Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

2023-6-12
0
ЖИРГЭХ

Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудалд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, ноён Бан Гы Мун газардлаа. Тэрбээр Төрийн ордонд маргааш эхлэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар хүрэлцэн ирж буй юм. Чуулга уулзалтыг Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан болон БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулж байна. Тус газрыг удирдаж ажилладаг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхантай ярилцлаа.


-Чуулга уулзалтад дээд хэмжээний зочид оролцохоор ирж байна. Ер нь энэ чуулга уулзалт ямар түвшний арга хэмжээ вэ гэдэг дээр тодруулга өгнө үү?

-НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70-р чуулганаар 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, түүний 17 зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улс орнууд олон талаар, идэвх чармайлттай хамтран ажиллаж байна. НҮБ, түүний хүрээний болон салбар байгууллагууд, гишүүн орнууд, дэмжигчид, хамтрагчид гээд бүхий л арга хэрэгслээр яриа хэлэлцээ өрнөж байгаа. Учир нь энэхүү Тогтвортой хөгжлийн 17 зорилт бол аль нэг улс орны, бүс нутгийн хэмжээнд хийчих ажлууд бус, дэлхийн дахинаараа маш нарийн нягт хамтарч, харилцан хамааралтайгаар хийх ажлууд юм. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн зорилтууд, түүнийг хэрэжүүлэх ажил бол хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн асуудал юм. Үүгээр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын цар хүрээг ойлгож болно. АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Гы Мун сан хамтран Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах хамтын ажиллагааны нэг хэрэгслийг бий болгосон. Энэ нь “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт. Ноднин БНСУ-д болсон чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцсон юм. Энэ үеэр 2023 оны чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах санаачилга гаргаж, цар хүрээг нь өргөжүүлж хийхээр болсн нь маргааш эхлэх энэхүү “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт юм.

-Санаачлагч, зохион байгуулагч байгууллагуудтай Улсын Их Хурлын Тамгын газар хамтран ажиллаж байгаа юм байна. Үндсэндээ бүхий л зохион байгуулалтыг хийж байгаа байх?

-Чуулга уулзалтын зохицуулалт, зохион байгуулалт, бэлтгэл, арын албаны бүхий л ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцаж байна. Дээд хэмжээний олон улсын үйл ажиллагаа учир Монгол Улс дахь НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан зэрэг олон улсын байгууллагатай хамтарч байгаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гы Мун-аас гадна БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг хэлт улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр, дээр нь дэлхийд нэр хүндтэй, нөлөөтэй эрдэмтэн судлаач нар гээд 50 гаруй өндөр түвшний төлөөлөгчид оролцоно. Энэ хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал, агаар орчин, хоол ундны зохицол, нийцлээс эхлээд зохион байгуулагч улсад тавигддаг олон нарийн шаардлагуудыг хангах шаардлагатай. Газар газраас цуглаж буй тэдгээр хүмүүсийн зорчих чиглэл, аяллын маршрут, цаг нарыг зохицуулах ч мөн ажиллагаатай шүү дээ. Чуулга уулзалтын хуралдаануудад тавигдах илтгэл, танилцуулгуудыг урьдчилан бэлтгэх, зочид төлөөлөгчдийн нийтлэг харилцдаг хэлнээ хөрвүүлэх, хурлын танхимын бэлэн байдал, дэг, хөтөлбөрийг төлөвлөх зэрэг ажлууд бол бүр эртнээс хийгдэж эхэлсэн. Энэ бүх ажлыг Тамгын газар нарийвчлан төлөвлөж, хамт олныхоо хүн нэг бүрийн хүч, сэтгэлээр цэгцтэй зохион байгуулж байна.

-Энэ удаагийн чуулга уулзалтаар жендерийн сэдвийг хэлэлцэх юм байна. Энэ сэдэвт манай улс төдийгүй Азийн бүс нутгийн улс орнууд ихээхэн ач холбогдол өгч байх шиг?

-Монголын нийгэмд өрнөж буй янз бүрийн хэлэлцүүлэг, хандлагаас ажиглавал жендэрийн эрх тэгш байдал нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай гэсэн андуу ташаа ойлголт их байна. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуультай холбоотойгоор эрх мэдэлд хүрэх гэсэн эмэгтэйчүүдийн арга зам гэж тайлбарлах нь ч сонсогдож байна. Угтаа эрэгтэй, эмэгтэй хүн бүр нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын болон бусад харилцаанд эрх тэгш оролцох, бие даан шийдвэр гаргах, аливаа ялгаварлал, гадуурхлаас ангид байх учиртай ч хэвшиж тогтсон хэвшмэл хандлага, зан заншил, шашин, тухайн нийгмийн хөгжлийн хүрсэн түвшин зэргээс шалтгаалаад нийгэм, гэр бүлийн харилцаанд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг нь ялгаатай болно. Энэ ялгаа нь хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх, тэгш бус байдал газар авах, шийдвэр гаргах ажиллагаа зөвхөн нэг хүйсийн мэдэлд орох зэрэг тоочихын аргагүй олон үр дагавар дагуулдгийг түүхийн олон жишээ сургамжаар нотолж болно. Цаашлаад жендэрийн эрх тэгш байдал нь тухайн улс орны төр засгийн хүлээн зөвшөөрөгдөх шинж буюу легитим шинжийн чухал эх сурвалж болдог. Тийм учраас улс орнууд бүр Үндсэн хуулийнхаа түвшинд авч үзэж, хүний жам ёсны, язгуур эрхийг хангахад ач холбогдол өгдөг. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ, улс орны тогтолцоо, агуулга бүтцийг нарийн зурагласан дээд эрэмбийн баримт бичиг шүү дээ. Хууль, эрх зүйн шинжлэх ухаанд орчин үед Үндсэн хуулийг жендерийн үүднээс харж, шинжлэн шалгадаг болсон. Өөрөөр хэлбэл, жендэрийн эрх тэгш байдал, түүний ач холбогдлыг улс орнууд хэрхэн үнэлж, ямар түвшинд авч үзэж байгааг Үндсэн хуулиас нь хардаг болсон. Үндсэн хуулийнхаа зарчим, хэм хэмжээнд үүнийг хэрхэн шингээж өгсөн бэ гэдгээр нь тухайн улсын ардчиллыг хэмжих боломжтой. Хүний эрх, тэр дундаа жендерийн тэгш, шударга байдал нийгэмд хангагдсанаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хөшүүрэг болно гэж үзэж байгаа.

-Маш сонирхолтой санагдлаа. Жендерийн нүдээр харвал Монгол Улсын Үндсэн хууль ямар бол?

-Энэ сэдвийг хөндөж судалсан, цогцоор нь барьж авсан эрдэмтэн, судлаач тун ховор. Парламентат ёс, төрийн тогтолцооны асуудлыг судалдгийн хувьд би цухас авч үзэж байна. Үндсэн хуулиудын жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэхийг ерөнхийд нь хоёр ангилалд хуваан авч үзэж байна. Эхнийх нь формаль буюу хэлбэрийн, хоёр дахь нь субстантив буюу агуулгын тэгш байдал. Хэлбэрийн шинжтэй зохицуулалтад хүйсээр үл ялгаварлах, эрх тэгш байх зэрэг ерөнхий заалтууд багтана. Эдгээр нь Үндсэн хуулийн бусад хэсэгтэй хамтдаа хэрэгждэг онцлогтой. Тодруулбал, иргэний үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, халдашгүй байх зэрэг эрх, эрх чөлөө нь аль ч хүйсийн хувьд адил тэгш байна. Ер нь Дэлхийн II дайнаас хойш боловсруулсан бараг бүх Үндсэн хуульд хэлбэрийн тэгш байдлыг хангах тухай ерөнхий заалтууд орсон байдаг. Гэвч шийдвэр гаргах орон зай, төлөөллийг олж авахад зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөл боловч энэ нь хангалтгүй юм. Харин агуулгын шинжтэй зохицуулалт нь хүйсийн ялгаатай байдлыг анхаарч, тэдний аж амьдрал, эрх, эрх чөлөө, нийгмийн амьдралд оролцох боломж бололцоог нь хязгаарладаг улс төр, нийгэм, эдийн засгийн шинжтэй олон саад бэрхшээлийг арилгаж, “гарааны тэгш байдал” бүрдүүлэхэд чиглэдэг. Энэ шинж чанараар авч үзвэл Монгол Улсын Үндсэн хууль жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар хэлбэрийн шинжтэй зохицуулалттайд тооцогдоно. Манай улсын Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой ерөнхий зохицуулалтууд боломжийн хэмжээнд байгаа ч төлөөллийн ардчиллын зарчим талаас нь авч үзвэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна. Тэгэхээр бидэнд Үндсэн хууль дахь ардчиллын шалгууруудыг агуулгын хувьд хангах болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудал цөөнгүй бий.

-Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ахмад настан (202.21.108.16)
    Улс төрд ер нь эмэгтэй хүн хэрэггүй. Цөөхөн байхдаа гэмгүй.
    2023 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    4 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    1 цаг 18 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    1 цаг 19 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    1 цаг 41 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    1 цаг 51 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    2 цаг 34 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    2 цаг 48 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    3 цаг 30 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    4 цаг 32 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    4 цаг 33 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    4 цаг 36 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    4 цаг 55 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    5 цаг 2 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    5 цаг 5 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    5 цаг 7 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    5 цаг 8 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    5 цаг 37 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 47 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    21 цаг 25 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    21 цаг 56 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК