Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Болорчулуун: Экспортыг дэмжих төсөл нь салбарын бүхий л аж ахуйн нэгжийг экспортлогч болоход нь ХАМТРАН АЖИЛЛАДАГ

2021-12-20
0
ЖИРГЭХ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг “Экспортлогчдын тэмдэглэлт өдөр” болгон тэмдэглэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн байдаг. Тиймээс экспортлогчдыг дэмжих хүрээнд салбар яамнаас ямар бодлого барьж, дэмжиж буй талаар ХХААХҮЯ-ны Бодлого, Төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.

Arslan.mn

-Ковид цар тахлын үед  ХХААХҮЯ-ны Экспортыг дэмжих төслийн үйл ажиллагаа, хэрэгжилт хэр түвшинд явж байгаа вэ?

-Юуны өмнө уг төслийн талаар товчхон ойлголт өгөх нь зөв байх. Экспортыг дэмжих төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр анх 2016 онд Сангийн яамны нэгж болон үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2020 оноос ХХААХҮЯ-ны харьяанд ирсэн. Уг төслийн гол зорилго нь уул уурхайн бус, салбарын жижиг, дунд аж ахуйн нэгжийн экспортын чадамжийг сайжруулах, экспортын зах зээлээ тэлэх, Ковид-19 цар тахлын нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Салбар яамнаас уг төслийг Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдтэй уялдуулах, дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна.

Тухайлбал, ноолуур дээр авч үзэхэд бид өнөөдөр дэлхийн түүхий ноосны 40 хувийг хангадаг болсон.

Тиймээс цаашид түүхий ноосоо боловсруулж, нэмүү өртөг шингээн угаах, самнах зэрэг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд хөгжүүлэхээр анхаарч, зорьж байна.

Экспортыг дэмжих төсөл нь хөдөө аж ахуйн салбараас гадна аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэгчид, мэдээллийн технологийн чиглэлээр бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг экспортын зах зээлд өрсөлдөх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадагшаа борлуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ жилийн хувьд экспортыг дэмжих хүрээнд гадаад худалдааны бодлого, зохицуулалтыг сайжруулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх чиглэлд гурван багц агуулгын хүрээнд хэд хэдэн судалгааны ажлуудыг гадаад, дотоодын зөвлөх байгууллагуудтай хамтран хийсэн. Тухайлбал, худалдаа, экспортын хууль эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, бусад улс орнуудтай байгуулах эдийн засгийн гэрээ, хэлэлцээрт нэгдэх боломж, үүсэх эдийн засгийн үр нөлөө, Монгол Улсын байр суурийн талаарх судалгаанууд, Экспортын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэхтэй холбоотой судалгаанууд юм.

-Дээрх судалгааны ач холбогдол, үр дүн юу байсан бэ?

Аливаа төсөл, хөтөлбөр оролцогч талуудад суурь мэдээллийг түгээх, зөв шийдвэр гаргахад үндсэн судалгаагаа чанартай хийснээс хамааран амжилттай хэрэгждэг. Судалгааны үр дүнд манай улсаас гадаад зах зээл рүү ямар, ямар төрлийн бүтээгдэхүүнийг экспортлох боломж, бололцоо байгааг тодорхойлуулсан. Үүнд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний экспортын чиглэлийн судалгаанууд, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлийн экспортын судалгаа, олон улсын туршлага судлах зөвлөх үйлчилгээг тус тус авсан байна. Зөвлөх үйлчилгээнээс гарсан зөвлөмж, мэдээллийг тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сонирхсон аж ахуйн нэгжүүдэд сургалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд бүх аж ахуйн нэгжүүдэд нээлттэй гэдгийг хэлмээр байна. Дээрх судалгааны үр дүнд экспортын боломж, давуу талаа гаргах сувгууд, бусад улс оронтой худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх гарц, сувгуудын талаар нэгдсэн мэдээлэлтэй болж байгаа юм.

Үйлдвэрлэгч нарт зориулсан олон талын сургалтыг цахимаар болон танхимаар зохион байгуулдаг гэсэн. Ковидын үед оролцоо, хамрагдалт хэр байна вэ?

2021 онд бид нийтдээ ноос, ноолуур, мах, аялал жуулчлал, мэдээллийн технологи, чацаргана, самар, арьс шир гэх мэт долоон төрлийн кластерын ерөнхий сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор нийтдээ 474 оролцогчдыг хамруулаад байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд тодорхой түвшинд экспортын үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх, хэрхэн хамтын ажиллагаа үүсэх тал дээр мэргэжлийн экспертүүдээс мэдлэг, мэдээлэл авсан. Түүнчлэн органик бүтээгдэхүүний талаар ерөнхий мэдлэг, түүний тодорхойлолт, шаардлага, төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний асуумжийн талаарх сургалтуудыг аж ахуйн нэгжүүддээ зохион байгуулаад байна. Энэ жилийн хувьд халдвар хамгааллын дэмглэмээс хамааран цахимаар болон танхимаар сургалтууд тасралтгүй явагдаж байгаа. ХХААХҮЯ-ны Экспортыг дэмжих төслийн багаас ирэх онд хийгдэх чадвахжуулах сургалтуудаа 100 хувь цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Экспортыг дэмжих төслөөс 2021 онд үйлдвэрлэгч нарт хичнээн хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бэ?

Экспортыг дэмжих төслийн хүрээнд үйлдвэрлэгчдийн хамгийн их сонирхдог хөтөлбөр нь “Түншлэлийн хөтөлбөр” байдаг. Уг хөтөлбөр нь 5 сая ам.долларын санхүүгийн буцалтгүй тусламжийг экспортын чиг баримжаатай бараа, үйлчилгээ экспортлож буй, төлөвлөж буй үйлдвэрлэгчдэд олгохоор хэрэгжиж байна. “Түншлэлийн хөтөлбөр” нь төсөл хэрэгжүүлэгч дангаараа төсөлд хүсэлт ирүүлэх бол 150 сая төгрөг хүртэлх, кластер буюу хамтарсан төслүүдэд 300 сая төгрөг хүртэлх санхүүжилтийг олгож байгаа.

Өнгөрсөн хугацаанд нийт гурван удаагийн цонхыг нээж аж ахуйн нэгжүүдээс материал хүлээж авсан бөгөөд 178 аж ахуйн нэгж өргөдөл гаргаснаас 53 төсөлтэй 1,05 сая ам.долларын гэрээ байгуулаад байна.

Өнөөдрийн байдлаар Түншлэлийн хөтөлбөрийн 3 дахь удаагийн цонхонд материалаа өгч хоёрдугаар шатанд шалгарсан 464,665 ам.долларын 21 төсөлд дэмжлэг үзүүлэх шалгаруулалтын ажил үргэлжилж байна. 2021 ондоо багтааж тус хөтөлбөрт хамрагдах хүсэлттэй байгаа аж ахуйн нэгжүүдээс материал хүлээн авах цонхоо нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Одоогоор түншлэлийн хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийг харахад 68 хувь нь боловсруулах үйлдвэр, 21 хувь нь аялал жуулчлал, 9 хувь нь мэдээллийн технологи бол үлдсэн 2 хувь нь бусад салбараас байна. Өнгөрсөн хоёр жил цар тахалтай холбоотойгоор үйлдвэрлэлүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүй, оролцогч аж ахуйн нэгжүүд харьцангуй цөөхөн байлаа. Ирэх 2022 онд олон удаагийн цонх гарган аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй хамрагдах боломж бололцоог нь нэмэгдүүлэх чиглэлд ажиллана.

-Бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад хэдий хэр хугацаа шаарддаг вэ?

Энэ нь тухайн бүтээгдэхүүний төрлөөс маш их хамаарна. Өмнө нь буюу цар тахал дэгдээгүй байх үед дунджаар 12-18 сарын хугацаа зарцуулдаг байсан. Өнөөдөр цар тахлын нөлөөллөөр бүхий л төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ удааширч байгаатай холбоотойгоор ялангуяа шинээр экспортын баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань экспортод бараа бүтээгдэхүүнээ бэлтгэж нийлүүлэхэд 24 сараас дээш хугацааг зарцуулж байна. Энэ нь эхлээд дотооддоо бараа бүтээгдэхүүнээ турших, Монгол Улсын болон олон улсын стандартын шаардлагад нийцүүлж стандартын гэрчилгээгээ авах гэх мэт олон ажлуудыг хийсэн байхыг шаарддагтай холбоотой. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ аль хэдийн дотооддоо үйлдвэрлээд зах зээлд танигдсан үйлдвэрлэгчийн хувьд хугацаа харьцангуй богино байна.

Бид аливаа нэг бүтээгдэхүүнийг экспортод гаргахын тулд зөвхөн бараанд нь дэмжлэг үзүүлээд байгаа юм биш, бараа бүтээгдэхүүн бий болох бүхий л шат дамжлагад нь зөвлөх үйлчилгээгээр хамтран ажиллаж байгаагаар экспортыг дэмжих төсөл онцлогтой.

Уг төслөөс үйлдвэрлэгч нарынхаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж, экспортод гарах хүртэл бүхий л шатанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

-Манай улс улаан буудай экспортлох чиглэлд анхаарал хандуулах болсон. Энэ чиглэлд сүүлийн үед ямар ажил хийгдэж байна вэ?

-Саяхан ХХААХҮЯ нь БНХАУ-ын Чанар, ариун цэврийн яамтай хөх тариа болон улаан буудайгаар хийсэн гурилыг экспортлох хорио цээрийн протоколыг тохирсон. Экспорт дээр гол нь хоёр улсын хорио цээрийн протокол гэж ажил хийгддэг бөгөөд энэ ажлын хүрээнд хүлээн авагч улс орны эрх бүхий мэргэжилтнүүд манайд ажиллаж, үйлдвэрлэлтэй бүрэн танилцаж хорио цээрийн протоколыг байгуулдаг. БНХАУ-ын талаас манай 12 гурилын үйлдвэр дээр ажиллаж, хэд хэдэн үйлдвэр тэдний шаардлагад нийцсэн уччраас БНХАУ-ын талд экспортын хүсэлтээ илгээсэн. Хариу нааштай гарвал бид ирэх оноос гурилыг экспортод гаргах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    9 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    12 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    21 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    1 цаг 8 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    1 цаг 59 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    2 цаг 27 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    2 цаг 52 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    3 цаг 2 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    3 цаг 39 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    3 цаг 47 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    3 цаг 51 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    4 цаг 16 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    4 цаг 19 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    4 цаг 20 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    5 цаг 39 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    6 цаг 18 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    6 цаг 33 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    6 цаг 33 мин
  • УИХ: Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг хэлэлцэнэ
    6 цаг 36 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    6 цаг 49 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Алтанд хөрөнгө оруулах хамгийн хялбар арга: «Гоулд Траст» сан (ALTT)
  • Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК