Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эр зоригийн тулаан үргэлжилж байна

2019-6-05
0
ЖИРГЭХ

Зуны эхэн сар хэдийнэ гарсан ч тэнгэр бүүдийж, жихүүн салхи эсгэрэх нь зуныг биш намарын өнгө хаяанд ирсэн гэлтэй. Гэсэн ч нов ногоон зүлгэн дээр өнгө алаглан ургасан цэцэгс, салхинд сэрчигнэн таатай найгах навчис сэтгэл эрхгүй хөглөх аж. Зам зуур ийн бодол тээсээр хотоос хөдөлсөн бид нэг л мэдэхэд Төв аймаг дахь Тавантолгойн хээрийн сургалтын төвд хүрэлцэн ирэв. Эр цэргүүдээс эхлээд Энхийг сахиулах ажиллагаанд оролцох алба хаагчид гол бэлтгэл сургуулилтаа энд хийдэг аж.

Сэтгүүчдийн бэсрэгхэн “арми” Тавантолгойд ирсэн шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэрэг болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохиогддог “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнийг сурвалжлахаар зорилго өвөртөлсөн нь. Хаашаа л харна, хангай шиг сүртэй жавхлантай эрчүүд жагсаалаар алхана. Уг тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн болон хууль сахиулах ЗХЖШ, ХХЕГ, Дотоодын цэрэг, ОБЕГ, ШШГЕГ, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг найман байгууллагын 19 багийн 500 гаруй тамирчин, алба хаагч оролцож байна.

Энэ удаагийн тэмцээнд хугацаат цэргийн алба хаагчдын салаа, эмэгтэй цэргийн алба хаагчид оролцож байгаагаараа онцлог. Тэмцээн нээлтээ хийх гэж буйг илтгэж, алба хаагчид эгнэн жагсах тэрхэн мөчид төрийн далбаа тэнгэр өөдөө мандаж, төрийн дуулал эгшиглэв. Зэвэргэн салхитай жихүүн өдөр болоод ч тэр үү, хүн бүр даарч, бээрсэн нь царайнаас нь илхэн харагдана. Гэсэн хэдий ч эх орон, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийнхаа өмнө биеэ хураан, чичирч эс чадна.

Төрийн дуулалд эгшиглэж дуусав. Тэмцээнд оролцогчид “Ура! ура! ура!” хэмээн уухайлна. Ингээд тэмцээнийг нээж, ЗХЖШ-ын дарга хошууч, генерал А.Ганбат хэлсэн үгэндээ уг тэмцээн нь цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж буйгаа хэлээд хамгийн гол нь алба хаагчдын авахаалж самбаа, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, залуусыг эх оронч үзэлтэй, аливаа саад бэрхшээлийг даван туулах, чадвартай иргэн болж төлөвшүүлэх чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн юм.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга “Тайван цагт хөлс их асгавал дайны цагт цус бага урсана” гэсэн мэргэн үг байдгыг онцлоод байнгын бэлтгэл сургуулилалт, ямар ч сорилтод бэлэн байх чадвар бол улс орныг батлан хамгаалах, хууль сахиулах үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийн үндсийн үндэс гэдгийг ямагт санаж явахыг нийт бие бүрэлдэхүүнд хандан хэлсэн юм.

Тэмцээний салхийг гардан тулааны тэмцээн хагалав. Хувь хүний биеэ хамгаалах чадвар, итгэл үнэмшлийг илтгэдэг уг тулааныг алба хаагч бүр эзэмшсэн байх ёстой гэдгийг тус тэмцээний шүүгч ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн биеийн тамирын тасгийн дарга хурандаа Д.Цог-Эрдэнэ тайлбарлав. Тэрбээр “Цэргийн болон хууль сахиулах байгууллага эцсийн дүнд зорилго нэгтэй. Гардан тулаан бол гарааны өмнөх тэмцээн. Маргааш /өнөөдөр/ 10 км гүйлтийн тэмцээнээс өмнө дүнгээ гаргаж нэгтгэх учиртай. Энэ жилийн хувьд цэргүүдийн оролцоо, бэлтгэл ажил маш сайн хангагдсан” гэдгийг онцолсон юм. Гардан тулалдаж буй буй алба хаагчдын ур чадвар мэргэжлийн түвшинд үнэлэгдэж байгааг ч алба хаагчид онцолсон.

Тулаанд оролцогчдын үзүүлбэр алба хаагчдаас эхлээд энгийн иргэдийг хүртэл суудлаас нь өндөлзүүлэх тоолонд уурхайн түрлэгээр хүч нэмэх аж.

Байгууллага бүр өөрийн гэсэн онцлогоо илтгэсэн хувцсаар жигдэрсэн байх бөгөөд нүүрээ ч хувиргахаа мартаагүй байв. Үзэгчдэд ногоон эрээн хувцастай баг бүрэлдэхүүний гардан тулааны үзүүлбэр ихэд таалагдсан бололтой алга ташилт нижгэнүүлж, уурхайлж, шүгэлдэх нь аргагүй сүртэй харагдана. Арга ч үгүй биз. Гар, хөл, толгойгоороо тоосго зэргийг төвөггүйхэн хагалж, гэмт этгээдтэй тулалдсан ур чадвар нь бусад багаас онцгой байлгаж чадсан учраас таалагдах нь аргагүй биз ээ.

Ийнхүү тэмцээн ид дундаа орох үед сэтгүүлчдийн цуваа буцах цаг болов. Сэтгэлдээ тэмцээнийг дуустал үзэх хүсэл тээсээр хотын зүг буцах үед ч тэнгэр бүүдийж, жихүүн салхи исгэрсэн хэвээр. Гэвч хуран цугласан хэн бүрний царайд даарч бээрсэн төрх бус харин ид хаваагаа гайхуулсан бахдангуй төрх гэрэлтүүлсээр хүйтнийг ажрах сөхөөгүй уралдсаар байх ажээ.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    10 цаг 18 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    10 цаг 44 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    10 цаг 51 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 7 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    11 цаг 46 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    12 цаг 11 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    12 цаг 17 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    12 цаг 58 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    13 цаг 20 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    15 цаг 13 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    15 цаг 18 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    15 цаг 49 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    16 цаг 14 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    16 цаг 16 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    16 цаг 32 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    16 цаг 37 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    16 цаг 45 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    17 цаг 55 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    18 цаг 1 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК