Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирээдүйг өнгө будгаар бүтээсэн ертөнц

2019-5-30
0
ЖИРГЭХ

“Аав аа, энэ зургийг би зурсан. Гоё байгаа биз. Будах аргыг багш зааж өгсөн. Багшийн зааж өгсөн аргаар өнгө, хэлбэрийг нь өөрийнхөөрөө зурсан” хэмээн бяцхан охин өөрийн бүтээсэн ертөнцөө бархангуйгаар аавдаа тайлбарлана. Охины аав хайр дүүрэн харцаар охиноо ширтэнгээ “Миний охин мундаг том болжээ. Эрдэм номтой, ухаантай хүн болоорой” хэмээн хацар дээр нь үнсэх аж. Ийм гоё гэгээлэг учралтай “Элит” олон улсын дунд сургуульд нээгдсэн сурагчдын зургийн үзэсгэлэнгийн үеэр таарав.

Жижигхэн гартаа бийр атгаж, өөрийн ертөнцөө зургаар урласан авьяаслаг охиныг О.Намуун гэдэг.

Охин алаг эрээн шүхэр барин зогссон далавчтай сахиусан тэнгэр зурсан нь үзэсгэлэнд хуран цугласан хүмүүст ихэд таалагдсан. Энэ бүтээлээсээ гадна хэд хэдэн бүтээл урлан шагласнаа мөн л үзэсгэлэнд дэлгэжээ. О.Намуун охин шиг “Элит” сургуулийн гарын болон оюуны уртай сурагчид гурван сарын хугацаанд бүтээсэн гар зургийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан нь энэ. Тус үзэсгэлэнг үзэж сонирхохоор “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн үүдээр ороход өнгө алаглах зургуудыг анги ангиар нь ялган өлгөсөн байлаа. Манай улсад хүүхдийн гэх тодотголтой ганцхан урлан бүтээх төв байдгийн нэг нь энэ төв юм. Тус төв хүүхдүүдийн хөдөлмөрийг үнэлж, тус үзэсгэлэнг дэмжиж ажиллаж байгаа аж.

Өөрийн болон найзуудынхаа зурсан зургийг ээж, аавдаа харуулахаар яарсан хүүхдүүд энд тэндгүй. Хоёр өрөө дүүрэн зураг. Зурсан зургуудыг үзээд “Хүүхдүүд ийм л зураг зурдаг даа” гэж боддог байсан бодол маань хийсэн сарнив. Үзэсгэлэнд хуран цугласан хүмүүс ч гэсэн ийн яртлцаж, өөрсдийнхөө сэтгэлгээ хоцрогдсныг гайхацгаана. Магад хүүхдүүдийн төсөөлөл, сэтгэлгээ задарч, тэлэгдэж байгаагийн нэгэн илрэл нь энэ биз ээ. Эцэг, эхчүүдийн хэлснээр хүүхдүүдээ ийм бүтээл урлана гэж огт төсөөлөөгүй гэнэ. Энэ талаар тус үзэсгэлэнг сонирхож ирсэн иргэн Э.Онон “Хүүхдийн зураг зурах, уран бүтээл туурвихад их анхаардаг болж. Энэ нь их зөв юм байна. Урлаг, уран бүтээл гэдэг хүүхдийн сэтгэхүйг задалж өгдөг онцлогтой. Хүүхэд бүр уран бүтээлч болох шаардлагагүй л дээ. Гэхдээ сэтгэлгээг нь тэлэхэд маш чухал. Хүүхдүүдийн зургийн үзэсгэлэн болж байна гэхээр нь гэр бүл, машин, байшинг дүрсэлсэн зураг байгаа байх гэж бодсон. Тэгээд ямартай ч ороод гаръя гэж бодсон. Гэтэл үзэсгэлэнг үзээд их гайхлаа. Орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ их өөрчлөгдсөн гэдэг нь зургаар харагдаж байна. Хүүхдийн зурсан зурагт тайлбар хэрэггүй. Тухайн хүүхэд өөрийн ертөнцийг зургаар нь тайлах гэж оролдож байна” хэмээн тэдний ертөнцийг таньж мэдэх гэж хичээж байгааг нь сонсоод сайхан санагдлаа.

Зарим хүүхдийн бусдад бага ч болов сэтгэлийн дэм хүргэхийг хичээж ажилласан нь бүтээлээс илхэн харагдана. Түүний нэг нь “Элит” олон улсын дунд сургуулийн 5б ангийн сурагч Б.Содбилэг юм. Тэрбээр “Би ямар агуулгатай зураг зурвал хүнд их хүрэх бол гэж их бодсон. Учир нь миний зураг үзэсгэлэн болж тавигдахаас гадна эцсийн зорилго нь сайн үйлсэд зориулагдах учиртай.

Тиймээс хэн нэгэнд ухаарал өгөх, утга агуулгатай зураг зуръя гэж удаан бодсоны дараа нэг санаа орж ирсэн юм.

Сүүлийн үед ой модыг ихээр тайрж, устгаж байгаад санаа зовдог. Тиймээс ногоон байгаль ялангуяа мод, ургамал бүр амьтай, холбоотой байдаг шүү гэдэг ойлголт өгөх санааг шингээсэн гэж хэлж болно. Би том болоод инженер болно гэж боддог” гэж ярьж байлаа.

"Элит" сургуульд гаднын сурагчид маш олон. Тэднээс ямар зураг зурснаар нь асуухаас илүүтэй Монголд сурахад ямар байгаа талаар сонсохыг их хүссэн юм.

Ингээд Турк Улсаас ирж суралцаж байгаа Mehmet Akif гэдэг хүүхэдтэй танилцсан юм.

Тэрбээр Монголд төрсөн ч аав, ээж нь багаас нь англи хэл, тур хэлээр харилцдаг байсан тул монгол хэл сурахад хүндрэлтэй байсан гэнэ. “Одоо монгол хэл сурахаар хичээж байгаа. Монголд байх, Монгол найзуудтай байх гоё байдаг юм. Зарим зүйл дээр миний найзууд надад их тусалдаг” гэлээ. 

Өнөөдрийн арга хэмжээ, хүүхдүүдийн бүтээлийг зүгээр ч нэг гаргаагүй аж. Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхдүүдийн хийсэн тайлан бөгөөд хамгийн гол нь сайн үйлсийн аянд сургуулиараа нэгдэн хичээлийн хүрээнд гарын дорх материалаа ашиглан бүтээл хийжээ. Тодруулбал, үзэсгэлэнгээр гаргасан хүүхдүүдийн бүтээлийг борлуулж, цугларсан мөнгийг Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний төлбөрт нэмэрлэх юм байна. Сайн санаатан та ч хүүхдүүдийн зургийг худалдан авснаар сайн үйлсийн аянд гар бие оролцож байгаатай агаар нэгэн адил билээ.

Сайн үйлсийн аян зохион явуулах ажлыг “Элит” олон улсын дунд сургуулийн Арт урлагийн багш Ж.Анунаран санаачилжээ. Тэрбээр “Би Э.Маргад-Эрдэнэ хүүгийн талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр хараад өөрийн зүгээс яаж туслах вэ гэж их бодсон. Удаан бодсоны эцэст хүүхдүүдийнхээ тайлан бүтээлийг иргэдэд сонирхуулан, борлуулах боломжтой гэсэн санааг олж үзэсгэлэн зохион явуулж байна. Ингээд хүүхдүүдтэйгээ ярилцаж, санал авсны дүнд уг үйл ажиллагаагаа “Мираки” хэмээн нэрлэж, сурагчдын хийсэн 400 гаруй бүтээлийг гаргаад байна.

“Мираки” гэдэг нь “бүх зүрх сэтгэлээсээ” гэсэн Грек үгнээс гаралтай” гэв.

Ерөнхий боловсролын сурагчдад хөдөлмөрийн хичээлийн хүрээнд хийж, бүтээдэг олон ажил бий. Эдгээр бүтээлээ борлуулж, нийгэмд тустай сайн үйлсийн аян явуулж болдог гэдгийг харуулан үлгэр жишээ болж байгаа нь сайшаалтай.

“Элит” олон улсын дунд сургуулийн захирал Б.Тамир “Уг үзэсгэлэнг манай сургууль анхны жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон явуулна. Энэ бүтээлд хүүхдүүд юу хүсч, мөрөөддөг талаар дотоод сэтгэлээ нээсэн болов уу. хэмээсэн юм. Үнэхээр ч эдгээр бүтээлийг үзэж сонирхон худалдан авсан бүтээл бүрт багш, сурагчид сэтгэл зүрхээ  шингээжээ.

Эндээс л хүмүүс ээ, "Элит" сургуулийн бяцхан сурагчид шиг “Маргад-Эрдэнэ миний эрдэнэ” тусламжийн аянд нэгдээрэй” гэж уриалъя.

Монголчууд бид эвлэлдэн нэгдэж чадвал юу ч хийх чадамжтай хүмүүс. Тиймээс үр хүүхдүүдийнхээ ирээдүй хойчид "Элит"-ийнхэн шиг санаа тавиарай. Тэр хэрээрээ та бидний үр хүүхдүүд будсын төлөө цохилох зүрхтэй дулаахан сэтгэлтэн болж хүмүүжих биз ээ.  

Энэ бүхэн нь аялах зугаалахад биш сайн үйлсэд гар бие оролцохын төлөө гурван сар хичээж ажилласан эдгээр сурагчдын үлгэрлэл нийгэмд түүчээлэх болтугай.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    11 цаг 1 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    11 цаг 26 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    11 цаг 34 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 50 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    12 цаг 29 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    12 цаг 54 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    13 цаг 0 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    13 цаг 41 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    14 цаг 3 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    15 цаг 56 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    16 цаг 1 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    16 цаг 32 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    16 цаг 57 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    16 цаг 59 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    17 цаг 14 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    17 цаг 20 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    17 цаг 28 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    18 цаг 38 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    18 цаг 44 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК