Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэхмэлчин ээж

2019-7-13
0
ЖИРГЭХ

“БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа гар урлалыг хөгжүүлж буй нэхмэлчин Б.Очирхуягийг урьсан юм.


Тэрбээр 12 настайдаа дэгээ болон хос зүүгээр нэхэж сурчээ. Хүүхэд наснаасаа өнөөг хүртэл  зүү утастай нөхөрлөж, маш олон бүтээл урлажээ. Б.Очирхуяг амьдралынхаа бүхий л цаг хугацаанд энэ ажлыг хийсэн болоод ч тэрүү нэхсэн бүтээл нь чанар, хийцийн хувьд үйлдвэрийн бүтээгдэхүүнээс дутахааргүй, харин ч илүү санагдсаныг нуух юун. Сурсан зүйлийг сураар боож болохгүй гэдгийг гэрчлэх мэт хаана ч өмсч гангарах боломжтой бүх төрлийн хувцас, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тоглоом, ахуйн хэрэглээнд хэрэглэж болохуйц эд зүйлсийг нэхдэг байна.

Түүнийг нэхмэлийн урлалд дурлуулсан хүн бол хайртай ээжийнх нь найз. Тэрбээр энэ талаараа “Ээжийн минь найз Цэрэнханд эгч надад нэхэхийг хамгийн анх зааж өгч билээ. Малгай, ороолтоос өгсүүлээд хүүхдийн бойтог, оймс хүртэл нэхнэ. Зуны амралт байсан болоод ч тэрүү уйгагүй л нэхэж байсан даа. Төд удалгүй хичээл эхэлж, тавдугаар ангид дэвшин орсон. Тухайн үед дунд ангийнханд хөдөлмөрийн хичээлийг Сайнхувьт багш маань заадаг байлаа. Багш бидэнд  “Эмэгтэй хүн өөрөө хувцсаа нэхээд өмсчихвөл их хэрэгтэй шүү” гэж захидаг байсан. Одоо ингээд бодоход багшийн маань захиас зөв байж. Одоо бол өөрийнхөө хүссэн бүхнээ л нэхэж байна. Хүүхэддээ хэт өндөр үнэтэй, чанар муутай хувцас худалдаж авахын оронд нэхэж өмсүүлэх нь биед нь илүү тухтай, зохимжтой байдаг. Багаасаа хичээж сурсан чадвар маань амьдралд их л хэрэг болдог доо” хэмээн хуучлав.  

Нэхэж сурахад хамгийн чухал нь схем буюу аргачлалыг сурах явдал гэнэ. Аргачлал гэдэг нь хэрхэн яаж нэхэхийг нэгбүрчлэн ойлгож мэдэхийг хэлдэг байна. Тиймээс хийх аргачлалыг нь олчихсон байхад тухайн зүйлийг нэхэхэд нэлээд дөхөм болдог гэнэ. Эгнээ бүрийг өөр өөрөөр нэхдэг учраас схем их чухал аж. Үүнийг ойлгож, сурсан учраас Б.Очирхуяг аравдугаар ангиа төгсөхдөө өмсөхийг хүссэн  бүх хувцсаа дуртай өнгө үзэмж, хийц загвараараа нэхэж өөрийгөө гоёж чаддаг болсон байна.

Эрхүү хотыг зорьж, их сургуулийн босго алхсан ч Б.Очирхуяг дуртай ажлаа орхиогүй байна. Нэхмэлийн төрөл бүрийн сэтгүүл, өнгө бүрийн утас худалдан авч чөлөөт цагаараа хувцас нэхсээр байсан гэнэ. Дийлэнх хүмүүс чаддаг, дуртай зүйлээрээ үргэлжлүүлэн сурдаг. Энэ жишгээр бол Б.Очирхуяг дизайнер, оёдол эсгүүрийн чиглэлээр сурах ёстой байсан. Гэтэл тэр тэс хөндлөн буюу барилгын инженер мэргэжлээр суралцахаар алс холыг зорьжээ. Гэсэн ч түүний хоббигоор бүтдэг бүтээл өдөр өнгөрөх тусам л арвижиж, урын сан нэмэгдсээр байж. Сайны хажуугаар саар зүйл бишгүй л тохиолддог. Биеийн байдлаасаа болж эх орондоо эргэн ирсэн талаараа “Инженерийн ангийн оюутан учраас байнга л зураг зурна. Нэгдүгээр курст суралцаж байхад миний нүдний хараа муудаж эхэлсэн. Аргагүйн эрхэнд нутагтаа ирээд МУИС-ийн математикийн багшийн ангид суралцаж, төгсөөд тэтгэвэрт гартлаа багшилсан даа” гэлээ.

Багшилж байхдаа ч нэхмэлийнхээ ажлыг хийж, боломжийн үнээр борлуулчихдаг байжээ. Хүний л амьдрал учир хэдэн төгрөг олж, хоол хүнснийхээ хэрэгцээг хангах нь гэрийн эзэгтэйн үүрэг. Хань нь хийж бүтээсэн зүйлийг нь ихэд дэмждэг байсан талаар дурсан ярьж байлаа. “Ажлынхаа хажуугаар тодорхой хэмжээний захиалга аваад л зав зайгаараа нэхээд өгнө. Жилдээ 40 орчим бүтээл гаргадаг байжээ.  Тэтгэвэрт гарахаараа нэхмэлийнхээ ажлыг үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй  учир төрөл бүрийн өнгөтэй ноосон, мяндсан утсыг худалдан авч, нөөцөлсөн” гээд шкафаа нээж өнгө алагласан утас өрөөстэй байгааг харуулав.

2016 онд гавьяаныхаа амралтад гарсан цагаасаа хойш тууштай нэхэж, жилд 168 орчим бүтээл гараас гаргадаг болжээ. Жилийн дөрвөн улиралд тохируулж, өнгө загварын сонголттой малгай ороолт, хүүхдийн цамц, оймс, бойтог, цүнх, тоглоом зэргийг нэхдэг байна. Хийсэн бүтээлээ борлуулахын тулд фэйсбүүк хуудастаа постолж, боломжийн үнээр зардаг. Чанар, хийц сайтай учир захиалгаар хийлгэх хүсэлтэй хүмүүс түүнтэй холбогддог гэнэ. “Хийсэн бүтээлээ хэрхэн борлуулах талаар хүүтэйгээ зөвлөлдсөн. Хүү минь фэйсбүүкийн хэдэн группт намайг нэмж, зургаа тавиад, үнэ  ханшаа бич гэсэн. Эхлээд интернэт орчинг хэрхэн хэрэглэх талаар тийм сайн мэддэггүй байлаа. Харин одоо бол сайн мэддэг болсон.

Харин 2016 онд гавьяаныхаа амралтад гарсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тууштай нэхэж эхэлсэн байна.  Тэрбээр интернэтээс зураг харж өнгө, загварыг нь  өөрчлөн шинэ загвар зохиож нэхдэг байна. Өвлийн улиралд захиалга ихтэй байдаг учраас сардаа нэг сая төгрөгийн бүтээл урлаж байсан удаатай гэнэ. Ийм байдлаар байр, тогныхоо мөнгийг өөрийнхөө хөдөлмөрөөр олдог байна. Б.Очирхуяг нэхсэн бүтээлээ тун боломжийн буюу таван мянган төгрөгөөс эхлүүлэн үнэлдэг  юм билээ.

Амьдралынхаа замнал, ямар ч үед дуртай ажлаа орхилгүй өдийг хүртэл авч явсан талаараа ийн хуучилж дуусаад нэгэн зүйлийг захисан юм. Тодотговол, тэтгэврт гарсан гээд сэтгэл санаагаар унах хэрэггүй, харин ч өөрийнхөө хоббиг улам хөгжүүлж, үр хүүхдүүдээ харан сайхан амьдрах хэрэгтэйг үеийнхэндээ дамжуулсныг үүгээр уламжилъя.

                                                                                  С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • irgen (31.165.225.30)
    goe bainaa, bi ch ih nehdeg bailaa gehdee ingej tuushtai um nehii gej bodoj baisangui tevcheertei l hyn um, hezyy ajil shdee hyzyy tolgoi hoshood, amjilt hysie
    2019 оны 07 сарын 14 | Хариулах
  • Zochin (122.201.31.172)
    Utsiig n uguuch yaj yarihu
    2019 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.95.155)
    Д.Сүхбаатарын нэрэмжит 10жилийн 2-р дунд сургуулийн 10Г ангийг 1978онд хамт төгсөж байлаа. Манай ангийн онц сурлагатан, бүх хичээлдээ маш сайн охин байсан. Математикийн багшаар олон жил тасралтгүй ажиллаж ,олон сайн шавь төрүүлсэн. Ангийнхаа охиноор бахархаж байна. Найздаа улам их амжилт хүсэе!!!
    2019 оны 07 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    6 цаг 6 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    6 цаг 31 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    6 цаг 39 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 55 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    7 цаг 34 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    7 цаг 59 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    8 цаг 5 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    8 цаг 46 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    9 цаг 8 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    11 цаг 1 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    11 цаг 6 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    11 цаг 37 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    12 цаг 2 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    12 цаг 4 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    12 цаг 19 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    12 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    12 цаг 33 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    13 цаг 43 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    13 цаг 49 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК