Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агаарын бохирдлыг яаж бууруулах вэ?

2022-2-09
0
ЖИРГЭХ

Агаарын бохирдол нь зөвхөн Улаанбаатарчуудад бус дэлхий нийтэд хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Үүнээс гарах арга замыг улс орон бүр хайж, тодорхой үр дүнд хүрсээр ирлээ. Үндсэн арга замаа тухайн үйлдэлд хамгийн бага эрчим хүч зарцуулах, байгаль орчинд халгүй эрчим хүч ашиглах гэж тодорхойлдог.

Улаанбаатар хотод хүний амьсгалах түвшинд буй агаарын бохирдлын 90 хувь гэр хорооллын айл өрхийн халаалтын зуухнаас ялгардаг гэх боловч ерөнхий дүнгээрээ дулааны цахилгаан станцууд 90 хувийг ялгаруулдаг. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг нэлээд өргөн хүрээг хамарч явуулах ёстойг харуулж байна. Гол арга зам нь бага хэрэглээгээр илүү тухтай амьдрах явдал бөгөөд үүнд хүрэх үндсэн 3 арга зам байна гэж үздэг.

1. Хэрэглээгээ  тогтмол  хянаж,  үр ашиггүй хэрэглээгээ хязгаарлах;

2. Хэмнэлттэй дэвшилтэт техник технологийг амьдрал ахуйдаа өргөн нэвтрүүлэх;

3. Сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, усны эрчим хүч, биомассыг түлхүү ашиглах.

Манай орны хувьд агаарын бохирдлын гол эх үүсвэр болох халаалтын эрчим хүчний хэрэглээг бууруулж, үр дүнтэй хэрэглэх боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй юм. Үүнд:

•           Сайн шаталттай, өндөр илчлэг, бага чийгтэй, дулааны боловсруулалт хийсэн түлш ашиглах;

•           Бүрэн  автомат ажиллагаатай зуух, дулааны эх үүсвэрийг ашиглах;

•           Барилга, орон сууцныхаа дулааны алдагдлыг бууруулах.

Эдгээр арга замуудыг хэрэгжүүлж хот, орчноо утаагүй болгоход таны итгэл зүтгэл хамгийн чухал үүрэгтэйг санах хэрэгтэй.

Халаалтын дулааны эрчим хүчний хэрэглээ

Тухайн барилга байгууламжийн агаарын чанарт үзүүлэх нөлөөлөл нь халаалтандаа хэрэглэж буй зуух болон түлш, барилгынхаа онцлогоос хамаардаг. Эдийн засгийн хувьд ч барилгад шаардлагатай инженерийн нөхцлийн хувьд ч 2020 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллын 20 орчим хувийг л орон сууцжуулах боломжтой. Нөгөөтэйгүүр иргэдийн амьжиргаа дээшлэхийн хэрээр нийтийн бус амины тохилог сууцанд амьдрахыг сонирхох болсон тул аль болох дулааны эрчим хүч бага зарцуулдаг амины сууц барихад анхаарах нь чухал.

Орон сууцанд дулааны эрчим хүч бага зарцуулахад дараахь 3 үндсэн шаардлагыг төлөвлөлт болон угсралтын шатанд анхаарах хэрэгтэй.

• Барилгын гадна хашлага бүтээцийн талбайг дотор эзлэхүүнд нь харьцуулсан харьцаа буюу овор хэмжээний үзүүлэлт бага байх;

• Барилгын хашлага бүтээцийн дулаан дамжуулалт (к-коэффицент) бага, дулаалгын зузаан шаардлагатай хэмжээнд байх;

• Битүүмжлэлийг сайжруулж өвлийн улиралд гаднаас орох хүйтэн агаарыг багасгах. Агаар нэвтрүүлэлт ( а – коэффицент) багатай цонх сонгох.

Барилгын овор

Барилгын оврыг багасгах гэдэг нь ерөнхий хэмжээ бус их эзэлхүүнтэй барилгыг аль болох бага гадна гадаргуутай барихыг хэлдэг. Энэ нь тухайн барилгын халаалтын эрчим хүчний (түлш) зардал, улмаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах нэг хүчин зүйл юм.

Оврын үзүүлэлт нь тухайн барилгын геометр хэлбэрээс хамаардаг. Тухайлбал ижил суур ийн талбай тай дүрснүүдээс хагас бөмбөрцөг нь овор багатай, тэгш өнцөгт хэлбэрийн хоёр ханаар нь нийлүүлж барьсан 4 айлын сууцнаас салангид барьсан сууцных 67 хувь илүү түлш хэрэглэн халаалтаа хэвийн хэмжээнд байлгах жишээтэй. Аль нэг ханаар нь залгуулж барьсан барилгын оврын үзүүлэлт салангид барилгынхаас 20-40 хувиар бага байна. Нийтийн орон сууцны хувьд ижил талбайтай амины орон сууцаас 60 хувь овор багатай буюу тэр хэмжээгээр эрчим хүч бага зарцуулна.

Тиймээс хэтэрхий олон догол булантай байшин барихаас зайлсхийх, бас бусад барилгуудтай залгаа барих боломжийг хайх нь зүйтэй

Хашлага бүтээцийн дулаалга

Барилгын хашлага бүтээцийг заавал дулаалгатай барих хэрэгтэй. Энэ нь түлш хэмнэхээс гадна өрөө тасалгаанд эрүүл орчин бүрэлдүүлнэ. Ханандаа 10-15см, хучилтандаа 15-20см, зоорийн хучилтанд (хэрэв зоорь нь халаалтгүй бол) 15 см, зоорийн хана болон шаланд 5-15 см зузаан дулаалга хийх хэрэгтэй. Хэдийгээр зардал нь их гарах мэт боловч өртгөө түлшнийхээ хэмнэлтээр нөхөж чадна.Хэрэв сууцаа иж бүрэн дулаалж чадваас гэр хорооллын ердийн тоосгон ханатай сууцанд ч 2-3 дахин  бага түлш хэрэглэдэг болохыг хэмжилт, туршилтаар тодорхойлсон. Олон улсын хэмжээнд халаалтын дулааны эрчим хүчийг бууруулах хамгийн үр дүнтэй, хялбар аргыг дулаалга гэж үздэг. Дулаалгыг хашлага бүтээцийн үндсэн хэсгийн гадна, дотор эсвэл завсар нь хийж болдог ч ханын үндсэн масслаг хэсгийн температур нь өндөр, дулаанаа тогтвортой барих зэрэг олон давуу талтай тул дулаалгыг гадна талд хийх нь илүү үр дүнтэй байдаг.

Гадна хашлага бүтээцийн чийг, цанталт

Хашлага бүтээцийн дулаан тусгаарлалт, барилгын эдэлгээ, дотор агаарын чанарт гадна хашлага бүтээцийн цанталт болон зузааны дагуух норолт муугаар нөлөөлдөг. Дулаалга муу буюу хангалтгүй байх нь гадна хашлага бүтээцийн дотор гадарг ууд цанталт, ул м а а р мөөгөнцөр үүсч энэ нь оршин суугчдын эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Дээрх нөхцөл бас өрөөнд агаар сэлгэлт муу, хэт чийгтсэнээс үүсдэг. Хашлага бүтээцийн зузааны дагуу агаарын урсгал байдаг ба дулаалгын чанараас шалтгаалан хүйтний улиралд гүн хэсэгтээ цантаж нордог. Энэ үзэгдэл дулаалга муу эсвэл гадна дулаалгыг үндсэн хийцийн дотор талд байрлуулсан үед бас илэрдэг.Норолт дулааны улиралд хатдаг ч бүрэн хатахгүй бол дулааны алдагдал нэмэгдэж барилга хэврэгшинэ. Хашлага  бүтээцийн уулзвар хэсгүүдийг муу чигжиснээс сийгэж улмаар бас л “цан цохиж” ихээхэн хэмжээний мөс тогтоож ч болно.

Цахилгаан халаалт

Агаарын бохирдлыг бууруулах үндсэн аргын нэг бол цахилгаан халаалт юм. Цахилгааныг үйлдвэрлэхэд түлшийг шатааж гарган авсан дулааны 25 орчим хувийг ашигладаг. Үлдсэн дулааныг нь хаях эсвэл төвлөрсөн дулаан хангамжаар хот суурин газрын халаалт, халуун ус, агаар сэлгэлтэнд зарцуулдаг. Харин ердийн гэрийн зуухны хувьд энэ үзүүлэлт 30-70 хувьтай байдаг.

Цахилгаан халаалтын системүүд нь бага овортой, ашиглах, тохируулахад хялбар зэрэг олон давуу талтай, өртөг нь ч харьцангуй хямд.

Цахилгаан халаалтын олон төрлийн тоног төхөөрөмж байдаг. Халаалтын кабелийг хавтангийн буюу шал, хана, таазанд суурилуулдаг. Тохируулга нь хэвийн ажиллаж байхад цахилгаан халаалтын ямар ч системийн ашиглалтын зардал хоорондоо бараг адил байдаг. Шөнө дулаан хадгалагч хэмээх цахилгаан халаалт нь шөнийн хямд үнэтэй цахилгаанаар дараагийн өдөртөө шаардагдах дулааныг нөөцөлчихдөг сайн талтай.

Эх сурвалж: “Дулаацуулах уу, дулаалах уу” номноос

0
ЖИРГЭХ
Санал болгох
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    1 цаг 23 мин
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
    16 цаг 1 мин
  • Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
    16 цаг 17 мин
  • Ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй залуу офицеруудыг шагнаж урамшуулав
    16 цаг 25 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ
    16 цаг 27 мин
  • Э.Батшугар: Салбарынхаа өмнөөс гэр бүлээс нь уучлал хүсэж байна
    16 цаг 31 мин
  • ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2.0” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА
    16 цаг 39 мин
  • Хот нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай хуралдлаа
    16 цаг 41 мин
  • Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
    16 цаг 44 мин
  • БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна
    16 цаг 51 мин
  • ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    16 цаг 54 мин
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
    16 цаг 56 мин
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
    17 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны дэлхийн хамгийн “гоё” 40 хорооллыг нэрлэжээ
    19 цаг 48 мин
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
    19 цаг 54 мин
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    20 цаг 26 мин
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    20 цаг 32 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    21 цаг 0 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    21 цаг 34 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    22 цаг 14 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК