Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бууз, банш, хиамны тослогын хэмжээг 3 дахин багаар бичдэг байсан зөрчил илэрчээ

2019-6-27
0
ЖИРГЭХ

Махны үйлдвэрүүдэд хийсэн хяналт, шалгалтын талаар НМХГ-аас өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Уг шалгалтын талаар тус газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Л.Баясгалан болон Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний стандартын Улсын ахлах байцаагч А.Бат-Эрдэнэ нараас тодрууллаа.


А.Бат-Эрдэнэ: Тослогийн хэмжээг 3 дахин багаар бичсэн байсан

 

-Махны үйлдвэрүүдэд хийсэн хяналт, шалгалтаар ямар ямар зөрчил илрэв. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 16 үйлдвэрт хяналт, шалгалтын ажиллагааг хийлээ. Тухайлбал, мах дулааны аргаар боловсруулдаг буюу экспортод гаргадаг үйлдвэр, мөн бууз, хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр хамрагдсан. Шалгалтаар зарим үйлдвэр өөх тосны хэмжээг илүү гаргасан технологийн алдаа гаргасан нийтлэг зөрчил илэрсэн. Өөрөөр хэлбэл, лабораторийн шинжилгээгээр тослогийн хэмжээ 60-70 хувьтай гарч байхад хаяг, шошгондоо 20-30 хувь гэж бичсэн байсан. Тус үйлдвэрүүдэд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулах талаар үүрэг чиглэл өгсөн. Мөн үйлдвэрийн ариун цэвэр, гадаад орчин зэрэг нийт зөрчлийн дийлэнхийг эзэлж байна

-Хэдий хэмжээний торгууль оногдуулсан бэ?

-Зөрчлийн тухай хуулиар дээд тал нь гурван сая төгрөгөөр торгодог заалт бий. Хуульд заасан хэмжээгээр торгууль оногдуулсан.

-Дээрх зөрчлүүд байнга гардаг уу?

-Технологийн хувьд гарсан энэ жил цөөнгүй зөрчил гарсан. Өмнө нь гарч байгаагүй. Харин үйлдвэрийн ариун цэвэр, эрүүл ахуйн орчны асуудал нь үйл ажиллагааны явцад гарч байдаг учраас байнга зөрчигдөж байдаг юм.

-Шалгалтын явцад үйл ажиллагааг нь хаасан үйлдвэр бий юу?

-Дүүргийн хэмжээнд тийм асуудал гараагүй. Мөн хяналт, шалгалтад хамрагдаагүй үйлдвэрүүдийг ирэх сард багтаан шалгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.


 

Л.Баясгалан: “Шижир Зол”, “Ванкалби” зэрэг компанийн үйл ажиллагааг түр зогсоосон

-Мэргэжлийн хяналтын газраас явуулсан төлөвлөгөөт шалгалтаар нийслэлийн хэмжээнд дийлэнхдээ ямар зөрчлүүд илэрсэн бэ?

-Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн шалгалтаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон хөдөлмөрийн харилцааны нийтлэг зөрчил илэрлээ. Мөн хүнсний чанар стандарт, мал эмнэлгийн хяналтын холбогдох хууль дүрмийг зөрчсөн зөрчлүүд нийтлэг гарч байна.

-Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийн 93 хувь нь өөрсдийн лабораторигүй гэж байна. Лабораторигүй үйлдвэрүүд шинжилгээгээ хэрхэн явуулдаг юм бол?

-Үйлдвэрт тавигддаг гол шаардлага нь тухайн аж ахуйн нэгж түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн болон дамжлага дундын хяналтыг лабораторитой, физик хими, микробиологийн хийсэн шинжилгээний дүнд үйлдвэрлэл явуулах ёстой. Лабораторигүй үйлдвэрүүд итгэмжлэгдсэн лабораториудад бүтээгдэхүүн, түүхий эдээ шинжлүүлдэг. Ингэхдээ физик хими, микробиологи, хорт судлал, хүнд метал зэрэг шинжилгээ өгдөг.

-Шалгалтаар уламжлалт болон мал төхөөрдөг хэчнээн газар хамрагдсан бэ?

-Багануур, Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг зургаан аж ахуйн нэгж хамрагдсан. Үүнээс нэг нь эрсдэлтэй үнэлэгдсэн. Харин сүүлийн шалгалтаар дунд эрсдэлтэй үнэлэгдсэн. Мөн мал нядалгааны үед болон технологийн үйл ажиллагааны явцад хэд хэдэн зөрчил илэрсэн.

-Дунд эрсдэлд үнэлэгдсэн зөрчилд ямар арга хэмжээ авсан бэ?

-Их эрсдэлтэй бүлэгт үнэлэгдсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хаадаг. Дунд эрсдэлийг эрсдэлээ бууруулах, хууль стандартыг мөрдөж ажиллах албан шаардлага өгч зөрчлийг арилгуулдаг. Мөн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан “Шижир Зол” аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоосон.

-Ямар зөрчлийн улмаас хаасан юм бэ?

-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажлаагүй, мөн ус нь бохирдолтой гарсан зэрэг эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Мөн Баянгол дүүрэгт мах ангилан салгах үйл ажиллагаа явуулдаг “Ванкалби” аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа түр хаасан.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    7 цаг 32 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    7 цаг 57 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    8 цаг 5 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    8 цаг 21 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    9 цаг 0 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    9 цаг 25 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    9 цаг 31 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    10 цаг 12 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    10 цаг 34 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    12 цаг 27 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    12 цаг 32 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    13 цаг 3 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    13 цаг 28 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    13 цаг 30 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    13 цаг 45 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    13 цаг 51 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    13 цаг 59 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    15 цаг 9 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    15 цаг 15 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК