Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатарын үлдэх мөр ҮНДСЭН ХУУЛЬ болов уу

2023-5-31
0
ЖИРГЭХ

Тооноо буулгаж, тогоогоо хөмрөх нь үү гэлтэй дуулиант шуугиант өдрүүдийн эрч энэ өдөр суларч, Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-аар эцэслэн батлав. Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн 5Ш ажиллагааг дагасан гэмт хэргийн мэдээ мэдээлэл олон нийтийг бухимдуулж, улстөрчдийг, эрх мэдэлтнүүдийг түгшээх болсон цаг үед Үндсэн хууль буюу нийгмийн гэрээг ийн шинэчилнэ гэдэг амаргүй даваа. Тэр дундаа, Үндсэн хуулийн өөрчлөлтөөс араас залгуулан УИХ-аар хэлэлцэх Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг хуулийн өөрчлөлтүүд эцэслэн батлагдсанаар Монголд улс төрийн шинэ дэг, шинэ дүрэм үйлчилж эхэлнэ. одоогийн тоглоомын дүрмээрсонгогдож, эрх мэдэлд хүрсэн УИХ-ын гишүүдийн хувьд нэн таагүй нөхцөл. Дээр нь,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар удаа дараа “Ирэх УИХ-ын сонгуульд нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ. УИХ-ын нэр дэвших өрсөлдөөнийг нээлттэй явуулна” хэмээн ил тод мэдэгдсэн. Мөн сүүлийн хагас жилийн хугацаанд УИХ-ын нэр бүхий гишүүд хууль хяналтын байгууллагад шалгагдаж, бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, байцаалт мэдүүлэг өгөх нь олон болсон.Гэмт хэрэгт шинээр нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллагаас оруулж ирэх тухай хэвлэлийн мэдээ ч тасрахаа байсан. Ийм нөхцөлд хууль тогтоох засаглалын кнопыг атгаж, Монголын улс төрд тоглоомын шинэ дүрмийг хуульчилна гэдэг яав ч таатай зүйл биш. Гэсэн ч тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг эцэслэн баталж, шинэ УИХ 126 гишүүнтэй болж, холимог тогтолцоогоор буюу 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар сонгох сонгуулийн шинэ тогтолцоог баталлаа. Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг баталсны дараа “Монголын нийгэмд том шилжилт явагдаж байна. Алдаанаасаа суралцсан, илүү хэрсүүжсэн, илүү олон зөв өөрчлөлтийг нийгмээрээ хсэмжилж байна. Монголчууд их бяр нь тэгширч, ухаан бодол нь хөвчирнө гэж ярьдаг. Яг л энэ үе бидний маргаашийн хөгжлийн суурь бөгөөд гарааны үе гэж харж байна” хэмээн дүгнэсэн.

Үнэхээр ч УИХ-ын даргын хэлсэнчлэн 2023 он, тэр дундаа 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр бол Монголын улс төрд гэрээний шинэ цэг болж чадлаа. Энэ өөрчлөлт үр дүнтэй хэрэгжснээр УИХ-ын гишүүд тойргийн хөрөнгө оруулалтад төсвийн хөрөнгийг зувчуулж, нэр хүнд карьерийнхаа төлөө улсын мөнгийг үр дүнгүй зарлагаддаг нөхцөл байдал үгүй болно. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлого УИХ гэсэн нэг тайзнаа нэгэн багц сэдэв болон хэлэлцэгдэж, тойрог тойрогт хуваагдсан бодлогын стратеги нэг мөртэй, нэг эрх ашигтай болно. Үүний тулд УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн хугацаанд УИХ дахь намын бүлгүүдийг зөвшилцөл, ойлголцолд удаа дараа уриалж, ард иргэдийн санал хүсэлтийг хүндэтгэн үзэж, хуульчлан биелүүлэхийг шахаж шаардсан. Тал тохой бүртээ нэг эрх ашиг босгож, талцаж ялласан мэдээ мэдээллээр айлган сүрдүүлэх нь их болсон улс төрийн дотоод тэмцлийг зөөлрүүлж нэгтгэсэн. Тэрбээр яг энэ арга барилаараа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг мөн оны арваннэгдүгээр сарын 14-ий өдөр УИХ-аар батлуулж чадсан. Тухайн үеийн өөрчлөлтийн үр дүнд засаглалын зааг ялгааг тодорхой болгож, харилцан хамаарал, эвлэрч дагадаг хэмжээлшгүй эрх мэдлүүдийг байхгүй болгосон. Ингэснээр Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдаж, Ерөнхий сайдын бүрэн эрх бие дааж чадсан. Мөн Шүүхийн сахилгын хороо, УИХ-н дэргэд Тусгай хянан шалгах түр хороог байгуулах эрх зүйн орчныг нээсэн. Аймгийн төвүүдийг хотын статустай болгосноор Засгийн газраас “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэх хуулийн дэмжлэгтэй болсон. Харин 2019 оны өөрчлөлтөөс нэг орхигдсон өөрчлөлт нь өнөөдрийн хуульчлан баталсан УИХ-ын гишүүний тоо болон сонгуулийн тогтолцоо. Тухайн үеийн сөрөг хүчин болон Ерөнхийлөгчийн улс төрөөс үүдэж уг заалтыг унагаасан. Үндсэндээ энэ удаагийн өөрчлөлт бол цоо шинэ санал санаачилга гэхээс илүүтэй 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэж буй цэг тавих үйл явц гэж болно. УИХ-ын дарга Г.Занданшатар ч энэ талаар “Үндсэн хуулийн өөрчлөлт ойр ойрхон хийгдлээ гэдэг сайн мууг би цагт нь үүрнэ байх. Гэхдээ үүнээс айлгүй хийсэн зүйлдээ итгэлтэй, ойрдоо олон үл ойлцголтой ч холдоо олон зөв зүйлсийн суурь нь болно гэдэгт эргэлзэхгүй байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл зөв байсныг нотлох олон үр дүнг бид өнөөдөр үзэж байна. Мэдээлэл ил тод нээлттэй, салбар бүрт гажиг гажуудлаа шахан илчилж цаашид эрүүл тунгалаг нийгмээ иргэд өөрсдөө бүтээх боломж үүссэн. Өнөөдөр ч энэ баталж буй ҮХӨ түүхэн үүргээ маргаашнаас эхлэн гүйцэтгэж эхэлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Зөв үйлийг алгуурлалгүй, тайван, алсын хараатай хийж чадах нь зөв үр дүнгийн суурь болно” хэмээн онцолсон. Ийн өөрийнх нь хэлчсэнчлэн тэрбээр Үндсэн хуулийн хоёр ч өөрчлөлтөд гарын үсэг зурж, эцсийн алхыг тогшсон УИХ-ын дарга болов.Үүний тулд мөн гал өрдөж, хэнгэрэг дэлдсэн улс төрийн зөрчил тэмцлийг намжааж, ард иргэдтэй ойлголцох улс төрийн түншлэлийг манлайлж чадлаа. Үндсэндээ ийн үлдэх мөр нь Үндсэн хууль, үргэлжлэх улс төр нь шинэ дүрэмтэй болов.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (129.205.113.153)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
    2023 оны 06 сарын 01 | Хариулах
  • DR. ADITYA (129.205.113.153)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
    2023 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.107.12)
    duraaraa hussenee l hiilee ene hun
    2023 оны 06 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    43 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    1 цаг 58 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    1 цаг 59 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    2 цаг 21 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    2 цаг 30 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    3 цаг 14 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    3 цаг 27 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    4 цаг 10 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    5 цаг 12 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    5 цаг 13 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    5 цаг 16 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    5 цаг 34 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    5 цаг 42 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    5 цаг 44 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    5 цаг 47 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    5 цаг 48 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    6 цаг 17 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 27 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    22 цаг 5 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    22 цаг 36 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК