Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТБХ: Эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих зохицуулалт бүхий хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

2023-6-06
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 13 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ сард хэлэлцэх асуудлын цагалвар баталлаа

Хуралдаанаар эхлээд Байнгын хорооны төслийг хэлэлцэн баталлаа. “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 96 дугаар захирамжид заасан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төсөлд тусгажээ.

Хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэхүү цагалвар хамаарахгүй юм.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь буюу Улсын Их Хурлын 8 гишүүн дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн болохыг Г.Тэмүүлэн дарга танилцуулав.

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан төслийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтын зохицуулалтын талаар тодруулж, байр сууриа илэрхийллээ. Аливаа тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах, тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагчид хуулийн дагуу гарсан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх Үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр ИТХ-аас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг сонгох зохицуулалт нь оновчтой эсэхийг тодруулсан юм. Энэхүү зохицуулалт нь одоо хэрэгжиж буй хуульдаа мөн агуулгаар хэрэгждэг бөгөөд ИТХ нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, батламж бүхий иргэдийн  бүртгэлийг хийж, тухай бүр бүртгэлтэй иргэдээс сонгон Үнэлгээний хороонд сонгон оруулдаг болохыг ажлын хэсгээс тайлбарлав. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийг зохион байгуулахтай холбоотой төслийн 27.6 дахь заалтын талаар тодруулж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очироос хариулт авсан юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг үндэслэн зарчмын зөрүүтэй саналын гурван томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. “Алсын алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, аймаг орон нутагт үйлдвэрлэл технологийн парк байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр бий болгох, цаашлаад хот суурин газарт шинэ суурьшлын бүсүүдийг бий болгоход эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж, хуучин хүчин чадлыг өргөтгөх, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар нэмэгдэж, салбар системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглахын зэрэгцээ импортын эрчим хүчний дэмжлэгтэйгээр өвлийн оргил ачааллыг давж байгаа гэдгийг сайд танилцуулав. “Шинэ сэргэлтийн бодлого”-д хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 450 мегаватт хүчин чадал бүхий “Таван толгой” цахилгаан станц, 400 мегаватт хүчин чадал бүхий Багануурын цахилгаан станц,  300 мегаватт хүчин чадал бүхий Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барьж байгуулах, Дулааны III цахилгаан станцыг 300 мегаваттаар өргөтгөх төслүүдийг төлөвлөсөн байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай 2015 оны Парисын хэлэлцээрээс дагуу олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас нүүрсний эрчим хүчний эх үүсвэрт зориулсан санхүүжилт хумигдажээ. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хилийн чанадад нүүрсний эрчим хүчний шинэ эх үүсвэр барих санхүүжүүлэхээс татгалзах бодлогыг 2021 оны есдүгээр сард илэрхийлсэн байна. Монгол Улс эрчим хүчний анхдагч нөөц баялагтаа тулгуурлан суурь ачааллын горимд ажиллах том чадлын дулааны цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай боловч санхүүгийн эх үүсвэрийн хязгаарлалт, олон улсын худалдаа, бизнес, тулгарч буй цар тахлын нөлөө, үнийн өсөлт зэргээс шалтгаан эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй болсныг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан.

Иймд нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станц барих болон өргөтгөх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд үндсэн тоног төхөөрөмжийг импортоор худалдаж авах, дотоодод үйлдвэрлэхэд тодорхой хугацаанд татварын дэмжлэг үзүүлэх хуулийн төслүүдийг Засгийн газраас боловсруулжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөх тухай заалт нэмэхээр тусгасан байна. Хуулийн төсөл нь 2 зүйлтэй байхаар, хуулийн дагаж мөрдөх үйлчлэх хугацааг 2029 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тусгажээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор асуулт асууж, хариулт авав. Тэрбээр төслийн зохицуулалтад уурын зуух барих асуудал хамаарах эсэхийг лавлаад, хамаарах тохиолдолд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өмнө нь хийгдэж байсан ажлуудтай зөрчилдөж байгааг хэллээ. Түүнчлэн эрчим хүчний салбарт үнэ, тарифын зохистой бодлого, зөв менежментийг хэрэгжүүлэх суурь шаардлагын талаар хэлж, холбогдох тоо баримтуудыг дурдав. Эрчим хүчний үнийг хэтдээ либералчлах шаардлагатай гэдгийг салбарын сайд хэлээд үнийг тухай бүр нэмэх боломжгүйг тайлбарласан. Салбар бүтээгдэхүүний үнээ зах зээлийн зарчимд нийцүүлээд өөрчилж болдог бол хуулийн төсөл дэх зохицуулалт шаардлагагүй. Гэхдээ эрчим хүчний салбарт хувийн хэвшил хөрөнгө оруулаад, ашиг хүртээд явах боломжгүй учраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг татварын хөнгөлөлтөөр дэмжих боломжтой хэмээн үзсэн гэдэг хариултыг өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төсөл дэх хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар тус бүрд нь тодруулсан бол Б.Пүрэвдорж гишүүн төсөл дэх зохицуулалтад хамрагдах тоног төхөөрөмжийн кодчиллоо тодорхой болгох саналыг хэлсэн.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор үг хэлсний дараа санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 70 хувь нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан.

Нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станцуудын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төслийн бараа материал, тоног төхөөрөмжийг гаалийн татвар болон холбогдох бусад албан татвараас чөлөөлөх, хөнгөлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг бий болгох хэрэгцээ, шаардлага үүссэн байна. Дээрх татваруудаас тодорхой хугацаанд чөлөөлөх, хөнгөлөх нь эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд Монгол улс, Монгол улсын Засгийн газраас оруулах хувь нэмэрт тооцогдох бөгөөд хөрөнгө оруулагч нарт ихээхэн дэмжлэг болно гэж үзэж, төслийг боловсруулжээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд 38.1.21 дэх заалт нэмэхээр буюу Засгийн газраас энэ хуулийн 40.5-д заасны дагуу тогтоосон төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөхөөр, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаватаас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийн импортын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэсэн зохицуулалтыг шинээр нэмэхээр тусгах нь зүйтэй хэмээн үзжээ.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд дээрх 2 заалт, хэсэг нэмсэнтэй холбоотой мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн дугаарыг “40.6” гэж, мөн хэсгийн “40.4-т” гэснийг “40.4, 40.5-д” гэж тус тус өөрчлөх юм байна.

Хуулийн дагаж мөрдөх үйлчлэх хугацааг цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажил 3-5 жил үргэлжлэхийг харгалзан 2029 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тооцсон байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Б.Чойжилсүрэн сайдаас дэлгэрэнгүй хариулт, мэдээлэл авлаа. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн юм. Иймд энэ талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    44 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    1 цаг 58 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    1 цаг 59 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    2 цаг 21 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    2 цаг 31 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    3 цаг 14 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    3 цаг 28 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    4 цаг 10 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    5 цаг 12 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    5 цаг 13 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    5 цаг 16 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    5 цаг 35 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    5 цаг 42 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    5 цаг 45 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    5 цаг 47 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    5 цаг 48 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    6 цаг 17 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 27 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    22 цаг 5 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    22 цаг 36 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК