Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Энхтөр: МИ 8-ын осол болж, яаралтай ажиллах тушаал ирсэн

2019-7-26
0
ЖИРГЭХ

“Анх цагдаа болоод шантрах үе байсан ч удаан үргэлжлээгүй. Энэ бол иргэдийн амгалан тайван, аюулгүй байдлын манаанд цаг, наргүй ажилладаг нэр хүндтэй сайхан ажил шүү дээ” хэмээн ярих энэ залууг Радио холбооны ахлах инженер, хошууч Б.Энхтөр гэдэг. Тэрбээр 

-Цагдаагийн албанд ажиллах болсон түүхээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?

-Намайг Б.Энхтөр гэдэг. Би 1983 онд Дундговь аймгийн Луус суманд айлын хоёр дахь хүүхэд болж төрсөн. 1990 онд тус аймгийн Дэлгэрцогт суманд арван жилээ төгссөнийхөө дараа 2001-2006 онд ШУТИС-ийн Холбоо, мэдээлэл технологийн сургуулийг Цахилгаан холбоо, инженер мэргэжлээр төгсөөд, цагдаагийн байгууллагад орсон. Нийтдээ цагдаагийн байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байна.

-Таны амьдрал цагдаагийн байгууллагатай хэрхэн холбогдов. Таны сонирхол байв уу?

-Эрэгтэй хүүхэд болгон цагдаа болохыг мөрөөддөгтэй адил багадаа цагдаа болно гэж мөрөөддөг байсан. Мэргэжлийн хувьд би холбооны чиглэлээр сургууль төгсөөд дипломын ажлаа хамгаалахдаа цагдаагийн ахмад ажилчидтай танилцсан. Үүнээс үүдээд цагдаагийн байгууллагад ажилд орсон гэж боддог.

-Таныг цагдаагийн байгууллагад “холбоочноор” орсон гэж ярьдаг. Энэ түүхээсээ хуваалцаж болох уу?

-Анх би ЦЕГ-ын Холбооны хэлтэст радио холбооны инженерийн ажилд орсон. Энэ ажил маань цагдаагийн байгууллагад ашиглагдаж буй богино болон хэт богино долгионы радио техник үзлэгт засвар хийх, хэвийн ажиллагааг хангах гэсэн үндсэн чиг үүргээр ажилладаг байсан. Мөн цагдаагийн байгууллагад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, жагсаал цуглаан, баяр наадам, гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлах томоохон осол, хүн малын гоц халдварт өвчин, хорио цээрийн дэглэмийн үед холбоо зохион байгуулах үүрэгтэйгээр ажиллаж ирсэн.

-Таныг цагдаа болно гэхэд ар гэрийнхэн чинь хэрхэн хүлээн авсан бэ?

-Цагдаа болоход ер нь бол гэрийнхэн бүгд дуртай хүлээж авсан. Энэ нэр төртэй албанд орох гэж байгаад маш их баяр хүргэж байсан. Гэр бүлийн хүний хувьд оюутны ширээнд байхдаа танилцсан. Оюутны ширээнээс төрсөн хосууд байгаа юм. Манай хүн ч гэсэн цагдаагийн байгууллагад их элэгтэй. Намайг ажилтай байх хугацаанд хань минь ар гэрийн бүх ажлыг амжуулж байдаг. Одоо бид хоёр хүүхэдтэй болсон.

-Цагдаагийн байгууллагын түүхт 90 жилийн ой болсон. Ойн баяраараа дүрэмт хувцсаараа гоёод, мэргэжлээрээ бахархдаг хамгийн сайхан өдөр байдаг болов уу. Таны хувьд хамт олныхоо юугаар илүү бахархдаг вэ?

-Цагдаагийн байгууллага болон харилцаа холбооны түүхт 90 жилийн ой болж буйг тохиолдуулаад цагдаагийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн инженер техникийн ажилчид  удирдлагадаа баярын мэнд дэвшүүлье. Манай хамт олон бие биенээ үргэлж тусалж дэмжин, ямар ч ажил байсан бүгдээрээ нийлээд хамт гардаг нэгдмэл сэтгэлтэй сайхан хүмүүс.

 -Анхны томилолтоо аваад сэтгэгдэл ямар байсан бэ?

-Анх бие дааж орон нутгийн техник хэрэгслийг бүрэн ажилд оруулсны дараа сэтгэл сайхан болж, өөрөөрөө бахархах мэдрэмж төрж билээ. Орон нутгийн томилолт бол манай инженер бүрт тохиолддог өөрийгөө мэдрэх тийм боломж юм. Орон нутгаас манайх руу эвдэрсэн станц, техник хэрэгслийг ажиллуулъя гэдэг хүсэлт ирдэг. Энэ дагуу би ажилд ороод сарын дараа Сэлэнгэ явсан юм. Тухайн үед юу хийхээ мэдэхгүй, хөдөө явж үзээгүй шинэхэн инженер байсан шүү дээ. Тэгэхэд би их юм сурсан гэж боддог.

 

-Өдөр тутмынхаа ажлаасаа хуваалцахгүй юу. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Миний хувьд цагдаа дотоодын цэргийн төв байгууллагын радио холбоо техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах, эвдэрч гэмтсэн радио станц байвал засварлах, цагдаагийн байгууллагын радио холбооны хэтийн төлөв чиг хандлагыг тодорхойлох гэх мэт ажил үүргийн хувиарынхаа дагуу үүргээ гүйцэтгэдэг.

-Энэ хугацаанд ямар томоохон хэрэг дээр ажилласан бэ?

-Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2007 оны зургадугаар сард “МИ-8” нисдэг тэрэгний осол болж, онцгой байдлын 15 аврагч амиа алдсан харамсалтай осол болсон. Нэг орой унтах гээд хэвтэж байтал утас дуугарч яаралтай ажиллах хэрэгтэй гэсэн тушаал ирсэн. Тэр үед хэсэг сандраад ажил дээрээ ирээд багаж тоног төхөөрөмжүүдээ аваад ослын газар руу шууд хөдөллөө. Тухайн үед надаас өмнө ажиллаж байсан ахмад ажилчид хэт богино долгионы радио станцаар шууд холбогдон мэдээ мэдээллийг дамжуулдаг байсан. Ослын газар манай хэлтсийн дарга нар түрүүлээд ирчихсэн эрэн хайх ажиллагаанд оролцоод явж байсан юм. Ослын газар нэлээн өндөр, ой шигүү ихтэй газар байсан. Тэгээд хэт богино долгионы станцаар тухайн цэг дээр ажиллаж байгаа алба хаагчдаа холбоогоор зохион байгуулж, мэдээ мэдээллийг нааш нь дамжуулах үүрэг гүйцэтгэсэн.

-Тухайн үед тулгарч байсан саад бэрхшээл юу байна вэ?

-Анх очиход залуухан, байгууллагадаа ороод удаагүй байсан. Яг очиход нүд халтирмаар байдал угтсан юм. Тэр үед төрийн сүлд толгой дээр байхад гай барцад тохиолддоггүй гэдэг утгаараа тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч ажлаа гүйцэтгэх ёстой хэмээн бодож, өөрийгөө зоригжуулсан. Тухайн үед хамт ажиллаж байсан ах нар дарга, ахлахууд надад их тусалж дэмжсэн. Ослын газарт онцгой байдлын алба хаагчид үрэгдсэн бөгөөд тэдний найз, нөхөд хамт ажиллаж байсан “хуурай ах” дүүс ирчихсэн эрэн хайх ажиллагаа явуулж байсан. Тэр байдлыг харахад их хэцүү санагдаж билээ. Ослын газар өтгөн ой модон дунд байсан учраас анх очихдоо нэлээд төөрсөн. Би өөрөө говийн хүүхэд учраас өтгөн ой модонд замаа төдийлөн баримжаалж чадаагүй. Тэгээд эхэндээ төөрсөн гэдгээ бусдадаа хэлээгүй. Дараа нь хүмүүсийн чимээ чагнаж, эгц уулын дээшээ ой дотроос жим байхыг хараад очсон доо. Тухайн үед ослын газар дээрээс холбоо зохион байгуулж, богино долгионы станцаар ЦЕГ-ын удирдлагуудад мэдээ мэдээлэл, тэнд ажиллаж буй цагдаагийн алба хаагчдад төвөөс ирсэн чиглэлийг дамжуулж ажилласан.

-Инженерээс гадна цагдаа хүн ямар байх ёстой юм бэ. Маш их мэдлэг, ур чадвар шаардсан алба юм шиг санагдлаа?

-Өнгөрсөн аравдугаар сард цагдаагийн алба хаагч эрэн сурвалжилж байсан этгээдүүдийг баривчлахаар яваад амь үрэгдсэн хэрэг гарсан. Энэ хэрэг дээр манай алба шуурхай мэдээлэл дамжуулж, тухайн орчин, нөхцөл байдлын мэдээллийг төв рүү илгээх үүрэг гүйцэтгэсэн. Бид өөрсдийн холбоогоор мэдээлэл солилцоод явдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтнийг барьсны дараа ЦЕГ-ын даргын команд өгөгдөнө. Тэр мэдээллийг бид дамжуулах үүрэгтэй. Саяхан баяр наадмын үеэр цагдаагийн штабууд Төв цэнгэлдэх, Хүй долоо дээр ажилласан. 13-нд нь Хүй долоо худагт тусгай ажиллагааны газраас нэг бүлэг, манайхаас нэг бүлэг үлдсэн. Дотоодын мэдээлэл солилцох шаардлагыг хангах үүрэгтэй тул манай алба хамгийн сүүлд буудаг. Бид хүний амь нас аврах үүргийг шууд хүлээдэггүй болохоор цагдаагийн арын албанд зүтгэдэг дээ. Манай ЦЕГ-ын хэмжээнд радио холбоо чиглэлээр 110 хүн ажилладаг боловч манай Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын хэлтэс 29 хүнтэй. Бид бусад алба хаагчидтайгаа ижил цаг наргүй ажилладаг боловч эргүүлд гардаггүйгээрээ ялгаатай байдаг.

-Өрх гэрийн тэргүүн, халамжит сайн аав байхын тулд гэр бүлдээ хэр их цаг зарцуулдаг вэ. Гэр бүлээ танилцуулбал?

–Манай эхнэрийг Д.Уранчимэг гэдэг. Одоо шилэн кабелийн компанид менежер хийдэг. Эхлээд эхнэртэйгээ айлын хашаанд дөрвөн ханатай гэр барьж амьдарч байгаад, одоо орон сууцанд орсон. Анх оюутан байхдаа эхнэрийнхээ гэрээр орж гардаг байсан юм. Манай хүн гэрийнхэндээ намайг оюутан гэж хэлэхээсээ санаа зовоод юу хийдэг вэ гэхээр нь Холбооны сургуулийг төгссөн, Цагдаагийн ерөнхий газар ажилладаг гээд хэлчихсэн байгаа юм. Бас болоогүй 80 мянган төгрөгийн цалинтай билүү дээ тэгээд хэлчхэж. Тэгэхэд өглөө хадам ээж босоод хоол цай хийчихсэн за хаачих нь вэ миний хүү гэхээр ажилдаа явлаа гээд гараад явдаг байсан. Тэгж явсаар байгаад төгсөөд, манай эхнэрийн амны билгээр ч болсон уу цагдаад орсон доо.

Манай аав ч гэсэн миний охины хэлсэн үг бүтсэн гэж хэлдэг юм. Заримдаа ар гэртээ зарцуулах цаг хомсхон байдаг санагддаг. Орон нутагт томилолтоор ажиллахад заримдаа бухимдах тохиолдол гарч байсан. Нэг үе цагдаагийн байгууллагаас эрүүлжүүлэхүүдийг камержуулахаар орон нутаг руу явж байсан. Тэр үед чамаас өөр явах хүн байдаггүй юм уу гэсэн яриа гарч байж билээ. Гэхдээ цагдаа хувцсаа өмсөөд гэртээ орж гарахад хүүхдүүд маань их гоёор хүлээж авдаг. Бид чинь инженер техникийн хүмүүс болохоор тэр бүр дүрэмт хувцсаа өмсөөд байдаггүй. Тэр бүрт мэргэжил, албаараа бахархах мэдрэмж төрдөг юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    4 цаг 47 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    5 цаг 12 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    5 цаг 20 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    5 цаг 36 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    6 цаг 15 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    6 цаг 40 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    6 цаг 46 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    7 цаг 27 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    7 цаг 49 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    9 цаг 42 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    9 цаг 47 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    10 цаг 18 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    10 цаг 43 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    10 цаг 45 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    11 цаг 0 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    11 цаг 6 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    11 цаг 14 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    12 цаг 24 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    12 цаг 30 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК