Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дорнодчууд бусдыгаа түүчээлж, бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэлээ

2019-6-01
0
ЖИРГЭХ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах эрхийг тохиолдуулан энэ долоо хоногт хүүхдийн төлөө хийсэн сайн үйлстэнүүдийг онцлон хүргэж байна.


 

Өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр буюу энэ мягмар гарагт Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хороонд орчин үеийн багаж, тоног төхөөрөмж бүхий 50 орны хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад орсон сайхан мэдээтэй долоо хоногийг угтлаа. Уг эмнэлэг нь  нийт гурван давхар, 800м2 талбайтай бөгөөд шүд, дүрс оношилгооны кабинет, хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг, хүлээн авах хэсэгтэй. БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэмжлэгээр баригдсан тус эмнэлэг ашиглалтад орсноор 0-16 насны 13.345 хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна.

Мөн Энержи Ресурс компани нийгмийн сайн сайхны хүрээнд Монголын Улаан загалмайн Нийгэмлэгтэй хамтран "Бяцхан зүрх" төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Энержи Ресурс компани төрөлхийн зүрхний гажигтай 40 хүүхдэд амьдрал бэлэглэхээр 920 сая төгрөгийг тэдний эмчилгээний зардалд хандивлалаа. Тус байгууллагын зүгээс хүүхдүүддээ бодит бэлэг барихаар ийн шийджээ. Ингэхдээ амьдралын боломж бололцоо тааруу байгаа гэр бүлд туслахаар болжээ. Манай улсын хувьд зүрхний төрөлхийн гажиг сүүлийн үед ихсэж байгаа бөгөөд 100 хүүхэд тутмын 4-5 нь зүрхний гажигтай аж. Уг нь бол ураг хоёр сартай болох үеэс зүрхний гажгийг оношлох бүрэн боломжтой хэдий ч манайхан эрүүл мэндийн боловсрол дутмагаас болоод гажигтай төрөх тохиолдол ийм өндөр юм байна. Тиймээс хамгийн гол нь эцэг эхчүүд жирэмслэхээсээ өмнө биеэ үзүүлж, шаардлагатай арга хэмжээг авч байх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Түүнчлэн энэ сараас эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүр ямар нэгэн шалгуургүйгээр хүүхдийн мөнгө авдаг боллоо. Энэ оны хувьд хүүхдийн мөнгөнд 218 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэдээллийн санд одоогийн байдлаар 980 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ ирүүлсэн байна. Тиймээс Засгийн газраас нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн тул  өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг олгож эхлэх юм байна. Харин хүсэлт гаргаж амжаагүй байгаа бол харьяа аймаг, дүүргийнхээ хөдөлмөр халамж үйлчилгээний байгууллагад хандах боломжтой бөгөөд шинээр өгч байгаа хүүхдүүдэд нөхөн олгох боломжгүй гэдгийг холбогдох мэргэжилтнүүдээс тайлбарлалаа.

Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучууд хөгжлийн газраас өөрийн байгууллагын алба хаагчдад хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө өгөхөөр шийдвэрлэжээ. Энэ талаар тус газрын дарга Э.Жавхлан “Хүн үр хүүхэд, гэр бүлдээ зарцуулах гэж мөнгөний төлөө зүтгэж ажил хийдэг. Өнөөдөр хүүхэд, мөнгө хоёрын байр нь солигдчихож. Байр нь солигдчихсон болохоор гэр бүлдээ зарцуулж буй цаг хугацаа нь хомсдож, гэр бүлийн уур амьсгал хөндийрч эхэлж байгаа юм. Ажил ажил гэж явсаар байгаад хүүхдийнхээ хүүхэд насыг харахгүй өнгөрөөчих вий дээ, хүүхэддээ өөрийнхөө залуу насыг харуулалгүй өнгөрүүлчих вий дээ гэж боддог. Хүүхэддээ цаг гаргадаг эцэг эхчүүд л хүүхэдтэйгээ ойлголцдог, шийдвэр гаргахад нь тусалж дэмжиж, ойр дотно байдаг. Тиймээс уг шийдвэрийг гаргасан" гэж ярьж байлаа. Энэ шийдвэрийг ч бусад албан байгууллагууд ажилтнаа бодож гаргаасай гэж хүссэн юм.

Ажлын их ачааллаас үүдэн ялангуяа, нийслэлийн иргэдийн хувьд замын хөдөлгөөний түгжрэл зэргээс шалтгаалан эцэг эхчүүд хүүхдүүддээ цаг зав гаргах нь хомс байдаг. Олон байгууллага, аж ахуйн нэгж тус байгууллагаас үлгэр дуурайл авч хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. Учир нь хүүхэд аливаа баярыг ээж аавтайгаа өнгөрүүлж, тэдний хайр халамжийг өгүүлж байдаг юм шүү. 

Ингээд энэ долоо хоногт Дорнодын Гэр бүл, хүүхэд залуучууд хөгжлийн газрынхан бусдыгаа түүчээлж, хүүхдийн шинэ эмнэлэгтэй, бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэсэн долоо хоног болж өнгөрлөө.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (188.155.76.116)
    tyycheelj gej yu gesen yg um be
    2019 оны 06 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    11 цаг 0 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    11 цаг 25 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    11 цаг 33 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 49 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    12 цаг 28 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    12 цаг 53 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    12 цаг 59 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    13 цаг 40 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    14 цаг 2 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    15 цаг 55 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    16 цаг 0 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    16 цаг 31 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    16 цаг 56 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    16 цаг 58 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    17 цаг 13 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    17 цаг 19 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    17 цаг 27 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    18 цаг 37 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    18 цаг 43 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК