Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ

2023-6-09
0
ЖИРГЭХ

Рамстедт ба Гумбольдт

Сүрлэг Алтайн нуруугаар хагалбарласан ард түмнүүдэд төвлөж, Төв болон Дундад Азиар тархан, дорно зүгт сунаж Номхон далайд хүрсэн залгамал хэлнүүдийг нийтлэг зүй тогтлоор нь “Алтай язгуурын бүл”-д хамруулан судлах харьцуулсан, түүхэн хэл шинжлэлийн онолын үндсийг Финландын их монголч Густав Рамстедт тавьсан юм. Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын сургуульд хэл шинжлэл, уран зохиолын ангийн оюутан болж, Т.Дашцэдэн, Ж.Баянсан, Ш.Чоймаа, Д.Бадамдорж, М.Базаррагчаа, Ц.Шагдарсүрэн, Л.Тэрбиш, Г.Гантогтох, Г.Буянтогтох, Ц.Сүхбаатар нарын “толгой” эрдэмтэдээр хэлний шинжлэл, С.Дулам, Ж.Дагвадорж, Ч.Билэгсайхан, Н.Төмөрхуяг, Д.Галбаатар нарын “луугар”-уудаар уран зохиолын судлал заалгаж, монгол судлалын домог болсон агуу их эрдэмтдийн онол номыг нь үзэн, энэ их эрдэм мэдлэгээс хэрээрээ утгаж, “асгалж цутгалж” явахдаа анх амласан уурагт сүү мэт оюун санаанд хоногшсон нэрсийн нэг нь Рамстедт байлаа. Түүний баталсан Алтай язгуурын хэлний бүлийн ай савын судалгааг Орос, Зөвлөлтийн эрдэмтэн Б.Я.Владимирцов, Унгарын Гюла Немет, Лайош Лигети, америк эрхэм Н.Н.Поппе зэрэг олон хэл шинжлэлтнүүд үргэлжлүүлсэн юм.

Хэлийг ард түмний соёл заншил, угсаатны харилцан хамааралд нь авч үзэх энэ хандлага бүр XVIII зууны сүүл, XIX зууны эхэн үеийн Энэтхэг-Европ язгуурын хэлнүүдийн судалгаанаас боловсорсон юм. Ах, дүү Гриммүүдийн “ардын”, “амьд” хэлнүүдийн чуулбар судалгаа, үлгэр домгийн цуглуулгууд Германы хэл шинжлэлийг арга зүйн өөр ай сав руу шилжүүлсэн гэж болно. Хэлнүүд, тэдгээрийн ерөнхий, нийтлэг зүй тогтлыг бүс нутаг болон цуваа цагийн дараалалд суурилан судалдаг харьцуулсан, түүхэн шинжлэлийн гол онолч нь Германы хэл шинжлэгч, гүн ухаантан Вильгельм Гумбольдт байлаа. “Хэл бол ард түмний оюун санаа юм” гэж тэрбээр хэлсэн байдаг. "Ард түмнүүдийн амин сүнс", тухайн ард түмэнд "байгаа бүх зүйл" нь хэл болохыг тэр “нээсэн” юм. Түүний судалгааны энэхүү диалектик болон органик-генетикийн чиг хандлагыг Дорно дахины судлаачид авч, Алтай язгуурын хэлнүүдийн судалгаа шинжилгээг ард түмнүүдийн соёл, заншил, угсаатны зүй төдийгүй гүн ухаан, түүх, хүн судлал, тэр бүү хэл, логик, учир шалтгааны ухаан, сэтгэлгээ ба сэтгэл судлалын үүднээс авч үзэх болсон юм.

Хэл ба сэтгэхүй

Хэл бол асар өргөн ухагдахуунтай судлагдахуун. Нарийндаа хэл шинжлэл бол хүний тухай, түүний оршихуйн, бас хөгжихүйн тухай шинжлэх ухаан юм. Эртний их сэтгэгчид хүн хэдийгээр олон мянганы тэртээ үүсэн бий болсон ч гэлээ ярьж, сэтгэж эхэлсэн цагаасаа л хүн болсон хэмээн номлосныг бид мэднэ. Хөгжил, өөрчлөлтийн зүй тогтолд нь авч үзэх бүтээлч судалгааны үр дүнд хэл зөвхөн харилцааны үүрэгтэй зүйл биш болохыг нэлээд хожуу “тайлсан” гэж болно. Түүхэн хөгжлийн явцад хэлний өөрчлөлтүүд хүний хөгжлийг нөхцөлдүүлж буй нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс хэл шинжлэл байгаль, нийгмийн олон шинжлэх ухаантай шууд болон дам холбогддог бөгөөд философи, гүн ухаан, учир шалтгааны ухаан, логик зүй нь түүний онол, аргазүйн үндэс болдог.

Хэл, сэтгэхүй хоёр маш нягт уялдаа холбоотой төдийгүй ялгаж салгашгүй, нэгдмэл ойлголт. Хүн төрөлхтөн “хүүхэд ахуй” цагтаа буюу анхдагч авиа гаргахаас эхлэн энгийн, богино үг, тойм нэршлээр харилцахаас илүү гарч сэтгээгүй, өгүүлбэр бүтээж чадаагүй үеийг эрдэмтэд багцаагаар 700-800 мянган жил үргэлжилсэн гэж үздэг. Хэд хэдэн үет үгсийг хэрэглэх болж, энгийн богино өгүүлбэр хэлж эхэлсэн нь ойролцоогоор 50 000 жилийн тэртээ гэж олонх хэл шинжлэлчид антропологи, археологи, хүн судлалын үзэл хандлага болон хүний хөгжлийн зураглалд үндэслэн тооцож байна. Өөрөөр хэлбэл, тэр үеэс л хүн сэтгэж эхэлсэн буюу “хүн болж” эхэлсэн гэж эрдэмтэд үздэг. Сэтгэхүй, сэтгэлгээний учир холбогдлыг ийнхүү “хүн болох”-той шууд холбосон энэ шинжлэх ухааны үзэл хандлага хүний оюун санаа, танин мэдэхүйн буюу тархины ажиллагааны илрэлээр үгсийн бүрдэл, нэгдлүүд “бичигдэж”, бүртгэгдэж, “биежин” хэрэглэгдэнэ хэмээн томъёолж буй.

Алтай судлал ба тогтвортой хөгжил

Сэтгэхүй, түүний хуулиудын тухай шинжлэх ухаан болох логик, учир шалтгааны ухааныг хэлний харилцан хамааралд судалж ирсэн уламжлалт арга орчин цагт улам өргөжин ард түмнүүдийн нийтлэг үнэт зүйл, тэдний түүх, зан заншил, гарал үүслийг орон зай, цаг хугацаа, байгаль, нийгэм, үүгээр зогсохгүй, улс төр, геополитикийн уялдаа холбоонд нь диалектик байдлаар авч үзэх болсны нэг томоохон бүрэлдэхүүн нь Алтай судлал юм. Хэлний шинжлэлээс эхэлсэн энэхүү шинжлэх ухаануудын судалгааны цогцолбор аргаар байгаль, нийгмийн бүхий л тулгамдсан асуудлуудаа олон талаас нь нэгбүрчлэн авч хэлэлцэх нь үр дүнтэйн дээр хамгийн гол нь илүү шинжлэх ухаанч, нотолгоонд суурилсан, хэрэгжих боломжтой шийдэлд хүрэх бололцоотойг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бүр жилийн өмнө олж харсныг энд онцлон дурдмаар санагдаж байна.

Хүн төрөлхтөн өнөөдөр хөгжлийн өвөрмөц сорилтын үед байгааг Олон улсын төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид анхааруулсаар байгаа. Байгаль дэлхийн нөөц жил жилээр хомсдож, уур амьсгал өөрчлөгдөн, өлсгөлөн, ядуурал, аж төрөхийн ижил тэгш бус байдал гүнзгийрэх хэрээр хүн төрөлхтөн ирээдүйдээ санаа тавих шаардлага зүй ёсоор урган гарч байна. Хүний хүчин зүйлээс шалтгаалан орчны доройтол, эдийн засгийн хямрал, нийгмийн шудрага бус байдал нэмэгдсээр байгаа нь бидний ертөнцийн зүй зохис, хөгжлийн жам ёсны гольдролыг алдагдуулсаар байгаатай холбоотой гэж үзээд үүнийг засаж залруулах, зохистой, тогтвортой болгох зорилгоор НҮБ-аас “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг баталж, тов тодорхой 17 зорилтыг албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжүүлж эхэлсэн. 2016 оноос эхэлсэн энэ хөтөлбөрийг 2030 онд дүгнэх ёстой хэдий ч КОВИД19 цар тахал, бүс нутгуудын зөрчил мөргөлдөөн, олон улсын харилцааны үл ойлголцол, хүйтрэл, дэлхийн дэг журмын өөрчлөлт гэх мэт олон зүйлээс болоод хангалттай хэрэгжихгүй байна. Иймд улс орнууд, олон улсын байгууллагууд дээрх зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх яриа хэлэлцээ, бодлого төлөвлөлтийг байж болох бүхий л арга хэлбэрээр хийж, зөв замыг эрэлхийлсээр байгаагийн нэг нь АНУ-ын Стэнфордын Их сургууль болон Бан Ги Мүн сангаас зохион байгуулдаг “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт юм.

Шинжлэх ухаан ба яриа хэлэлцээ

Хөгжил дэвшил ямагт харилцан хамаарлаар нөхцөлдөнө. Дэлхийн үй олон улс орнуудын дотроос салж, тусгаарлагдаад хөгжлийн манлайд хүрсэн түүх нэгээхэн ч үгүй. Улс орон бүр улам даяарчлагдан байгаа дэлхий дахины хөгжил, дэвшилтэй мөр зэрэгцэхийн тулд олон улсын, бүс нутгийн, хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагаа, ойлголцол, яриа хэлэлцээг өрнүүлж байна. Гадаад харилцааны арга хэрэгслүүдийг байж болох хамгийн үр дүнтэй, оновчтойн дээр өөрийн улс оронд илүү хамаатуулах зарчмаар авч хэрэглэхийг улс орнууд идэвхийлэн чармайдаг. Ингэхдээ харилцагч талуудын давуу байдал, онцлог, газарзүйн байрлал, түүхэн харилцааны уламжлал гэх мэт олон хүчин зүйлийг харгалздаг ч шинжлэх ухааны судалгааны арга зүйд суурилсан нь тэр бүр ховор.

“Алтай судлал”-ын газарзүйн хүрээнд хөгжлийн асуудлыг авч үзэх нь “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний цар хүрээг өргөжүүлнэ. Цар хүрээ гэдэгт зөвхөн газарзүйн хамрах байдал бус төр, нийгмийн бүлгүүд, эдийн засгийн болон насны бүлгүүдийн оролцоог иж бүрэн хамруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ард түмнүүдийн түүх, уламжлал, оюун сэтгэхүйн онцлог, эдийн засаг, нийгмийн дэвшлийн чиг хандлагатай нь уялдуулах боломж бүрдэж буй юм. Үүнийг өнгөрсөн онд БНСУ-д болсон “яриа хэлэлцээ”-ний үеэр Монгол Улс дэвшүүлж, энэ оны чуулга уулзалтыг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” болгон явуулах санаачилга гаргажээ.

Эмэгтэйчүүд ба ирээдүй

Ирэх долоо хоногт болох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-гээр жендерийн эрх тэгш байдлыг хангах, бүсгүйчүүдийн оролцоо, манлайллыг дээшлүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ирээдүйд чиглэсэн хөгжлийн тогтвортой, зохистой байдлыг ханган бүрдүүлэхэд эмэгтэйчүүд голлох байр суурьтай байх шаардлагыг харгалзаж, дээр нь Азийн улс орнуудад хүйсийн ялгаатай, тэгш бус байдал харьцангуй их байдагтай холбоотойгоор энэ сэдвийг өргөн хүрээнд авч үзэхээр сонгосон байна.

Чуулга уулзалтын хүрээнд Алтай судлалын олон талт асуудлыг авч хэлэлцэн, Алтай дамнасан улс орнуудын соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулах юм. Түүхэн болон уламжлалт үнэт зүйлсийн судлалыг орчин үеийн хөгжлийн хандлага, технологийн дэвшил, хүн хоорондын харилцааны жам ёсны зарчмаар нөхцөлдүүлэн авч үзэж, ирээдүйн манлайлагчдыг нэгтгэдэг байнгын түншлэл, хамтын ажиллагааны цар далайцыг тэлэх нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний гол үр дүн байх юм байна.

Шинжлэх ухааны баримт, нотолгоонд суурилж, аливааг судалгаа шинжилгээтэйгээр авч үзэх нь зөв бөгөөд оновчтой байдаг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    44 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    1 цаг 59 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    2 цаг 0 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    2 цаг 22 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    2 цаг 31 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    3 цаг 15 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    3 цаг 28 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    4 цаг 11 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    5 цаг 13 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    5 цаг 14 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    5 цаг 17 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    5 цаг 35 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    5 цаг 43 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    5 цаг 45 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    5 цаг 48 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    5 цаг 49 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    6 цаг 18 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 28 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    22 цаг 6 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    22 цаг 37 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК