Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Анхбаяр: "Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачилгын цар хүрээ жил ирэх бүр өсөж байна

2023-6-12
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед Монгол Улсын гадаад харилцаа идэвхтэй өрнөж байна. Гадаадын төр засгийн удирдлагуудын айлчлалуудаас гадна олон улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүд манай улсад зохион байгуулагдаж буй. Үүний нэг болох “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай ярилцлаа.


-Энэ онд Гадаад харилцааны яам хэдэн айлчлал,  арга хэмжээг зохион байгуулаад байна вэ?

-Он гарсаар Гадаад харилцааны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын түвшинд 10 гаруй улсад айлчлал хийж, Монгол Улсад гадаадын төдий тооны улсын төлөөлөгчдийг хүлээн авч ажиллалаа. Энэ сард л гэхэд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал, Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт, Зүүн хойд Ази дахь эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлыг дэмжих асуудлаарх бүс нутгийн семинар зэрэг олон улсын томоохон арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж байна.

-Зүүн хойд Азийн бүс нутагтай холбоотой хоёр ч арга хэмжээ энэ сард болох юм байна. Монгол Улс  Зүүн хойд Азийн бүс нутгийг чухалчлан анхаарах ямар шалтгаан байдаг вэ?  

-Зүүн, баруун зүгт тогтсон өргөн уудам газар нутагтай манай улсын дамнан оршдог Зүүн хойд Ази, Төв Азийн энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчны асуудал нь бидний хувьд нэн чухал байдаг. 

Дэлхийн хүн амын ихэнх хэсгийг бүрдүүлж, ирээдүйн хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх боломжтой гэж дипломатчид, судлаачдын үздэг Зүүн хойд Азийн бүс нутагт улс гүрнүүдийн ашиг сонирхол, геополитикийн зөрчилдөөн, газар нутгийн маргаан, үл итгэлцлээс үүдэлтэй аюулгүй байдлын аюул занал амь бөхтэй оршиж,  уламжлалт болон уламжлалт бус сорилтууд тулгарсаар ирсэн. Цөмийн зэвсэг гэх мэт олон хүнд хэцүү асуудал ч эл бүс нутагт бий. Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОХУ, АНУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон Улсын дипломатуудын 2003 онд Бээжин хотноо эхлүүлсэн зургаан талт яриа хэлэлцээ мухардмал байдалд орсон.

Монгол Улс Зүүн хойд Азийн бүх улс, түүний дотор БНСУ, БНАСАУ-тай уламжлалт найрсаг харилцаатай учир эл бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, Солонгосын хойгт энх тайван цоглооход хувь нэмрээ оруулж чадна гэж үздэг. Энэ нь манай улсын энхийг эрхэмлэгч, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлэх, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилготой маань нийцэж байгаа учир “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлсэн юм.

-“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын талаар товч танилцуулахгүй юу?

-Манай ахмад үеийн дипломатчид Хүйтэн дайны тэртээх 1980-аад оноос эхлэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын яриа хэлэлцээний механизм байгуулах олон санаачилга дэвшүүлж байсан. Монгол Улс  2001 онд  Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн яриа хэлэлцээний механизм байгуулах тухай санаачилга дэвшүүлж, 2003 онд асуудлыг дахин хөндсөн боловч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгжээгүй. Мөн 2008 онд “Төв Ази,  Зүүн хойд Азийн аюулгүй байдлын ирээдүй: Шинэ Хельсинк” сэдэвт олон улсын бага хурал, 2009, 2012 онуудад Умард Солонгос-Японы харилцааг хэвийн болгох асуудал эрхэлсэн хоёр талын ажлын хэсгийн хуралдааныг Улаанбаатар хотноо  зохион байгуулах зэргээр энэ чиглэлд багагүй хүч чармайлт тавьж ажилласан. Улмаар манай улс 2013 онд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлсэн юм.

-Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын талаар  товчхон танилцуулбал?

-“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд манай улс 2014 оноос хойш Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх бага хурлыг долоон удаа зохион байгуулаад байна. Жил бүрийн зургадугаар сард зохион байгуулдаг уг бага хурал нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг явуулах уламжлалт тавцан болж, бүс нутгийн төдийгүй Ази, Номхон далайн бүс нутаг, Хойд Америк, Европын орнуудын төлөөлөгчид оролцдог уламжлал тогтсон. Ковид-19 цар тахлын улмаас 2020, 2021 онуудад хоёр жил завсарласны дараагаар өнгөрсөн 2022 онд бид долдугаар бага хурлыг танхимын болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан. Найм дахь удаагийн бага хурлыг энэ сарын 15–16-ны өдрүүдэд зохион байгуулна.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь бүс нутагт өрнөж буй яриа хэлэлцээний бусад механизмаас хэлэлцэх асуудлын хамрах хүрээ, оролцогчдын төлөөллийн хувьд онцлогтой. Тухайлбал, яриа хэлэлцээг мухардмал байдалд орохоос сэргийлж, албан бус нөхцөлд илэн далангүй санал бодлоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх үүднээс хэлэлцүүлгийг албан ёсны төлөөлөгчдийн нэгдүгээр суваг болон эрдэмтэн судлаачдын түвшний хоёрдугаар сувгийг хослуулан 1.5 гэсэн хэлбэрээр явуулдаг.

-Умард Солонгосын зүгээс сүүлийн үед хэд хэдэн удаагийн пуужингийн туршилт хийлээ. Асуудал ийм байхад Зүүн хойд Азид энх тайван тогтоох ирээдүй бидэнд харагдаж байна уу?

-Өнөөгийн олон улсын харилцааны ээдрээтэй нөхцөл байдалд манай улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогынхоо үндсэн зарчмын хүрээнд тэнцвэртэй гадаад бодлогыг тууштай баримтлан ажиллаж, аль нэг улсын эрх ашгийг давуу тавихгүй, аль нэг улсыг буланд шахахгүй, аливаа сөргөлдөөнийг зөвхөн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг юу юунаас илүүд үзэж байна. Дипломат үйл хэргийн нэг онцлог бол хичнээн хурцадмал, зөрчилдөөнтэй хүнд хэцүү цагт ч бид яриа хэлэлцээг үргэлжлүүлэх замыг ямагт эрэлхийлэх нь чухал байдаг.

Бид олон улсын яриа хэлэлцээнд Умард Солонгосын оролцоог хангах нь тус улсыг тусгаарлагдмал байдалд оруулахаас илүү үр дүнтэй гэж үздэг. Зургаан талт хэлэлцээ мухардалд орж, яриа хэлэлцээний суваг хаагдсан энэ үед энэхүү бодлогын чиг шугамыг тууштай баримталж ирсэн маань өнгөрсөн хугацаанд биднийг “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг эхлүүлэхэд хөтөлсөн. Бүс нутгийн орнууд ч манай санаачилгыг ихээхэн дэмжих болсон.

-“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын наймдугаар бага хуралд Умард Солонгосоос төлөөлөгч оролцох уу?

-Бид Зүүн хойд Азийн орны нэг болох БНАСАУ-д тус бага хурлын урилгыг хүргүүлсэн байгаа. Бага хуралд оролцох үүд хаалга тэдэнд үргэлж нээлттэй. БНАСАУ-ын хувьд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь байр сууриа илэрхийлэх, дэлхий ертөнцөд дуу хоолойгоо хүргэх чухал индэр төдийгүй бусад орнуудтай санал бодлоо солилцох аятай боломж юм.

-Энэ жилийн бага хурал ямар сэдвийн хүрээнд болох вэ. Өмнөх жилүүдийн хурлаас ялгагдах онцлог нь юу вэ?

-Энэ онд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, сорилт, ололтыг дүгнэж, ирэх 10 жилээ төлөвлөх бага хурал болно. Сүүлийн таван жилд албан ёсны нэгдүгээр суваг болон эрдэмтэн судлаачдын түвшний хоёрдугаар сувгийг хослуулсан 1.5 сувгаар бага хурлыг зохион байгуулж ирснийг ч дүгнэж үзнэ.

Зүүн хойд Азийн орнуудаас гадна Нидерланд, Франц, Британи, Эстони, Филиппин, Казахстан зэрэг 20 гаруй улс, олон улсын байгууллага, судалгааны төвүүдийн 150 орчим төлөөлөгч уг арга хэмжээнд оролцохоо нотлоод байна. Мөн НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу ирж оролцоно. НҮБ өндөр түвшинд анх удаа оролцохоор болж байгаа нь тус бага хуралд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. 

Энэ удаагийн бага хурлаар “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Азийн энх тайвны ирээдүй”, “Зүүн хойд Ази дахь цар тахлын дараах эдийн засгийн хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих нь” гэсэн үндсэн 5 салбар хуралдааныг зохион байгуулна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.НАНДИН

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    1 цаг 16 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    1 цаг 17 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    1 цаг 39 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    1 цаг 48 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    2 цаг 32 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    2 цаг 46 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    3 цаг 28 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    4 цаг 30 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    4 цаг 31 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    4 цаг 34 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    4 цаг 52 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    5 цаг 0 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    5 цаг 2 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    5 цаг 5 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    5 цаг 6 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    5 цаг 35 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 45 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    21 цаг 23 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    21 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    22 цаг 36 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК