Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Todko Samson-д илгээх захиа

2019-8-23
0
ЖИРГЭХ

Сайн байна уу. Таны нэрийг Монголын хамгийн зөрчил, тэмцэл бүхий романы нүүрний хэсэгт харах бололтой. Таны романуудыг нээхэд гадаад хүн бичсэн мэт эсвэл орчуулгын ном унших гэж байгаа юм шиг санагдана. Би бодохдоо таныг нэрээ нууж байгаа юм болов уу гэж бодсон. Хэрвээ тийм бол та одоо баригдсан. “Вангийн нулимс”, “Харь хэлээр яригсад”, “Дээд айл”, “Миний хайрт, Миний хуримын гэрч” зэрэг цуврал романуудыг бичсэн Todko Samson гэдэг зохиолчийг номын дэлгүүрээр тэнэж явдаг хүн болгон анзаарсан байх. 

Таны сэтгэл доторх орон зай хаа газрын хөлсний умгар өрөө шиг жижигдээд байгаа бололтой. Хүний сэтгэл уужим гэдэг ч их зүйлийг нууж явах юм бол ядардаг. Сэтгэлдээ байгаа зүйлийг гаргаж байхгүй бол хүн галзуурна. Тиймээс та галзуурахгүйг хичээж байна гэж би бодлоо. Ихэнх хүмүүс юу ч дуугарч хийж чадахгүй галзуурч бөглөрч үхэж байхад юунаас болж та шатаад байгаа нь таны романуудаас тодорхой харагдах юм. Ингэлээ гээд таныг үр дүнд хүргэх үгүйг би мэдэхгүй юм. Хүмүүст учирч болох бас учраад байгаа аюулыг та харж байна. Тэгээд хашхирч байна. Гэтэл хүмүүсийн ихэнх нь сонсох ухаарах тэнхээгүй үхлээ хүлээж хэвтэнэ. Энэ таныг бүүр шаналгаж байгаа бололтой. Өөрөөрөө байх хэцүү л дээ. Миний харж байгаагаар Todko Samson та одоо өдөр ирэх тусам нийгмийг залгих хүсэлтэй байгаа хүмүүсийн том дайсан болж байна. Тэдэнд юу хэрэгтэй гээч, хүмүүсийн ихэнх нь тэнэг байх хэрэгтэй. Тэгтэл та ард түмнийг ухааруулах гээд байгаа чинь хэн нэгэнд маш том дайсагнал тэд номуудыг чинь бөөнөөр нь авч шатаах байх. Эсвэл зурагтаар энэ цуврал романы тухай хэн ч ярихгүй айж амруугаа мантуу чихүүлэх байх.

Эдгээр номуудыг уншиж байхад зохиол болгоны хуудас бүр дээр нэг нүд яваад байх шиг эвгүй мэдрэмж төрж байлаа. Бүхнийг харж байдаг нүд! Тэр нүднээс юу ч нуух аргагүй юм шиг. Зохиолыг чинь уншаад байгаа миний хоёр нүд биш өөр хоёр нүд байсан. Гэтэл зохиолын дүрүүд тэр нүдийг харалгүй худал үнэн дотор хөрвөөгөөд байх юм. Эцэст нь юу л болох бол, тэр л аймаар. Хэн нэгэн хийгээгүй зүйлийг та хийж байна. Гэхдээ нэн их аймаар зүйл нэг хэсэг нь чамд баярлавч нөгөө хэсэг нь гишгих гэнэ дээ. Таны романы дүрүүд нь хэт бодитой юм. Болгоомжтой байгаарай. Та их зоригтой байна. Нэгэнт л эхэлсэн бол эцэс хүртэл нь орших хэрэгтэй шүү дээ. “Миний хайрт, “Миний хуримын гэрч” романыг уншихад сэтгэл их эвгүй. Ном миний сэтгэлийг татаад байсан. Энд миний уншихдаа хөгөлсөн сэтгэл зүй буруутай байх. Би оюун ухаанаа нээлттэй байлгаж бодлоо урсган таны бичсэн санаа ба адал явдлуудаар өөрийгөө хөтлүүлэн сүүлдээ хуудас бүрийнхэн дотор орж бүх зүйлд сэтгэл алдарч байлаа. Хайр сэтгэлийн төлөө хийж буй зүйл нь үргэлж сайн муугаас гадуур байдаг гэдэг нь үнэн бололтой. Орчин үеийн залуус хайр гэдэг нэр үгний цаана юу оршиж байдгийг ухаж ойлгох сөхөөгүй амьдарч байна. Амаараа хайртайгаа хэлж биеэрээ нялуурах боловч хайр яавал асаж бас яавал унтардгийг ихэнх нь мэдэх хүсэлгүй яваа. Хайраас хүчтэй зүйл үгүй боловч хайраас хүчтэй зүйлс байгаад байгааг бүгд л мэдэж байгаа. Бид мэдэрч байгаа зүйлээ мэдээгүй юм шиг царайлах нь зовлонгийн үүдийг нээж байх шиг. Хайр гэдэг нь амнаас гарах үг юмуу эсвэл үйлдэл юмуу?

Та “Миний хайрт, Миний хуримын гэрч” романаа бичихдээ олон зүйлийг үзэж, мэдэрсэн зүйлс чинь таныг тарчилгаж байж дээ гэж би бодлоо. Мэдрээгүй нэг нь хэзээ ч ингэж бичиж чадахгүй гэдгийг би мэдэж байна. 
Хайр танд аз жаргал гэхээс илүү учир битүүлэг болгоныг мэдрүүлсэн бололтой. Гэхдээ таны энэ мэдрэмж чинь таны номыг уншсан хүнд олон зүйлийг зүрх сэтгэлд нь шагнал болгон өгөх нь эргэлзээгүй юм байна. Зохиолын зөрчил, эхлэл, өрнөл, төгсгөл, тайлал гээд бүх үйл явдлууд, үг хэллэг нь хайрын тухай мэдэж, ихийг тунгааж болохоор нэн сонирхол татам байлаа. Гэхдээ төгсгөл нь надад хэцүү санагдсан. Гэсэн ч улам бүр автан уншиж байгаагаа би мэдэрсэн. Хүмүүс энэ номыг унших хэрэгтэй. Өөрийнхөө хайрыг үнс болгохгүйн тулд бусдын хайрыг нурам болохыг уншиж мэдрээд хал суух сэтгэл өөрийн эрхгүй төрөөд байсан.

Бидний өмнө цуврал романууд гэхээсээ илүү энэ нийгэмд яаж амьдрах, яаж хайрлах зөв бурууг ухаарч ойлгох харьцуулах том гарын авлага бичигдсэн мэт санагдав. Гэвч хүмүүсийн ихэнх нь уншихгүй байх. Хуудаснаас нь сүрдэж эсвэл ухаарах хүч, сэтгэлийн тэнхээ дутах байх. Энэ л эмгэнэл юм. Сэтгэлийг нь алдруулахгүй бол ухааруулж чадахгүй. 

“Миний хайрт, Миний хуримын гэрч” романыг гурван удаа уншина гэж би өөртөө амлав. Хэзээ, хаана, яаж унших вэ? гэдэг нь миний нууц. Хоёр биеэсээ холдож чадахгүй мөртлөө хоорондоо хэрэлдээд ч салж чадахгүй хосуудад “Миний хайрт, Миний хуримын гэрч” романыг унших ялыг эрээ цээргүй оноо гэж тулгамаар санагдсан. Ном зарах гэж ийм үг бичлээ гэж бүү эндүүрээрэй. Норсон сэтгэлтэй хайр, хоосон итгэл хоёрын эсрэг тэмцэх гэж тэр. Баярлалаа Todko Samson. Бал гарздаж сэтгэлээ чилээсэнд чинь өөрийн чинь амьдрал байсаар байтал өрөөлийн төлөө гуниг царцаагүйд чинь, номноос архи үнэтэй болсон хатуу цагт нойроороо дэнчин тавьж эрүүл мэндээрээ мөр гаргаж суудаг тэнэг хүн юмдаа чи.

Гэхдээ би үнэн сэтгэлээсээ талархаж байна. Зураг төөрөг чинь энэ л юм бол зул шиг асаж гал шиг дүрэлзээд дуусаарай. Хүмүүс чамаар гэрэлтдэг. 
Орчин цагийн утга зохиолд од болсон хүмүүс чамайг мэрж хазаад барьж идэхээр зохиол бүтээл болжээ. Ачаагаа өөрөө даана биз. Орчин цагийн утга зохиолд гарч ирсэн жинхэнэ хайрын роман байна. Дэндүү хүнд бас хатуу үнэн юм. Энэ бүхний дараа таныг солиорохгүй үлдээсэй гэж хүсэж байна. "Миний хайрт, Миний хуримын гэрч" романыг уншаад ийн бодлоо. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Хүндэтгэсэн зохиолч найруулагч, сэтгэл судлаач 
Г.Бандицэрэн буюу лектор Чилаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    13 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    38 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    45 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    1 цаг 2 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    1 цаг 40 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    2 цаг 5 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    2 цаг 12 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    2 цаг 52 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    3 цаг 15 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    5 цаг 7 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    5 цаг 12 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    5 цаг 43 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    6 цаг 8 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    6 цаг 10 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    6 цаг 26 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    6 цаг 31 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    6 цаг 39 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    7 цаг 49 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    7 цаг 55 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    23 цаг 41 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК