Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэрвээ....

2019-6-21
0
ЖИРГЭХ

Хэрвээ би хүүгээ зодож зовоолгүй харин хайрлаж өсгөсөн бол...

Яг энэ үгийг хэлээд шүүх танхимд уйлах эцэг. Магад архи ууж хөлчүүрсэн үедээ алгын чинээ хүүгээ зодож өсгөх юм гэж залуу халуун үедээ төсөөлөө ч үгүй биз. Магад хүүгээ зодож, зовоосоор байгаад эцэстээ гал голомтоо таслах үйлтэй гэдгээ бас л зүүдлээгүй биз. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжснээр нуугдмал байдалд бэлгийн болон бие махбодын эсрэг гэмт хэргүүд ил болох болсныг гэр бүл судлаачид хэлдэг. Судлаачдын хэлснээр гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн нэн ядуу, эмзэг болон дунд давхаргынханд түлхүү ажиглагддаг байна. Гэхдээ энэ нь ихэвчлэн нууц хэлбэрээр давтан үйлдэгддэг болох нь сүүлийн жилүүдэд илэрсэн хэргүүдээс тодхон харагдах биз ээ.

Тиймээс нийгмийн дундаж давхаргын гэр бүлд өсч, улмаар эцэгтэй байнга зодуулдаг байсан хүү эцэстээ хар тамхинд донтож, найз бүсгүйгээ хороож цаазын ял авсан нэгэн бодит хэргийг энэ удаа дэлгэе.

 

Захын гэр хорооллын арван жилийн сургуулийн наймдугаар ангийн сурагч Б гэдэг нэгэн хөвгүүн байжээ. Үеийнхнээсээ өсгөлүүн биетэй, нүдэнд дулаахан тэрбээр газарзүй, нийгмийн хичээлд онцсайн. Ирээдүйд хуульч болох мөрөөдөлтэй, хичээлийнхээ хажуугаар МУИС-иас давтлага авдаг байв. Үеийнхэнтэйгээ гэмгүй найзлаж нөхөрлөх хэдий ч хүүхдүүд түүнийг "гажиг" хэмээн гоочилно. Учир нь хүү үе үе сонин ааш зан гаргаж, хүний анхаарал татсан үйлдэл үзүүлэх нь цөөнгүй. Нэг уурлахаараа хавь ойрын хүүхдүүдийг "хядчих" шахна. Гарт таарсан болгоноороо зэвсэг хийх тул хүүхдүүд түүнээс дөлнө. Хаврын нэг өдөр ангид бөөн хөл хөдөлгөөн боллоо. Юу болов гэтэл "Өнөө "гажиг" Б чинь хүүхэд зодчихож. Ээж нь ирсэн. Одоо Б-г будаа болгох байх гэж охид шивнэлдэв. Завсарлагааны хонх дуугарч хичээл эхлэх болсныг илтгэлээ.

 

Самбарын урд зогсох эгч "Чи миний хүүг зодсон гэлүү" гээд их ууртай хэлээд хүүе гэхийн завдалгүй Б-г алгадаж, үсдсэнээ "Ингээд миний хүүг зодоорой, гар хүрсэн хүн болгоныг..." гээд толгой түрүүгүй зодоход "Эгчээ, өвдөж байна шүү дээ. Би ахиж ингэхгүй ээ" гэж уйлав. Хүүхдүүд айснаасаа болж дуугарч чадахгүй газар шагайна. Хүүхдүүд авралын харцаар багш руугаа хартал багш нь ч гэсэн чухам юу хийхээ мэдэхгүй байгаа аятай хөдөлгөөнгүй суусаар л... Төд удалгүй зодуулсан гэх хүүгийн ээж ялалт байгуулсан баатар аятай ангиас гарч одов. Араас нь цурхирч уйлах хүүхдүүдийн чимээ ангиар нэг хадлаа. Үнэндээ уйлахаас ч өөр аргагүй дүр зураг тэдний өмнө харагдсан юм.

 

Дүрэмт хувцасных нь зах урагдаж, үс нь сэгсийж, хамраас нь цус гарах Б эхэр татан уйлна. Хэсэг хугацааны дараа багш "Одоо тайвширцгаа. Хүүхэд зодвол ийм аюултай" гэж хэлэв. Ангийн багшийнхаа хэлсэн энэ үгэнд сурагчид ихэд эгдүүцэв. Үеийн хүүхдүүд нэг нэгнийгээ шоглох нь байдаг л зүйл. Харин том хүн жаахан хүүхэд зодох нь байж боломгүй зүйл. Тэр тусмаа эрдмийн их өргөөнд зодож байхад багш зүгээр хараад гар хумхин суух нь байж боломгүй юм. Ийн бодсон хүүхдүүд "Биднийг хамгаалахгүй юм чинь багш гэж дуудах шаардлага байна уу" гэсэн аргаа барсан асуултыг нэгнээсээ асуугаад амжив.

 

Хэсэг хугацааны дараа эл явдал намжсан ч "Б-г аав нь "гажиг" болгосон гэнэ. Аав нь өдөр бүр суран тэлээ, ташуураар зоддог. Нуруугаар нь дүүрэн улаан эрээн сорви байдаг юм байна. Аав нь зодчихоод гар, хөлийг нь хүлж, орон доогуураа нуудаг. Тэгээд л Б толгойдоо гэмтэл авч "юмтай" болчихсон гэж байна. Ангийн багшид нэг эмч ирж хэлсэн" гэсэн яриа ангиар нэг тархав. Уг нь Б-гийн аав томоохон төрийн байгууллагад "хурган" даргын алба хашдаг. Тэдний амьдрал бусдаас илүү гарна уу гэхээс дутах зүйл гэж үгүй. Ганц гэм нь аав нь үе үе бор дарс хэтрүүлэн балгачихдаг тул тэднийд хэрүүл тасардаггүй байжээ. Энэ ярианаас хойш Б хичээлдээ ирэхгүй бараг сар гаруй болов. Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн гэдгийг дүүгээс нь сонссон ангийнхан нь эргэж очтол хоёр гараа шохойдуулж, толгойгоо боолгосон тэрбээр найзуудаа хараад бөөн баяр хөөр боллоо. Гэмтэл авсан шалтгаанаа ЗИЛ-130 машины дээрээс унасан гэж тайлбарлав. Хэдий тэр аавыгаа хамгаалж, худал хэлсэн ч дүүгээс нь бүх үнэнийг сонссон учир сургуулийн захиралд энэ тухай хэлтэл "Гэр бүлийн асуудалд оролцох хэрэггүй" гээд харин ч "Хэрэгт дуртай шумуулнууд, хичээлээ хий" гэж зандрав. Яаж ч хичээгээд үгийг нь сонсоогүй тул хий л бухимдаж, ангийн багш, сургуулийн захирал хоёрыг үзэн ядах болов.

 

Удалгүй хүүхдүүд сургуулиа төгсч өөр өөрсдийн зам мөрөө хөөлөө. Ангийнхан хааяа цуглахаараа "Б маань тэтгэлгээр .... сургуульд сурч байгаа. Гэхдээ аавынх нь зодуур улам ихэссэн. Хүнтэй ярихаа больж, байнга ганцаараа байх болсон" гэхчлэн түүнийг өрөвдсөн, хайрласан яриа өрнөнө. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд их сургууль төгсөх боллоо. Гэтэл аймшигтай нэгэн мэдээ дуулдав. Энэ нь их сургуулийн оюутан залуу найз охиныхоо амь насыг нь хөнөөжээ гэх мэдээ цацагдсантай холбоотой. Гэтэл энэ аймшигт хэргийн эзэн холбогдогч нь ангийн анд Б нь байна гэж хэн санахав. Ангийн найзууд сандралдаж, хэсэгтээ л учраа олохгүй тэвдэцгээв. Гэтэл Б-гийн багын сайн найз нь "Энэ бүхэнд аав нь буруутай. Түүнтэй хариуцлага тооцох ёстой. Б-г зодсоор байгаад тархийг нь гэмтээсэн. Түүнийг хэрэг хүлээх чадваргүй гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Та нар мэднэ биз дээ. Наймдугаар анги хүртлээ бидэнтэй адилхан эрүүл саруул өссөн хэрнээ Гэмтлийн эмнэлгээс гарч ирснийхээ дараа их сонин болчихсон. Багаасаа зодуулж өссөн хүүхэд том болохоороо хүүхдээ зоддог гэсэн" гэж хэлээд цурхиран уйлав. "Аавтай нь хариуцлага тооцох ёстой" гэдэг үгийг тухайн үед залуус ойлгосонгүй. Тэрбээр үргэлжлүүлэн "Аав нь буруутай, би хэзээ ч хүүхдээ зодохгүй, би сургуулиа төгсч хуульч болчихоод хүчирхийллийг зогсоохын төлөө тэмцэнэ" гэж амандаа бувтана. Үүнээс төд удалгүй шүүхээс Б-д цаазын ял оноосноор түүний амьдралын түүх төгссөн юм. Ийнхүү аз жаргал, баяр бөөр гэхээс илүүтэй хүчирхийлэл, дарамт шахалтан дунд өнгөрсөн нэгэн хүүгийн амьдралын зул бөхөв.

 

Шүүх хуралд Б-гийн найзууд бүгд оролцсон. Энэ үеэр түүний аав нь "Энэ бүхэнд би буруутай. Хэрвээ би хүүгээ зоддоггүй байсан бол хүү минь найз нөхдөөсөө хөндийрөхгүй байсан. Би хүүгээ тарчлааж, зовоохын оронд хайрлаж, халамжилж, өсгөсөн бол хар тамхинд донтож бусдын алтан амийг хөнөөхгүй байсан. Энэ бүхэнд би буруутай, гэмшиж байна" гэдгээс өөр зүйл хэлээгүй гэнэ лээ.

 

Хожимдсон гэмшил шиг харамсал, харуусал энэ хорвоо дээр үгүй биз ээ. Үүн шиг тэрбээр эцэг, хүүгийн ёсоор хүүдээ хандаж, хайрлаж, халамжилдаг байсан бол өдийд Б хуульч болчихоод эх орондоо ихийг бүтээж явах байсан биз. Б-гийн гарт амиа алдсан хөөрхий охин ч гэсэн өдийд ээж болчихоод элэг бүтэн амьдралыг цогцлоох байсан ч юм билүү, хэн мэдлээ. Магадгүй тэр үед сургуулийн захирал, ангийн багш хоёр хорооны цагдаад хэлж, аавд нь хуулийн дагуу арга хэмжээ авахуулсан бол дээрх аймшигт хэрэг үйлдэгдэхгүй байсан ч юм билүү, хэн мэдлээ. Тиймээс хүчирхийллийн эсрэг иргэн бүр дуу хоолойгоо хүргэдэг, хүргэхдээ чин сэтгэлээсээ үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Зүрх сэтгэлээ сонсч, аливаад сэтгэлээсээ ханддаг хүн хэзээ ч буруу үйлдэл хийхгүй. Тэр тусмаа үр хүүхдээ хүчирхийлнэ гэж үгүй. Ингэж чадаж байж хүчирхийлэлгүй, эв найрамдалтай Монгол Улсыг бид бүхэн цогцлоохын үндэс тавигдах биз ээ. Муу бүхэн холуур байж, бяцхан үрс минь аз жаргалаар дүүрэн гэр бүлд өсөн торних болтугай.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Монгу (188.244.248.0)
    Улгэр унэмшилгуй бичжээ. Больж уз
    2019 оны 06 сарын 24 | Хариулах
  • харамсалтай (202.126.89.36)
    ямар харамсалтай юм бээ. Хүчирхийлэл хүчирхийллээ дагуулдаг гэж яг үнэн
    2019 оны 06 сарын 22 | Хариулах
  • иргэн (202.126.89.36)
    :(
    2019 оны 06 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    8 цаг 54 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    9 цаг 19 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    9 цаг 27 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    9 цаг 43 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    10 цаг 22 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    10 цаг 47 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    10 цаг 53 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    11 цаг 34 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    11 цаг 56 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    13 цаг 49 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    13 цаг 54 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    14 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    14 цаг 50 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    14 цаг 52 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    15 цаг 8 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    15 цаг 13 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    15 цаг 21 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    16 цаг 31 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    16 цаг 37 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК