Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Виван дубах: Өрх толгойлсон, амьжиргааны эх үүсвэргүй, гэр оронгүй ээжүүдэд тусална

2019-7-26
0
ЖИРГЭХ

Швейцарийн БОЯ-нд мод судлалын мэргэжилтэн Виван Духан өнгөрсөн жил “Мандах наран” нэртэй ТББ байгуулж үйл ажиллагааны эхлэл болгож Монголын өрх толгойлсон, амьдралын хүнд нөхцөлд байдаг ээжүүдэд зориулан “Гэр” төслийг хэрэгжүүлж эхлээд жилийн хугацаа өнгөрчээ. Тэрээр төслийнхөө ажлаар ирээд байхтай нь таарч бид ярилцлаа.


-Та бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Намайг Виван Дубах гэдэг. 31 настай. Швейцарийн БОЯ-нд мод судлалын мэргэжилтнээр ажилладаг. Мөн “Мандах наран” ТББ-ын тэргүүн хийдэг. Монголд чиглэгдсэн төслийг хэрэгжүүлэхээр сүүлийн 2 жилд ирж байна. Сайн үйлсийн хандивийн ажил зохион байгуулдаг юм.

-Яагаад Монгол орныг сонгох болов. Тус ТББ-ын үйл ажиллагаагаа танилцуулбал?

-Таны асуултад би хариулж үнэхээр мэдэхгүй байна. Учир нь хүний амьдралд гэнэтийн олон тохиолдлууд байдаг. Зүрх сэтгэлээрээ л Монгол Улстай холбогдсон байх. Тухайлбал, би 11 жилийн өмнө жаахан байхдаа ганцаараа Монгол орноор аялж байсан. Мөн би мэргэжлийн ажлаа 70 хувь харин үлдсэн чөлөөт цагаараа энэ ажлыг хийдэг. Тодруулбал, өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар энэ хандивын ажлыг хийж эхэлсэн байгаа.

-Одоо Монголд ямар үйл ажиллагаагаар ирсэн байгаа вэ?

-“Гэр” төслөө хэрэгжүүлэхээр ирлээ. Манай төсөл өрх толгойлсон, амьжиргааны орлогогүй мөн гэргүй ээжүүдийгээ дэмждэг. Өнгөрсөн жил бид гурван гэр гардуулсан.

-Танай төсөлд хэчнээн ээжүүд хамрагдсан бэ?

-Одоогийн байдлаар бид судалгааг бүрэн бөглөсөн ээжүүдтэйгээ уулзаж байна. Ингэснээр дараа нь ямар ээжид өгөхөө шийднэ. Энэ удаад бид 5 ээжтэй уулзсан. Төслийн арга хэмжээ маань бидний Монголд ирэх хугацаанд хэрэгжих учраас цаг хугацаа их шахуу байна. Харин зорилтот бүлэгтээ “Гэр” төсөл дээр 3 ээж сонгоход тэдний нэг нь Нар-мандах гэж нэртэй байсан. Би ойлгохдоо хувь зохиолоор ингэж холбогдоод байх шиг санагдсан.

-Танай төслийн зорилго нь өрх толгойлсон ээжүүдэд туслах гэж ойлгож болох уу?

Тийм ээ. Бид зорилтот бүлэгт хүрч ажиллахыг хүсч байна. Зорилго яг л бидний хайгаад байгаа тэр ээждээ л туслах. Харин дараа нь тэр ээж бидний өгсөн гэрийг яаж хэрэглэх нь өөрсдийн асуудал. Бид хяналт тавихгүй. Бид төслийнхөө хүрээнд мөн л амьдралд нь хэрэгтэй сургалт явуулна.

-Хэр удаан үргэлжлэх төсөл вэ?

-Төсөл хэдий урт үргэлжлэх гагцхүү төсөлд хамрагдсан ээжүүдээс минь шалтгаална.

-Тэгвэл төслийн үр дүн юу вэ? тэдэнд гэр өгөөд л энэ үйл ажиллагаа дуусах уу?

-Үүнд хариулахад хүнд тусч байна. Энэ асуултад хариулахын тулд өнөөдрийн би өөрийнхөө талаар дурсах хэрэгтэй болж байна. Товчхондоо дэлхий дээр хүн болж амьдардаг нь хамгийн сайхан зүйл. Би 11 жилийн  өмнө ирж байхад Монгол Улсын бүх зүйл халуун дулаанаар угтаж авсан. Ингээд би том болоод нэг зүйл мэдэрсэн нь мөнгө цуглуулъя, хүмүүсийг аз жаргалтай болгоё гэдгийг хатуу шийдсэн. Хамгийн эхний санаа маань нэг гэр авах мөнгө цуглуулъя гэсэн боловч үүнээс үүдэн олон өрх толгойлсон эмэгтэйг баярлуулахаар шийдсэн хэрэг. Өнгөрсөн жил холбооныхоо эхний ажил болгож “Гэр” төслийг эхлүүлэхдээ ганц өрх толгойлсон ээжийг баярлуулъя гээд хоббигоороо жижиг аксисури хийж үүгээрээ бага зэргийн хандиваа бүрдүүлж 3 гэр авах мөнгөтэй болсон. Өөрийнхөө төсөөлж ч байгаагүй тийм их зүйлийг мэдэрсэн. Тэр мэдрэмж зүрх сэтгэлийг илүү их татсан. Хүнд нөхцөлд байгаа итгэл найдвараа алдсан ээжүүдэд манай “Гэр” төсөл ид шид шиг л байсан. Би ч өөрөө хүнд нөхцөлтэй амьдарч байсан, ээж минь өрх толгойлсон эмэгтэй. Тиймээс өрх толгойлсон ээжүүдэд хүрэх тус, хайхрах байдал бага юм шиг санагдаад энэ үйл ажиллагааг хийж эхэлсэн.

-Энэ жил хэдэн ээжид гэр бэлэглэх вэ?

-Одоогоор 8 ээж гэж тооцоолж байна. Хамгийн гол нь зөв хүнээ олно гэдэг чухал байдаг юм байна. Ер нь ээжүүдтэйгээ ойртож амьдралыг нь сонсож найзлахыг эрмэлздэг. Үүнээс гадна хог хаягдыг дахин боловсруулах талаар төслийн сургалтаа удахгүй хийх гэж байна.

-Энэ талаараа тодруулаач?

-“Гэр” төсөл маань  шинээр хийх гэж буй төсөлтэй төстэй. Гэвч гэр авсан ээжүүд биш өөр бүлгийн хүмүүсийг шинэ төсөлдөө оруулна. Нэг талаараа гэр төслөөс хамаарч гарсан. Би өөрөө байгаль орчны мэргэжилтэн учраас хог хаягдлын дахин боловсруулахгүй амьдрахад яаж орчинд эрүүл мэндэд муугаар нөлөөлж буй талаар амьдралд хэрэгтэй сургалтад хамруулж анхны мэдэгдэхүүн өгнө.

-Тэгэхээр өрх толгойлсон ээжүүд байгаль орчноо цэвэр байлгахад анхаарч дор бүрнээ юу хийх ёстой вэ?

-Мэдээж ээжүүд сургалтад хамрагдаад энэ сэдвийн дагуу өөрсдөө цаашид санхүүгийн хувьд байнгын орлоготой болох талаар нь зааж өгөхөд оршино. Тэд хог хаягдлын эх сурвалжийн шалтгааныг өөрсдөө олж мэдэх болно.

-Та бүхэн төслийг явуулахын тулд судалгаа хийсэн байх. Ер нь манай улсад өрх толгойлсон ээжүүд хэд байдаг вэ?

-Миний уншиж судалснаар 220 гаруй мянга гэж сонсож байсан. Гэвч мэдээллүүд харилцан адилгүй зөрүүтэй тоо баримтууд байдаг. Бидний хувьд тоо баримт бус нөхцөл байдлыг илүү судалдаг. Бага чулуугаар их чулууг хөдөлгөнө гэдэг шиг. Гол төслийн үр дүнг мэдэхгүй. Цаашдаа хэр болж хүрээгээ тэлэхийг ээжүүдийн хүч чадал оюун санааны хандлагыг өөрчлөнө. Ээжүүд цааш үргэлжлэхийг шийднэ. Хандах зүйл, сэтгэл зүйтэй ярилцлаа. Хог хаягдлын төсөл дээр ажиллахад өөрсдийнхөө амьдралд хэрэгтэйгээр суралцахад тусална. Нөгөө ээжүүд баг болж нэг санаа гаргаж байна. Зураг зурах хүнд цаасыг л бэлдэнэ. Энэ дотор юу зурахаа ээжүүд сонгоно.

-Өрх толгойлсон ээжүүд амьдралаа аваад явдаг нь олон. Хүүхдүүдээ сургаж өөрөө амьдралын төлөө зөв хүн болгох гэж зүтгэж байдаг?

-Тийм шүү. Ер нь бидний судалгаанд оролцсон ээжүүдийн дийлэнх нь 2 ба түүнээс дээш 4-5 хүүхэдтэй группын мөнгө, хүүхдийн мөнгөөрөө амьдардаг. Жаахан боломжтой нь өөрийн чаддаг зүйлээрээ амьжиргааны мөнгөө олж хүүхдүүдээ тэжээж байгааг харсан.

-Төслийн санхүүжилт яаж бүрдүүлсэн бэ?

-Монголчууд өөрсдөө нэг үеэ бодоход сайн дурын хүмүүнлэгийн ажлыг ойлгодог болжээ. Бид ирээд 5 хонож байна. Төслийнхөө хүрээнд хотоос гадагш 8 ээжүүдээ амралтын газарт хүүхдүүдийнх нь хамт дагуулаад 6 хоног явахаар бэлтгэж байна. Энэ бүхнийг ойр дотны хүрээллээсээ хандив хэлбэрээр бүрдүүлсэн. Сайн дурын сэтгэлээсээ туслах хүмүүс хүрээллээсээ олцгоолоо. Бидний ажлыг дэмжсэн найзууддаа мөн баярласнаа илэрхийлье. Ашиг гэдэг нь буцаж надад ирэх мөнгөний асуудал биш. Би энэхүү төслийг хэрэгжүүлснээр маш их зүйл суралцаж байгаа. Энэ бол миний хувьд ашиг. Зөв хүн байна гэдэг бодол хандлагаар гарсан зүйл энийг л хэлнэ. Сайн сайхан зүйлс илүү олон байгаасай гэж итгэдэг. Тиймээс л ийм зүйл хийж буй шалтгаан маань юм. Ялангуяа ээжүүд минь дарамтанд орж амьдрах зэрэг эрсдлүүд амьдралд тулгардаг бол үүнээс гарах арга зам байгааг заана гэдэг л хамгийн зөв алхам.                                                              

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (105.112.50.137)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    4 цаг 47 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    5 цаг 12 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    5 цаг 19 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    5 цаг 36 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    6 цаг 14 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    6 цаг 39 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    6 цаг 46 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    7 цаг 27 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    7 цаг 49 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    9 цаг 42 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    9 цаг 46 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    10 цаг 17 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    10 цаг 42 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    10 цаг 44 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    11 цаг 0 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    11 цаг 5 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    11 цаг 13 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    12 цаг 23 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    12 цаг 29 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК