээгдэхүүнийг Монгол инженерүүд анх бүтээсэн гэж хэлж болно. 

-Машин үйлдвэрлэлийн салбар төрийн бодлоготой хэрхэн уялддаг вэ?

-Засгийн газраас 850 тэрбум төгрөгөөр 1200 цахилгаан автобус гаднаас худалдаж авна гэж ярьж байна. Хуваагаад үзвэл, нэг автобусанд 700 гаруй сая төгрөг зарцуулахаар байна. Харин Монголд үйлдвэрлэсэн цахилгаан автобус 400 орчим сая төгрөгийн өртөгөөр босох боломжтой. Төр засгийн хэлж, хэрэгжүүлж байгаа бодлого хөрсөн дээрээ буухгүй байна. Тухайлбал, “Аз жаргалтай Улаанбаатар хот” гээд МАН-ын мөрийн хөтөлбөрийн 5.3.3-д дотоодын үйлдвэрт 400-аас доошгүй автобус худалдаж авна гэж тусгасан байдаг. Бидний зүгээс ажил хийх талбай, баазаа бэлтгээд биднээр автобус хийлгэх юм байна гэж итгэж байтал гаднаас авахаар болж байгаа нь харамсалтай.

-Тэгвэл дотооддоо үйлдвэрлэе гэвэл энэ тоо яаж өсөх боломжтой вэ?

-Бидэнд автобус үйлдвэрлэх захиалга өгвөл зардал багасах боломжтой. Учир нь 2-3 ширхэг автобус авахаар тоног төхөөрөмж, тээврийн зардал зэрэг нь өндөр байдаг. Харин олноор нь үйлдвэрлэвэл бүх талаараа хэмнэлттэй болж ирнэ. Ажилчдын тоо өсөхөөс гадна буцаад дотооддоо хөрөнгө оруулалт болж үлдэнэ.

-Монгол инженерүүдийн бүтээсэн автобус гаднаас импортлосон автобуснаас юугаараа давуу юм бэ?

-Манай улс урд хөрш эсвэл БНСУ-аас автобус оруулж ирдэг. Цаг агаарын хувьд эдгээр улсаас харьцангуй хүйтэн уур амьсгалтай учраас халаалтын систем, тохируулга хийдэг. Дээр нь шил их цантдаг учир вакум шил сонгох, орчин нөхцөлд тохирсон хэрэглэгдэхүүнийг сонгож хэрэглэдэг. Бид 10-аад жил гаднын автобусыг засаж, янзаллаа шүү дээ. Тиймээс бидэнд юу хэрэгтэй, хэрэггүй гэдгийг бүгдийг нь мэднэ.

-Цахилгаан автобус гаднаас оруулж ирэхэд 700 сая төгрөг, дотооддоо үйлдвэрлэвэл 400 сая төгрөг юм байна. Гэсэн ч дотооддоо автобус үйлдвэрлэвэл өртөг өндөр тусдаг гэж ярьдаг шүү дээ?

-Дотооддоо үйлдвэрлэсэн автобус өртгийн хувьд хамаагүй хямд. Төрийн түшээд үүнийг хятадын зах зээлтэй харьцуулдаг. Бид Хятадаас шаардлагатай тоног, төхөөрөмжийн худалдан авалтаа хийдэг. Тэр үнэн. Мөн нэг ч боолтоо өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй байж автобус үйлдвэрлэнэ гэж юу байдаг юм гэж их ярьдаг юм. Тухайлбал, “Apple” компанийн гар утас байлаа гэхэд Хятад, Солонгос зэрэг улсууд угсраад зардаг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэж байгаа газар нь технологийнх нь шийдлийг гаргадаг. Худалдан авалт хийж сонгодог сонголтууд жижиг, дунд үйлдвэрлэл болон цаашлаад монголчууд өөрсдөө үйлдвэрлэдэг болох боломжуудыг бий болгох боломжтой.

-Танай байгууллага автобус үйлдвэрлэхдээ материалуудаа хаанаас оруулж ирдэг юм бэ?

-Казакстанд экспортолсон автобусны хувьд дотоодын үйлдвэрээс сандал, доторлогооны материал зэргийг авч хэрэглэсэн. Хэрэв тухайн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэж байвал үндэсний үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулахыг боддог. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл хөгжөөгүй тул зарим хэрэгслүүдийг гаднаас авах шаардлага яах аргагүй гардаг.

-1200 автобус оруулж ирнэ гэж байна. Энэ нь шинэ автобус уу. Одоо нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хувьд дийлэнх нь тухайн улсдаа ашиглалтаас гарчихсан автобус байдаг биз дээ?

-Хэд хоногийн өмнө БНХАУ-аас концессын гэрээний хүрээнд шинэ автобус оруулж ирэхээр болсон юм билээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг асуудлыг дэмжсэн гэж сонссон.

-Манай улсын инженерүүд бусад улсын инженерүүдтэй харьцуулахад ур чадварын хувьд ямар байдаг юм бэ. Уг нь Япон Улс манай улсаас инженер авч ажиллуулах сонирхолтой байдаг юм шиг санагддаг?

-Монгол инженерүүд ур чадварын хувьд дутагдалтай зүйл бий. Гэхдээ зарим зүйлд бусад орны инженерүүдийг дагуулахгүй сайн. Хятад, Солонгос руу очиж туршлага солилцож, хамт ажиллах үе гардаг. Тэнд үйлдвэрлэдэг автобусанд хамт ажиллаж үзсэн юм. Энэ үед Монгол инженерүүдэд төрийн дэмжлэг тааруу байдаг болохоос биш олон давуу тал байгаа нь харагдсан.

-Цахилгаан болон дизель түлшээр явдаг автобусын ялгаа нь юунд байна вэ?

-Нэг дизель автобус жилд 43 сая төгрөгийн түлш хэрэглэдэг. Харин цахилгаан автобус жилд зургаан сая төгрөгийн дотоодын эрчим хүчийг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, цахилгаан автобус дизель түл хэрэглэдэг автобуснаас даруй долоо дахин хэмнэлттэй гэсэн үг. Мөн дизель автобус жилд нэг тонн гаруй хорт хий агаарт ялгаруулдаг. Харин цахилгаан автобус хорт хий ялгаруулахгүйгээрээ давуу талтай. Тиймээс уг автобус нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (64.119.21.177)
    Ийм худлаа юм ярьж ард түмний толгой эргүүлж яадаг байнаа автобус гэж хачин юм хийгээд нѳгѳѳх нь жил явахгүй эвдэрээд явхаараа ямар ч хүчгүй дүүрэн хүнтэй Тосгоны овоо ѳѳд гарахгүй тиймэл б.на солонгос автобус одоо 10.гариу жил яваж байна.
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (192.82.65.120)
    Худлаа шаах юм авто машин хэдэн зуун жил хөгсөн улс хийхгүй байвал гэж хийгээл ашиггүй юм уу болохгүй болоол үйлдвэрлэхгүй байгаа ш дээ үүн дээр нь худлаа том том шоу хийгээл Яг үнэндээ монголд хийсэн \хийсэн ч гэж дээ хог авчирч угсарсан\ нөгөө цахилгаан автобус жил ч явалгүй бүгд эвдэрсэн гээ биз дээ Ер нь нэг эд ангийг нь ч өөрсдөө хийж чадахгүй байж юу монголд үйлдвэрлэсэн гэж ярихаа болих хэрэгтэй ш дээ
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • Zochin (64.119.20.121)
    Uul n sain injener gekhdee zalkhuu ajil khiidegui l zaluu daa. Eko abtobus geed b.na. ondor uneer 2014 bilu 2015 absan gesen odoo ikhenkh zogsson. Getel Daweo abtobus 9 jil ybj b.na. ulam saijuulakh saardlagatai ym bilee dee.
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    11 цаг 0 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    11 цаг 25 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    11 цаг 33 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 49 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    12 цаг 28 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    12 цаг 53 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    12 цаг 59 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    13 цаг 40 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    14 цаг 2 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    15 цаг 55 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    16 цаг 0 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    16 цаг 31 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    16 цаг 56 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    16 цаг 58 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    17 цаг 13 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    17 цаг 19 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    17 цаг 27 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    18 цаг 37 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    18 цаг 43 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК