Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.ЧИМЭДСҮРЭН: Ковид-19 халдварын хөнгөн шинж тэмдэгтэй иргэдийг эмнэлэгт эмчилж буй нь гурван шалтгаантай

2020-12-15
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн сайдын Зөвлөх, Шадар сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Анагаах Ухааны Доктор, Профессор О.Чимэдсүрэнгээс цар тахлын үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.  

-Манай улс Ковид-19 халдварын чиглэлээр ямар ямар судалгаа хийдэг вэ? Судалгааны үр дүнг хэрхэн ашиглаж байгаа вэ?

-Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн сайдын А/262 тоот тушаалаар шинэ коронавируст халдвар (COVID-19)-тай холбоотой судалгаануудыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, шийдвэр гаргагчдыг мэдээллээр хангах зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь Монгол Улсад хийгдэх коронавируст халдвар судалгааны ажлын тэргүүлэх чиглэл, судалгааны сэдэв, удирдагч, санхүүжилт, багийг гарган ажиллаж байна. 
Түүнчлэн Ковид-19 халдварын үед Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ЭМЯ-ны  Шинжлэх ухаан технологийн зөвлөл ажиллаж байна. Тус зөвлөл нь салбарын бодлогыг нотолгоонд тулгуурлан гаргах, шийдвэрийн үр дүн, үр нөлөөг тогтоох, хэрэгжилт хир зөв, нийцтэй байгааг тухай бүр судлах чиг үүрэгтэй.

ДЭМБ-ын санаачлагаар UNITY STUDY төслийн хүрээнд Монгол Улсаас хоёр ч төсөл дэмжигдэн судалгааны ажлууд явагдаж байна. Монгол Улсад Коронавируст халдвар нийт 12 судалгааны ажлыг БШУЯ-ны ШУТС, ДЭМБ, Шинжлэх ухааны академиас дэмжин хамтран хэрэгжүүлж байгаагаас 5 судалгааны үр дүнг хүлээлгэн өгсөн. Эдгээр судалгааны үр дүнг бид бодлого төлөвлөлтөнд одоо ашиглаж байна.
 
-Ковид-19 халдварын эмнэлзүйн хувьд хөнгөн, шинж тэмдэггүй байгаа хүмүүсийг эмнэлэгт байх хугацааг нь цөөлсөн үү?

-ХӨСҮТ, АШУҮИС –ийн багаас “Монгол Улсад бүртгэгдсэн шинэ коронавируст халдварын эмнэлзүйн судалгаа”-г хийсэн. Тус судалгаанаас харахад эмнэлзүйн хувьд  хөнгөн хэлбэр зонхилж, эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй 72 хувь байгаа бөгөөд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд халуурах, ханиалгах, амт үнэр мэдрэхгүй болох шинж давамгайлан ажиглагдаж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс хойш дунджаар 21 хоног, түүнээс дээш доош 11 хоногт нуклейн хүчилд суурилсан бх-УТ-ПГУ-ын шинжилгээ сөрөг болсон байна.

Одоо эмчлүүлж буй хүмүүсийн 80 гаруй хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн явцтай байгаа нь илрүүлгийн хамралт өндөр байгаатай холбоотой. Энэ нь  тэдний ойрын хавьталд халдвар тархахаас сэргийлэх, мөн эрт эмчилгээнд хамруулж, хүндрэлийг бууруулж байгаа зэрэгтэй холбоотой юм. 

Ковид-19 халдварын хөнгөн болон шинж тэмдэггүй хүмүүсийн эмнэлэгт хэвтэх хугацааг 14 хоног болгон цөөлж, 12 дугаар сарын 10-ны өдрөөс  ХӨСҮТ-өөс  нийт 130  эмчлүүлэгчийг Яармагийн 300 ортой гэх шинэ эмнэлэгт  шилжүүлсэн. Эдгээр иргэдийг долоо хоног хянаад, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ үзүүлэн гэрийн хяналтанд гаргана. Энэ нь мөн  ХӨСҮТ–ийн ачаалалыг бууруулах, дотоод халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулахад ач холбогдолтой.
 
-Манай улс хөнгөн шинж тэмдэгтэй иргэдээ эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх нь хэр оновчтой вэ?


Бид Ковид-19 халдварын батлагдсан эмнэлзүйн хувьд  хөнгөн явцтай, шинж тэмдэггүй байгаа тохиолдлыг эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа нь хэд хэдэн шалтгаантай.

-Нэгдүгээрт, дэлхийн бараг бүх улс оронд Ковид-19 халдвар тархаж, ДЭМБ-ын ангиллаар хүн амын дунд тархсан тохиолдолд хөнгөн явцтай өвчтөнг гэрт нь тусгаарлаж, эмчлэхээр зөвлөсний дагуу ихэнх орнууд ажиллаж байна. Манай орны хувьд одоогоор 15 аймагт халдвар бүртгэгдээгүй, 6 аймагт кластер тархалттай, хүн амын дунд тархаагүй, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болж орны хомсдол үүсээгүй тул бид гэрт нь тухайн хүнийг эмчлэх нөхцөл үүсээгүй. Хоёрдугаарт, хэрвээ эмнэлзүйн хувьд хөнгөн, шинж тэмдэггүй байна гээд гэрт нь тусгаарлавал гэр бүлийн бусад гишүүд толгой дараалан халдварт өртөх эрсдэл үүсэх улмаар хүн амын дунд маш хурдан тархах шалтгаан болно. Батлагдсан  тохиолдлуудын дийлэнх нь гэр бүл, ажлын ойрын хавьтал байгаа юм. Гуравдугаарт, амьдарч байгаа газар нь тусгаарлах эсэх нь өрхийн ам бүлийн тоо, сууцны төрөл, тухайн өрхөд уг халдварт өртөх эрсдэлтэй хүн байгаа эсэхээс шууд хамаарна.

Монгол гэрт бусдаас нь тусгаарлана гэдэг бараг боломжгүй, харин цөөн ам бүлтэй, бараг хүн бүр өөр өөрийн өрөөтэй байшин болон орон сууцанд амьдардаг өрхийн хувьд бол энэ боломжтой. Иймээс эдгээр эрсдэл нь эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхээс их өртөг, зардал, эрсдэлтэй хэмээн харагдаж байгаа юм.

-Хөл хорио хир үр дүнтэй байна вэ?

-Олныг хамарсан халдварт өвчний үед тархалтыг хумих гол арга нь хөл хорио, тусгаарлалт, хувь хүний эрүүл ахуй дадал, халдваргүйтгэл гэх зэрэг нийтийн эрүүл мэндийн олон талт интервенц маш чухал үүрэгтэй. Хөл хорио нь Ковид-19 халдварын үед ямар их ач холбогдолтойг бид олон улсын нөхцөл байдлаас ч харж байна.

Бид ХӨСҮТ-ийн судлаачидтай хамтран ковид-19 халдварын батлагдсан нэг тохиолдлын халдварлуулах, дундаж хүний тооны өөрчлөлтөөр хөл хорионы үр дүнг тооцсон. Улаанбаатар хотод хөл хорио эхлэх үед халдвар авсан нэг хүн дөрвөн хүнд, Сэлэнгэ аймгийн төвийн хувьд найман хүнд халдвар тараах эрсдэлтэй байсан бол хөл хорионы дүнд халдварлалтын түвшин нэг буюу түүнээс доош болж буурч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хэрэгжүүлсэн Засгийн газрын бодлогын интервенц үр дүнгээ өгсөн. Мөн кластер өвчлөл гарсан Говьсүмбэр, Архангай аймагт 12 хоног, Дорноговь, Орхон аймагт 6 хоног, Дархан-Уул аймагт 9 хоног корнавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа нь бас эерэг нөлөөтэйг харуулж байна.

Мөн НЭМҮТ-ийн болон АШУҮИС, ДЭМБ хамтарсан багийн хийсэн  “Ковид-19 халдварын үеийн Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг үнэлэх, эдийн засгийн зардал”-ын судалгаагаар  хариу арга хэмжээний үр дүнд хүн амын нэг хувьд халдвар тархсан тохиолдолд -80.7 тэрбум төгрөг, харин 5 хувьд халдвар тархахад 464.7 тэрбум төгрөг, 10 хувьд нь тархахад 1.1 их наяд төгрөгний эдийн засгийн дарамт учрахаас сэргийлсэн гэсэн дүгнэлт гарсан байна.  Хариу арга хэмжээг эрт авснаар хүн амын дунд Ковид19-ээс шалтгаалсан нас баралт тохиолдоогүй бөгөөд хүн амын дунд 1 хувьд нь тархсан бол 12.685 хүн жил, 5 хувьд тархахад 63.429 хүн жил 10 хувьд тархахад 126.859 хүн жил алдах байснаас сэргийлсэн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 23 градус дулаан байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    10 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    30 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    34 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    59 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    1 цаг 19 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    1 цаг 37 мин
  • Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
    1 цаг 46 мин
  • АНУ-ын бизнес эрхлэгчид Ковидынхоос ч том хямралтай нүүр тулж байна
    1 цаг 55 мин
  • Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
    2 цаг 3 мин
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
    2 цаг 5 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
    2 цаг 42 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1998 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 54 мин
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
    3 цаг 9 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 9 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
    3 цаг 11 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    3 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    Өчигдөр 11 цаг 26 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК