Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Цэндбаатар: Би мэргэжлийн бокст орохгүй

2019-9-25
0
ЖИРГЭХ

ОХУ-ын Екатринбург хотод болсон сонирхогчдын боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Ажнай” группийн тамирчин, Азийн наадмын аварга Э.Цэндбаатарын ярилцлаа. 


-ДАШТ-ээс 12 дахь медалийг авчирч чадлаа. Танд халуун баяр хүргэе?

-Баярлалаа. Дэлхийн аваргын медаль хүртсэнээ бараг мэдээгүй дээ. Медалийн төлөө тулалдахын өмнө нэг л зүйл их бодогдсон. Тулааны дараа яаж жиндээ орно доо гэдэг бодол. Гэхдээ ямартаа ч ах нарынхаа медалийн буухиаг тасалсангүй. 

-Таныг жиндээ орох гэж 10 гаруй кг хассан гэж сонслоо. Тулаанаас тулааны хооронд сэргэлт авч чадсан уу?

-Тулаанууд орой болсон учраас сэргэж амжсан. Ер нь бол ядраагүй, сэтгэлзүй маш өндөр байсан. Жиндээ орж чадсан юм чинь өрсөлдөгч нараа ялж чадна гэдэг бодол давамгайлж байлаа. “Би дэлхийн талыг эзэлсэн Чингис хааны удам” гэж өөрийгөө урамшуулж, сэтгэлзүйгээ өндөрт өргөж рингэнд гарахад өрсөлдөгчөө ялахад ямар ч асуудал гараагүй. Ерөөсөө л аварга болох зорилготой байсан юм.

-Шүүгч таны учрааг ялсан гээд гарыг нь өргөхөд юу бодогдов?

-Мэдээж сэтгэл дундуур үлдсэн, шүүлттэй санал нийлэхгүй байна. Гэхдээ ялагдсандаа огтхон ч харамсахгүй байна. Дараа дахин таарна, тэр үед нь илүү гэдгээ харуулна. Надад нэг л зүйл бодогдсон. Монголын боксчидынхоо медалийн буухиаг таслалгүй ах нараа, ард түмнээ баярлуулж чадлаа л гэж бодсон.

-Мөнгөн медалийн төлөө Узбекстантай хүч үзэхийн өмнө ямар тактик боловсруулсан бэ?

-Узбекийн тамирчин надаас өмнө дэлхийн аваргын хүрэл медальт Тайландыг боксчныг луйвардаж хожсон. Намайг бас луйвардаж магадгүй гээд рингэнд гараад, хонх дуугарангуут л бүх хүчээ шавхсан. Илүү байгаагаа мэдрүүлэхийг хүссэн. Миний гаргасан гол алдаа бол хүчний хуваарилалтаа хянаж чадаагүй.

-Медалийн тавцанд гарч зогсоход юу бодогдох юм?

-Дэлхийн аваргын медалийг дуртай нь авдаггүй. Боксын спорт өндөр хөгжиж байгаа олон орон медаль авч чадаагүй байна. Тэдний дэргэд би медальтай шүү гэж бодохоор сайхан санагдсан. Ямар ч байсан монголчуудаа баярлуулсан гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Ямар үед таны сэтгэл хамгийн ихээр хөдөлсөн бэ?

-Эх орондоо ирэхэд юм байна. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад сэтгэл өөрийн эрхгүй хөдөлж, хөөрсөн. Хөл газар хүрэхгүй, их л хөнгөн болчихдог юм билээ. Ямар ч байсан дэлхийн аваргын хүрэл медалийг эх орондоо авчирсан шүү гээд онгоцноос буух тэр мэдрэмж хамгийн сайхан байлаа.

-Таныг энэ тэмцээнд түрүүлнэ гэдэг яриа аль эрт гарсан. Энэ бүхэн танд дарамт болсон уу?

-Надад огт нөлөөлөөгүй. Яагаад гэхээр тэмцээний үед би сошиалаас аль болох хол байж, өөрийгөө амраасан. Дэлхийн аваргад анх удаа оролцохдоо медаль авлаа шүү дээ. Өмнө нь гурван удаа оролцох боломж байсан ч туршлага дутуу, залуу тамирчин гээд намайг явуулаагүй юм. Бас ДАШТ-д өрсөлдөх хамгийн том боломж гарах тэр мөчид асуудал гаргасан. Маш харамсалтай хэрэг. Тэр нь ч надад том сургамж, туршлага болсон. Анхны дэлхийн аваргаасаа медаль авна гэдэг чамлахааргүй амжилт.

-Та өмнө нь гурван удаа боломж гарсан ч явж чадаагүй гэлээ. Үүнийгээ илүү тодруулна уу?

-Ийм мэдрэмж авч үзээгүй хүн ойлгохгүй байж магадгүй. Үнэхээр хэцүү л дээ. Яг ийм шийдвэрүүд шантрахад хүргэдэг юм билээ. Улсын аварга болсон ч ДАШТ-д оролцож чадахгүй байгаа учраас спортоо орхимоор болсон. Нэг ёсондоо өөртөө ялагдаж байна шүү дээ. Тэр үед олимп, дэлхийн аваргын медалиа гартаа барьж байгаагаар төсөөлж байна. Гэтэл өнөөдөр төсөөлсөн медалиа бариад та бүхний өмнө сууж байна. Гоё биз. Нэг хэсэг шантарсан. Хэдий тийм ч эргэн ирж чадлаа. Эргэн ирэхдээ хүсэл зорилго, мөрөөдлөө эргээд бодохоор “Би олимп, дэлхийн аваргын медальтан болж чадна” гэсэн бодол шууд л толгойд бодогдож байгаа юм. 

Image result for tsendbaatar erdenebat

-Таныг жингийнхэн дундаа маш хүчтэй гэдэг юм билээ?

-Нэг бэлтгэлд 1000 удаа суниадаг. Хүнээс илүү бэлтгэл хийж байж илүү болно гэсэн зорилго тавьж бэлтгэлээ хийдэг. 100-гаар 10 удаа суниахад л 1000 болж байгаа юм. Бас их тайван байж чаддаг. Аливаа зүйлийг тайвнаар хүлээн авах чадвартай. Бусдыг сэтгэлзүйгээр нь унагаах чадвар байна. Сэтгэлзүйгээр унасан тамирчныг нүднийх нь харцнаас л харж болно. Ер нь эх орны сэдэвтэй дуу сонсож, Чингис хааны удам гэж тайвшран, омогшдог. Энэ бол миний сэтгэлзүйгээ бэлтгэх нэг арга. Чингис хааны удам гэхээр цаанаасаа л өөрийн эрхгүй омогшиж, рингэн дээр гарахдаа өөрийгөө таньдаггүй. Миний өөр тал рингэн дээр гарч байгаа мэт мэдрэмж төрдөг. Надад мэргэжлийн боксын олон гэрээ ирж байна. Би аль алинд нь нааштай хариу өгөөгүй байгаа.

-Нааштай хариу өгөхгүй байгаагийн шалтгаан нь олимп уу?

-Мэргэжлийн бокст тулалдана гэдэг чинь том зах зээлд гарна гэсэн үг. Аварга болоход Монгол Улсыг дэлхий танина. Би ийм зорилго өвөртөлж яваа тамирчин хүн. Монгол Улсыг хүн бүрт таниулахыг хүсч байна. Монголын хүний мөн чанарыг харуулах зорилготой. Мэдээж олимпийн тухай бодолгүй яах вэ. 2020 оны олимпод оролцоно. 14 хоног амраад үндсэн бэлтгэлдээ гарна. Гэхдээ амарч байна гээд бэлтгэлээ орхихгүй ээ. Олимпийн эрх олгох хоёр тэмцээн байгаа. Ирэх оны хоёрдугаар сард болох тэмцээнээс эрхээ авахыг зорьж байна.

-Таны жинд хэнийг нь оролцуулахаа тэмцээний өмнө шийдсэн гэсэн. Өөрийг тань оролцуулахаар болсныг хэлэхэд Х.Энх-Амар юу гэж хэлсэн бэ?

-Үнэхээр хүлээцтэй хүлээн авсан даа Энх-Амар ах. “Миний дүү чадна шүү. Ах нь зүгээр ээ. Би чиний хажууд бэлтгэл хангагч болоод бэлтгэлийг нь хангалцаад өгье” гэж хэлэхэд маш том ачаагаа аваад хаясан мэт мэдрэмж төрсөн. Сэтгэлзүй ч тэс өөр болдог юм байна. Өдөр бүр хурцлагдаад л байлаа.

-Токиогийн олимпийн дараа хэлж байснаараа мэргэжлийн рингэд гарах уу?

-Үгүй.

-Та өмнө нь мэргэжилд орно гэж хэлж байсан санагдах юм?

-2021 оны ДАШТ-д оролцоно оо. Яагаад гэвэл би дэлхийн аварга болно гэж зорьсон болохоос хүрэл медаль авна гэж төлөвлөөгүй. Тиймээс 2021 онд дэлхийн аварга болсныхоо дараа сэтгэлдээ өргүй мэргэжлийн бокст хөл тавих бодолтой байгаа. Энэ дашрамд танай сайтааар дамжуулан намайг цаг ямагт дэмжиж явдаг Монголын боксын холбооны хамт олон, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ах, ШШГЕГ, түүний харьяа “Сүлд” спорт хорооныхондоо, мөн гэр бүл олон бусад бүх хүнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 

Б.Жаргал  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    43 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    1 цаг 57 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    1 цаг 58 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    2 цаг 20 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    2 цаг 30 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    3 цаг 13 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    3 цаг 27 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    4 цаг 9 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    5 цаг 11 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    5 цаг 12 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    5 цаг 15 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    5 цаг 34 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    5 цаг 41 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    5 цаг 44 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    5 цаг 46 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    5 цаг 47 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    6 цаг 16 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 26 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    22 цаг 4 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    22 цаг 35 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК