Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтийн тээврийн “дампуурал”

2021-12-24
0
ЖИРГЭХ

Монгол Улсын нийслэл, 21-р зууны метрополис хот Улаанбаатарын нийтийн тээвэр 20-р зууны түвшинд “гацсан”. Аюулгүй байдал, хүртээмж, үйлчилгээ, соёл гээд бүхэлдээ өнгөрсөн зуунаас урагшлаагүй гэхэд хилсдэхгүй. Нийслэлийн 1,6 сая орчим иргэний хэрэгцээ, шаардлагад огтоос нийцэхгүй байгаа нь бодит үнэн. Тэгвэл ийм байдалд хүрсэн шалтгааныг бид эргээд бодох цаг нь болжээ.

Нийтийн тээврийн салбар ийм байдал хүрч, хотын хөгжилд чирэгдэх болсон шалтгаан нь энэ салбарыг зах зээлийн зарчмаас гажууд, төрийн “тэжээвэр” болгосонтой холбоотой. Аливаа үйлдвэр, үйлчилгээ гарах зардлаа үнэн бодитоор нь үнэлээд түүндээ таарсан төлбөрийг авдаг байх ёстой. Үүнийг зах зээлийн зарчим гэж нэрлэнэ. Ингэж байж ашиг олж, үйл ажиллагаагаа илүү сайжруулж, хөгждөг.

Харин Улаанбаатар хотын нийтийн тээврийн тасалбарын үнэ хамгийн сүүлд 2014 онд 500 төгрөг болж нэмэгдсэн. Ажил хаялт, тэмцэл болж байж үнэ нэмээд долоон жил болж байна. 2014 онд дизель түлшний үнэ 1790 төгрөг байсан бол өнөөдөр 2865 төгрөг болсон. Долларын ханш 2014 онд 1800 төгрөгтэй тэнцэж байсан бол өдгөө 2811 төгрөг болж 71,73 хувиар өссөн. Гэтэл нийтийн тээврийн үнэ огт хөдлөөгүй.  Өнөөдөр 500 төгрөгөөр дэлгүүрээс юу авч болох вэ гээд бодоод үзээрэй. Үнэндээ нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр тал талхны үнэд ч хүрэхгүй. Ийм үнээр ямар үйлчилгээ авах ёстой вэ гэдгийг бас бодоод үзэхэд илүүдэхгүй. Товчхондоо бид “ХҮРТЭХ ЁСТОЙГОО ХҮРТЭЖ” байгаа.

Нийтийн тээврийн үнэ 500 төгрөгөөс өсдөггүй шалтгаан нь төр. Автобусны үнэ нэмэгдэх нь олон хүнд буюу сонгогчдод таалагдахгүй учраас нийтийн тээврийн үйлчилгээг “хүчээр” хямд байлгадаг. Жил бүр Нийслэлийн төсвөөс 130 тэрбум гаруй төгрөгийг нийтийн тээврийн салбарт өгч, нийтийн тээврийн салбарын “амийг тасалчихалгүй” аргацааж яваа. Өнгөц харахад иргэдийн халааснаас 500 төгрөг гардаг ч төлсөн татварын мөнгөнөөс багагүй хэсгийг төсвөөс зарцуулдаг. Дам утгаараа иргэдийн халааснаас л гарч байгаа гэсэн үг. Зах зээлийн зарчмаас гажсан энэ тогтолцоо нийтийн тээвэр хөгжихгүй байгаа гол шалтгаан. Үйлчилгээгээ сайжруулсан ч 500 төгрөгөөр тасалбараа зарж, төрөөс авдаг мөнгөө авдгаараа авна. Тийм учраас зардал, хөдөлмөр гаргаж хөгжих, цэвэр цэмцгэр байх ямар ч шаардлага байхгүй. Хувийн автобус компаниуд автобусныхаа тоог нэмээд хүртээмжийг сайжруулаад байх ч хэрэггүй. Учир нь хичээсэн, хичээгээгүй олдог мөнгөө олдгоороо олно гэсэн үг. Дээрээс нь автобус хэдэн удаа тойрсноос нь хамаарч цалин урамшуулал тооцдог тогтолцооноос болж Улаанбаатар хотын автобус нийтийн тээвэр биш “галзуу хулгана” болсон. Хоорондоо уралдана, буудал алгасна гэх мэтээр нийтийн тээврийн соёл иргэдийг бухимдуулаад удаж байна. Шалтгаан нь хүндээ гэхээс илүү тогтолцоондоо бий. 

Мөн нэг сая гаруй төгрөгийн хүрэхгүй цалин авч, автобус жолоодож байснаас хувийн машинаараа таксинд явбал хавь илүү орлого олох боломжтой. Тийм ч учраас нийтийн тээврийн салбар нь жолоочийн хомстолд орчихсон. Одоо байгаа жолооч нараасаа хариуцлага, ёс зүй нэхэхэд учир дутагдалтай болчихсон нь бодит үнэн. Ажлаа хаяад явчихвал оронд нь ажил хийх хүн олдохгүй учир одоо байгаа жолооч нараа аргадаж ажил хийлгэдэг гэхэд болно.

Нийгмийн баталгааг нь хангаж чадахгүй учраас ажилчдадаа шаардлага тавьж чаддаггүй, шаардлага тавьж стресстсэн, стрессдээгүй олдог мөнгөө олчих учраас хичээдэггүй. Ийм нэг чөтгөрийн тойрог нийтийн тээврийн салбарт нүүрлээд байгаа.

Бодит нөхцөл байдлаа харахад автобусны тасалбарын үнийг нэмэх, зах зээлийн зарчимд нийцүүлэх зайлшгүй шаардлага бий. Гэхдээ олон нийт эсэргүүцдэг, улс төржүүлдэг учраас тийм зориг үе үеийн эрх баригчдаас гарч байгаагүй. Өнөөдөр бид хямд үнэтэй автобусанд зорчиж байгаа нь сайхан мэт санагдаж болно. Гэхдээ бид өөрсдийнхөө ая тух, эрүүл, аюулгүй байдлаас хэмнэж байгаа гэдгийг ухаарах цаг болсон. Энэ хэвээрээ төлөх мөнгөө харамласаар байвал нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахгүй. Ирэх онд Нийслэлийн төсвөөс 500 шинэ автобус худалдаж авахаар болсон гэдгийг Хотын дарга дуулгасан. Таатай мэдээ. Гэхдээ шинэ автобусанд 500 төгрөгөөрөө зорчоод байвал хэдхэн жилийн дараа бахь байдагтаа гацсан хэвээрээ байна.

Н.Сансар

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    15 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    1 цаг 6 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    1 цаг 34 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    1 цаг 59 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    2 цаг 9 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    2 цаг 46 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    2 цаг 54 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    2 цаг 58 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    3 цаг 23 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    3 цаг 26 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    3 цаг 27 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    4 цаг 46 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    5 цаг 25 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    5 цаг 40 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    5 цаг 40 мин
  • УИХ: Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг хэлэлцэнэ
    5 цаг 43 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    5 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: 40 дэх удаагийн "Номын баяр" нээлтээ хийнэ
    5 цаг 59 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    7 цаг 20 мин
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
    21 цаг 58 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Алтанд хөрөнгө оруулах хамгийн хялбар арга: «Гоулд Траст» сан (ALTT)
  • Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК