Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Асардарь: Итгэл гэдэг бүх юмны тулгуур

2019-9-02
0
ЖИРГЭХ

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Надтай үлдээч” жүжиг нээлтээ хийхэд дөрөв хоног үлджээ. Энэ хугацаанд жүжигчдийн хувьд ч гэсэн чанартай уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барихаар дор бүрнээ бэлтгэл сургуулилтаа хийж хичээж ажиллаж байна. Ингээд анхны гол дүрээ бүтээж буй Д.Асардарьтай хэсэг хором ярилцсанаа хүргэе.


-Юуны өмнө танд баяр хүргэе. Энэ дүр таны бүтээж буй анхны гол дүр гэж сонссон. Энэ утгаар гол дүрийн бүсгүйн дүрийг хэрхэн бүтээх нь үзэгчдэд их сонирхолтой байгаа болов уу. Та дүрдээ орохын тулд хэр ажиллаж байна вэ?

-Гол дүр авсандаа маш их баярлаж, сэтгэл хөдөлж байна. Үүнтэй зэрэгцэн маш их хариуцлагатай байх шаардлагатай. Анхны гол дүр гэдэг анхных л байдаг юм байна. Заримдаа туршлага дутах асуудал гарна. Мөн төдий чинээгээр сурах зүйл ч их байлаа. 

-“Надтай үлдээч” жүжгийн гол дүрийн эмэгтэйн талаар ярьж өгөөч. Хувь хүнийхээ хувьд ямар хүн бэ?

-Би энэ жүжигт Нандингийн дүрийг бүтээсэн. Энэ эмэгтэй бол өөрийн гэсэн үзэл бодолтой, биеэ даасан эмэгтэй. Гэвч ээж, аавынх нь хувьд охиноо том болсоныг нь мэдсэн хэрнээ дүүлэн нисэх далавчийг нь хумиад л байдаг. Мөн уг жүжгийн хувьд “бодитоор хайрла, бодитоор дурла” гэсэн уриатай. Учир нь зарим залуус цахим сүлжээний цаанаас л олон цагаар харьцдаг. Үүний оронд ядаж биенийхээ нүд рүү харж байгаад чин сэтгэлээ ярилцдаг байсгаасай гэж хүсч байна.

-Жүжгийн бэлтгэлийг харж суулаа. Гэр бүлийн үнэ цэнийн тухай гарч байсан. Та гэр бүлийн үнэ цэнийг юун дээр тогтдог гэж боддог вэ? 
-Миний бодлоор гэр бүлийн үнэ цэнэ итгэлцэл, хайран дээр тогтдог. Итгэл гэдэг бүх юмны тулгуур юм шиг санагддаг. Ээж аав нь хүүхэддээ итгэнэ. Итгэл хүлээлгэсэн хүүхэд нь итгэлийг нь алдахгүй байхыг хичээнэ. Тиймээс итгэл маш чухал зүйл. Надад үнэнч, хэлсэндээ хүрдэг хүмүүс таалагддаг. Хэлсэндээ хүрдэг  хүн итгэл даана, ямар ч зүйлд хариуцлагатай хандаж чадна. Итгэл байхгүй бол хайр, хүндлэл бүх юм байхгүй шүү дээ.

-Тэгвэл таны хувьд эр хүн ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Миний хувьд хараахан амьдралын ханиа сонгож чадаагүй байна. Яг ийм тийм гэж хэлж чадахгүй нь ээ. Хайр сэтгэлийг ер нь төлөвлөх дургүй. “Надтай үлдээч” жүжигт ч гардаг. Санамсаргүй тохиолдлоор нэг залуутай хонож тэрхэн хугацаанд хайртай болдог. Улмаар түүний төлөө бүхнээ зориулж байгаагаар гардаг. Үнэхээр зүрх сэтгэлийг минь булаасан залуу гарч ирж юуны магад. Тиймээс төлөвлөх дургүй. Бурхан ямар хань илгээнэ түүнийг л хүлээн авна даа/инээв/.

-Жүжигчний мэргэжил таны мөрөөдөл байв уу. Яагаад энэ мэргэжлийг сонгоссон юм бэ?

-Арван жилийн сургуулийн сурагч байхдаа сэтгэл судлаач болно гэж боддог байлаа. Харин төгсөх жилдээ МҮОНРТ-ийн уран бүтээлийн олны хэсэгт тоглосон. Миний жүжигчин болох замыг энэ зүйл л зурж өгсөн дөө. Миний хувьд сургуулиас зохиож буй дуу хөгжим, бүжгийн тэмцээнд идэвхтэй оролцдог байсан юм. Энэ нь мөн жүжигчний мэргэжлийг сонгоход түлхэц болж өгсөн болов уу.  

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Шүлэг бичих дуртай. Саяхан болоод өнгөрсөн “Ялагчийн цуваа” моно жүжгийн наадамд “Хар, цагаан, саарал”  гэсэн моно жүжгийн зохиол бичиж оролцсон. Энэ нь миний хамгийн анхны жүжгийн зохиол байсан юм. Мөн кино зохиол бичиж байгаа. Жүжгийнхээ дараа цэгцтэй болгоно гэж бодож байна.

С.Нацагтовуу

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    8 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    46 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    1 цаг 11 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    1 цаг 18 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    1 цаг 59 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    2 цаг 21 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    4 цаг 14 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    4 цаг 18 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    4 цаг 49 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    5 цаг 14 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    5 цаг 16 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    5 цаг 32 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    5 цаг 37 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    5 цаг 45 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    6 цаг 55 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    7 цаг 1 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    22 цаг 47 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    23 цаг 31 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК