Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Амарсайхан: 12 уурхайн тусгай зөвшөөрлийг цуцалсан

2019-6-28
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологийн уул уурхайн хяналтын хэлтсийн Улсын байцаагч Т.Амарсайхантай ярилцлаа.


-Нүүрсний уурхайнуудад төлөвлөгөөт шалгалт хийсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Нүүрсний тусгай зөвшөөрөл эзэмшдэг 22 аж ахуйн нэгж болон төлөвлөгөөт есөн аж ахуйн нэгж зарлагдан шалгалтад хамрагдсан юм. Шалгалтад хамрагдсан зарим аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Ингээд АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын тушаалаар 12 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цуцалсан. Түүнчлэн есөн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг хянаж байна.

-Тусгай зөвшөөрлийг цуцалсан аж ахуйн нэгжүүдэд ямар зөрчил илэрсэн юм бэ?

-Эрх зүйн баримт бичиг дутуу, нөхөн сэргээлт хийгээгүй. Мөн Газрын хэвлийн тухай хуульд тусгай зөвшөөрөл олгосноос хойш гурван жилийн дотор үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Гурван жилийн дотор тусгай зөвшөөрлөө авсан компани ТЭЗҮ-ээ батлуулж, бусад бичиг баримтаа бүрдүүлэх ёстой байдаг. Тиймээс шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээгүй тул тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах санал хүргүүлж, цуцлуулсан юм.  

-Нэгэнт цуцлагдсан тусгай зөвшөөрлийг дахин сэргээх боломжтой юу?

-Энэ асуудал шүүхийн байгууллагаар шийдэгдэнэ.

-Алт усыг дагадаг гэдэг. Нүүрсний хувьд усны асуудал нь ямар байдаг юм бэ?

-Ус дагуулдаг талаар хэлж мэдэхгүй байна. Налайх дүүргийн хувьд цэвдэгтэй. Доогуураа усжилт ихтэй газар. Өмнө нь ашиглаж байсан хаягдсан уурхай шүү дээ. Уурхайн үйл ажиллагаа явуулж байх үеийн хамгаалалтын цулан дээр нь хүмүүс олборлолт явуулж байсан юм. Харин уурхайн олборлодог нөхцөл нь хүндэрсэн учраас хаагдсан байдаг.

-Нийслэлд стандартын дагуу нүүрс тээвэрлэдэг хэчнээн уурхай байна вэ?

-Налайх дүүргээс тээвэрлэлт хийж байгаа уурхай голдуу портероор тээвэрлэлт хийдэг. Хүнд даацын тээвэрлэлтийн стандарт, нөхцөлийг Засаг даргын Тамгын газрын захирамжаар нэг тэнхлэгтэй машин найман тонн байна. Түүнээс дээш даац хэтрүүлэхгүй гэж заасан байдаг.

-Тусгай зөвшөөрөл цуцлагдсан талбайд нууцаар олборлолт явуулах асуудал гарвал яах вэ?

-Эдгээр талбайд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавина.

Бид одоогийн байдлаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу хайрга, дайрга, элс тээвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалтын ажил хийж байна. Мөн УИХ дахь Өргөдлийн байнгын хороон даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Байгаль орчны газрын хамтарсан 20 хүний бүрэлдэхүүнтэй гурван хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг нийслэлийн 177 лицензид хяналт тавих юм. Шалгалтаар үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, түүнд зөрчигдөж байгаа хууль тогтоомжийг шалгана.  Мөн 2017 онд хотын даргын захирамжаар цуцлагдсан 96 аж ахуйн нэгжийн 34 нь тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд шүүхийн захирамжаар хотын даргатай эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ хүрээнд эвлэрлийн гэрээний биелэлт хэрхэн хангагдаж байгаа, гэрээний хугацаа нь дууссан, дуусаагүй эвлэрлийн гэрээнд давхар хяналт тавина. 

-Шалгалт хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Шалгалтын ажил ирэх сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ сарын 26-ны өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн шалгалтад хамрагдахаар тусгагдсан объектуудыг шалгаж дуусаад байна. Мөн эвлэрлийн гэрээнд багтсан 18 аж ахуйн нэгжийг шалгасан. Гэрээний биелэлтийг шалгах явцад хоёр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулсан байдалтай байсан нь илэрсэн. Үүний дагуу нийслэлийн Цагдаагийн газар болон Тээврийн хяналтын хэлтсийн газрын зохицуулагчтай хамтарч шалгалт хийсэн. Шалгалтаар уурхайд ажиллаж байгаа тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал, улсын үзлэгт орсон эсэх, ажилчид эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгасан юм. Энэ үеэр хоёр компанид зөрчил илэрсэн. Тухайлбал, тээврийн хэрэгсэл улсын хяналтад ороогүй, тусгай зөвшөөрлийн үнэмлэхгүй байгууллагыг зөрчлөө арилгах үүрэг чиглэл өгч, торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа. Жишээлбэл, тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоочийг 25 мянган төгрөгөөр торгосон.

Харин шүүхийн шийдвэрийн дагуу эвлэрлийн гэрээ байгуулсан хоёр компанийн үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг баримтаар нотолж, дараагийн шатны арга хэмжээ авахуулахаар цааш шилжүүлэх гэж байна. Түүнчлэн хотын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу уурхайгаас тээвэрлэлт хийж байгаа Эмээлт болон Морингийн давааны зам дээр шороо тэвээрлэлт хийж байгаа талаар иргэдээс гомдол ирсэн. Энэ дагуу шалгалтын ажиллагааг явуулсан юм. Шалгалтын үеэр хоёр тээврийн хэрэгслийг шалгахад хоёул зөрчилтэй гарсан.

-Тухайлбал?

-Жолоодох эрхийн үнэмлэхгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл ашигласан зэрэг зөрчил илэрсэн тул 275 мянган төгрөгөөр торгож, нэг тээврийн хэрэгслийг нь буцаасан. Харин цаанаас ирж байсан машин нь шалгалт явагдаж байна гэсэн сургийг сонсоод буцсан байсан. 

-Хоёр машин зогсооход л хоёулаа зөрчилтэй гарсан байна. Тэгэхээр энэ байдал байнга гардаг гэж ойлгож болох уу?

-Тийм. Мэргэжлийн хяналтын газраас гадна цагдаагийн байгууллагаас давхар хяналт тавих шаардлагатай гэдэг нь шалгалтаас харагдаж байна.

-Техникийн бүрэн бүтэн байдалдаа анхаардаггүй, жолоодох эрхгүй жолооч явуулаад байгаа компаниудад арга хэмжээ авах ёстой юм биш үү?

-Шалгалтын явцад тухайн аж ахуйн нэгжийн өөрийн гэсэн техник хэрэгсэл ховор. Ковш, тээвэрлэлт хийж байгаа шороо, бусад хэрэглэлүүд нь ихэвчлэн түрээсийн техник ашигладаг юм билээ. Тиймээс гарч байгаа зөрчил тухайн жолоочид л хамааралтай болчхоод байгаа юм. Энэ нь удаа дараа гардаг зөрчил тул харъяа мэргэжлийн хяналтын газар ч сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн байцаагчид тээврийн хэрэгсэлд арга хэмжээ авах эрх байдаггүй учраас “буц” гэсэн шаардлагыг тавьхад биелүүлэхгүй байх тохиолдолд олон гардаг. Тиймээс шаардлага тавих эрх нь цагдаагийн байгууллагад байдаг учраас энэ асуудалд анхаарах хэрэгтэй.

 

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    7 цаг 32 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    7 цаг 57 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    8 цаг 5 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    8 цаг 21 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    9 цаг 0 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    9 цаг 25 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    9 цаг 31 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    10 цаг 12 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    10 цаг 34 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    12 цаг 27 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    12 цаг 32 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    13 цаг 3 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    13 цаг 28 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    13 цаг 30 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    13 цаг 45 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    13 цаг 51 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    13 цаг 59 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    15 цаг 9 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    15 цаг 15 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК