Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүрчгэнд хайртай “Өвөө”

2019-7-25
0
ЖИРГЭХ

Онлайн орчинд өөрийн гэсэн “гэр бүл”-ийг бий болгож, үнэртэнд дурлагсдын группт “өвөө” нэрээр алдаршсан олон улсын өмгөөлөгч мэргэжилтэй Н.Орчлон эх орондоо иржээ. “Үнэртэй усанд дурлагсдын клуб” нэртэй фэйсбүүк группийн үүсгэн байгуулагч тэрбээр анхилам тансаг үнэртэй сүрчгийг “гэр бүл”- ийнхэндээ бэлэглэж буй зургаа цахим орчинд түгээх нь эерэг энергийг түгээх мэт. 2013 онд анх байгуулж байсан тус групп өдгөө 182 мянган гишүүнтэй болтлоо өргөжин тэлжээ. “Өвлийн амралтаараа ирэхдээ группийнхээ зургаан жилийн ойг тэмдэглэхэд 200 мянган гишүүнтэй болчихно. Дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг үнэртэй усны группүүдээс хамгийн олон гишүүнтэй нь манайх. Үнэртний соёлыг түгээдэг ижил хоббитой хүмүүсийн нэгдэл. Би ч өөрөө үнэртэй усанд их дуртай. Тиймээс үнэртэй усны групп байгуулж, хүмүүст мэдээлэл бичиж, сэтгэгдэлээ хуваалцдаг. Анх эхлүүлж байхдаа ийм олон гишүүнтэй болно гэж бодоогүй” гэв.

Үнэртэй усанд дурлагч тэрбээр өөрийн мэдлэгээ өрөөл бусдад сонирхолтой байдлаар хүргэхийн тулд “Өвөө нь...” гэж элгэмсэг хандлагаар мэдээлэл түгээж эхэлсэн нь өнөөдөр маш олон хүнээс эерэг үнэлгээ авч чаджээ. “Анх латинаар үнэртэй усны талаарх сонин, сонирхолтой зөвлөгөө зөвлөлмжийг бичиж эхэлсэн. Хүмүүст сонирхолтой санагдсан учир криллээр бичих нь зүйтэй гэж бодсон. Мэдээлэл бусдад таалагддаг учраас зургаан жил онлайн оффист оршин тогтнож чадлаа. Үргэлжлүүлэн дөрвөн жил идэвхтэй хөтлөөд болих бодолтой байна. Учир нь, монголчуудад үнэртэй усны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн чадах бүх зүйлээ хийж байгаа гэж боддог” гэлээ.

Алмаз эрдэнийн шигтгээтэй алтан нуухтай 30 грамм үнэртэй усыг 15 саяар худалдаж авчээ

Алс холын АНУ-ыг зорьсон залуугийн хамгийн анх өөртөө зориулж, худалдаж авсан ус бол “Versage” blue jeans. 2001 оны үед 30 орчим ам.доллароор худалдаж авсан нь тухайн үедээ өндөр үнэтэй санагдаж байсан гэнэ. Тэр үеэс үнэртэнд дурлаж, цуглуулгатай болох сэдэл төржээ. Түүний цуглуулгад төрөл бүрийн том, жижиг савалгаа бүхий 300 орчим үнэртэй ус бий. Хаа явсан газраа хачин тансаг үнэр үнэртүүлж явдаг түүнийг сүрчиггүйгээр төсөөлхийн аргагүй. “300 орчим үнэртэй ус цуглуулж, бусдад бэлэглээд тоо нь багасч байгаа. Сүүлийн үед өндөр үнэтэй, ховор нандин уснуудыг худалдаж авдаг болсон. Гоё үнэртэнг хэрэглээд дуусна гэхээр харамсалтай. Тиймээс монголд үнэртэй усны музейг нээхийг мөрөөддөг. Ирээдүйд үнэртний музейд тавих үнэр нь тансаг, харахад нүд баясахаар гоё сайхан үнэртэнг цуглуулж байна. Миний цуглуулгын уснаас хамгийн үнэтэй нь алмаз эрдэнийн шигтгээтэй алтан нуухтай болор бортогтой 30 граммын ус бий. Ойролцоогоор 15 сая төгрөгийн үнэтэй. Задлаагүй байгаа” гэсэн юм.

1500 хүнд үнэртэй ус бэлэглэж, хамт сельфиджээ

Хүмүүсийг баярлуулж, түүнээсээ эрч хүч, эерэг энерги авдаг олноо “Өвөө” нэрээр алдаршсан тэрбээр гэр бүлийнхээ гишүүдэд үнэртэй ус бэлэглээд дөрвөн жил болж байна. Эх орондоо ирэхдээ бэлэглэх сүрчгээ богцлоод ирнэ. Бүр хүн бүхэнд адилхан хэмжээтэйг бэлэглэхээр аяллын бортог худалдаж аваад том усыг задлан савандаа юүлдэг байна. “Үнэртэй ус цуглуулж эхэлсэн үеэсээ л бэлэглэж эхэлсэн. Монголд хамтарч ажиллаж, арга хэмжээ зохион байгуулдаг хүмүүстээ талархал илэрхийлж, бүтэн үнэртэй ус бэлэглэдэг байлаа. 30, 10, 5 граммтай үнэртнүүд цуглуулганд маань бий. Үнэртний мастерууд ч надаас сэтгэгдэл сонсохын тулд бэлэглэдэг. Дөрвөн жилийн өмнө эх орондоо ирээд группийнхэндээ болонд бусдыг баярлуулъя гэсэн бодлоор бэлэглэж эхэлсэн. Дөрвөн өвөл, дөрвөн зуны турш 1500 үнэртэн бэлэглэсэн байна. Нэг ирэхдээ 200-300 орчим хүнийг баярлуулаад буцдаг даа” хэмээн ярилаа.

Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг. Гишүүдтэйгээ гар хоосон таарахгүй байхыг бодож явдаг тэрбээр өөртөө зориулж худалдаж аваад, хэрэглэж ч амжаагүй үнэртэй усыг бусдад бэлэглэчихдэг юм хэмээн хэлж буйгаас хүн баярлуулах туйлын хүсэлтэй гэдэг нь мэдрэгдэх аж. Бүх үнэртэнгээ бэлэглээд дуусчихсан үедээ группийнхэнтэйгээ таарвал фэйсбүүк хаягийг нь аваад, дараа ирэхдээ холбогдож өгдөг аж.  

““Өвөө” гээд инээмсэглэл тодруулж ирээд, сэтгэл шингэсэн тансаг сүрчгийг бэлгэнд аваад, сельфи хийж, хэдхэн минутын хооронд бүх процесс болоод өнгөрдөг. Би баян тансаг амьдралтай хүн биш. Мэргэжлээрээ ажиллаж, цалингаараа авсан усаа бусдад бэлэглэдэг. Ирээдүйд эх орондоо ирж, ажиллаж амьдрахыг боддог” гэв.

Маргааш болох Мэлрэг цэцгийн үдэшлэгт “Галзуу хамар” оролцоно

Олон улсад үнэртнийг үгээр болон фото зургийн урлагаар илэрхийлдэг. Мэлрэг цэцгийн үдэшлэг маргааш  болно. Дэлхий дахинд болдог үдэшлэг. Америк, Англи улсад үнэртнийг түгээх сангуудаас олон жилийн турш зохион байгуулж байна. Монголын үнэртний хүрээлэнгээс энэхүү арга хэмжээг дөрвөн жил зохиож байгаа. Харин монголчуудын үнэртэй усны “өвөө” тус үдэшлэгийн суртачилгааг хариуцан ажиллаж байгаа аж.  Түүний урилгаар  NASOMАTTO, OTRO PARSI брэндийн эзэн үнэртний мастер Аллэссандро Голтиэри Мэлрэг цэцгийн үдэшлэгт оролцхоор өчигдөр монголд ирсэн байна. Тэрбээр дэлхий дахинд тэр тусмаа үнэртний ертөнцөд домог болсон мастер 2008 оноос өөрийн брэнд болох NASOMАTTO-г байгуулжээ. Энэхүү нэр нь италиар  “Галзуу хамар” гэсэн утгатай юм.

С.Ичинхорлоо

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хүүхнүүд нь бариад идэв (150.129.140.155)
    5-н буудлын хужаагийн эрлийз дүрээрээ мөн дө.
    2019 оны 07 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    4 цаг 47 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    5 цаг 12 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    5 цаг 19 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    5 цаг 35 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    6 цаг 14 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    6 цаг 39 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    6 цаг 46 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    7 цаг 26 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    7 цаг 49 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    9 цаг 41 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    9 цаг 46 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    10 цаг 17 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    10 цаг 42 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    10 цаг 44 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    11 цаг 0 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    11 цаг 5 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    11 цаг 13 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    12 цаг 23 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    12 цаг 29 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК