Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Хорлоо: Унаач хүүхдүүдийг гэмтэж, бэртэхээс сэргийлэхэд бүх талын оролцоо, хяналт чухал

2019-7-01
0
ЖИРГЭХ

МХЕГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга П.Хорлоотой унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар ярилцлаа.


-Үндэсний их баяр наадам хэдхэн хоногийн дараа боллоо. Жил бүрийн наадмын үеэр яригддаг нэг асуудлын нэг нь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал. Мэргэжлийн хяналтын байгууллагаас  унаач хүүхдийн амь нас, эрх ашгийг хамгаалах тал дээр ямар ажил хийж байна?

-Эрийн гурван наадам Монголын уламжлалт төрт ёсны баяр, өв соёлын нэг. Тэр дундаа хурдан морины уралдаан наадмын өнгө аяс, уяачдын эрдэм ухааныг дэлхий нийтэд сурталчилан таниулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах асуудал чухлаар тавигдсаар байна. Үүнд зөвхөн уяачид төдийгүй баяр наадмын комисс, унаач хүүхдийн эцэг эхчүүд цаашлаад хүүхдийн төлөө байгууллагуудын оролцоо чухал үүрэгтэй. Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн нэг хэлбэр. Засгийн газрын 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг утсгах” Үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн байдаг. Ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчиныг бүрдүүлэх зорилтыг тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс МХЕГ-аас унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2017 оноос эхлэн улсын хэмжээнд хийж байна. Энэ жилийн баяр наадмын тухайд мэргэжлийн хяналтын байгууллагаас унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийхийн зэрэгцээ аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт “Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаж ажиллах” талаар зөвлөмжийг  хүргүүлээд байна.

-Хяналт шалгалтаар ямар ноцтой зөрчил илэрсэн бэ?

-2017-2018 оны хяналт шалгалтын дүнгээс үзэхэд нийтдээ 121450 морийг 71121 хүүхэд унаж уралдсанаас 942 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд хүнд гэмтэл авч, 1 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон гэсэн харамсалтай тоон мэдээ байна. 2018 он буюу өнгөрсөн жилийн наадмаар хамгаалалтын дуулгагүй 336, хамгаалах хувцас хэрэгсэлгүй 183, морины хэрэгсэлгүй 330, гурвалсан гэрээ байгуулаагүй 4771, даатгуулаагүй 1174 хүүхэд уралдаанд оролцуулсан зөрчил илэрсэн. Мөн долоон нас хүрээгүй 52 хүүхдийг уралдаанд оролцуулах гэж байсныг зогсоосон. 2018 оны дүн мэдээг 2017 онтой харьцуулахад мориноос унаж, амь нас нь эрсэдсэн тохиолдол байхгүй, мориноос унасан хүүхдийн тоо 282-аар, хөнгөн гэмтэл авсан хүүхдийн тоо 39-өөр тус тус буурсан үзүүлэлттэй байна. Осол гэмтлийн тоо буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь хүүхдийн хамгаалах хувцас хэрэгслийг болон морины хамгаалах хэрэгслэлийг стандартын дагуу зөв, бүрэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзсэн. Тиймээс баяр наадмын үеэр хүүхэд нэг бүрт хамгаалах хэрэгсэл, хувцсыг зөв бүрэн өмсгөж, манай байгууллагаас хүргүүлсэн зөвлөмжийг ажил хэрэг болгон хэрэгжүүлж осолгүй сайхан наадахыг хүсье.

-Одоо манай улсад унаач хүүхэдтэй холбоотой яг ямар стандарт мөрдөгддөг вэ. Тэр стандартад юу гэж заасан байдаг юм?

-Үндэсний их баяр наадмын тухай хууль болон орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам гэж бий. Үүнээс гадна морь унаач хүүхэд бүрийг “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” буюу МNS 6264-2011 стандартад заасан хувийн хэрэгслээр хангах ёстой. Хувийн хэрэгсэл гэдэгт хамгаалалтын дуулга хувцас, өвдгөвч тохойвч, нүдний шил, гутал, эмээл, хазаар, ташуур зэрэг орж байгаа. Эдгээр нь дээрх стандартын шаардлагыг хангасан байх ёстой юм.

-Зөвхөн унаач хүүхдүүд гэлтгүй тэвчишгүй хөдөлмөр эрхэлдэг олон хүүхэд бий. Жишээ нь уул уурхай, барилгын салбарт хүүхдүүд ажиллаж байна. Энэ талаар?

-Хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор уул уурхай, барилгын салбарын үйлдвэрлэл эрхэлж буй ажил олгогчдод “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д заасан ажлын байранд 18 нас хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ЗӨВЛӨМЖИЙГ манай байгууллагаас орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагаараа дамжуулан хүргүүлсэн. Уул уурхайн салбарт сүүлийн 3 жилд 189 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 22 хүн нас барж, 92 хүн хүнд бэртэж, 75 хүн хөнгөн бэртсэн байна.  Сүүлийн 3 жилд уул уурхайн салбарт насанд хүрээгүй хүүхэд үйлдвэрлэлийн осолд өртөөгүй боловч ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа бүрэн мөрддөггүй, аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх удирдлагын тогтолцоо хэрэгжүүлдэггүй, ажлын байр, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг баримталж ажилладаггүй, сургалтад хамрагдаагүй мэргэжлийн бус хүн ажиллуулдаг, ажилчид ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшээгүй зэргээс шалтгаалан үйлдвэрлэлийн осол гарсаар байна.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    7 цаг 33 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    7 цаг 58 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    8 цаг 5 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    8 цаг 21 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    9 цаг 0 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    9 цаг 25 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    9 цаг 32 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    10 цаг 12 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    10 цаг 35 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    12 цаг 27 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    12 цаг 32 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    13 цаг 3 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    13 цаг 28 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    13 цаг 30 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    13 цаг 46 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    13 цаг 51 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    13 цаг 59 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    15 цаг 9 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    15 цаг 15 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК