Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2021 оны төсөвт Резидент эмч нарын тогтмол цалинд 18 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулгасан

2020-12-15
0
ЖИРГЭХ

Дэлхий нийтэд Ковид-19 халдвар гарсантай холбогдуулан эрүүл мэндийн салбарын ачаалал эрс нэмэгдсэн байдаг. Манай улсын хувьд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл Ковид-19 халдварын эсрэг хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэхэд резидент эмч нарыг дайчлан ажлуулж байна. Халдварын үед үндсэн мэргэшлийн сургалтад 1992 резидент эмч суралцаж байгаагаас дайчилгаанд 1251 эмч ажиллаж байна.
 
Өнгөрсөн хугацаанд тусгаарлан ажиглалтын байранд дайчлагдан ажиллаж буй 741 резидент эмчид  380 сая төгрөгийн цалин, 86 сая төгрөгийн урамшууллыг олгоод байна. Мөн Засгийн газрын шийдвэрээр энэ долоо хоногт тусгаарлах байранд ажилласан резидент эмч нарт урамшуулал болгон тус бүр 800 мянган төгрөг,  шинжилгээ авах цэгүүдэд ажилласан 192 резидент эмч нарт зохих урамшуулалыг олгохоор болсон.  Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу ирэх оны буюу 2021 оны төсөвт резидент эмч нарыг тогтмол цалинжуулах 18 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулгаж өгчээ. Ингэснээр резидент эмч нарыг ТҮЭМ-4 ангиллын нэгдүгээр шатлалаар буюу сард 791,500 төгрөгөөр цалинжуулахаар болсон юм. Түүнчлэн НДШ-ийг тасралтгүй төлөөд явах боломж бүрдэж байгаа юм. Өмнө нь резидент эмч нарын хувьд тэтгэмжтэй суралцаж байгаа гээд 240 мянган төгрөгийг авч, НДШ төлдөггүй байсан юм.  Резидент эмч нар тогтмол цалинтай болсноор сургалтын болон тухайн эмчийн нийгмийн байдал сайжирч, хариуцлага нэмэгдэн үндсэн мэргэшлийн сургалт олон улсын түвшинд хүрэхэд нэг том алхам болох юм. Эрүүл мэндийн яам, ЭМХТ-өөс “Резидент эмчдээ баярлалаа” талархлын аянг эхлүүлж, тэднийг тогтмол цалин урамшуулалтай болгох асуудлыг ирэх оны төсөвт суулгасан юм.

Резидент эмч нарын хувьд өнөөдрийг хүртэл 40 гаруй тусгаарлалтын байранд томилгоогоор 741 резидент эмч дайчлагдан ажилласнаас 133 нь хоёр удаа, зургаа  нь гурван удаа давтан ажиллаж байна. Эдгээр резидент эмч нарын дотор гэр бүлийн хосууд ч хэд, хэд байгаа билээ.
Мөн нийслэлийн шалган нэвтрүүлэх зургаан товчоонд  250 резидент эмч дайчлагдан ажиллаж, тухайн товчоодоор дамжин өнгөрсөн 500 гаруй мянган иргэдийн  халууныг үзэж, тархвар зүйн судалгаа авах ажлыг хийж  гүйцэтгэсэн. Мөн дотоодын халдвар гарснаас хойш халдварын хавьтал, сэжигтэй тохиолдлыг тусгаарлах, хөдөө орон нутагтаа буцах иргэд, оюутнаас шинжилгээ авах ажилд оролцож, халдварын тархалтыг хумихад дайчлагдан ажилласаар байна. Сэлэнгэ аймгийн иргэдээс “Нэг өрх-Нэг хүн” шинжилгээ авах ажилд ч манай Резидент эмч нар сайн дураараа явж шинжилгээ аваад ирсэн бөгөөд бүх шинжилгээний хариу сөрөг гараад байна.

ЭМХТ-өөс резидент эмч нараа хамгаалах хувцас, хэрэгслээр тасралтгүй ханган, энэ сарын 01-ний байдлаар 700 сая төгрөгийн нэг удаагийн хамгаалах хэрэгсэл олгож,  дархлаа дэмжих зорилгоор эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг  олгоод байна. ЭМХТ-өөс эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй резидент эмч нарыг урамшуулан “Биднийг эх орон дуудсан” аяныг санаачлан хэрэгжүүлж нийгмийн сүлжээгээр түгээн алдаршуулж байна. Эх орныхоо дуудлагаар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж буй резидент эмч нараа дэмжин ажиллах бодлогын ажлуудыг ирэх онд мөн тусгаж өгчээ.

Цар тахлыг бид ХАМТДАА ДАВНА.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 23 градус дулаан байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    7 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    28 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    31 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    56 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    1 цаг 17 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    1 цаг 35 мин
  • Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
    1 цаг 44 мин
  • АНУ-ын бизнес эрхлэгчид Ковидынхоос ч том хямралтай нүүр тулж байна
    1 цаг 53 мин
  • Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
    2 цаг 1 мин
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
    2 цаг 3 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
    2 цаг 40 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1998 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 52 мин
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
    3 цаг 7 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 7 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
    3 цаг 9 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    3 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    Өчигдөр 11 цаг 26 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК