Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ундны усны “мэс засалч”-д

2019-6-24
0
ЖИРГЭХ

Зуны аагим халуун нар дээрээс шарж, хаа сайгүй замын түгжрэлтэй үед тэр хэрээрээ иргэдийн бухимдал төрөх нь энүүхэнд. Ийм нэгэн өдөр өнгөрч хүмүүс гэртээ амар тайван нойрсох үеэр бид сурвалжилгадаа гарлаа. Австри Улсын Засгийн газрын долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр дэлхийд тэргүүлэгч технологи болох шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэн засварлах ажлыг Ус сувгийн удирдах газраас өрнүүлж байгаа юм байна. Цаг үеэ олсон энэ л ажлыг сурвалжлахаар Ус сувгийн удирдах газрын шугам хоолойн “мэс засалчдын” ажлыг сонирхохоор яваа нь энэ.

 

Биднийг очиход Австри Улсын хоёр мэргэжилтнээр ахлуулсан 20 гаруй ажилчид цагийн зүүтэй уралдан ажлаа яаравчилж байв. Шөнийн цагаар ажиллаж байгаа шалтгаан нь маш энгийн. Өдрийн цагаар замын хөдөлгөөнд саад учруулах байх үүднээс иргэдийн тав тухыг бодолцож, хөдөлгөөн сэлүүхэн үеэр нөгөө талаасаа  иргэдийн усны хэрэглээ багасдаг цагаар ажиллаж байгаа хэрэг юм.

Тус технологийг нэвтрүүлснээр нийслэлчүүдийн ундны усны аюулгүй байдлыг хангахад том түлхэц болох төдийгүй Улаанбаатар хотын ундны усны олборлолт, түгээлт, хяналтын нэгдсэн удирдлагын шинэ системийг нэвтрүүлэн шинэ шатанд гаргах боломжтой болохыг албаныхан онцолж байлаа. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийн хүрээнд 30 км шугамыг доторлох зорилт тавьсан гэдгийг төслийн инженер ярив.

Уг технологийг ашиглан Сөүлийн гудамжны цэвэр усны шугамын шинэчлэлийг хийжээ. Харин одоо Чингүнжавын гудамжны төвлөрсөн шугамыг доторлож байгаа юм.

Энэ арга нь зам талбайг гэмтээж хөндөхгүй, газар шорооны ажил хийлгүйгээр шугам дээрх хоёр худгийн хооронд полетелин резинэн материалыг шугам дотор сүвлэж доторлоно. Ингэснээр шугамын ашиглалтын хугацаа уртасч, усны алдагдлыг бууруулахаас гадна түгээлт дэх механик нөлөөг багасгах давуу талтай аж. Мөн шугамын зардлыг нэмэгдүүлж, захиргааны зардлыг бууруулах юм.

Цаг хугацаа хэмнэж, илүү зардал гаргахгүйгээр нэгэнт хийсэн зам талбай ногоон байгууламжийг сүйтгэхгүй учраас байгаль орчинд ээлтэй.

Талбай удирдсан төслийн инженер М.Дашдондогоос шугамыг доторлох ажиллагааны талаар тодруулахад “Манай улсад шугам хоолойн хоёр төрлийн технологи хэрэглэдэг. Өнөөдрийн хувьд бохирдолтой, зэвэрсэн хуучин хоолойг даралттай усаар цэвэрлэсний дараа ССТV камераар оношилдог. ССТV камераар оношилдог учир нь полетелин резинэн материалан хоолойг сүвлэхэд ямар нэгэн саад, бохирдол байна уу, үгүй юу гэдгийг шалгах үүднээс . Үүний дараа полетелин резинэн материалан хоолойг сүвлэж гүйлгэдэг. Энэ хоолой нь дундуураа эвхэгдсэн байдаг тул түүнийг халуун уураар тэнийлгэдэг” хэмээн тайлбарлалаа.

Үүний дараа Төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер А.Оргилоос зарим асуултад хариулт авлаа.

-Цэвэр усны шугам хоолойг доторлох нь ямар давуу талтай юм бэ?

-Шугам сүлжээнүүд ихэвчлэн нийтийн эзэмшлийн талбай, автозам, заримдаа байшин барилгын сууринд нь наалдсан ч байдаг. Эхний ээлжинд насжилт өндөр олон жил ашигласан аваар гэмтэл усны алдагдал их гардаг шугмуудыг доторлож байна.

Газар ухаж доторлох нь нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэхгүй, буцааж нөхөн сэргээх зардал гарахгүй, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой.

Газар ухаж хийснээр автозамын тодорхой хэсгийг хаадаг ингэснээр хүмүүсийн ая тухтай амьдрах, саад бэрхшээлгүй ажил хөдөлмөрөө хийхэд саад болдог. Үүнээс багахан хэмжээгээр урьдчилан сэргийлж чадаж байна гэсэн үг. Эдийн засгийн талаасаа ч хэмнэлттэй. Учир нь шугам хоолойг засварлахын тулд тухайн газрыг ухахаар зам, талбай их эвдэгддэг. Үүнийг засварлаж, нөхөн сэргээхэд их хэмжээний мөнгө орно. Тэгвэл шугам хоолойг сүвлэх аргачлалыг нэвтрүүлснээр энэ зардлыг мөн хэмнэх боломжтой болно. Цаг хугацааны хувьд 3-4 дахин бага хугацаа зарцуулах боломжтой.

-Улаанбаатар хотод хэчнээн метр шугам байдаг юм бэ. Энэ жилд бүгдийг нь доторлож амжих уу?

-Яг үнэндээ нэг жилд битгий хэл, таван жилд ч бүгдийг нь засварлаж амжихгүй. Учир нь зөвхөн манай байгууллагын харъяанд 600 км шугам бий. Маш энгийнээр тайлбарлахад Улаанбаатараас Баянхонгор хүртэл үргэлжилнэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ нь зөвхөн цэвэр усны шугам сүлжээ шүү. Тиймээс энэ их шугам сүлжээг нэг жилд засна гэж байхгүй. Энэ жилийн хувь ажлын явцаас хамаарч 8-10 км шугам сүлжээг доторлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Манайд ширмэн, ган гээд олон янзын шугам ашигладаг. Энэ технологиор бүх төрлийн шугамыг доторлох боломжтой юу?

-Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ган, ширмэн турбо, хуванцар хоолой, шилэн утсаар бэхэлсэн хуванцар турбо, зөөлөн ширмэн яндан зэргийг ашиглаж байна. Эдгээр яндангаас 1950-1960 оны үед тавигдсан ширмэн, ган яндангууд цаг хугацааны эрхээр цоорч, зэвэрч эхэлсэн.

Хуванцар яндангийн ашиглалтын хугацаа нь урт байдаг. Одоо бид ган янданг хуванцар технологийн дагуу доторловол 80 жилийн баталгаатай болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ шугамд 80 жилийн дараа дараагийн засвар орох юм.

-Доторлогоог хийснээр иргэд крантнаасаа цэвэр усыг шууд уух боломж бүрдэх үү?

-Ус сувгийн удирдах газраас түгээдэг ус нь ундны усны стандартыг хангадаг. Харин зарим аж ахуйн нэгж, орон сууцны конторуудаас дамжуулан түгээхдээ ашигладаг шугам хоолой чанаргүй байх нь бий. үүнээс болж чанар, стандартын бус байна гэдэг яриа гардаг болов уу.

-Энэ технологийг хийхэд бэлтгэгдсэн мэргэшсэн инженер хангалттай байдаг уу. Инженерүүдийг хаана бэлтгэдэг юм бэ?

-Ус сувгийн удирдах газарт шугам доторлогоонд мэргэшсэн 5-6 инженер бий. Гэхдээ инженерүүд л бүх процессыг мэддэг гэж хэлж болохгүй. Энд 2-3 төрлийн технологиос гадна нарийн механизм, багаж төхөөрөмж ашигладаг. Тухайлбал, манай байгууллагад дугуйтай камераар шугам дотроос нь хэмждэг тоноглосон машин байдаг. Энэ машиныг ашиглаж чаддаг инженер гэхэд гурав бий.

Ус сувгийн удирдах газраас энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд засварчин, инженер техникийн ажилчдыг Австри Улсад сургалтад хамруулсан. Мөн Монголдоо ирэхэд нь дахин сургалтад хамруулсан. Яг одоо Австри мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байна гэв.

 

Бид эмч, цагдаа, онцгой байдлын ажилчдыг баатартай зүйрлэдэг. Арга ч үгүй биз.

Тэд иргэдийн амь нас, эд хөрөнгийн хамгаалахын төлөө цаг наргүй ажилладаг. Тэгвэл Ус сувгийн удирдах газрын ажилчид ч гэсэн баатрууд юм байна. Учир нь нийслэлийн ундны усны шугам хоолойг “мэс заслын” аргаар шинэчлэн сэлбэх замаар бид бүхний эрүүл мэндийг хамаалж буй учир тийм ч хялбар биш даваа аж.

Тэд цэвэр цэнгэг усаар нийслэлчүүдийг хангахын тулд дэлхийд гайхагдсан стандарт, техник, технологийг нутагшуулж байна. Үүний тулд цаг тутамд хэрэглээнд нэвтэрч буй техник, технологийг суралцаж байна. Магадгүй зарим үед гэртээ ч хараих сөгөөгүй цаг нартай уралдан ажиллаж байна.

Тэдний буянаар дэлхий даяар эрүүл ахуйн стандарт алдагдсан энэ л цаг үед стандартад нийцсэн ундны усыг хэрэглэж буй нь чухам үнэн билээ. 

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.189.242)
    Za ystoi hutsna biz hmm hna hergtsegiin bodood oroi tasld bgaan ajilj hlehgui tasld hayjd
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.228.130.119)
    Шинэ технологи нэвтрүүлж байгаад талархаж байна. Гэхдээ танай хуучин шугам 1950-1960 оны хуучин зэвэрсэн шугамнаас хотхон хорооллын /хувийн конторуудын/ дотор шугам руу зэв их ирж байгаагаа хүлээн зөвшөөрч янзлаачээ. УБ тэр аяараа зэвтэй усанд хордож байна. Битгий бусад руу буруугаа чихээ.
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    8 цаг 17 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    8 цаг 42 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    8 цаг 50 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    9 цаг 6 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    9 цаг 45 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    10 цаг 10 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    10 цаг 16 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    10 цаг 57 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    11 цаг 19 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    13 цаг 12 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    13 цаг 17 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    13 цаг 48 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    14 цаг 13 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    14 цаг 15 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    14 цаг 30 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    14 цаг 36 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    14 цаг 44 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    15 цаг 54 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    16 цаг 0 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК