Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ууганбат: Цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам баталсан

2021-8-28
0
ЖИРГЭХ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь наймдугаар сарын 20-26-ны хооронд нийт 1108 дуудлагад хариу өгсөн байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.46 минут секунд байгаа юм. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 96 иргэн хандаж, 29 иргэн автомат хариулагчаас, 67 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авчээ. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбаттай ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт хэдэн хувьтай байна вэ?

-Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.9 хувь, II тунгийн хамралт 68.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2635 (22.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 54.146 (60.9 хувь), 16-17 насны 22.816 (67.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. “АстраЗенека” вакцины III тунг наймдугаар сарын 16-наас зорилтот бүлгийн хүмүүст сайн дурын үндсэн дээр хийж байна. Наймдугаар сарын 25-ны байдлаар зорилтот бүлгийн 13.066 хүн вакцины III тунд хамрагдсан. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.

-Шинжилгээний хэдэн цэг ажиллаж байна вэ?

-Сургууль, цэцэрлэгийн байрыг чөлөөлж байгаатай холбоотой Баянгол дүүрэгт байрлах шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдсөн. Дараах зургаан байршилд 09:00-12:00 цагийн хооронд түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Үүнд:

  1. Баянгол дүүрэг- Эмүжин төв /Өргөө кинотеатрын урд Петровис ШТС-ын баруун урд талд/
  2. Сүхбаатар дүүрэг- Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг цэгийн үйлчилгээ /100 айл “Жоби” төвийн зүүн талд/
  3. Чингэлтэй дүүрэг- Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг /СУИС-ийн замын урд ЧД-ийн нэгдсэн эмнэлгийн хашаан дотор/
  4. Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

Харин амралтын өдөр гурван цэг ажиллаж байгаа. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх болсонтой холбогдуулан  наймдугаар сарын 19-ний Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Коронавируст халдварын үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журмыг баталсан.

-Журамд цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагааны талаар хэрхэн тусгасан бэ?

-Журмын дагуу цэцэрлэг, сургуулийн анги, бүлгийн өрөөний нэг хүүхдэд ногдох талбайг 1.5  ам метрээс доошгүй байхаар тооцож, 20+5 хүүхэд хүлээн авна. Танхимын сургалтад хамрагдах хүүхдийг тэдний эцэг эх, асран хамгаалагчийн саналыг харгалзан хүлээн авах юм. Цэцэрлэгт таван настай хүүхдийг бүрэн, өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан дөрвөн настай хүүхдийг үргэлжлүүлэн хүлээн авна.

Цэцэрлэгийн орчинд дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжинэ. Үүнд:

  1. Тухайн нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд тухайн бүлгийн
  2. Ангийн байрлалаас хамаарч тухайн давхар, жигүүрийн гурав хүртэл бүлэгт халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд тухайн давхар, жигүүрийн бүлгүүдийн
  3. Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд цэцэрлэгийн бүх бүлгийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн хувьд коронавируст халдварын тархалтын ногоон болон шар түвшинд байгаа аймаг, сум, тосгон, багт байршилтай сургуулийн хичээлийг танхимаар зохион байгуулна. Халдварын тархалтын улбар шар болон улаан түвшинд байгаа аймаг, нийслэл, сум, дүүрэгт байршилтай сургуулийн суралцагч таван өдөр танхимаар, таван өдөр танхимын бус хэлбэр /зайн/-ээр хичээллэнэ.

Дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжинэ. Үүнд:

  1. Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдах нөхцөлд тухайн бүлгийн
  2. Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны хүүхэдтэй нэг бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхэд халдвар авсан тохиолдолд тухайн бүлгийн
  3. Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш анги, бүлэгт халдвар бүртгэгдсэн тохиолдолд тухайн давхар, хэсэг /жигүүр/ эсхүл хичээлийн байранд /өвчлөл гарсан анги, бүлгийн байршил болон хичээлийн байраас хамаарч корпусыг хаах/ хичээллэж байгаа анги бүлгийн
  4. Өөр хоорондоо хамааралгүй /нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй/ гурав ба түүнээс дээш анги, бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд сургуулийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлнэ.

-Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь ковидтой холбоотой мэдээллээс гадна нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд өгдөг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв нь 2016 оны нэгдүгээр сарын 14-нөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил, Баянгол, Баянхошуу гэсэн зургаан салбараар үйл ажиллагаа явуулж байна. Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хотын төвөөс алслагдсан дүүрэг, хорооны иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор иргэдийн хандалт ихтэй үйлчилгээ буюу улсын бүртгэл, газар, архив, нийгмийн даатгал, татварын чиглэлийн үйлчилгээнүүдийг нэг цэгт төвлөрүүлсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт “Бизнес инкубатор төв”-ийн I давхарт Баянхошуу салбар, Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт /3,4-р хорооллын эцэс/ и-март худалдааны төвийн IV давхарт Баянгол салбарын үйл ажиллагааг 2019 оны зургадугаар сараас эхлүүлээд байна. Тус салбарууд нийслэлийн нутгийн захиргааны 30 байгууллагын 290 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, иргэн болон эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээ болон жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, ахмад настны автобусны карт захиалах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл гаргах зэрэг үйлчилгээг авахын тулд Баянхошуунаас хотын төвийг чиглэх шаардлагагүй, тус салбараас авах боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (197.210.44.224)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 08 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    9 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    17 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    19 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    23 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    26 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    58 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    1 цаг 1 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    1 цаг 36 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    17 цаг 4 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    18 цаг 4 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    18 цаг 49 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    18 цаг 53 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    19 цаг 2 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    19 цаг 49 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    20 цаг 40 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    21 цаг 8 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    21 цаг 33 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    21 цаг 43 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    22 цаг 20 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    22 цаг 28 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК