Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ суурьшлын бүсэд олгосон газруудыг цуцалж, НОСК-д шилжүүлнэ

2021-8-26
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Энэ үеэр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар Нийслэлийн Орон сууцны корпорац /НОСК/-ын хэрэгжүүлж буй төслүүдийн газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулав.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 167 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлсэн, орчин үеийн эко амралт, зугаалга, эрүүл мэндийн ногоон бүсийг бий болгож хөгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын зүүн хэсэгт Хожуулт уулын Сайрын ам, Улиастай хөндий, Улиастай ам гэсэн гурван хэсгийн нийт 108.5 га талбайд “Улиастай амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” боловсруулан баталсан. Тус шинэ суурьшлын бүсэд хүүхдийн сувилал, нөхөн сэргээх сувилал, ажилчдын байр, амбулатори, эмнэлэг, эмнэлгийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтын байр, мөн бизнес үйлчилгээний төв барихаар төлөвлөжээ. Гэтэл 2010 оноос хойш иргэд дур мэдэн суурьшсан аж. Өдгөө тус газарт 300 өрхийн 1080 хүн суурьшиж, 37 байшин, 108 гэр, 157 хашаа барьсан байна.

Мөн агаар орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллын “Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүсийн төслийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Налайх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр дэх 252 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөн, ТЭЗҮ-ийг боловсруулсан. Төслийн эхний ээлжид 10 га талбайд 200 өрхийн жишиг суурьшлын орон сууцны хороолол барихаар зураг төсөл хийж, тус хоёр хорооны нутаг дэвсгэрээр дамнуулан байгуулахаар төлөвлөжээ. Гэтэл дээрх байршилд иргэн, аж ахуйн нэгжид газар давхардуулан олгосон байна. Иймээс төлөвлөлт хийсэн байршилд давхардаж буй Баянзүрх дүүргийн гурав, Налайх дүүргийн 13, нийт 16 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхээр олгосон 102 га орчим газрын захирамжийг хүчингүй болгож, НОСК руу шилжүүлэх санал гаргалаа.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн  129 га газарт “Хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулан, зураг төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны тогтоолоор баталсан. Энэ хүрээнд 114 га газрын эзэмших эрхийг НОСК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэн, гэрчилгээ олгосон юм. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар газар олголт хийгдсэнээр тус төслийг хэрэгжүүлэх боломжгүй болоод байна.

Хэлэлцсэн сэдвийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл гарав. Тодруулбал, Морингийн даваа орчмын суурьшлын бүс, “Хөгжлийн үүд” төслийн бүсэд олгосон газруудыг цуцлан, газар эзэмших эрхийг хүчингүй болгон, газрыг төсөл хэрэгжүүлэгч НОСК-ийн нэр дээр шилжүүлэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайд үүрэг болгов. Мөн Улиастай амны шинэ суурьшлын бүсэд  гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд тус бүсэд амьдарч буй айл өрхүүдийн газрыг блокийн системд хувааж, бие даасан дэд бүтэц бүхий жишиг шинэ суурьшлын бүс бий болгох, тус бүсэд олгогдоогүй үлдсэн газрыг төсөл хэрэгжүүлэгч НОСК-ийн нэр дээр шилжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Хотын стандартыг олон улсын жишиг, дэлхийн хотуудын чиг хандлагад

нийцүүлэн боловсруулна

Шинэчлэн баталсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэм, стандарт, норм, нормативтай болно. Тэгвэл өнөөдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх” талаар  хэлэлцлээ. Уг асуудлыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам танилцуулсан юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудын шинэчилсэн найруулгад хот стандарттай байх бөгөөд НИТХ-ын бүрэн эрхэд хотын стандартыг батлах, нийслэл хотын иргэний үүрэгт нийслэл хотын дүрэм, стандартыг дагаж мөрдөхөөр тусгасан.

Энэ оны зургадугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд дагаж мөрдөж буй 40 бүлгийн 6602 стандарт байгаагаас 1433 нь 1990 оноос өмнө батлагдсан байдаг. 1990-1999 онд батлагдсан 679, 2000-2009 онд 2118, 2010 оноос өнөөг хүртэлх хугацааны 2164 стандарт байгаа юм. Барилгын норм, дүрмийн 313 стандарт бий. Эдгээрээс шинэчлэн сайжруулах, шинээр боловсруулах норм, дүрэм, стандарт цөөнгүй гэдэг нь нийслэлийн харьяа агентлаг, байгууллагуудаас авсан судалгаагаар тогтоогдсон. Хот байгуулалт, нийтийн аж ахуй, менежментийн чиглэлийн 22 бүлгийн 97 баримт бичгийг үндэсний болон олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахаар төлөвлөснөөс 47 баримт бичгийг батлан мөрдүүлж байгаа аж.  Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Хотын соёл, Иж бүрэн гудамж, Инженерийн шугам сүлжээ, Хог хаягдлын менежмент, Хот төлөвлөлт, Хот байгуулалт, Замын тэмдэг тэмдэглэгээ, Нийгмийн аюулгүй байдал гэсэн бүлгийн 36 баримт бичгийг танилцуулан хэлэлцүүлсэн юм.

Мөн үеэр стандартын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хийсэн ажлаа танилцууллаа. 2021 онд нийслэлийн хэмжээнд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 831 төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Үүнээс нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжиж буй 109 төсөл хөтөлбөрийн явцыг  газар дээр нь хянахад 52 нь буюу 47.7 хувь нь  стандарт чанарын шаардлага хангаагүй байна. Батлагдсан зураг төсөл алдаатай, стандартад нийцээгүй, төрийн албан хаагчид шаардлагатай заавар, чиглэлийг өгдөггүй, захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын инженерүүдийн хяналт маш сул, гүйцэтгэгч байгууллагын чадамж, нөөц муу зэрэг зөрчлүүд түгээмэл гарчээ.

Цаашид хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэхийн тулд Хотын стандартын баримт бичгийг боловсруулахдаа олон улсын жишиг, дэлхийн хотуудын чиг хандлагад нийцүүлэх, хотын стандартын мэргэжлийн зөвлөлийг байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэдэг саналыг мэргэжлийн байгууллагаас гаргаж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    55 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    1 цаг 3 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    1 цаг 6 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    1 цаг 9 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    1 цаг 12 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    1 цаг 44 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    1 цаг 47 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    2 цаг 22 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    17 цаг 51 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    18 цаг 51 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    19 цаг 36 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    19 цаг 40 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    19 цаг 48 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    20 цаг 36 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    21 цаг 26 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    21 цаг 54 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    22 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    22 цаг 29 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    23 цаг 6 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    23 цаг 14 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК