Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Их бүтээн байгуулалтыг түүчээлэх нь..

2019-7-03
0
ЖИРГЭХ

Их бүтээн байгуулалт ид өрнөж, хөдөлмөрийн хүчээр  ажлын амтанд орж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх хүсэлтэй  хөдөөгийн буйдхан сумын залуучуудыг ажлын байраар  хангаж эхэлсэн Монгол Хятадын хамтарсан СТРАТО компанийн Нүүрс боловсрох үйлдвэрийн нээлт өчигдөр боллоо. Монгол Улсын нүүрс гуравдагч орны зах зээлд гарах боломж бүрдэж, нэг алхам урагшлуулж буй  үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Үндэсний хөгжлийн газрын дарга  Б.Баярсайхан,  СТРАТО компанийн хөрөнгө оруулагч GAO ZHI YOUNG, гүйцэтгэх захирал А.Баттүшиг зэрэг албаныхан оролцсон юм.

Томоохон бүтээн байгуулалтын түүчээ болсон  нүүрс боловсруулах үйлдвэр нь  Улаанбаатар хотоос 250 км зайтай Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байршилтай.  Ашигт малтмалын түүхий эдийг боловсруулж,  нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орчин үеийн технолгиор үйлдвэрлэж, дотоодынхоо болон Ази, Европын орныг бүтээгдэхүүнээр хангах зорилготой аж.  

Жилд 1.5-1.8 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай тус үйлдвэрийн  дэд бүтэц нь  бүрэн шийдэгдсэн анхны үйлдвэр гэдгээрээ давуу талтай.  Орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжиж 80 гаруй иргэнийг ажлын байраар хангасан байна.

БНХАУ-ын Эрээн хотоос 425 км бөгөөд нүүрс тээвэрлэх дэд бүтэцтэйгээ ойр буюу Орос, Хятадыг холбосон автозам, төмөр замаас 400м метрийн зайтай оршдог. Тус үйлдвэр нь 22,5 га талбай  2 км-ийн урттай салаа төмөр замтай. Гаалийн хяналтын талбай болон агуулахын 8 га газар, төвийн эрчим хүчний системийн 35 квольт шугамд холбогдон ажиллаж байна.  Энэ талаар СТАТО компанийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг “Монгол Хятадын хамтарсан СТРАТО компани нь 2015 онд үүсгэн байгуулагдсан. Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслөө өнгөрсөн жилээс эхлүүлж, Шивээговь сумын II багийн нутаг дэвсгэрт үйлдвэрээ амжилттай барьж, ашиглалтад оруулсан. Манай үйлдвэрийн хүчин чадал жилд 1,500,000 тонн  түүхий нүүрс баяжуулж, 1,200,000 тонн баяжуулсан нүүрс гаргах хүчин чадалтай. Нүүрсээ Европын болон Хятадын зах зээлд гаргах төлөвгөөтэй байна. Одоогоор туршилтын журмаар Хятад руу 30,000 тонн нүүрс экспортлосон” гэв.

Нэмүү өртөг шингэсэн тус үйлдвэр саарал усныхаа 90 гаруй хувийг дахин боловсруулж, ашигладаг. Шинэ технолгиор нүүрсийг угааж, баяжуулдаг учир усыг дахин болосвруулж хэрэглэх бүрэн боломжтой. Усны ямар ч хаягдал байхгүй. Саарал усыг дахин боловсруулж ашигладаг гэсэн үг.

Одоогоор  нүүрс боловсруулах үйлдвэр нь усныхаа асуудлыг гүний худгийг ашиглан шийдэхээс гадна Шивээ-Овоо компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. СТРАТО компанийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг “ Манай үйлдвэрээс 5 км-ын зайд Шивээ овоо уурхай оршдог. Хүрэн нүүрсний уурхай учир нүүрс олборлоход их хэмжээний шүүрнэл ус гардаг. Тиймээс бид Шивээ- Овоо компанитай санамж бичигт гарын үсэг зурж, хаягдал усыг худалдаж авахаар болсон. Жилдээ 2 сая тонн хаягдал усыг худалдаж авахад усныхаа хэрэгцээг бүрэн хангах боломжтой” гэв.

Усны хомсдолд орж байгаа өнөө үед саарал усыг дахин ашиглах нь дэвшил нөгөөтэйгүүр байгальд ямар ч хор уршиг, сөрөг нөлөөгүй нь шинэ технологийн үр шим гэлтэй.

Нүүрс боловсруулах үйлдвэрийн төсөл хөтөлбөр гурван үе шаттай үргэлжлэнэ. Тодруулбал, Төслийн нэгдүгээр шатанд 1,500,000 тонн нүүрс баяжуулахаас экспортын эцсийн бүтээгдэхүүн 1,350,000 тонн, үүнээс 1,200,000 тонн үйлдвэрлэх аж. Харин II шатанд 4,5 сая тонн нүүрс баяжуулж, 3,6 сая тонн нэгдүгээр зэрэглэлийн нүүрс боловсруулахаар төлөвлөсөн байна.

Төслийн гуравдугаар шатанд шинээр 2,700,000 тонн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих  юм байна.  600,000 тонны хүчин чадалтай коксын үйлдвэрийг 2021 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа аж.

GAO ZHI YOUNG: 80 гаруй сая юанийн хөрөнгө оруулал хийсэн

Монгол Хятадын хамтарсан СТРАТО компанийн хөрөнгө оруулагч  GAO ZHI YONG компаниас дараах асуултад хариулт авсан юм.

-Нүүрс боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад хэр их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ?

-Ажлын маань эхлэл тавигдаж байна. Одоогоор 80 гаруй сая юанын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь төслийн нэгдүгээр үе шатны хөрөнгө оруулалт. Цаашдаа төслийн хоёр, гуравдугаар үеийн хөрөнгө оруулалт шат дараатайгаар орж ирнэ.

Хөрөнгө оруулалтын тогвортой байдлын батламжыг гардуулж өгсөн?

-Тиймээ. Монгол улсын Засгийн газар, холбогдох яамны эрхэм хүмүүсийг итгэлцэлд баярлаж байна. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Цаашид хүч гарган ажиллах болно

Орон нутагт үйлдвэрлэл хөгжих нь иргэдийн амьдрал ахуйд эерэгээр нөлөөлж байгааг тус сумын засаг дарга  В.Бат-Эрдэнэ   хэлсэн юм. Тэрбээр “Манай суманд үйлдвэрлэл хөгжиж байна. Нүүрс боловсруулах үйлдвэрлэл ашиглалтад орсноор сумын ажилгүй байсан 50 гаруй хүн ажлын байртай болж, амьдрал ахуй нь дээшилсэн. Үүнийг дагаад сумын нийгэм, эдийн засгийн байдал ч сайширч байна” гэлээ.

Зам дагаж хөгжил ирдэг гэдэг. Тэгвэл үйлдвэр дагаж иргэдийн аж амьдрал сайжирч байгааг нутгийнхан хэлж байсан юм. Энэ үеэр бид СТРАТО компанийн нүүрс боловсруулах үйлдвэрийн ээлжийн инженер Б. Тэгшбаярын сэтгэгдлийг сонссон юм.

Б.Тэгшбаяр: Цалин хангамж хангалттай

Би Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэн. Манай суманд ажлын байр хомс байдаг.  СТРАТО компанийн нүүрс боловсруулах үйлдвэрт ээлжийн инженер хийдэг. Манай суманд үйлдэрлэл байгуулагдсанаараа ажлын байр бий болж, ард түмний амьдрал сайширч эхэлсэн. 80 гаруй ажилчны 62 нь орон нутгийн иргэд байгаа. Зам дагаж хөгжил гэдэг. Манай үйлдвэрийн давуу тал нүүрс угааж экспортонд гаргах юм. Цалин хангамж хангалттай. Сар бүр тогтмол цалин олгодог.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.23.235)
    З.ЭНХБОЛД ЗЭВУУН СЭРГЭЛЭН НОХОР ШУУ. АРААР НЬ ГЯЛАЛЗУУЛААД УЙЛДВЭРТЭЙ БОЛООД АВДАГ. ЗУУНБАЯН РУУ ТОМОР ЗАМ ТАВИХ ГЭЖ ЗУТГЭСНИЙ УЧИР БОЛ ЭНЭ УЙЛДВЭР ЛДЭ
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    6 цаг 50 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    7 цаг 15 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    7 цаг 23 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    7 цаг 39 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    8 цаг 18 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    8 цаг 43 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    8 цаг 49 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    9 цаг 30 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    9 цаг 52 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    11 цаг 45 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    11 цаг 50 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    12 цаг 21 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    12 цаг 46 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    12 цаг 48 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    13 цаг 3 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    13 цаг 9 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    13 цаг 17 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    14 цаг 27 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    14 цаг 33 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК