Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уурхайгаас талх олж иддэг үнэнтэйгээ нүүр тулъя, Х.Мандахбаяр аа!

2019-6-14
0
ЖИРГЭХ

Уул уурхай бол Монголын эдийн засгийн тулгуур багана. Гадаад валютын 90 хувийг энэ салбараас олж, төсвийн орлогын гуравны нэгийг (3.7 их наяд төгрөг) эндээс л бүрдүүлдэг. Тэгэхээр эдийн засагт үзүүлэх нөлөөг нь, иргэдэд очих өгөөжийг нь нуршин нуршин тайлбарлах илүүц биз. Харин уул уурхай дотроо жин дарж байгаа нь нүүрсний салбар. 2019 онд 42 сая тонн нүүрс экспортолж, улсын төсвийн томоохон хэсгийг энэ салбараас бүрдүүлэх зорилт тавьсан байгаа. Гэхдээ энэ удаад улсын хэмжээний энэ том тоонуудыг түр хойш тавиад уурхай тойрсон, тэр тусмаа нүүрсний салбарыг “гороолж” амьдардаг хоёр бүлэг хүний тухай өгүүлэхээр зорилоо. Уул уурхайд хөдөлмөрлөж, хөлсөөрөө амьдарч байгаа болон уурхайчдыг шантаажилж, мөлжиж амь зогоодог хүмүүсийн тухай юм даа!!! 

Нэгэн жишээ: Нүүрс тээвэрлэлт, Цагаанхаданд төрийн тогтвортой, оновчтой бодлого дутагдаж байгаа. Гашуунсухайт боомт нээгдээд 25 жил болж байна. Гэтэл Хятадын Ганц мод боомтод 25 жилийн өмнө хэдэн тагз, Монголын Цагаанхад боомтод хэдэн гэр л байсан. 25 жилийн дараа эргээд харахад Ганц мод боомт хот болон сүндэрлэж, манай боомт, Цагаанхад яг хэвээрээ өнөөх хэдэн гэртэйгээ тоос тортогтоо дарагдсан, төр засагтаа нүд үзүүрлэгдсэн хэвээрээ байна. Энэ бол Монгол төрийн бодлого дутагдсаны илрэл. Зарим нэг хүмүүс хэлдэг л дээ, “Цагаанхадыг хаа, боо, устга, үгүй болго” гээд. Гэвч 25 жилийн өмнөөс Цагаанхад, Гашуунсухайт боомтоор Өмнөговь гэлтгүй олон аймгийн хүмүүс хилийн худалдаа наймаа хийж амьдралаа залгуулж ирсэн. Харин 2007 оноос нүүрс тээвэрлэлт эхэлсэн. Одоо ч мөн адил нүүрс тээвэрлэлт, түүний дагасан бизнес эрхэлж Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс ирж ажиллаж байна.

Социализмын үед шилжилт хөдөлгөөн хаалттай үед Эрдэнэт, Бор-Өндөр гээд уурхайнууд руу төр бодлогоор ажиллах хүч явуулдаг байсан байх. Одоо бол зах зээлийн нийгэмд иргэн хүн хаана ч ажиллах, амьдрах эрх нээлттэй учир нүүрс тээвэрлэлтэд 21 аймгийн 330 сумаас хүмүүс очиж ажиллаж байна. Тэдний ихэнх нь өөрийнхөө үндсэн хаяг дээрээ бүртгэлтэй, дуртай үедээ очоод ямар ч бүртгэл хийлгэхгүйгээр нүүрс тээвэрлэх ажилд оролцоод явж байна. Албан бус тоогоор нүүрс тээвэрлэлт, түүнийг дагасан бизнес ажил эрхлэж байгаа гээд 20 гаруй мянган хүн Хайрхан баг, Цагаанхаданд байна гэсэн үг. Манай говийн аймгийн нэг сум 2000 гаруй хүн амтай байдаг. Тэгэхээр Цагаанхад орчимд л гэхэд Өмнөговь аймгийн 10 сумын хүн амтай тэнцэх хүмүүс ажиллаж амьдарч байна гэсэн үг. Энэ бол ганцхан боомтын жишээ.

Нэгэн жишээ: Нүүрсний салбар тойрч хөдөлмөрлөж амьдарч буй хүмүүсийн талаар Цагаанхад боомтын жишээг л дээр татлаа. 20 мянган хүн ар гэрээ тэжээх гэж тэнд өдөр, шөнөгүй зүтгэж байна. Нэг хүний ард 3 хүнтэй ам бүл нь байгаа гэж тооцвол 60 мянган иргэний амьдралыг Цагаанхад боомт залгуулдаг гэсэн үг. Гэтэл хөлс, хүчээрээ амьдралаа босгож байгаа энэ хүмүүсийн дэргэд хөдөлмөрлөхгүйгээр, хөдлөхгүйгээр мөнгө босгодог шантаажчид ч байна. Одоо энэ талаар өгүүлье.

Өөрийнх нь идэж байгаа хоол, өмсөж байгаа хувцас, барьж буй гар утсыг нь “олборлож”, гадаад валютын нөөцийг бүрдүүлж байгаа уурхайчид руу үсчих хандлага хавтгайрлаа. Улстөрчид нь популизм хийж нэг дайрна, үндсэрхэг үзэлтэй гэх залуус шантааж хийж бас дайрна. Одоо бүр Монголын сэтгүүл зүйн салбарын толгой байгууллага нь хүртэл уурхайчид руу ноцдог боллоо. Хамгийн сүүлд л гэхэд МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж буй Баянтэсийн уурхайг хаа, зогсоо гэж хэвлэлийн бага хурал хийж, уурхай руу очсоныг та, бид харсан. Тэр өөрөө тэс хөндлөн юм ярьдаг бол уурхайчид Х.Мандахбаярыг улс төрийн зорилготой, шантааж хийж байна гэж харддагаа шулуухан илэрхийлсэн байна лээ. Өөрөө нүүрс тээврийн компанитай гэгддэг, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тэгээд МСНЭ-ийн ерөнхийлөгч нь уурхай руу дайрч байна гэхээр үнэхээр ч Баянтэсийн уурхайчдын хэлснээр “Өөр зорилготой” гэдэг нь үнэний ортой биз ээ.  

Гэлээ гээд уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөг яалтайв. Монголын төр цаг ямагт хөрөнгө оруулагчдыг даллаж дуудах чуулга уулзалтууд зохион байгуулдаг. Тэрийг нь Х.Мандахбаярын тэргүүлдэг Монголын хэвлэл мэдээллийн салбар сурталчилдаг. Гэсэн ч “үхсэн” итгэлийг амилуулах амаргүй. Өнөөдрийг хүртэл  хөрөнгө оруулалт нэмэгдсэн үү, үргэсэн үү. Монголын эдийн засагт ашиг, алдагдлын алийг нь авчрав гэдгийг одоо харж байгаа биз. Ийм байхад монголчууд, Монголын сэтгүүл зүйн салбар уул уурхай дайрч байгааг бодохоор харамсалтай.

Ингээд бодохоор уул уурхайн салбараар хамаагүй оролдож, төрийн хүнд нударга буулгаж, эсвэл улстөрчид нь популизм хийх бүрт, эсвэл Х.Мандахбаяр мэт эх орончийн дүр эсгэх болгонд Монголын ард түмэн хохирч байна. Талхаа өшиглөж тоглочихсон төрөөс халамж хүсээд байгаагийн цаана бид үнэнтэй нүүр тулж “нүүрс иддэг, зэс иддэг, алт иддэг” гэдээ хүлээн зөвшөөрөх учиртай.

Б.Жаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.9.90.98)
    1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ ӨГӨӨЧ. ЭНЭ ТЭМЦЭЛД НЭГДЭЭЧ. ТӨР ЗАСАГТ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ДУУ ХООЛОЙГ ХҮРГЭЖ ӨГӨӨЧ
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН 1072 Ш ХУВЬЦААНЫ НОДОЛ АШИГ АВАХ ГЭСЭН 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙНХУВЬЦААГ ТӨР ДЭЭРЭМДЭЖ ЗҮЙ БУСААР ЗАРЦУУЛЖ МӨНГӨ УГААЖ БАЙНА. МАНАН ГИЙН ГАР БОЛСОН НӨХДҮҮД ШУРГАСАН ЭТТ 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙНА . ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.88.203)
    Эмзэгхэн дэлбээ байсын байна лээшд, уйлж муйлж баыгаа нь хаха
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • bolroo (202.9.43.249)
    buhel buten ulsiig ingej doromjilj bolkuushd setguulzuin salbaraar togloood haychih ym
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • bold (202.9.43.249)
    ugaasaa xudlaa mandahbayr bol zgr shantaaj gar bas jujigchin hewlel medeellinhniig erh medlee ashiglaj shantaaj hiiideg xvn
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
    • Anhiluun
      Setguulchdiin urdaa barij dandaaa iimerhvv zuil hiij yawahiin ene neg yum
      2019 оны 06 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    9 цаг 36 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    10 цаг 1 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    10 цаг 8 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 25 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    11 цаг 3 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    11 цаг 28 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    11 цаг 35 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    12 цаг 15 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    12 цаг 38 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    14 цаг 30 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    14 цаг 35 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    15 цаг 6 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    15 цаг 31 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    15 цаг 33 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    15 цаг 49 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    15 цаг 54 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    16 цаг 2 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    17 цаг 12 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    17 цаг 18 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК