Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бусдадаа үлгэрлэж, дэмжиж, тусалдаг хамт олон

2019-9-05
0
ЖИРГЭХ

 

Өндөр өсгийт, бүжгийн даашинз, үндэсний хувцсаараа гоёсон өвөө, эмээ нар хөнгөн хөгжмийн хэмнэлд яг л өд мэт эргэлдэн бүжиглэнэ. Түүгээр ч зогсохгүй өөрсдийн урласан дээл хувцсаараа гоёж, загварын үзүүлбэрийг торох юмгүй үзүүлэх нь залуу үеийнхнээс дутахааргүй ажээ. Ийм л цоглог эмээ, өвөө нартай танилцаж, тэдний хийсэн идээ, ундааг амталж, шаглаж оёсон дээл хувцсыг үзэж сонирхохо боломж энэ сарын 4-нд тохиов. Тэд бол Ус сувгийн удирдах газарт ажиллаж байгаа насандаа суусан эмээ, өвөө нар бөгөөд жилд нэг удаа цуглаж, ийнхүү өөрсдийн гарын бүтээгдэхүүнээр бусдыгаа дайлж цайлдаг юм байна.

Өдгөө тав дахь жилтэйгээ золгож буй уг арга хэмжээ нь ахмадуудыг нийгэмшүүлж, нийгмийн идэвхтэй болгохоос гадна бие биетэйгээ танилцаж, нөхөрлөх боломжийг олгодогоороо давуу талтай. Монгол Улсад жишиг гэж хэлж болохуйц уг арга хэмжээнд жил бүр 200 гаруй ахмад оролцдог юм байна. Төрд насаараа зүтгэж, хөдөлмөрийн амтыг мэдэрсэн хүмүүс нэг л өдөр тэтгэвэртээ суух үед нийгмээс тусгаарлагдсан мэт сэтгэгдэл төрдөг. Тэгвэл дээрх арга хэмжээ нь уг хоосон орон зайг нөхөөд барахгүй амьдралд итгэх итгэлийг улам нэмэгдүүлж, “Би нийгэмд хэрэгтэй хүн шүү” гэдэг өдөөлтийг сэдрээж өгдөг ажээ.

Аль нэг төрийн бус байгууллага эсвэл улстөрчийн санаачилгаар эл үйл хэрэг ажил хэрэг болоогүй. Харин ахмадууд өөрсдөө буюу тус байгууллагын Ахмадын зөвлөлөөс ийм санаачилга гаргасныг байгууллагын удирдлагууд дэмжжээ. Ахмадын зөвлөлийн дарга З.Алтанцэцэг “Ахмад ажилчдынхаа хийсэн бүтээсэн ажлыг хооронд танилцуулж, тэднийг уулзуулах нь бидний гол зорилго. Энэ уулзалтыг зохион байгуулснаар сүү цагаан идээ, эдлэл хэрэглэл зэргийг нь ажилчдад зарж борлуулах боломж бүрддэг” гэсэн юм.

Энэ жил УСУГ-ын 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэд ойн баяртаа зориулсан олон зүйлийг энэ өдөр дэлгэсэн байлаа. Эмээлийн гөлөм, хэт хутга, нарийн боов, ногоо, хоол хүнс зэрэг өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авчиржээ. Тэр бүү хэл, урласан бялуу, нарийн боовоо “УСУГ-60 ЖИЛ” хэмээн чимэглэсэн байх аж.

Энд хуран цугласан эмээ, өвөө нарын дундаас н.Өлзийбаяр гуайн бүтээл ихэд анхаарал татсан юм. Өнөөдөр Улаанбаатар хотын гэлтгүй зарим хот, аймгийн төвийн агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод буй. Тэгвэл н.Өлзийбаяр гуай үхрийн нойтон баасыг Налайхын уурхайн шар шавар, уурхайн нүүрсний хог хаягдалтай хамт хольж илч сайтай сайжруулсан түлш үйлдвэрлэж байна. Тэрбээр эл бүтээгдэхүүнээ 20 гаруй жил гэртээ үйлдвэрлэж байгаа бөгөөд өөрийн болон ойр орчмын өрхийн хэрэгцээг хангадаг байна. Энэ жилийн хувьд байгууллагадаа 2000 ширхэг ийм сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй өгөхөөр болжээ. Энэ тухайгаа “УСУГ-т ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хөгшчүүл дунд эдийн засгийн хувьд боломж бололцоо тааруу хүмүүс цөөнгүй бий. Тэдгээр хүмүүстээ жаахан ч гэсэн дэмжлэг болох үүднээс 2000 ширхэгийг “илүүчлэхээр” болсон. Уг нь олуулаа хийвэл их амархан. Гэвч ганцаараа хийдэг болохоор жаахан цаг ордог. 2000 ширхэг сайжруулсан түлш хийхэд 1 сарын хугацаа зарцуулсан. Хоёр ширхэгийг зууханд хийсэн байхад хагас өдрөө барьдаг. Илч сайтай, бас хаягдал бага. Нэг үгээр хэлбэл, байгальд ээлтэй юм даа” гэсэн юм. Үнэхээр ч түүний хийсэн сайжруулсан түлш олны анхаарлыг татаж байв.

Н.Өлзийбаяр гуайгаас гадна ахмад ажилтан С.Тэгшээ ч гэсэн сайжруулсан түлш үйлдвэрлэдэг байсан нэгэн. Тодруулбал, 10 гаруй жил сайжруулсан түлшийг гэрийн нөхцөлд үйлдвэрлэж, гэрийнхээ ойролцоох худгуудад түгээдэг байжээ. Улаанбаатарын хотод ундны ус түгээдэг олонх худгууд дотроо галлагаатай байх тэр цагт түлшний асуудал хүндрэлтэй байжээ. Харин С.Тэгшээ гуайн буянаар ус түгээгч нар өвөлдөө зутардаггүй байж. Тэрбээр уг арга хэмжээнд таван жил тасралтгүй оролцож байгаа бөгөөд энэ талаараа “Цагаан идээгээр жил  бүр оролцдог. “Бүтээлч ахмад” өдөрлөг бол 20 гаруй жил нэг байгууллагад ижилдэж дассан нөхөдтэй минь уулзах боломжийг олгодог. Ахмадууд бид тэтгэвэрт гарсан гээд зүгээр сууж чаддаггүй хүмүүс. Хийсэн бүтээснээ бусадтайгаа хуваалцах боломжийг олгодог УСУГ-ын Ахмадын зөвлөлдөө талархаж буйгаа илэрхийлье” гэсэн юм.

 

Ахмадуудын хийж авчирсан идээ ундаа, тарьж ургуулсан жимс, ногоо, урлаж шагласан дээл хувцсыг худалдаж авахаар Ус сувгийн удирдах газрын ажилчин залуусын цуваа үл тасрах аж. Нээлтийн үйл ажиллагаа эхлээд удаагүй шахуу байхад зарим ахмадуудын авчирсан идээ, ундаа эхнээсээ дууссанаас үзвэл ямархуу эрэлттэй бас өгөөжтэй болох нь харагдана. Жишээлбэл, 800 төгрөгөөр худалдахаар авчирсан  150 ширхэг хуушуур, царцаамаг зэрэг нь нүд ирмэхийн зуур дуусав.

Арга хэмжээг нээж тус байгууллагын дарга Төрхүү “Ахмад үеийнхнээсээ бидэнд суралцах зүйл олон. Үүнийгаа дагаад тэднийгээ нийгэмд хэрэгтэй хүмүүс шүү гэдгийг ойлгуулж, дэмжих нь залуучууд бидний үүрэг. Тав дахь жилтэйгээ золгож байгаа өдөрлөг жил ирэх тусам хүрээгээ тэлж байна. Өнөөдөр УСУГ-ын үйл ажиллагаа цар хүрээгээ тэлж байна. Тэр дундаа хяналт удирдлагын төвтэй болсон гээд ахиц дэвшил гарсан зүйл олон бий” гэсэн юм.

 

Ийнхүү өдөрлөгийн дундуур загварын үзүүлбэр, цэнгээнт бүжиг зэрэг олон арга хэмжээ болсон юм. Энэ бүхэнд ахмадууд бараг бүтэн сарын хугацаанд бэлтгэсэн гэхээр ямархуу ач холбогдол өгдөг болох нь харагдах биз ээ. Ийнхүү улс эх орныхоо хөгжилд гар бие оролцож явсан ахмадууд газар тариалан, мал аж ахуй зэрэг салбарт ажиллаж, өөрсдийн хийж бүтээсэн бүхнээ бусаддаа танилцууллаа. Тэд тэтгэвэрт гарлаа гээд гэртээ суух бус өөрийн хийж чадах бүхнээрээ орлого олж, өрхийн амжиргаагаа дээшлүүлж явна. Тиймээс УСУГ-ын хамт олны санаачилсан энэ арга хэмжээг улсын хэмжээнд жишиг болгон хөгжүүлбэл, хөгшүүд тэтгэврийн хэдэн цаасаа харж, гэртээ ганхирч суухгүй байх сайн талтай болов уу.

Г.Нацаг-Эрдэнэ

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    1 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    26 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    33 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    1 цаг 14 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    1 цаг 36 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    3 цаг 29 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    3 цаг 33 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    4 цаг 4 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    4 цаг 29 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    4 цаг 31 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    4 цаг 47 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    4 цаг 52 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    5 цаг 0 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    6 цаг 10 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    6 цаг 16 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    22 цаг 2 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    22 цаг 46 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    23 цаг 34 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК