Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтийн тээвэр, такси үйлчилгээнд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэхийг үүрэг болгов

2021-8-30
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргээс цахимаар зохион байгууллаа.

100 айл, Цагаан байруудыг дахин төлөвлөлтөд хамруулахыг хүслээ

Шуурхай зөвлөгөөний үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа дүүргийнхээ талаар танилцуулав. Сүхбаатар дүүрэг 20.8 мянган га газар нутагтай, 145 мянга гаруй хүн ам, 39 мянган өрх бүхий 20 хороотой нийслэлийн ууган дүүргийн нэг. Тус дүүрэг нь нийслэлд анх удаа хөдөлгөөнт оффис, хог хаягдлын ухаалаг систем нэвтрүүлсэн төдийгүй гэрэлтүүлэг, түүнийг дагалдсан камержуулалтаараа тэргүүлдэг. Дүүргийн 9-12 дугаар хорооны нутаг дэвсгэр дахин төлөвлөлтөд хамаардаг. Дээрх хороодод өнөөдрийн байдлаар 7817 өрхийн 30.476 иргэн амьдарч буй юм.  2030 он гэхэд энэ тоо 25.9 мянган өрхийн 91 мянга хүн болон өсөх судалгаа гарсныг дүүргийн Засаг дарга онцолж байлаа. Түүнчлэн тус дүүргийн нутаг дахь 100 айл, Цагаан байруудыг дахин төлөвлөлтөд яаралтай хамруулах шаардлагатай байгаа аж. Ингэхдээ зөвхөн орон сууц барих бус, сургууль, цэцэрлэг барьж, нийгмийн дэд бүтцийг хамтад нь бий болгохыг хүслээ. Тус дүүргийн хувьд хамгийн тулгамдсан асуудал нь шар ус, борооны үер буудаг газруудад суурьшсан айл өрхүүд гэнэ. Дүүргийн зүгээс зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүх шаардлага тавьдаг ч иргэд 11-25 жилийн турш суурьшсан, үл хөдлөх хөрөнгө барьж байгуулсан учир албадан нүүлгэхэд хүндрэл учирдаг. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хороон нутаг, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Сэлбэ голын ай сав дагуу газар эзэмшиж, ашиглаж,  өмчилсөн 847 иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд үерийн далан сувгийг цогц байдлаар байгуулах, инженерийн шугам сүлжээ бий болгоход анхаарахыг мөн хүслээ.

   

20 байршилд хүнсний ногооны худалдаа зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 17 үүрэг, даалгавар өгснөөс 80.7 хувийн биелэлттэй байна. Нийслэлийн хэмжээнд 11.821  аж ахуйн нэгж, байгууллагатай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж байгаагаас өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 2851 объект, байгууллагад үзлэг шалгалт явуулжээ. Тэдгээрээс 936 зөрчил дутагдал илэрсний олонх нь түр журам зөрчсөн, хүн хоорондын зай баримтлаагүй зөрчил байсан байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүргийн 20 байршилд хүнсний ногооны худалдаа зохион байгуулж буй юм. Мөн махны бөөний худалдааг ил задгай талбайд зөвшөөрөлгүй зохион байгуулсныг таслан зогсоожээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт онцгойлон эм ханган нийлүүлэлт, эмийн үйлчилгээнд анхаарахыг Хотын дарга үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эмийн сангуудад хяналт шалгалт хийсэн бол нийслэлийн Эрүүл мэндийн газраас 241 эмийн сангийн захирал, дарга нартай цахимаар уулзаж, санамж бичиг байгуулсны сацуу 400 гаруй эмийн санч, жор найруулагч нарыг сургалтад хамруулж эхэлжээ. Сургалт есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх юм.

Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө сургууль цэцэрлэгийн ариутгал халдваргүйтэл, засвар үйлчилгээнд онцгойлон анхаарахыг Нийслэлийн Засаг дарга сануулсны дагуу бэлтгэл ажлыг сайн хийж байгааг албаныхан онцоллоо. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт 27.747 хүүхэд шинээр элсэх бол 38.842 сурагч нэгдүгээр ангид орно. Нийт сурагчид, цэцэрлэгийн багачуудыг ая тухтай орчинд сургах, халдвар хамгааллын дэглэм сахиулах бэлтгэлийг хангахын тулд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Нийт сургууль, цэцэрлэгүүдийн 53.6 хувь нь 21 ба түүнээс дээш хоногийн ариутгалын бодисын нөөцтэй байгаа юм.

Д.Сумъяабазар: Томуугийн вакциныг яаралтай оруулж ир

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад нийслэлчүүдийн нэгдүгээр тунгийн хамралт 74 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 69.1 хувь байна. Мөн зорилтот бүлгийн нэгдүгээр тунгийн хамралт 100 хувьд хүрч,  хоёрдугаар тунгийн хамралт 96.3 хувьтай  байгаа юм. Зорилтот бүлэгт жирэмсэн эхчүүд, 12-17 насны хүүхдүүд, ахмад настнууд багтаж байна.  Түүнчлэн цар тахалтай зэрэгцэн хүйтэн сэрүүний улиралд дэгддэг халдварт өвчнүүд, тэр дундаа томуугаас сэргийлэх ажил ямар түвшинд байгааг Нийслэлийн Засаг дарга тодруулав. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улирлын томуугийн вакцин хараахан орж ирж амжаагүй байна. Ирэх есдүгээр сарын 25  гэхэд оруулж ирэн, иргэдэд вакцин хийж эхэлнэ” гэсэн мэдээлэл өглөө.  Засаг дарга улирлын томуугийн вакциныг яаралтай оруулж ирэн, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо.

Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэхийг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нарт үүрэг өглөө. Үүнд:

  • Коронавируст халдварын цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан  “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг нэмэгдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах,
  • Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, техникийн аюулгүй байдалд хяналт  тавих,
  • Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллах,
  • Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэргийг үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    9 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    17 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    19 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    23 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    26 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    58 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    1 цаг 1 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    1 цаг 36 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    17 цаг 4 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    18 цаг 4 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    18 цаг 49 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    18 цаг 53 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    19 цаг 2 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    19 цаг 49 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    20 цаг 40 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    21 цаг 8 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    21 цаг 33 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    21 цаг 43 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    22 цаг 20 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    22 цаг 28 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК