Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шуудангийн салбарын зохицуулалт” зөвлөгөөн боллоо

2021-11-24
0
ЖИРГЭХ

Харилцаа холбооны салбарын хөгжил цаг хормоор өөрчлөгдөн, эдийн засагт эзлэх байр суурь нь улам бүр өргөжин тэлж хүмүүсийн өдөр тутмын өргөн хэрэглээ болсоор байна.  Ковид-19 цар тахлын үед олон улсын тээвэр логистикт томоохон өөрчлөлт орж, бараа тээвэр гацсанаас болж манай улс импортын бараа, бүтээгдэхүүний дутагдалд орсон. Гэвч нөгөө талдаа дотоодын цахим худалдаа нэмэгдэж үүнийг дагаад хүргэлт, шуудангийн үйлчилгээ гурваас дөрөв дахин өссөн үзүүлэлт гарчээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр уламжлан зохион байгуулдаг “Шуудангийн салбарын зохицуулалт-2021” сэдэвт зөвлөгөөн өчигдөр “Новотел” зочид буудалд боллоо. Зөвлөгөөнд төр болон хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөл, аж ахуй нэгж оролцон мэдээлэл танилцуулга хийж, салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагаа, тулгамдсан асуудал, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, ажлуудын талаар хэлэлцэв.

Харилцаа холбоо зохицуулах хорооны дарга Г.Чинзориг

Харилцаа холбоо зохицуулах хорооны дарга Г.Чинзориг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох уриалга дэвшүүлж, нийгмийн бүхий л салбарт цахим шилжилтийг эрчимтэй хийж байна. Шуудангийн салбар ч мөн адил цахим шилжилт хийж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шуудангийн технологи үйл ажиллагааны мөрдөлт, шууданчийн хувийн хариуцлага, сахилга батыг сайжруулах, цаашдын зорилгоо тодорхойлоход эл зөвлөгөөн чухал үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн Ковид-19 цар тахлын улмаас шуудангийн үйл ажиллагаа эрхлэгчид ихээхэн сорилт бэрхшээлтэй тулгарсан ч үндсэн үйлчилгээгээ тасалдуулалгүй Монгол орны өнцөг булан бүрт хүрч, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгааг онцоллоо.

2019 онд Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хүрээнд өнгөрсөн онд хуулиудын нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм, Улс хоорондын шуудангийн илгээмжийг хилээр нэвтрүүлэх журамд хэд хэдэн өөрчлөлт орж, стандартуудыг шинэчлэн баталсан юм.

Зөвлөгөөний үеэр Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо шуудангийн салбарт төрөөс баримтлах бодлогын талаар танилцуулсан. Мөн тэрбээр олон улсын буухиа шуудангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд шуудан илгээмжийг ялган ангилах төв байгуулах ажлыг “Монгол шуудан” ХК гүйцэтгэж байгаа талаар мэдээлэл өглөө. Ийм төв байгуулагдсанаар гааль дээр шуудан илгээмж гацаж саатах, удааширдаг асуудал шийдэгдэх аж.

ХХМТГ-ын дарга З.Гантогоо

Хаягжилт болон зип кодын систем нь шуудангийн салбарт төдийгүй үндэсний дэд бүтэц, нийгэм эдийн засгийн хөгжлийн чухал үзүүлэлт болдог. Манай улсын хувьд хаягжилтыг тодорхой болгох, шинэ түвшинд гаргах шаардлага бий. Тиймээс төрийн зүгээс бодлогын хүрээнд хаягжилтын олон системийг цэгцлэх, нэгдсэн бодлого гаргахаар төлөвлөж байгаа болон шуудангийн хүргэлт үйлчилгээнд зип код ашигладаг болохын тулд байшин барилгын хаягжилтын стандартад өөрчлөлт оруулахаар болсон талаар онцоллоо.

ХХЗХ-ны Шуудан зохицуулалтын газрын дарга П.Цэрэнням

Зөвлөгөөний үеэр ХХЗХ-ны Шуудан зохицуулалтын газрын дарга П.Цэрэнням шуудангийн салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлсэн ажлуудын талаар танилцууллаа. Тэрбээр “Улс хоорондын шуудан илгээмжээр ард иргэд хориотой эд зүйлс, ГЕГ-ын зөвшөөрөгдсөн тоо хэмжээнээс илүү бараа илгээх тохиолдол буураагүй. Ялангуяа Ковид-19 цар тахалтай холбоотойгоор эм, эмнэлэгийн хэрэгсэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амын хаалт зэргийг их хэмжээгээр илгээж байгаа нь хил гаалийн хяналт шалгалтанд асуудал дагуулж байна. Мөн улс хоорондын нислэг саатсаны улмаас шуудан илгээмж хугацаандаа хүрэхгүй байгаа тухай хэрэглэгчдийн гомдол ихэссэн. Тиймээс илгээмжээ даатгуулах нөхцөл шаардлага үүссэн гэдгийг анхааруулж байна” гэлээ.

Үүний дараа шуудангийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний томоохон төлөөлөл “Монгол шуудан” ХК-ийн дэд захирал Н.Хосбаяр танилцуулга мэдээлэл хийлээ. Цахим шилжилтийн нөлөөгөөр шуудангийн үндсэн үйлчилгээ болох бичиг, захидлын төрөл манай улсад төдийгүй дэлхий даяар тасралтгүй буурч байгаа аж. Харин цахим худалдаа болон цар тахлын нөлөөгөөр овор хэмжээтэй илгээмж, буухиа шуудангийн солилцоо огцом өсчээ. Энэ хүрээнд “Монгол шуудан” ХК цахим худалдааны “Гараас гарт” хүргэлтийн үйлчилгээний хүчин чадлаа нэмэгдүүлж, Улаанбаатар хот болон 21 аймаг руу долоо хоногт тогтмол 1-5 удаагийн давтамжтай шуудан, ачаа тээвэр гүйцэтгэдэг болсон байна.

 “Монгол шуудан” ХК-ийн дэд захирал Н.Хосбаяр

Өнгөрсөн жилээс E-Mongolia платформоор дамжуулан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспорт шинээр болон дахин авах зэрэг төрийн үйчилгээг цахимаар авсан тохиолдолд иргэдэд хаягаар нь хүргэдэг болсон. Цаашдаа хоёр шатлалт үйлчилгээ буюу хүүхдийн төрсөний гэрчилгээ авах, хуулийн этгээд байгуулах зэрэг үйлчилгээг цахимаар авч шуудангаар хүргүүлэх боломж бүрдэх юм байна. Мөн дотоодын шуудангийн аюулгүй найдвартай байдлыг хангах, хүргэлтийг хурдан шуурхай болгох чиглэлээр хот хоорондын логистикийн төвүүд байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Улаанбаатар хот болон таван бүсэд логистикийн дэд төвүүд байгуулах юм.

Зөвлөгөөний үеэр шуудангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөлөлүүд мөн илтгэл тавьсан. Манай улс цар тахал эхэлсний дараахан БНХАУ-ын ард түмэнд 30 мянган хонь бэлэглэж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга хонь бэлэглэх гэрчилгээг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулснаас хойш найман сарын дараа эхний ээлжийн хонийг Хятадын талд хүлээлгэн өгч байв. 30 мянган хонийг БНХАУ руу зөөж тээвэрлэх ажлыг амжилттай гүйцэтгэсэн олон улсын буухиа шуудангийн “Эс Эф экспресс” сүлжээ компанийн Монгол дахь “Эс Эф Эм Эл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Аюурзана цар тахлын нөхцөлд байдалд хэрхэн ажиллаж байгаа болон шуудангийн салбарт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

“Эс Эф Эм Эл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Аюурзана

Тус компани Монгол Улсаас гарч байгаа экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар үндэсний үйлдвэрлэгчдийн 47 тонн орчим бараа бүтээгдэхүүнийг экспортлоход дэмжлэг үзүүлэн хөнгөлөлттэй үнээр тээвэрлэсэн байна. “Замын-Үүдийн чөлөөт бүс дээр гаалийн баталгаат ачаа тээшийг шилжүүлэн ачих агуулахын төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд Сангийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Зам тээврийн яам зэрэг холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлээд байна” гэж Б.Аюурзана захирал дурдав. Гаалийн баталгаат агуулах баригдсанаар хил хаагдаж ачаа бараа гацах, удаашрах зэрэг олон асуудал шийдэгдэх бүрэн боломжтой гэдгийг тэрбээр онцолсон юм.

Зөвлөгөөнийг зохион байгуулагчдын зүгээс НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Монгол Улс байгаль орчинд ээлтэй технологийг түгээн дэлгэрүүлэх,  улс орны аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад шуудангийн байгууллагын үүрэг оролцоо нэн чухал байгааг онцолж хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаахын эсрэг нэгдэн, шуудангийн технологийн ажиллагааны мөрдөлт, шууданчийн хувийн хариуцлага, сахилга батыг сайжруулах шаардлага нэмэгдсээр байгааг сануулсан юм.  Хил гаалиар ачаа тээш болон биедээ хар тамхи тээвэрлэн оруулж ирэхээс гадна шуудан илгээмжээр Монгол Улсын иргэний хаягаар хар тамхи илгээх тохиолдол хэд хэд бүртгэгдсэн байна. Тиймээс шуудан илгээмжээр мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл илгээх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ЦЕГ-аас мэдээлэл өгсөн юм.

Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 2021 оны хагас жилийн байдлаар 131.1 тэрбум төгрөгт хүрч үүний 2.4 тэрбум төгрөгийг шуудангийн салбар бүрдүүлсэн байна. Мөн шуудангийн салбарт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Өнөөдрийн байдлаар шуудангийн салбарт 135 тусгай зөвшөөрлийг 95 хуулийн этгээд эзэмшиж байна. Мөн салбарын ажилтнуудын тоо энэ оны хагас жилийн байдлаар 1250 гаруй байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс арван хувиар өссөн үзүүлэлт аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    2 цаг 24 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    3 цаг 24 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    4 цаг 9 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    4 цаг 13 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    4 цаг 21 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    5 цаг 9 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    5 цаг 59 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    6 цаг 27 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    6 цаг 53 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    7 цаг 2 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    7 цаг 40 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    7 цаг 47 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    7 цаг 52 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    8 цаг 17 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    8 цаг 19 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    8 цаг 20 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    9 цаг 39 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    10 цаг 18 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    10 цаг 33 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    10 цаг 33 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК