Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Баясах:’’Баянзүрх дүүрэг гурван ээлжээр хичээллэдэг байдлыг арилгана’’

2019-8-29
0
ЖИРГЭХ

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Иймээс Баянзүрх дүүргийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмж ямар байгаа талаар тус дүүргийн Засаг дарга Т.Баясахтай ярилцлаа.


Энэ хичээлийн жилд Баянзүрх дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байна вэ. Нийт хичнээн хүүхэд сургууль, цэцэрлэгт шинээр хамрагдах юм бол?

-Баянзүрх дүүрэгт өнөөдрийн байдлаар 32 төрийн өмчийн сургууль, 24 хувийн сургууль, 45 төрийн өмчийн цэцэрлэг, 150 орчим хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 2019 оны хичээлийн жилд нийтдээ 62 мянган хүүхэд ЕБС-д суралцах бол, 28 мянган хүүхэд цэцэрлэгийн боловсрол эзэмшинэ гэсэн урьдчилсан тоо бий. Баянзүрх дүүргийн хэмжээнд сургуулийн хүүхдийн хамрагдалт бусад дүүргүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр буюу 99 хувьтай байдаг. Үүнээс гадна албан бус боловсролын төвд 400 гаруй хүүхэд суралцдаг. Баянзүрх дүүрэг хүн ам ихтэй учраас түүнийгээ дагаад хүүхдийн анги дүүргэлтийн тоо ч өндөр байдаг. Тухайлбал, манай дүүрэгт 123 мянган хүүхэд оршин суудаг бөгөөд төрийн өмчийн цэцэрлэгт 16 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа. Нөгөөтэйгүүр хүн амын тоо өсөхийн хэрээр цэцэрлэгийн хүртээмж түүнийг дагаад буурдаг үзүүлэлт ажиглагддаг. Жишээ нь дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн хамрагдалт 72-73 хувьтай байна. Онцлоход, энэ хичээлийн жилд цэцэрлэгийн цахим бүртгэлд 2600 гаруй хүүхэд бүртгүүлсэн бол сургуулийн насны 11 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно гэсэн статистик байгаа.

-Баянзүрх дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэггүй хичнээн хороо байдаг вэ? Эдгээр хороог сургууль, цэцэрлэгтэй болгох боломж бий юу?

-Баянзүрх дүүрэг 28 хороотой. Үүнээс гурван хороо цэцэрлэггүй. Тухайлбал, 26, 17, хоёр гэсэн хороод цэцэрлэггүй. Дүүргийн хэмжээнд 20 мянган иргэн оршин суудаг 4-5 хороо бий. Хэдийгээр манай дүүрэг харахад цэцэрлэг сургуулийн тоо харьцангуй өндөр байдаг ч хүрэлцээний асуудал дутмаг байна. Үүнээс гадна гурван хороо сургуульгүй байгаа. Үүнд 14, 2, 22 дугаар хороо багтдаг. Тиймээс эдгээр хороодын хүүхэд багачуудыг хэрхэн сургууль, цэцэрлэгт хамруулах асуудлаар бид иргэдтэй нээлттэй санал солилцдог. Цэцэрлэгийн тухайд энэ жил улсын болон дүүргийн төсвөөр нийт дөрвөн цэцэрлэгт өргөтгөлийн барилгын ажил хийгдэж байгаа. Энэ өргөтгөлийн барилга зарим нь аравдугаар сард, зарим нь оноос өмнө ашиглалтад орохоор байна. Мөн хуучирсан буюу 50,59,10 дугаар цэцэрлэгийг нурааж шинээр барилга барьж байна.

Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар дөрвөн сургуульд өргөтгөлийн ажил хийгдэж байна. Дээрх өргөтгөлийн гурав нь энэ ондоо багтан ашиглалтад орно. Тухайлбал, Амгалан цогцолбор, Шавь цогцолбор, 111 болон 53 дугаар сургуульд өргөтгөлийн ажил ид өрнөж байна.

-Тээврийн товчооны орчимд байрлах хуучирсан 90 дүгээр бага сургууль энэ хичээлийн жилд шинэ байранд орох болов уу?

-Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо буюу Тээврийн товчооны орчимд 126 дугаар сургууль бий. Тус сургуулийн барилгын ажил удаашралтай улмаас арваннэгдүгээр хорооны хүүхдүүд дөрвөн жил шинэ сургуулиа хүлээж байна. Гэхдээ энэ аравдугаар сар гэхэд бид царцсан сургуулийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр тус хорооны хүүхэд багачууд тухтай, орчинд боловсрол эзэмших нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл 90 дүгээр сургуулийн сурагчид маань шинэ сургууль ашиглалтад орлоо л бол шууд 126 дугаар сургуульдаа хамрагдах юм. 126 дугаар сургууль нь бага, дунд, ахлах бүлэгтэй, нийтдээ 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.

-Баянзүрх дүүрэгт гурван ээлжээр хичээллэж буй хичнээн сургууль байгаа юм бол. Гурван ээлжээр хичээллэж буй байдлыг арилгахын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Гурван ээлжээр хичээллэдэг байдлыг арилгахын тулд нэлээд анхаарч ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд 133, 21, Амгалан цогцолбор сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг. Бид өнөөдрийн байдлаар 133 дугаар сургуулийн түрээсийн асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр тус сургуулийн хүүхдүүд 25 дугаар хороонд хичээллэнэ. Мөн 21 дүгээр сургууль аравдугаар сард бүрэн ашиглалтад орох бол, “Амгалан” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга арваннэгдүгээр сард ашиглалтад орно гэж тооцоолж байна.

44 дүгээр сургуульд өргөтгөл хийгдэх ёстой байсан боловч барилгын ажил удаашралтай байгаа. Иймээс түрээсийн байрыг олж хичээл явуулахаар болсон. Тэгэхээр энэ хичээлийн жилд Баянзүрх дүүрэг гурван ээлжээр хичээллэх сургуульгүй болох ёстой.

-Сургуулийн гадна талбай хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой байдаг шүү дээ. Үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Баянзүрх дүүргээс энэ оны хавар дүүргийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон дүүргийн Тамгын газрын хэлтсүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, төрийн өмчит сургууль цэцэрлэгүүдэд шалгалт хийсэн. Ялангуяа тоглоомын талбай, сургууль цэцэрлэгийн орчинд шалгалт хийж илэрсэн зөрчлийг засах үүрэг өгсөн. Энэ дагуу дүүргийн холбогдох хэлтэстэй хамтраад сургуулийн орчинд хяналт шалгалтыг хийгээд тухайн сургуулийг орчинд бүх байршлын судалгааг хийсэн. Тэр судалгааг бид нар Нийслэлийн авто замын газар хүргүүлээд судалгааны дагуу дүүргийн сургуулиудын ойр орчимд хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээг хийж өгөөч ээ гэсэн хүсэлтийг явуулсан байж байгаа. Одоогоор Сонгинохайрхан дүүрэгт хийгдээд явж байгаа сураг байна. Удахгүй Баянзүрх дүүрэгт хийгдэх байх.

Эх сурвалж: news.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    9 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    16 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    33 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    1 цаг 12 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    1 цаг 37 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    1 цаг 43 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    2 цаг 24 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    2 цаг 46 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    4 цаг 39 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    4 цаг 44 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    5 цаг 15 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    5 цаг 40 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    5 цаг 42 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    5 цаг 57 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    6 цаг 3 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    6 цаг 11 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    7 цаг 21 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    7 цаг 27 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    23 цаг 12 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    23 цаг 56 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК