Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн шилдэг сурагчид шалгарлаа

2022-5-31
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Шилдэг сурагч” шагналыг улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнд өндөр амжилт гаргасан сурагчид хүртлээ. Шилдгээр шалгарсан 26 сурагчийн шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Боловсролын газрын дарга дарга Л.Буянтогтох нар гардуулав.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө сурагчдад хандан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод нийслэлийн нийт удирдлагуудын нэрийн өмнөөс шилдэг сурагчаар шалгарсан та бүхэнд баяр хүргэе. Хүнийг насаар биш чадвар, амжилтаар дүгнэдэг болсон үе. Та бүхний цаашдын сурлага, урлаг, спортод өндрөөс өндөр амжилт хүсье. Хамгийн гол нь бусдад тусалдаг, нэгнээ хайрладаг байгаарай” хэмээв.

“Шилдэг сурагч”-аар Ази тивийн болоод олон улсын физик, хими, математик, биологийн хичээлийн олимпиадад Улаанбаатар хотоо төлөөлөн оролцсон сурагчид төдийгүй Москва хотноо зохион байгуулсан олон улсын мегаполис хотуудын VI олимпиадад ганцаарчилсан болон багийн дүнгээр медаль хүртсэн сурагчид тодорсон. Мөн 2021-2022 оны хичээлийн жилд зохион байгуулсан улсын болон хотын олимпиадад тэргүүн байрт шалгарсан хүүхдүүдийг “Шилдэг сурагч” шагналаар шагнасан юм.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Л.Буянтогтох “Өнөөдөр шилдгээр шалгарсан сурагчид ихэвчлэн төгсөх ангийн болон ахлах ангийн хүүхдүүд. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад нийт 340 мянган хүүхэд суралцдаг бөгөөд энэ жил төгсөх ангид 14.211 сурагч  байна.  Эдгээр сурагчаас шалгарч шилдгээр шалгарсан та бүхэнд дахин дахин баяр хүргэе. Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлээ сонгоорой” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.

Шагнал авсан сурагчдын сэтгэгдлийг хүргэе.

Нийгмийн ухааны хичээлийн улсын олимпиадын алтан медальт, 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Цолмон:

-Шагнал авах тухайгаа өчигдөр сонссон. Энэ олон мянган хүүхдээс “Шилдэг сурагч”-аар шалгарсандаа маш их баяртай байна.

Түүхийн хичээлийн хотын олимпиадын алтан медальт, 20 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Батмэнд:

-Өчигдөр түүхийн багш маань “Маргааш НЗДТГ руу явна шүү” гэж хэлсэн. Нийслэлийн  14 мянга гаруй төгсөх ангийн сурагчдаас “Шилдэг сурагч” шагналыг авна гэдэг бол маш ховор тохиол гэж бодож байна. Өөрөөрөө маш их бахархаж байна.

Нийгмийн ухааны хичээлийн хотын олимпиадын алтан медальт, 87 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Дөлгөөн:

-Өнөөдөр ийм шагнал авна гэдгээ огт мэдээгүй. Багш маань маргааш энд ирээрэй гэхэд нь хүүхдийн баярын бэлэг авах байх гэж бодсон. Гэтэл ийм том шагнал авсандаа үнэхээр баяртай байна. Аав, ээжийнхээ нэрийг дуудуулаад, амжилтаа дуудуулаад шагнал авсан мэдрэмж хамгийн гоё байлаа. Эндээс гараад хамгийн түрүүнд гэр бүлийнхэнтэйгээ шагналаа хуваалцмаар байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН НЭРЭМЖИТ

“ШИЛДЭГ СУРАГЧ” ШАГНАЛ ХҮРТСЭН СУРАГЧДЫН НЭРС

№

Овог, нэр

Сургууль

Үзүүлсэн амжилт

1.      

Орхоны Тэмүжин

“Орчлон” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Химийн хичээлийн олон улсын олимпиадын мөнгө, улсын олимпиадын алтан медальт

2.      

Баярмагнайн Гэрэл

“Сэлбэ” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Химийн хичээлийн олон улсын олимпиадын мөнгө, хотын олимпиадын алтан медальт

3.      

Алтанхуягийн Ирмүүн

“Хобби” сургуулийн 132 дугаар ангийн сурагч

Химийн хичээлийн олон улсын олимпиадын хүрэл медальт

4.      

Эрдэнэбаатарын Бодьхүү

“Шинэ-Үе” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Биологийн хичээлийн олон улсын олимпиадын хүрэл, улсын олимпиадын алтан медальт

5.      

Энхтүвшингийн Тэргэл

“Орчлон” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Биологийн хичээлийн олон улсын олимпиадын мөнгө, хотын олимпиадын алтан медальт

6.      

Болорын Пүрэвбадрал

1 дүгээр сургуулийн 12 дугаар сургуулийн сурагч

Биологийн хичээлийн олон улсын олимпиадын хүрэл медальт

7.      

Цогтгэрэлийн Сайханбилэг

“Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

Математикийн хичээлийн олон улсын олимпиадын мөнгөн медальт

8.      

Отгонбаярын Батмэнд

20 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Түүхийн хичээлийн хотын олимпиадын алтан медальт

9.      

Баасанцогтын Цолмон

11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Нийгмийн ухааны хичээлийн улсын олимпиадын алтан медальт

10.   

Төмөрбаатарын Дөлгөөн

87 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Нийгмийн ухааны хичээлийн хотын олимпиадын алтан медальт

11.   

Бат-Эрдэнийн Бэлгүтэй

“Орхон хасу” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Газарзүйн хичээлийн хотын олимпиадын алтан медальт

12.   

Батцэнгэлийн Мөнхцэлмэг

1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Математикийн хичээлийн олон улсын олимпиадын алт, хотын олимпиадын алтан медальт

13.   

Бат-Амгалангийн Билэгдэмбэрэл

11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Математикийн хичээлийн улсын олимпиадын алтан медальт

14.   

Дэлгэрдалайн Энэрэлт

“Сант” сургуулийн 10 дугаар ангийн сурагч

Математикийн хичээлийн олон улсын олимпиадын хүрэл, улсын олимпиадын алтан медальт

15.   

Батбаярын Билгүүн

“Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Физикийн хичээлийн олон улсын олимпиадын мөнгө, хотын олимпиадын алтан медальт

16.   

Отгочулууны Анирчулуун

“Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

Физикийн хичээлийн олон улсын олимпиадын хүрэл медальт

17.   

Энхболдын Барсболд

“Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Физикийн хичээлийн улсын олимпиадын алтан медальт

18.   

Батсүхийн Бат-Эрдэнэ

“Нэйст эдүкэйшн” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Мэдээллийн технологийн хичээлийн хотын олимпиадын алтан медальт

19.   

Энхбаатарын Жангар

“Нэйст эдүкэйшн” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Мэдээллийн технологийн хичээлийн улсын олимпиадын алтан медальт

20.   

Болдын Хүслэн

33 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Орос хэлний хичээлийн хотын олимпиадын алтан медальт

21.   

Очгэрэлийн Буяндэлгэр

“Томүжин” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Орос хэлний /гүнзгий /хичээлийн хотын олимпиадын алтан медальт

22.   

Одгэрэлийн Намуунбилэг

23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Орос хэлний хичээлийн /гүнзгий/ улсын олимпиадын алтан медальт

23.   

Шинэзулын Билгүүдэй

“Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Мэдээлэл зүйн хичээлийн олон улсын олимпиадын хүрэл медальт

24.   

Цэнгэлийн Тайхар

“Орчлон” сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Химийн хичээлийн олон улсын олимпиадын хүрэл медальт

25.   

Лувсандоржийн Оргилболд

“Орчлон” сургуулийн сурагч

Математикийн хичээлийн олон улсын олимпиадад багийн дүнгээр 3 дугаар байр

26.   

Ууганбаярын Цэнгүүн

“Орчлон” сургуулийн сурагч

Мэдээлэл зүйн хичээлийн олон улсын олимпиадад багийн дүнгээр 3 дугаар байр

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Батшугар: Салбарынхаа өмнөөс гэр бүлээс нь уучлал хүсэж байна
    4 мин
  • ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
    12 мин
  • Хот нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай хуралдлаа
    14 мин
  • Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
    17 мин
  • БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна
    24 мин
  • ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    27 мин
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
    29 мин
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
    44 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны дэлхийн хамгийн “гоё” 40 хорооллыг нэрлэжээ
    3 цаг 21 мин
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
    3 цаг 27 мин
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    3 цаг 59 мин
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    4 цаг 5 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    4 цаг 33 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    5 цаг 7 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    5 цаг 47 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    5 цаг 55 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    6 цаг 11 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    6 цаг 17 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    7 цаг 7 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    7 цаг 16 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК