Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын МСС-аас дэд бүтцийн төслүүдэд хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааг танилцуулах цахим уулзалт зохион байгууллаа

2021-12-09
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хот, 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр - Монгол Улсад орон даяар өрнүүлж буй “Хүчирхийлэл хүн бүрд хамаатай” жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны хүрээнд Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-гаас Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Хүн худалдаалахтай тэмцэх бодлого болон Компакт гэрээний дэд бүтцийн төслүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй санаачилгаа хамтрагч байгууллагууддаа танилцуулах цахим уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Барилга, хот байгуулалтын яам, АНУ-ын Элчин сайдын яам,  Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороо болон бусад төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцож санал сэтгэгдлээ солилцов.

МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч Фатэма Сумар уулзалтын эхэнд  “Монголын МСС-аас дэд бүтцийн төслүүдэд нийгэм, жендэрийн асуудал, тэр дундаа хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тодорхой ажил  төлөвлөн хэрэгжүүлж байгаа нь Монголд төдийгүй олон улсад жишиг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Харин Монголын МСС-гийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос уулзалтыг нээн хэлсэн үгэндээ “МСК-аас зөвхөн усны салбарын дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд туслаад зогсохгүй, дэд бүтцийн салбарт мөрдөгддөг үнэт зүйлс, дүрэм, журам, стандарт, сайн туршлагуудыг Монгол Улсад  нэвтрүүлж байгаад баяртай байна” гэж хоёр байгууллагын хамтын ажиллагааг онцлов.

Оролцогчид Монголын МСС-ийн зүгээс төрийн болон төрийн бус байгууллагуудтай түншлэн, барилгын салбарт хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн дарамттай тэмцэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд жишиг болохуйц сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, төрийн болон иргэний нийгмийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байгааг дурдав. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Хүн худалдаалах, гэр бүлийн хүчирхийллийн асуудал хариуцсан ахлах Ч.Амарбаясгалан ажлын байрны  хөдөлмөрийн мөлжлөг, хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөрчил хэргээс урьдчилсан сэргийлэх, энэ талаарх зөв мэдээллийг олон нийтэд түгээх, сургалт, уулзалт зохион байгуулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зөвлөх хуульч С.Дондов “Монгол улсад хэдийгээр энэ талаарх хууль эрхзүйн орчин бүрэн бүрдсэн ч, хэрэгжүүлэлт хяналт дутмаг байдаг. Монголын МСС-аас иргэний нийгмийн байгууллагуудтай энэ тал дээр хамтран ажиллаж буй санаачлагыг Монголд хэрэгжиж буй бусад төслүүд ч мөн адил хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Түүнчлэн, АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй уулзалтыг хааж хэлсэн үгэндээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас гаргасан жендэрт суурилсан хүчирхийлэл болон бэлгийн дарамттай тэмцэх бодлогыг МСК-ын санхүүжилттэй төсөлд мөрдөх шаардлагатайг онцлоод энэ тал дээр Монголын МСС тэргүүлэн ажиллаж буйд талархал илэрхийлэв.

Монголын МСС-гийн нийгмийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү. https://mca-mongolia.gov.mn/social-and-gender-integration-plan

Фатэма Сумар, МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч болон Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос

Шэрон Рожерс, МСК-ын Жендер, нийгмийн оролцоо хариуцсан захирал

А.Отгончимэг, Монголын МСС-ийн Нийгэм, жендерийн оролцоо хариуцсан захирал

А.Лхамсэржид, БХБЯ-ны Салбарын сургалт, хүний нөөцийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах шинжээч

С.Дондов, ХНХЯ-ны Зөвлөх, Хуульч

Грегори Мэй, АНУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн

0
ЖИРГЭХ
Санал болгох
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    46 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    1 цаг 31 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    1 цаг 35 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    1 цаг 43 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    2 цаг 31 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    3 цаг 21 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    3 цаг 49 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    4 цаг 14 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    4 цаг 24 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    5 цаг 1 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    5 цаг 9 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    5 цаг 13 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    5 цаг 38 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    5 цаг 41 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    5 цаг 42 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    7 цаг 1 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    7 цаг 40 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    7 цаг 55 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    7 цаг 55 мин
  • УИХ: Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг хэлэлцэнэ
    7 цаг 58 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК