Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энх үүрийн туяа - “Зэс” эрдэнээр эрчүүдийг гоёно

2019-7-29
0
ЖИРГЭХ

Залуу нас чи бурхан өгсөн хамгийн сайхан эгшиг хөг...

Цагаан цаасанд мөрөө үлдээх тас хар бэх шиг өнгө... гэдэг. Инээмсэглэлээр өөрийгөө чимж, үеийнхэндээ үлгэр жишээч амьдарч буй бүтээлч бүсгүй Ц.Зэс-Эрдэнэтэй уулзлаа. Эцэг, эхээс тавуулаа.  Нэг хүү, дөрвөн охинтой энэ гэр бүлийн амьдрал ахуй сонирхолтой агаад бахархам. Учир нь, аав ээжийн хайраас төрсөн хүүхдүүд бүгдээрээ гарын ур дүйтэй учир сувд, шүр хэлхэж, гоёл чимэглэл хийж, зурж, будахдаа тун гаргууд гэнэ.

Тэрбээр ШУТИС-ийн Техник, мэргэжлийн орчуулагчийн ангийг амжилттай төгсжээ. Хичээлээ хийхийн хажуугаар ээж, эгчдээ тусалж, урланд нь өдрийг өнгөрөөдөг байсан гэнэ. Шүр сувд хэлхэн бүтээл урлаж байхад нь “Эрэгтэй гоёл чимэглэл байна уу” гэж нэгэн залуу асууж орж ирсэн гэдэг. Эл үгийг сонссон Ц.Зэс-Эрдэнэд эрчүүдэд зориулсан бүтээл хийх сэдэл төрсөн гэдэг.

Хийж бүтээхийн хүслээр жигүүрлэсэн охин эрчүүдэд тохиромжтой, чамин чанартай бүтээл урлахын тулд тодорхой хугацаанд судалгаа хийжээ. “Тухайн үед материал ховор байсан. Модон эрхээ задлаад өөрт байгаа материалыг ашиглаж анхны   бугуйвчны загвараа гаргасан. Бугуйвчныхаа зургийг аваад фэйсбүүк хуудаст байршуулсан. Одоогоос таван жилийн өмнө, эрчүүд гоёл чимэглэл төдийлөн сонирхдоггүй байсан үе. Худалдаж авдаг ч хүн бараг байдаггүй байлаа. Тэглээ гээд шантраагүй. Эсрэгээрээ өнгө загварын өөрчлөөд хийгээд байлаа. Хүн хүссэн зүйлээ хийхэд хамгийн их аз жаргалтай байдаг. Хобби учраас улам бүр дурлаад хийгээд байсан” гэв.


40 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЭХЭЛСЭН ОЮУТАН ОХИНЫ БРЭНД

Аливаа ажлыг хийх тусам аргын олдог. Түүний хамгийн анхны худалдаанд гаргасан бүтээл нь очиртой бугуйвч. Эр хүний хийморь сүлдэд ээлтэй учир очирыг төрөл бүрийн чулуутай хослуулан бугуйвч хийж эхэлсэн нь өнөөдөр эрчүүдийн дунд трэнд болсон брэндийг бий болгож чадсан нь түүний хөдөлмөрийн үр шим тууштай ажилласны гавьяа. Өдгөө мөнгө, зэс, гуультай очир бугуйвч нь эрчүүдийн бугуйг чимж, салшгүй хэрэглээ нь болжээ.

Ажилдаа чин сэтгэлээсээ хандвал хэзээ нэгэн цагт шагнал ирдэг. Гэхдээ түүний амжилтын зам тийм ч дардан байгаагүй. “Намайг анх хийж эхлэхэд хүмүүс төдийлөн гар урлалыг ойлгодоггүй байсан. Одоо бол маш сайн ойлгож, үндэснийхээ брэнд болгон хэрэглэдэг болчихсон юм шиг санагддаг” гэсэн юм.

Оюутан охин анх брэндээ бий болгох бизнесийнхээ эхлэлийг 40 мянган төгрөгийн санхүүжилтээр эхлүүлжээ. Таван жилийн өмнө манайд гар урлал төдийлөн хөгжөөгүй байсан. Өөрийн хүссэн үндэсний хэв шинжийг илтгэсэн бугуйвч хийхийн тулд өдөржин гоёл чимэглэл, чулуун болон эртний эдлэлийн дэлгүүрээр явж, өөрт таалагдах материалын эрэл хайгуул хийдэг байжээ.

Түүний хамгийн дуртай бүтээл нь зангуутай бугуйвч гэнэ. Бор, цагаан, хар арьстай зангуутай бугуйвч нь залуучуудаас эерэг үнэлгээ авч, трэнд болж, захиалга тасардаггүй байжээ.

Ажлынхаа арга барилыг олох тусам Ц.Зэс-Эрдэнэ бүсгүй бугуйвчныхаа загварыг өөрчилж, шинэлэг санаатай уялдуулан хийсээр байв. Бүр багцалсан хос бугуйвчуудыг хүртэл худалдаанд гаргасан байна. Энэ нь хосуудаас эерэг үнэлгээ авч, одоо ч байнгын худалдаанд гаргадаг загваруудынх нь нэг болжээ. Бүтээлч бүсгүй одоогоор 1000 гаруй загвар гаргасан байна.

“2016 онд арьстай хослуулж хийсэн зангуутай загвар маань залуучуудын дунд трэнд болж байсан. Хоёр ширхэг чулуун бугуйвчтай багц гаргаж байв. Гаднаас зангуугаа захиж авчруулдаг байсан болохоор өнгө алдчихаад байсан. Тэр үеэс хойш тэр загвараа ахиж худалдаанд гаргаагүй. Харин одооноос зангуугаа зэс, гууль, мөнгөөр гаргахаар хамтарч ажилладаг дархантайгаа ярилцаад дахин хийж эхэлсэн. Ямартай ч өнгө алдахгүй. Бэлгэдэл загварууд нь гарсан байгаа.

Тун удахгүй худалдаанд гаргахаар ажиллаж байна. Зөвхөн эрчүүдэд гэлтгүй эмэгтэйчүүдийн эрхэмсэг гоог илтгэсэн ээлтэй чулуу нь гоёлыг ч хийж байгаа. Бугуйвч болон зүүлт хийдэг” гэв. Хичээлээ хийхийн хажуугаар брэнд бий болгоно гэдэг хэн хүний хийж чадах, хүслээр болох ажил биш. Энэ их ажлынхаа хажуугаар их сургуулийнхаа магистрийн төлбөрийг өөрөө төлсөн гэхээр түүнийг зорьсон зүйлдээ тууштайг илтгэнэ.

ХҮҮХДЭЭ ХАРДАГ ЭЭЖҮҮДИЙГ ГЭРЭЭР НЬ АЖИЛЛУУЛЖ ЦАЛИНЖУУЛДАГ “ЗЭС” БРЭНД

Үндэсний брэндээ өөрийнхөө хичээл зүтгэлээр бий болгосон бүсгүй хэд хэдэн хүнийг цалинжуулдаг болжээ. Бусдыг орлоготой болгох боломжийг нээж өгсөн тэрбээр заавал залуу боловсролтой хүнийг ажилд авахыг эрхэмлэдэггүй. Учир нь, гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд хэмжээний цалин олгож, хамтарч ажилладаг байна. “Хийсэн хэмжээгээр нь цалинжуулна. Олон бугуйвч хийвэл нэлээд их хэмжээний мөнгө авна.

350-400 орчим мянган төгрөгийг өрхийн орлогодоо нэмэрлэнэ гэдэг хүүхдээ хардаг ээжүүдийн хувьд тун боломжийн ажил шүү дээ” 

Түүний хэлсэн үг үнэний ортой. Нялх хүүхдээ хардаг ээжүүдийн хувьд санхүүгийн асуудал хумигдмал байдаг нь нууц биш. Тиймээс ээжүүдийг дэмжин ажиллаж байгаа нь нийгмийн хариуцлагын хүрээнд ч, нөгөө талаар эмэгтэй хүний хувьд хамгийн зөв шийдвэр юм. Ажиллаж байгаа ээжүүддээ хандаж сайн хийхийг зөвлөж, урмын сайхан үгсийг хэлж, алдаа дутагдал гаргавал зэмлэж, цалингаа аль болох уян хатан байдлаар олгодог аж.

БРЭНДИЙН ДЭЛГҮҮРЭЭ ЕВРОПТ НЭЭХИЙГ ХҮСДЭГ

Монголдоо анхдагч эрчүүдийн салшгүй хэрэглээ болсон “Зэс” брэндийг үүсгэн байгуулагч Ц.Зэс-Эрдэнэ материалаа сонгож, бугуйвчаа хийх, эзэнд нь хүргэж өгөх гээд бүхий л ажлыг өөрөө хариуцаж хийдэг. Хүргэлт хийхдээ урмын сайхан үгсээр “услагдаж” улам илүү хичээж ажиллах эрч хүчийг авдаг гэнэ. Түүний хийсэн бугуйвч эх орныхоо эрчүүдийг гоёхоос гадна гадаадад амьдардаг монголчууд ч захиалж авах эхлэлийг тавьжээ.

Монгол бүсгүйн урласан бүтээл дэлхийгээр тархаж, олон эрчүүдийн салшгүй хэрэглээ болгож чадсан түүний мөрөөдөл Европын оронд брэндийнхээ дэлгүүрийг нээх туйлын хүсэлтэй. “Хотын гудамжаар алхаж байхад манай брэндийн бугуйвчийг зүүсэн залуустай их таардаг. Хэдэн жилийн нөр их хөдөлмөрийн минь үр шим шүү дээ гэж бодохоор сайхан санагддаг юм. Таньдаг хүмүүс нь ирж мэндлээд, “Таны хийсэн бүтээлээр гоёж байгаа. Амжилт хүсье” гэдэг” гэв.

Аливаа ажлыг хийхэд алдаа оноо хамт дэнслэгдэнэ. Бүтэлгүйтэж, шантрах үе бишгүй олонтаа тохиолдоно. Гэхдээ тэрбээр ухааны цараар шийдэж, урагшилсаар байгаа нь “бүхий л зүйлд чин сэтгэлээсээ ханд” гэж хэлэх дуртай үгтэй нь холбоотой биз.

Ажилдаа дурлаж, амжилтын зүг рүү алхаж яваа Ц.Зэс-Эрдэнэ бүсгүй эх орныхоо үзэсгэлэнт байгалиар төдийгүй Европын хэд хэдэн орноор аялж, амьдралынхаа түүхийг хүмүүний орчлонд  сийрүүлж, үеийнхэндээ үлгэр дуурайлал болж байгаа түүнээр бахархаж байсныг нуух юун.

С.Ичинхорлоо

Дараах линкээр орж илүү ихийг үзээрэй. https://www.facebook.com/zesbrand/

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • uneheer goe shuu. amjilt (64.119.27.89)
    hangai
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • baljmaa (64.119.27.89)
    tanai zes brendees hanidaa awch ogsn. hamgiin gooe songolt bolson shuu. amjilt husie
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Монгол (66.181.188.99)
    Сайхан бүсгүй мундаг амжилттай яваа. бусдад үлгэр дуурайлал өгч байдаг шүү
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Чимка (64.119.27.89)
    Үнэхээр үг илэрхийлэхийн аргагүй дайчин охин доо. Аз жаргал хүсье
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • ganaa (64.119.27.89)
    Zes brandiin buguivchaar goedog. uneheer eyreg saihan busgui shuu. amjilt husie
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    4 цаг 4 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    4 цаг 29 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    4 цаг 36 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    4 цаг 53 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    5 цаг 31 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    5 цаг 56 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    6 цаг 3 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    6 цаг 44 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    7 цаг 6 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    8 цаг 59 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    9 цаг 3 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    9 цаг 34 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    9 цаг 59 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    10 цаг 1 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    10 цаг 17 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    10 цаг 22 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    10 цаг 30 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    11 цаг 40 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    11 цаг 46 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК