Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Зориглон: Амьтдын эзэд хариуцлагатай байвал устгал дуудах шаардлагагүй

2022-6-16
0
ЖИРГЭХ

Амьтны эрхийг хамгаалах, асран халамжлах зорилгоор байгуулагдаж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа “Азтай Савар” НҮТББ-ын тэргүүн Ц.Зориглонтой ярилцсанаа хүргэж байна. 


-Сайн байна уу танд өдрийн мэнд хүргэе. Энэ хаврын УИХ-ын чуулганаар гэрийн тэжээвэр амьтны эрхийн тухай хуулийн төслийг өргөн барина гэж байсан. Энэ ажил юу болсон бэ?

-Сайн байна уу. Нийт уншигчдадаа болон амьтанд хайртай залуустаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай “Азтай Савар” НҮТББ-ын байгуулсан “Тэжээвэр Амьтны Эрхийн Төлөө Сан” маань 2020 оноос эхлэн гэрийн тэжээвэр амьтадтай холбоотой аливаа харилцаа, асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах, нохой, муур тэжээдэг хүмүүсийн хариуцлагын тогтолцоог сайжруулах эрх зүйн орчин бий болгох зэрэг гэрийн тэжээвэр амьтдын эрхийг хамгаалахад чиглэсэн хуультай болохыг олон нийтэд уриалж,  төсөл хэрэгжүүлэх замаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ хаврын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд амьтны эрхийн тухай хуулийн төслийг өргөн барихаа мэдэгдсэн. Цаашаа дэмжигдэх эсэхийг сайн мэдэхгүй байна, хэрэв хууль батлагдвал эзэнгүй ноход, нохой муурын устгалд зарцуулдаг зардал байхгүй болно, дан ганц амьтны эрх биш иргэдийн аюулгүй амьдрах орчин бүрдэж эхлэх юм.

-Сүүлийн үед хүмүүс нохой, муур тэжээх нь их болсон харагдаад байгаа. Үүнтэй зэрэгцээд хүүхдээ зугаацуулж, сатааруулах гэж амьтан тэжээдэг хүмүүс ч байна.

-Хууль, эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас иймэрхүү асуудал үүсдэг. Сүүлд гэхэд муур хүүхдийн хамрыг идсэн гэсэн мэдээлэл явахтай зэрэгцээд маш олон амьтад орцонд, гадаа гудамд хаягдсан, үхсэн. Хэрэв  хуульдаа нохой, муур тэжээх стандарт тогтоогоод, тодорхой хэмжээний татвараа төлдөг байвал эзэнд тэр хэмжээний хариуцлага хүлээлгэж өгнө. Ингээд зохицуулаад өгвөл дурын хүн хүүхдээ эрхлүүлэх гээд амьд амьтан авч өгөөд байхгүй шүү дээ. Магадгүй зарим хүнд 500 мянгаар нохой аваад хүүхдээ эрхлүүлээд гаргаж хаях бол асуудал биш байх. Тиймээс дээрх хариуцлагаас гадна худалдаж авах үнийг нэмэгдүүлээд хоёр сая, гурван сая төгрөг болгоод өгвөл хэн дуртай нь авах гээд байхгүй л болов уу.

-Амьтны эрхийг хүний эрхтэй эн тэнцүү авч үзэж болох уу?

-Тэд амьд амьтан гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

Хуулийн хэллэг дээр хүртэл амьтны эзэн, өмчлөгч гэж биш “хүний асран хамгаалалтад байдаг амьтан” гэж тусгаж өгдөг.

Амьтан тэжээх нь асран хамгаалж, хооллож, цэвэрлэж төдий чинээ хариуцлага бий болохыг хэлээд байгаа. Амьтан ч бас эрхээ эдлэх эрхтэй.

-Жил бүр нохой, муур устгалын талаарх асуудал хөндөгддөг. Үүнийг дагаад амьтны эрхийн асуудлыг ярихгүй өнгөрөөж болохгүй. Энэ талаар та болон “Азтай савар” НҮТББ-ын зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Нохой бол хэдэн зуун жилийн өмнөөс хүний гэр бүлийн нэгэн гишүүн байсаар ирсэн, хүмүүсийн хайртай амьтан.  Энэ амьтан устгал үр дүнгүй гэдэг нь сүүлийн 30 жилийн жишээнээс тод харагдана. Нэг ёсондоо хүмүүс өөрсдөө үржүүлээд буцаад устгалд оруулдаг гэсэн үг. Хүрээний үед ч нохой устгал байсан, одоо ч байна. Гэхдээ золбин нохой, муурын тоо буурсан уу гэдэг. Тиймээс үр дүнтэй дорвитой арга хэмжээг авах шаардлагатай байгаа юм.

-Тэгвэл үр дүнтэй арга гэвэл спей заслагын арга уу? Түүнээс өөр арга бий юу?

-Гадаад орны жишээнээс харахад “спэй заслага” буюу тухайн амьтны үржлийг нь хянах арга их үр дүнтэй. Тухайн амьтан гэр бүлдээ аз жаргалтай амьдрах боломжтой. Өнгөрсөн 2020 онд манай улсад энэ аргыг туршиж үзсэн. Үр дүнтэй байсан гэж харж байгаа.

-Үргэлжлүүлээд энэ аргаа хэрэглээд явах боломжтой юу?

-Үүнийг шийдвэр гаргах түвшний хүмүүс л эцэслэнэ. Бидний зүгээс шийдвэрлэж өгөх  хүсэлтээ тавьсаар л байна.  Нийслэлд байгаа мал эмнэлгүүд, мэргэжлийн байгууллагууд үүнтэй санал нийлж байгаа.

-Өнгөрсөн онуудад хийсэн төслийн үр дүнгээс танилцуулбал? ямар үр дүн гарсан бэ?

-Тав, зургаан жилийн өмнө хотын төвөөр золбин нохой сүргээрээ явдаг байсан шүү дээ. Хойноос нь цэвэрлээд явдаг байсан. Тэр үеэ бодвол хамаагүй дээрдсэн гэж хэлж болно. Одоо хотын төвөөр золбин нохой яваад байх нь харьцангуй багассан байгааг харж байгаа байх. Гэсэн хэдий ч үүнийг үр дүн гэхэд хэцүү, хотын зах, гэр хороолол хавиар золбин нохой байсаар байна. Учир нь дээрх төсөл нэг жилийн хугацаанд хэрэгжсэн, одоогоор үргэлжлээгүй байна.

-Захын хорооллоор золбин нохой их байгаа. Үүнд авах арга хэмжээ спэй гэж ойлгож болох уу?

-Дан ганц спэй хийлгээд болчихно гэж ойлгож болохгүй. Үүнд давхар эзний хариуцлага маш чухал.

Гэр хорооллын гудамж, талбайд хүн рүү дайраад, айлгаж ичээгээд байгаа нохойнууд ихэвчлэн эзэнтэй буюу айлын нохой байдаг. Харин эзэнгүй ноход хүн рүү дайраад байх нь бага байдаг. Тиймээс эзэд аль болох хашаагаа бөглөөд, боломжтой үедээ сул тавиад, аль болох нохойгоо уяж баймаар байна. Нэг хэсэг хүмүүс нохой үржүүлж зараад, мөнгө олох зориулалтаар үржүүлэх нь элбэг болсон. Хариуцлагагүй эздийн, үржүүлж тараасан нохдыг олоод хүмүүс устгал дууддаг. Энэ бүгдийн эх үүсвэр эзэд байдаг, замбараагүй үржүүлээд хаядаг. Эзэд хариуцлагатай байвал устгал дуудах шаардлагагүй шүү дээ.

-Тэгвэл жилд хэчнээн төсвөөр устгалд оруулдаг юм бол?

-Нийслэлийн 2015 оны захирамжаар нэг нохой устгалын зардал 12 мянган төгрөг байхаар заасан байсан. Энийгээ дагаад нохой устгалын зардал тэр хэмжээгээр өссөн. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 200 сая төгрөг нохой, муур устгалд зарцуулж байгаа. Үүнээс гадна сэг зэм буулгах зардал тусдаа бодогддог. Орон нутгуудад ч устгал байгаа. Гэвч хэчнээн төгрөгийн төсөв зарцуулсан нь тодорхой мэдэхгүй байна.  Өмнө нь хэлсэнчлэн амьтад хүнтэй л адил үржинэ. Байгалаасаа үрждэг амьтныг хэчнээн устгалаа гээд ахиад л үржинэ. Тиймээс үр дүнгүй аргаар олон сая төгрөг нохой устгалд зарцуулагдаж байна гэсэн үг.

- Урилга хүлээж авч ярилцсанд баярлалаа.

 

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: 2026 оны дэлхийн хамгийн “гоё” 40 хорооллыг нэрлэжээ
    33 мин
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
    39 мин
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    1 цаг 10 мин
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    1 цаг 16 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    1 цаг 45 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    2 цаг 18 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    2 цаг 58 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    3 цаг 7 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    3 цаг 23 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    3 цаг 28 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    4 цаг 18 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    4 цаг 27 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    4 цаг 45 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    5 цаг 3 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    22 цаг 23 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    22 цаг 25 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    Өчигдөр 13 цаг 40 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК