Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүнд бусдыг хүндлэх сэтгэл, хүн чанар хэнээс ч илүү бий...

2019-7-16
0
ЖИРГЭХ

Налайхын зам засварт орсноос хойш хар замаар автобус яваад багагүй хугацаа өнгөрч байна. Энхэл донхил ихтэй замаар автобус явсаар “Ургах наран” хорооллын буудал дээр зогсов. Хүн буусангүй. Харин арын хаалгаар том шуудай дүүрэн ундааны сав барьсан ах орж ирлээ. Жижигхэн автобус учир суудал цөөтэй. 50 орчим насны ах ууттай саваа  тавьж, хөлсөө арчин, автобусын арын булан бараадан зогсов. Автобус хөдөлж, ууттай сав хазайн ойчив. Ойрхон зогссон учир уутны булангаас өргөн “Ахаа цаад булан руу чинь түшүүлээд тавьчихая” гэхэд “Тэгье” гэв. Бүгчим халуунд хар замаар, хамаг цонх нь хаалттай явах зогсож яваа хүнд төдийгүй сууж буй зорчигчдод ч төвөгтэй. Ийм нэгэн уур амьсгал дунд өнөөх уутнаас наранд удсан, хуванцар савны таагүй эхүүн үнэр хамар цоргих нь тэр. Шороон замаар явж байгаа болохоор цонх онгойлгож болохгүй. Ахын чанх хойно сууж байсан сурагч гэмээр хоёр охин ихэд эгдүүцэж, элдвээр зүхэж байгаа нь сонсогдов. Ах ч мөн сонссон. Хэн нэгэнд гэм хийсэн аятай, уутаа чанга атгаж, гэмшсэн хүүхэд шиг доош харан зогсоно.

Хуванцар сав цуглуулж, амьжиргаагаа залгуулдаг нь хэн хүнд илт. Гэхдээ түүний хувцас цэвэрхэн, биеэ авч явж байгаа байдал,  зорчигчдыг буухад холдон өгч, автобусны буудал асуухад инээмсэглэн хэлж өгч байгаагаас хүнлэг гэдэг нь илт. Харин ойр хавьд нь зогсч, суусан хүмүүс гуйлгачин мэт хандах. 13 настай бололтой хүү ах руу үе үе муухай харж, хамраа дарж, харцаараа түүнийг "зодно". Хог түүдэг л бол муу хүн гэж хардаг нь өнөөгийн залуу үеийнхний дунд бий болсон мэт.

Хүн бүр амьдрахын тулд, ардаа байгаа үр хүүхдээ хоногийн хоолтой нь залгуулахын тулд хийж болох бүхий л зүйлийг барьж авах нь энүүхэнд. Ахын хувьд мөн адил хань, үр хүүхдээ хоосон хонуулахгүйн тулд шил, лааз, ундааны сав түүж хорвоогийн бор өдрийг өнгөрөөж яваа эгэл жирийн аав гэдэг нь илт.

Түүж, цуглуулсан шил, лааз, хуванцар саваа хоёрдогч түүхий эд борлуулах цэгт тушаачихаад харихад нь "ааваа" гээд угтах үр, "ядарсан уу" гэж асуух хань нь хүлээж л суугаа.

Тэр ч бусдын адил хүүхдээ хайрлаж, хүүхдүүдэдээ хүндлэгдсэн өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хогийн функерийг "эргүүлдэж" яваа энгийн нэгэн эцэг. Худлаа ярьж, хулгай хийгээгүй ариун цагаан хөдөлмөрөөрөө алаг үрсээ тэжээх гэж яваа аавыг үгээрээ “шийтгэж” үйлдлээрээ үзэн ядаж байгаагаа харуулах эрх та бидний хэнд ч байхгүй болов уу.

Бусдын хэрэггүй гээд хаясан хоёрдогч түүхий эдийг цуглуулж, түүнийгээ тушааж, олсон орлогоороо амьдралаа залгуулдаг жирийн нэгэн. Ингэж явсаар засмал зам руугаа орлоо. Нэгэн зэрэг шахуу “Цонхоо онгойлгоорой” гэж хүүхэд хөгшидгүй дуу нэгтэй орилолдов. Цонх ч онгойж, салхинд үнэр хаа нэгтээ замхран одов.  Доошоо харж зогсч явсан ах, нуруугаа тэнийлгэж, цонх ширтэн явж байгаа харагдана. Гарцан дээр зогсоход дахиад л эхүүн үнэр, ахыг чиглэсэн, эзэнтэй биетэй үгс сонсогдож “Ёо аймар үнэртэй юм бэ. Хурдан буух юмсан. Арчаагүй...” гэцгээх.

Автобус явсаар Офицеруудын ордны автобусны буудал дээр зогсов. Хүмүүс арын хаалгаар цувран гарч, ”Ашгүй дээ, салж санаа амарлаа” гэсээр бууцгаав. Халуун наранд тэр тусмаа хотоос зайтай “Ургах наран” хорооллоос түүсэн ундааны саваа үүрсээр ах цааш алхлаа. Тэрбээр түүхий эд худалдан авах цэг рүү алхаж яваа биз. Автобусны хаалгаар өөрөө бууж чадахгүй, хэн нэгнээс тусламж эрэн зогсох буурайг түшин буулгаж, буудал асуусан нэгэнд цааргалалгүй хариулж өгч буйгаас тэр хүнээрээ байгаа аж. Түүний сэтгэл нь ч цэвэрхэн. Хариад усанд ороход хувцас нь ч мөн цэвэрхэн болно. Харин хажууд нь гэмгүй нэгнийг харааж, зүхэж, үгийн мууг ус цас шиг урсгаж байсан өөрсдийгөө өргөмжилсөн өсвөр үеийн хүүхдүүд ийм л сэтгэхүйтэй яваа нь харамсалтай.

Амьдралын нугачаа, зовлон бэрхшээл гэдэг нь хүн бүрийг тойрдоггүй, дайраад гардаг нь даанч гаслантай.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Buyanaa (202.175.166.26)
    Tuslah yumsan
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    yag ter eldveer helj haraagaad baigaa umnuud chin estoi jinhen bolovsrol soelgui archaagui bydyyleg umnuud baihgui yu,,,,UB-t iim bydyyleg hymyys ih bolson baina lee, hoorhii ter ajil hiij yavaa hyn tegeed avtobusand suuhgui oor yah vedee, …bydyyleg zaluu hyyhnyydiig harahaas zevyy hyrdeg
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • zochin (150.129.142.38)
    Oorsdiigo ihed bodchihson osvor ve geltgvi otolj bga veiinhen ch bga shvv.Hvnii uhamsartai l holbootoi yum da.
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    6 цаг 7 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    6 цаг 32 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    6 цаг 40 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 56 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    7 цаг 35 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    8 цаг 0 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    8 цаг 6 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    8 цаг 47 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    9 цаг 9 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    11 цаг 2 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    11 цаг 7 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    11 цаг 38 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    12 цаг 3 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    12 цаг 5 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    12 цаг 20 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    12 цаг 26 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    12 цаг 34 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    13 цаг 44 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    13 цаг 50 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК