Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Намуун: Өөрийгөө чадахгүй гэж битгий бод. Хийж чаддаг болтлоо хичээх хэрэгтэй

2019-7-23
0
ЖИРГЭХ

Польш улсын Варшавын их сургууль нь улсдаа нэгдүгээрт жагсдаг бөгөөд элсэлтийн шалгалт нь өрсөлдөөн ихтэй болдогоороо алдартай. Тэгвэл тус сургуульд Хүрээлэн буй орчны хамгаалалтын мэргэжлээр 127 сурагч өрсөлдсөнөөс О.Намуун нь нэгдүгээр байранд шалгарсан юм. Багаасаа англи хэл судалсан тэрбээр "Орхон" дунд сургуулийг онц дүнтэй төгссөн, манай улсын шилдэг сурагчдын нэг. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Польш Улсын Варшавын их сургуулийн элсэлтийн шалгалтад нэгдүгээр байр эзэлсэн гэсэн. Баяр хүргэе. Энэ сургуульд элсэхийн тулд хэдий хэр хугацаанд бэлтгэсэн бэ?

-Жилийн өмнө TOFEL-ийн шалгалт өгөхөд 97 оноо авсан юм. АНУ-д тэтгэлгээр суралцахын тулд шүү дээ. Гэтэл 20 хувийн л тэтгэлэг олдсон. Үлдсэн төлбөрөө хувиасаа гаргах гэтэл 150 сая төгрөг шаардлагатай болсон. Энэ хэмжээний мөнгө олох хэцүү шүү дээ. Тиймээс Засгийн газраас зарласан бусад тэтгэлэгт хөтөлбөрийг судлахад Польш Улсад суралцах хөтөлбөр дунд миний сонгосон мэргэжил байсан юм. Ингэж эхлээд анкет бөглөөд тэнцсэн. Үүний дараа математик, англи хэлний шалгалт өгсөн. Энэ шалгалтад тэнцсэний дараа англи хэл дээр ярилцлага өгсөн. Энэ шалгалтад 17 хүүхэд тэнцсний нэг нь би. Биднийг мэргэжил, мэргэжлээр нь хувааж, хоёр хотод хуваарилж, польш хэлний бэлтгэлд хамруулсан. Польш хэл дээр математик, мэдээлэл зүй, хими, физик гээд бүх хичээлээ үзэж, шалгалт өгөх ёстой. Энэ шалгалтуудаа бүгдийг нь онц дүнтэй өгсөн.

-2-5 гэсэн системтэй гэл үү?

-Тийм. Хэлний бэлтгэлийн сургуулиа төгсөх үедээ Варшавын их сургуульд элсэх хүсэлтэй байгаагаа багш нар та хэлсэн. Тэгэхэд “Гадныхан байтугай дотоодын төгсөгчид ч элсэхэд хэцүү байдаг. Чи чадахгүй байх” гэсэн. Энэ үгийг сонсоод "Заавал чадна" гэж бодсон. Би нэлээд шартай л даа. Шарандаа өдөр бүр тасралтгүй бэлтгэл хийгээд шалгалт өгтөл тэнцсэн. Хэлний бэлтгэлийн сургуулийнхаа шилдэг сурагч болсноос гадна англи хэлний хөтлөгч болсон. Бас зургаан орны төгсөгчдөөр хийсэн кинонд тоглосон. Англи, франц, хятад, орос, монгол, испани гэсэн зургаан орны шилдэг төгсөгчдийн тухай кино л доо. Үүнд эх орноо төлөөлж тоглосон.

-Польш хэлний бэлтгэлд хэр удаан хамрагдсан юм бэ?

-2018 оны аравдугаар сараас судалсан. Би "Орхон" дунд сургуулийн төгссөн. Энэ сургуульд англи хэлийг маш сайн заадаг. Дээр нь гэр бүлийнхэнтэйгээ гаднын улсад аялалаар их явдаг байсан. Тэр үед ээж маань “Чи англи хэл хоёр жил үзсэн. Бид хөтөч авахгүй. Чи орчуулга хийнэ шүү” гэж хэлсэн. Эхлээд “Автобусны буудал хаана байдаг вэ” гэх зэргээр энгийн зүйл асуудаг байсан бол яваандаа илүү сайжирсан.

-Хэддүгээр ангиасаа гэсэн үг үү?

-Дөрөвдүгээр ангид байхаасаа. "Орхон" сургуулийн удирдлагууд сурагчдаа маш дэмжиж ажилладаг. Гаднын багш нарыг урьж ажиллуулахаас гадна давтлага сайн өгдөг нь бас нөлөөлсөн.

-Хүүхэд, залуусын англи хэлний мэдлэг дээшилж байна. Чиний туршлагаас харахад хэл сурахад юуг анхаарах ёстой вэ?

-Ярьж чадахгүй гэж ичих хэрэггүй. Зөв, буруу байсан ч яриад л байх хэрэгтэй. Би их шартай. Чадахгүй зүйл гарвал хийж чаддаг болтлоо давтдаг. Үүнээс гадна би өөрийгөө их азтай гэж боддог. Гэр бүлийнхэнтэйгээ аялалаар их явдаг байсан маань хэл сурахад маш их дэмжлэг болсон. Дээр нь багш нар их дэмжсэн. Гэхдээ TOFEL өгөхөөр бэлтгэж байхдаа их гутарч байсан.

-Яагаад?

-"Орхон" сургуульд суралцаж байхад шилдэг таван хүүхдийг сонгож, америкийн ЭЕШ бэлтгэсэн юм. Би өөрийгөө нөгөө дөрвөөсөө илүү гэж бодтол зарим нэг хичээлдээ тааруу дүн авах, эсвэл тэднээс дутуу юм шиг мэдрэмж төрдөг болсон. Яг тэр үед өөртөө итгэхээ больж, сэтгэлээр их унасан. Уг нь өөртөө их итгэлтэй хүн л дээ. Гэтэл яагаад ч юм бэ, сэтгэлээр их унасан. Дээр нь англи багш маань нутаг буцсан учир хэлний дадлага хийх хүн олдохгүй байсан. Найзуудтайгаа англиар ярих гэхээр “Чи монголоороо ярьсангүй. Хэлбэрдлээ” гэдэг байсан нь бас нөлөөлсөн болов уу. Азаар “5000 төгрөгөөр ярианы дадлага хийх боломжтой” гэсэн зар интернэтээс олсон. Яг энэ үеэс “Би англи хэлэндээ сайн юм байна. Зөвхөн өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй юм байна” гэдгээ ойлгосон.

“Хүн босохын тулд нэг удаагийн уналт хэрэгтэй” гэсэн үг байдаг даа. Тэр үе миний уналтын үе байсан байх.

Үүнээс гадна англи хэл дээр ярилцлагын тэмцээн болсон юм. Нийт долоон хүүхэд оролцоод эндээс шилдэг таван сурагчид шагнал өгөхөөр болсон юм. Амьхандаа маш сайн бэлтгэж орсон хэрнээ шагнал авч чадаагүй. Тэр үеэс хойш өөрийгөө хурцалдаг болсон. Би өөрийгөө дутуу байна гэж бодох л юм бол тэр зүйлдээ анхаарлаа хандуулж давтдаг. Өөр юунд сатаардаггүй. Энэ зан маань их нөлөөлсөн болов уу. Польшид хэлний бэлтгэлд сууж байх үед ч гэсэн иймэрхүү зүйл тохиолдож байсан. Монголд байхдаа химийн хичээлдээ маш сайн байсан. Олимпиадад ч оролцож байлаа. Польшид очтол химийн хичээлийнхээ явцын шалгалтаа дунд өгсөн. Энэ үед “Би яагаад ийм муу дүн авчихав” гэж бодсон. Тэгээд зөвхөн химийн хичээлдээ төвлөрч хийсээр байгаад онц авсан. Дагаад польш хэл ч сайжирсан.  

-Варшавын их сургуульд хэдэн орны төгсөгчид шалгалт өгсөн юм бэ?

-30-аад орны хүүхдүүд шалгалт өгсөн. Энэ сургуульд манай улсаас 20-иод оюутан суралцдаг юм билээ. Голчлон байгаль орчин, эрүүл ахуйн чиглэлээр суралцдаг гэсэн.  

-Чи байгаль орчны аюулгүй байдлаар суралцана гэсэн үү?

-Тийм.

-Энэ чиглэлээрээ ажиллах уу?

-Ажиллахын хувьд жаахан өөрчлөх байх. Ер нь бол байгаль орчинд суурилсан хүний эрхийн зүтгэлтэн болно гэж боддог. Экологийн тэнцвэрт байдлыг хангах замаар хүний эрхийг хамгаалах гэх юм уу даа.

-Танай дүү бас тэтгэлэгээр суралцахаар болсон гэж сонссон?

-Тийм. Унгар Улсын тэтгэлэгт тэнцсэн. Би энд нэг зүйл хэлж болох уу.

-Бололгүй яах вэ.

-Ээждээ, бас эмээдээ маш их хайртай шүү. Та хоёртоо маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. Учир нь тэдний маань хичээл зүтгэлийн ачаар би ийм боломжийг олж авсан. Тиймээс "Та нарынхаа ачийг охин нь хариулахын төлөө сайн суралцах болно оо" гэдгээ хэлье.

 

Г.Алимаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    5 цаг 32 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    5 цаг 57 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    6 цаг 5 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 21 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    7 цаг 0 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    7 цаг 25 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    7 цаг 31 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    8 цаг 12 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    8 цаг 34 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    10 цаг 27 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    10 цаг 32 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    11 цаг 3 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    11 цаг 28 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    11 цаг 30 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    11 цаг 46 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    11 цаг 51 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    11 цаг 59 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    13 цаг 9 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    13 цаг 15 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК